Таны амьдралд өөрчлөлт авчрах 10 кино

Кино урлаг гэдэг хүмүүст ухаарал хайрлаж, олон зүйлсийг ойлгож авах боломжийг гаргаж өгдөг билээ. Үзэгч киног зүгээр нэг харж, үзэн өнгөрөх биш ойлгуулах гэсэн гол санааг нь хүлээн авч, өөртөө өөрчлөлт хийх нь кино бүтээгчдийн цорын ганц хүсэл, зорилго байдаг. Харин бид өнөөдөр та бүхэндээ амьдралд тань өөрчлөлт авчрах, ухаарал хайрлаж, сонин содон мэдрэмжийг төрүүлэх дэлхийн сор болсон кинонуудыг танилцуулъя. 

Таны амьдралд өөрчлөлт авчрах 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Philomena" - 2013 он, Англи

Хөгжилтэй, романтик төрлийн уран бүтээл нь хөнгөн хэмнэл, үйл явдлаараа танд аз жаргал, эерэг энергийг бэлэглэх юм. Тус кино нь болсон явдал дээр тулгуурласан төдийгүй гол дүрийн бүсгүйн амьдрал танд нэгийг бодогдуулах нь гарцаагүй. Бүсгүй багаасаа хүнд хэцүү амьдрал туулж ирсэн бөгөөд нас биед хүрч хүүхэд гаргасан ч хүүхдээсээ төөрч, хэзээ ч арилшгүй сэтгэлийн хар толботой болжээ. Харин тэрээр амьдралаа зөвхөн хүүгээ хайхад зориулсан ба түүний эрэлд нэгэн сэтгүүлч туслах болсноор үйл явдал цааш өрнөнө. 

"Philomena" - 2013 он, Англи

2 "Romantics Anonymous" - 2010 он, Франц

Хайртай хүмүүстэйгээ үзэхэд хамгийн тохиромжтой кино. Аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлэх тус кинонд нарийн боовчин шинээр ажилд орсон хүмүүсээ дагуулан Парис хотод гайхалтай үдшийг өнгөрүүлж, сонин содон зүйлстэй нүүр тулах аж. Хамгийн гол нь тэд нэг нэгэндээ уусч, бодол сэтгэлээ нээж чадахгүй байсан ч эцэст нь тэдэнд гайхалтай зүйлс тохиолддог байна.

"Romantics Anonymous" - 2010 он, Франц

3 "Mommy" - 2014 он, Канад

Өсвөр насны охинтойгоо учраа олж чадахгүй, хоорондоо муудалцах болсон тул бүсгүй энэ бүхнийг шийдвэрлэх арга хайна. Ээж гэдэг үр хүүхдээ буруу замд орж, амьдралаа баллах вий гэхээс үргэлж эмээж байдагтай адил Долан (Dolan) ч мөн охиндоо санаа зовох боловч өөрийгөө зөв илэрхийлж чаддаггүй байна. Харин тэдний хажууханд шинээр нүүж ирсэн хөрш нь ээж охины харилцааг өөрчилж, сонин содон зүйлстэй учруулах болно. Эцэст нь ээж охин хоёрт юу тохиолдож, тэдний харилцаа ямар байдалд орохыг киноноос хүлээн авч үзээрэй. 

"Mommy" - 2014 он, Канад

4 "500 Days of Summer" - 2009 он, Америк

Хүн бүр хайрыг өөр өнцгөөс харж мэдэрдэг. Харин тэс өөр бодолтой эр, эм хоёр бие биедээ дурлаж, итгэмээргүй өвөрмөц дурлалыг бүтээнэ. Бүсгүйн тухайд үүрдийн хайр гэж байдаггүй гэж бодож явдаг бол залуу романтик нэгэн төдийгүй анхны харцаар дурлаж болно, үүрд хэн нэгнийг хайрлах боломжтой гэж үздэг. Хэдий тэдний үзэл бодол өөр ч гэлээ хайр энэ бүхнийг юу ч биш болгож хувиргах аж. 

"500 Days of Summer" - 2009 он, Америк

5 "White God" - 2014 он, Унгар

16 настай Лили (Lily) гэх охины цор ганц найз нь орхигдож, хаягдсан нохой бөгөөд тэд нэг нэгэндээ хамгийн эрхэм найз нь боловч охины гэр бүл болон хөршүүд нь нохойг явуулахыг хүссэнээр тэд салах болно. Харин найз нөхөрлөлийн харилцааг хорьж, дийлэх зүйл байхгүй болохыг баталж, тэд хоёр талаас тэмцэн зүтгэсний эцэст уулзаж чаддаг байна. Гэвч энэ нь зүгээр ч нэг уулзаж, санасан сэтгэлээ дэвтээх зорилготой байгаагүй төдийгүй ноход хүн төрөлхтний эсрэг бослого гаргаж адал явдал, сонин содон зүйлстэй нүүр тулах юм. 

"White God" - 2014 он, Унгар

6 "Poetry" - 2010 он, Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын найруулагч И Чан Дон (Lee Chang-Dong)-ийн бүтээл "Poetry" кинонд ахимаг насны бүсгүй ой санамжаа алдах өвчтэйгөө мэдсэнээр эхлэх болно. Тэрээр энэ бүхэнд гутарч байсан ч эцэстээ шүлэг бичиж, өдөр бүрийг шинээр угтаж, шинэ содон зүйлстэй учирч, амьдралаа утга учиртай болгох гэж оролддог гэнэ.

"Poetry" - 2010 он, Өмнөд Солонгос

7 "What Dreams May Come" - 1998 он, Америк

Маш гайхалтай ухаарал хайрлаж, зүрхэнд хүрч чаддаг кино билээ. Та дараа ертөнц, диваажин байдаг гэдэгт итгэдэг үү? Энэхүү кино нь хүмүүс холдон одож, тэнгэрийн оронд заларсан байлаа ч зүрх сэтгэлдээ үлдсэн, хайрлаж дурласан хүмүүсээ хэзээ ч мартддаггүй тухай өгүүлнэ. Амьдрал гэдэг дэндүү үзэсгэлэнтэй гайхалтай болохыг та энэ киноноос ойлгож авах болно. 

"What Dreams May Come" - 1998 он, Америк

8 "The Geographer Drank His Globe Away" - 2013 он, ОХУ

Нэрт зохиолч Алексей Ивановын номноос сэдэвлэн бүтээсэн тус уран бүтээлд газар зүй, биологийн багш залуугийн тухай өгүүлнэ. Тэрээр өөрийгөө чухам юунд хамгийн дуртай, юуг хамгийн сайн болохоо мэдэхгүй хий хоосон сэтгэлтэй нэгэн мэт амьдарсаар иржээ. Харин тэрээр сурагчдынхаа хамтаар аялалд гарах болсноор олон сонирхолтой зүйлсийг биеэр үзэж, чухам хэн байх ёстойгоо ойлгож авах болно. Энэхүү кино нь үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэнтөдийгүй хүн бүрт нэгийг бодогдуулах гайхалтай бүтээл болсон юм. 

"The Geographer Drank His Globe Away" - 2013 он, ОХУ

9 "A Swedish Love Story" - 1970 он, Швед

Өсвөр насны охины тухай өгүүлэх энэхүү кинонд анхны хайр, ариухан бүхний тухай өгүүлнэ. Хэдийгээр өсвөр насны хүүхдүүд эцэг эхтэйгээ ойлголцож чадахаа больж, дотогшоо хандлагатай болох боловч тэднийг нээн илрүүлж, амьдралын утга учрыг ойлгуулах нэгэн бол яахын аргагүй анхны хайрт нь байх ажээ.

"A Swedish Love Story" - 1970 он, Швед

10 "About Elly" - 2009 он, Иран

Ираны найруулагч Асгар Фархади (Asghar Farhadi)-ийн тус бүтээл нь дэлхий нийтээр маш их шүүмжлэл дагуулсан юм. Элли (Elly) гэх бүсгүй гэр бүлийн найзуудын хамтаар далайн эрэгт очиж, амрахаар шийджээ. Тэрээр хамт явсан хүмүүсээ сайн танихгүй боловч ойртож дотносож, хөгжилдөж байсан ч гэнэт алга болж тэднийг айлгана. Элли чухам хаашаа явсан, түүнд юу тохиолдсон болохыг та киноноос хүлээн авч үзээрэй. 

"About Elly" - 2009 он, Иран

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()