Сайтынхаа хэрэглэгчдийн оюун, сэтгэхvйд хоол болгож “Симметр” (“Symmetry”) хэмээх нэгэн эгэл бус богино хэмжээний киног хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv кинонд яг ижилхэн vр дагавартай эсвэл хоорондоо тєстэй хоёр vйлдлийг кадр тус бvр дээр харьцуулан харуулснаараа амьдралын мєн чанарыг, оршихуйн хоосон чанарыг илэрхийлэхийг зорьсон мэт санагдлаа. Бага зэрэг эвгvй сэтгэгдлийг тєрvvлж, бие зарсхийлгэмээр ч юм шиг гашуун боловч туйлын vнэн агуулгатай энэхvv богино хэмжээний киног Everyone болон Radiolab студийн залуус хамтран бvтээсэн байна. Киног бvтээгчид хоорондоо ямар нэгэн сэжмээр холбоотой объект, хvмvvсийн харилцаа, нvvр царай, илэрхийллvvдийг харьцуулан, тэднээр жинхэнэ тоглож чаджээ. Мєн уг киноны доор нэмэлт болгож Everyone студийн бvтээсэн “Words” хэмээх бас нэгэн алдартай богино хэмжээний киног оруулсан байгааг таалан соёрхоно уу.
Хадгалах
Олныг шуугиулж, ер бусын ашиг орлогоороо цагийг эзэлж байсан гайхалтай дэлгэцийн бvтээлvvдийн зарим нэг vйл явдал, дvрvvд нь бодит амьдралаас хэтэрхий тасархай, хэзээ ч байх боломжгvй хэт фантаз-тай байх нь элбэг. Тиймээс кино сонирхогчиддоо зориулж энэ талаар сонирхолтой мэдээллийг хvргэхээр бэлтгэснийг танд хvргэж байна. Ингээд киноны хамгийн сонирхолтой 10 хэтрvvлгийг баримттай жишин тайлбарласан нийтлэлээ хvлээн авна уу. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Ойрын хэдэн єдрvvдэд дэлхийд болсон их спортын торгон агшнуудаас тvvвэрлэн хvргэж байна. Хамгийн гол нь энд тухайн мєчид болсон хамгийн сэтгэл хєдєлгєм мєчvvд гэрэл зургийн хальсинд бууж vлдсэнд байгаа юм. Спорт сонирхогч хэрэглэгчид маань таалагдах биз ээ. Надад лав эдгээр зургуудаас сагсны тэмцээнvvдийн агшнууд болон дугуйн спортын аваргуудын єрсєлдєєн их таалагдлаа. Ялангуяа дугуйн спортыг vзэхээр ирсэн vзэгчдийн сэтгэл хєдлєл, чухал мєчийг дуран авиандаа буулгахаар мэрийж байгаа зурагчдыг хараад их сайхан сэтгэгдэл тєрлєє.
Хадгалах
“Титаник”, “Леон” болон “Аватар” гэсэн гурван алдартай дэлгэцийн бvтээлийг кино хальсанд хэрхэн буулгасан талаарх сонирхолтой фото нийтлэлийг танд хvргэж байна. Зуун дамнаж сайшаагдсан жинхэнэ сайн уран бvтээл нь маш их хєдєлмєр, оюун ухааны хvчин чармайлт, итгэл найдварын vр дvнд нилээн их цаг хугацааг шаардан байж бий болдог. Тэгвэл дэлхийн кино ертєнцєд цахиур хагалж, олон сая долларын ашиг болон солиормоор их алдар нэрийг бvтээгчиддээ авч ирсэн цаг цагийн гурван лидер бvтээлээр жишээ авч, жинхэнэ чанартай дэлгэцийн бvтээлийн арын алба ямар байдгийг танд харуулахаар зорилоо. Цаасан дээр бичсэн хэн нэгний зохиолыг дэлгэцэн дээр амилуулж, та бидний сэтгэлийн утсыг бодит мэт агшнуудаар хєндєхийн тулд кино бvтээгчид яаж хєдєлмєрлєдгийг энэ хэдэн жишээнээс бага ч гэсэн мэдэж авцгаая.
Хадгалах
Та бvхэндээ найруулагч Б.Чингvvний ээлжит бvтээлийг толилуулах гэж байна. Тэрээр кино найруулагчийн сургуулийг тєгсєж ирээд удаагvй ч кино урлагт маш амжилттай гарч ирж байгаа билээ. Тvvнийг богино хэмжээний бvтээлvvд болох "Анхны болзоо (Blind Date)", "Цэцэг (Flower)" зэрэг кинонуудаар нь манай интернэт хэрэглэгч нар сайн мэддэг болсон. Тэгвэл Чингvvн маань саяхан "Гэрэл" хэмээх уянгын халилтай бас нэгэн сайхан бvтээлийг гаргажээ. Энэхvv богино хэмжээний киног та бvхэн vзээд єєр єєрсдийнхєєрєє дvгнэх биз. Миний хувьд хар бараан зvйлст хvртэл гэрэл гэгээ vнэ цэнэ нуугдан оршино. Хэрвээ тvvний зєв єнцєгт гэрэл тусваас хатаж гундсан цэцэгс сэргэх мэт байх ёстой газраа илvv сайхнаар цэцэглэн ургах юм гэсэн санааг илэрхийлсэн болов уу.
Хадгалах
Лос-Анжелесын Kodak театрт 2 дугаар сарын 27-ны Америкийн кино урлагийн академийн дээд шагнал болох 83 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болж єнгєрлєє. Энэхvv ёслолын ажиллагааг жvжигчин Жеймс Франко, Энн Хэтэуэй нар хєтєлсєн нь алиа хошин шог, сонирхолтой хачин явдлаар дvvрэн болж єнгєрлєє. Та бvхэнд хvсэн хvлээсэн 83 дахь ёслолын ажиллагааны талаарх фото мэдээллийг толилуулж байна. Зочид, номинацийн шагналтнууд тасралтгvй дагах камеруудын ємнvvр алхалж, шvтэн бишрэгч хvн бvхэнд инээмсэглэл бэлэглэсээр байлаа. Харин шvvмжлэгчид жvжигчдийн даашинзыг анхааралтай харж, кино наадмын энэ жилийн хамгийн дэгжин болон таарууг нь олж харах гэж мэрийцгээж байв. Ингээд ажилдаа орцгооё, бид ч бас vзэгч шvvмжлэгчид шvv дээ. Таны таамгалсан бvтээл шагнал хvртсэн болов уу.
Хадгалах
“Бєгжний эзэн” хэмээх гурван ангитай Холливуудын бvтээл нь хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн сайн кинонуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгvй. Энэ киног ойлгож, хvлээж авдаггvй хvн байсан ч гэсэн vнэхээр шилдэг бvтээл гэдгийг нь vгvйсгэх ямар ч боломжгvй юм. Учир нь “Бєгжний эзэн”- киноны гурван анги нь нийлээд “Оскар”-аас 17 шагнал авсан бєгєєд “Хаан эргэж ирсэн нь” гэсэн нэртэй анги нь тvvхэн дэх хамгийн олон Оскар авсан бvтээл болж байжээ. Тvvнчлэн уг кино нь “Шилдэг кино” номинацид шалгарч чадсан “Загалмайлсан эцэг 2” -оос гаднах цор ганц – цуврал кино юм. Уг киноны бvх ангийг хийхэд нийтдээ 80 сая долларыг зарцуулсан юм байна. Харин нийт орлого нь 3 тэрбум доллар болжээ. Ингээд дэлхийн хамгийн шилдэг дэлгэцийн бvтээлvvдийн нэг болох “Бєгжний эзэн” киноны зураг авалтын талбай болон арын албаны ажилтнуудын талаарх фото сурвалжлагыг таны мэлмийд хvргэж байна. Дэлхийн хvн байхын тулд “дэлхийн” гэсэн тодотголтой бvх зvйлийн талаар мэдлэгтэй байх нь та бидний зугтаашгvй vvрэг билээ.
Хадгалах
Уншигч та бvхэнд уулын цанын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий талаарх фото сурвалжлагыг єргєн барьж байна. FIS Alpine World Ski Championships 2011 нь энэ оны 2-р сарын 7-20-ны хооронд Гармиш-Партенкирхен (Garmisch-Partenkirchen) хотод болжээ. Францын тамирчин Жан-Батист Гранж нь єнгєрсєн Ням гарагт нийт оноогоороо энэ жилийн аваргаар шалгарсан байна. Харин багийн оноогоороо нийт 4 тєрлєєр алт, 3 тєрлєєр мєнгє болон 1 тєрєлд хvрэл медаль хvртсэн Австрийн баг тамирчид цомын эзэн болсон бол Францууд аман хvзvvдэж (2-1-1), гуравдугаар байранд Италичууд (1-2-3) оржээ.
Хадгалах
Жилийн хамгийн дуулиантай арга хэмжээнvvдийн нэг болох америк хєлбємбєгийн Супер цомын эзнийг тодруулах тэмцээн АНУ-ын Даллас хотод болж байх хооронд тус улсын Лас-Вегас хотноо америк хєлбємбєгийн эмэгтэй тамирчдын тэмцээн болох "Lingerie Bowl VIII" - ид єрнєж байжээ. Энэ жилийн шувтаргын тэмцээнд Philadelphia Passion болон Los Angeles Temptation багууд тунаж vлдсэн байна. Бид саяхан алдарт Super Bowl XLV-ийн дvр зурагтай танилцсан бол єнєєдєр энэхvv vйл ажиллагааны нэгэн салшгvй хэсэг болсон бас нэгэн анхаарал татахуйц арга хэмжээтэй таныг танилцуулъя. Нэмж хэлэхэд 2004 оноос хойш жил бvр зохиогдож байгаа Lingerie Bowl тэмцээнд зєвхєн дотуур хувцас ємссєн загвар ємсєгчид болон эмэгтэй тамирчид оролцдог ажээ.
Хадгалах
Кино академийн дээд
шагнал гардуулах ёслол болох Оскарын шагналтнууд тодрох мєч ойртсоор байгаа энэ vед та бvхэндээ уг нэр хvндтэй шагналын хамгийн олон номинцад нэр дэвшээд байгаа шилдэг 10 бvтээлийг танилцуулж байна. Кино суудлаачдын vзэж байгаагаар "Хаан ярьж байна буюу The King's Speech" кино энэ жил оскарыг хамгийн олон тєрєлд хvртэх болов уу гэсэн урдчилсан дvгнэлт гаргаад байгаа. Мэдээж тvvний араас "Ширvvн тэмцэл (True Grit)" нэхэж байгаа нь тодорхой. Хэд хэдэн удаа нэр дэвшээд Оскар хvртэж чадаагvй Леонардо "Inception" киноны гол дvрийг сайн бvтээсэн боловч энэ удаа дахин азгvйтэж шилдэг жvжигчин номинацид нэр нь ч дэвшсэнгvй. За ингээд кино академийн дээд шагналд нэр нь дэвшээд байгаа шилдэг бvтээлvvдийг тухлан сууж vзэцгээнэ vv.
Хадгалах
Хятадад буудлуудын ханан дээр тосон будгаар зурсан нэгэн хэвийн гэмээр зурагнуудыг єлгєєтэй байхыг харж болно. Хятадад «Оддын шєнє», «Мона Лиза»-гийн хуулбаруудыг Kindle-ийн (интернетэд холбогдож электрон ном уншдаг ойролцоогоор 359-399 долларын vнэтэй аппарат) vнээр худалдаж авч болно. Хэрэв та тосон зургийн хуулбарлах vйл ажиллагааг гар аргын ажил хэмээн vзэж байвал энэ бараг зєв болно. Энэ бол нэгэн тосгонд тєвлєрсєн бvхэл бvтэн гар vйлдвэрлэл байдаг. Ингээд манай урд хєршийн зураачид дэлхийн алдарт бvтээлvvд болон олны таныл хvмvvсийн хєргийг хэрхэн бvтээж байгааг харцгаая.
Хадгалах
Хятадын зураач Ван Ся Сяо (Wan Xia Xiao) нь 3D хэмжээст бvтээлvvдийг та бидний бодож байгаагаас хамаагvй эрт урлагт авч иржээ. Тэрээр 1959 онд мэндэлсэн бєгєєд 1982 онд Хятадын урлагийн тєв сургуулийг тєгссєн байна. Ван Ся Сяо (Wan Xia Xiao) нь уг сургуульд тосон будгийн уран зургийн факультетэд сурч байсан хэдий ч 2003 оноос єєрийн сонгосон євєрмєц замналаар уран бvтээлээ туурвиж эхэлсэн нь одоо танд толилуулах гэж байгаа 3D уран зургийн тєрєл юм. Тvvний эдгээр бvтээлvvд уран зургийн талаарх тогтсон ойлголт, хэв маягийг эвдэж чадсанаараа жинхэнэ сенсаци болж байжээ. Ингээд бvгдээрээ тодорхой орон зайг эзэгнэж, хvний сэтгэлд илvv бодитойгоор, илvv гvн хvрдэг ер бусын уран зургийн ертєнцєєр хамтдаа аялцгаая.
Хадгалах