КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үзэгчийн сэтгэл зүйд гүнзгий нөлөөлдөг, хүнд сэдэвт шилдэг 12 кино

Үзэгчдийн дийлэнх нь сайн кино гэхээр дахин дахин үзмээр гэгээлэг, сайхан бүтээл байх ёстой гэж ойлгодог. Мэдээж ихэнх нь тийм байдаг ч үзэгчид болоод шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авсан зарим нэг кинонууд дахиж үзэх хүсэл төрүүлэхээргүй хүнд агуулгатай байх нь бий. Эвгүй сэдвийг хөндсөн ч хүний сэтгэлд ямар нэг зүйл үлдээж чадсан киног муу бүтээл гэж нэрлэх нь бараг л боломжгүй. Бидний сонгон авсан дараах кинонуудыг та аль хэдийн үзчихсэн бол дараа нь дахин үзэх хүсэл төрөх нь юу л бол. 

Үзэгчийн сэтгэл зүйд гүнзгий нөлөөлдөг, хүнд сэдэвт шилдэг 12 кино Хадгалах

Амь насаараа дэнчин тавьж, дүрээ бүтээсэн жүжигчид

Жүжигчин хүн гэдэг өөрт ноогдсон дүрээ төгс гаргахын тулд амь насаа хүртэл эрсдэлд оруулан байж, асар их хичээл зүтгэлийг гаргадаг ажээ. Тэдний хувьд киногоо илүү бодитой болгож, дүрдээ орох гэж асар их зориг, тэвчээрийг гарган, аймшигтай үйлдлүүдийг хүртэл хийдэг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ зураг авалтын үеэр амь насаа үл хайрлан эрсдэлд оруулж, үхэл амьдралын заагт очиж байсан жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Амь насаараа дэнчин тавьж, дүрээ бүтээсэн жүжигчид Хадгалах

Итали эрийн элсээр урласан бодит мэт гайхалтай бүтээлүүд

Уран бүтээлч Андони Бастаррикагийн хувьд элс бол баримал урлахад хамгийн тохиромжтой, шилдэг материал гэнэ. Тэрээр зөвхөн элсийг ашиглан амьд амьтантай андуурахаар гайхалтай баримлуудыг урлажээ. 

Итали эрийн элсээр урласан бодит мэт гайхалтай бүтээлүүд Хадгалах
2020-05-24, 15:36

Бие эрхтнээрээ зураг зурдаг хачирхалтай хүмүүс

Сүүлийн үед хүмүүс маш олон зүйлсээр өөрсдийн мэдлэг, ур чадварыг сорьж, түүнийгээ хөгжүүлэн, нийгэмд цойлон гарч ирэх болжээ. Түүний нэгэн жишээ бол хамгийн хачирхалтай аргаар уран бүтээл туурвидаг хүмүүс юм. Нэгэн үе цаас бийрийг л нийлүүлж, урлагийн бүтээл амилдаг хэмээх түгээмэл ойлголт бидний тархинд хадаастай байсан бол өнөө үед хүмүүс зураг зурах боломжтой бүхий л зүйлсээр гайхамшгийг бүтээж байна шүү дээ... Ингээд бидний мэдээлэлтэй танилцана уу.

Бие эрхтнээрээ зураг зурдаг хачирхалтай хүмүүс Хадгалах

Каннын улаан хивсний ёслолын торгон агшнууд

Өчигдөр буюу 5-р сарын 11-ний өдөр кино сонирхогчдын хамгийн том баяруудын нэг болох, Каннын 69 дэх наадмын улаан хивсний үйл ажиллагаа уламжлал ёсоор Франц улсын Канн (Cann) хотод ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тиймээс ч бид та бүхэндээ тус наадамд хүрэлцэн ирсэн зочид, уран бүтээлчдийг танилцуулах гэж буйдаа таатай байна. Энэхүү наадам 5-р сарын 11-ээс 22-ны өдрүүдэд зохиогдох юм. 

Каннын улаан хивсний ёслолын торгон агшнууд Хадгалах

Хэд ч үзсэн уйдахгүй шинэ жилийн кинонууд

Хэдийн шинэ жилийн уур амьсгал орж, хүн бүхэн баярын өдрийг хоног тоолон хүлээж суугаа бизээ. Иймд бид таны амралтын өдөрт зориулан хэд үзсэн ч уйдамгүй хамгийн шилдэг шинэ жилийн кинонуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Эдгээр кинонуудыг үзэлгүйгээр шинэ он, шинэ жилийн баярыг гайхалтай сайхан тэмдэглэнэ гэдэг утгагүй бөгөөд инээд хөөр, баяр баяслаар дүүрэн ирэх оноо угтаарай.  

Хэд ч үзсэн уйдахгүй шинэ жилийн кинонууд Хадгалах

Холимог тулааны спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 тулаанч

Сүүлийн үед дэлхий нийтийг байлдан дагуулж буй спорт бол яахын аргагүй холимог тулааны спорт гэдэгтэй маргах хүн цөөхөн байгаа биз ээ. Холимог тулааны урлаг гэдэг нь бокс, каратэ, жүдо, самбо гэхчлэн тулааны маш олон чиглэл, техник, тактик зэргийг багтаасан бүтэн контактат тулааны онцгой төрөл юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тулааны их мастеруудын торон доторх гал гарсан тулааныг үзэх үзэгчдийн тоо хэдэн саяар яригдах болсоор удаж байна. Тэгвэл бид та бүхэндээ энэхүү спортын түүхэн дэх хамгийн шилдэг 15 тамирчныг танилцуулж байна.

Холимог тулааны спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 тулаанч Хадгалах

Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тамирчид

Ганган хууралт, гоёмсог гоалууд, шилдэг хаалтуудыг толилуулж, олон сая фанатуудын цөсийг хөөргөж, спортын баяр цэнгэлийг мэдрүүлдэг тамирчидгүйгээр хөл бөмбөгийн спортыг төсөлөөхийн аргагүй билээ. Шинэ улирал, шинэ тэмцээн эхлэх бүрт хөл бөмбөгийн багууд хүчээ улам зузаатгаж, аваргын цомыг өргөхийн тулд зарим тоглогчдыг явуулж, шинэ тоглогчдоор цус сэлбэдэг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн өндөр үнээр зарагдаж байсан тамирчдыг танилцуулъя гэж бодлоо.

Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тамирчид Хадгалах

Таны амьдралд өөрчлөлт авчрах 10 кино

Кино урлаг гэдэг хүмүүст ухаарал хайрлаж, олон зүйлсийг ойлгож авах боломжийг гаргаж өгдөг билээ. Үзэгч киног зүгээр нэг харж, үзэн өнгөрөх биш ойлгуулах гэсэн гол санааг нь хүлээн авч, өөртөө өөрчлөлт хийх нь кино бүтээгчдийн цорын ганц хүсэл, зорилго байдаг. Харин бид өнөөдөр та бүхэндээ амьдралд тань өөрчлөлт авчрах, ухаарал хайрлаж, сонин содон мэдрэмжийг төрүүлэх дэлхийн сор болсон кинонуудыг танилцуулъя. 

Таны амьдралд өөрчлөлт авчрах 10 кино Хадгалах

Диснейн хүүхэлдэйн киноны бохир нууцууд

Хүүхдийн киног хамгийн дээд түвшин, өндөр чанарт үйлдвэрлэн гаргаж, үзэгчдээс онц үнэлгээ хүртдэг "Дисней кино компани"-ийн талаар мэдэхгүй, сургийг нь дуулаагүй хүн гэж ховор билээ. Харин өнөөдөр та бүхэндээ Диснейн кинонуудын бохир нууцууд, бидний анзааралгүй үлдээсэн хачирхалтай зүйлсийг дэлгэн танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Диснейн хүүхэлдэйн киноны бохир нууцууд Хадгалах

18 настай хятад залуугийн "Paint" програм дээр зурсан бодит мэт гайхалтай бүтээлүүд

Ихэнх хүмүүсийн компьютер ашигласан анхны туршлага "MS Paint" програмаас эхэлсэн байдаг. Харин өнөө үед дижитал зураг боловсруулахад "Photoshop","Illustrator" зэрэг хүчирхэг програмууд ашиглагдаж, "Paint"-ийн хэрэг төдийлэн гарахаа больжээ. Гэхдээ Хятадын Гуанжоу хотод амьдардаг 18 настай Лин Шингю хэмээх залуу тус програмыг орхисонгүй, харин ч бүр гайхалтай сайн эзэмшиж, фото зурагтай андуурмаар уран бүтээлүүдийг туурвидаг болжээ. Ингээд та бүхэнд Лин Шингюгийн "MS Paint" дээр зурсан бүтээлүүдээс толилуулъя.

18 настай хятад залуугийн "Paint" програм дээр зурсан бодит мэт гайхалтай бүтээлүүд Хадгалах
2019-02-15, 18:02

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (II хэсэг)

Кино урлагийн салбар ердөө хэдхэн жилийн дотор асар хурдацтай хөгжсөн билээ. Үүнд тусгай эффект, итгэмээргүй кино зохиол гэх мэтчилэн олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ кино болон амьдрал хоорондоо эрс ялгаатайг бид ямагт санах хэрэгтэй. Тиймээс бид энэ удаа уншигчдaдаа зориулан кинон дээр гардаг худал ойлголтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (II хэсэг) Хадгалах
2019-01-19, 16:01