Франкфуртад эмэгтэйчvvдийн хєл бємбєгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болж, Японы ялалтаар єндєрлєсєн билээ. Энэхvv vйл ажиллагаанд орон орны 16 баг оролцсон байна. Хэдийгээр эрчvvдийн жинхэнэ ДАШТ-ыг цар хvрээ, vvх тvvх, нэр хvндээрээ гvйцэхгvй ч гэсэн эмэгтэй тамирчдаас тэр хэмжээний тэвчээр хатуужил шаардсан маш сонирхолтой тэмцээн болсон нь дамжиггvй. Ингээд хєл бємбєг сонирхогч бvсгvйчvvдэд ирээдvйн итгэл найдварыг тєрvvлсэн vйл ажиллагааны дvр зурагтай танилцацгаая.
Хадгалах
Та бvхэндээ “Юнител” группээс санаачлан
зохион байгуулсан “The Call” богино хэмжээний кино тєслийн хvрээнд
бvтээгдсэн 4 шилдэг киног шууд vзэхээр толилуулж байна. Энд бидний саяхан vзсэн найруулагч Б.Чингvvний "Миний сарнай" бvтээл бас багтсан байгаа. Бусад гурван бvтээл нь єєр найруулагчдын найруулсан кино учир та бvхэнд маань тэс єєр мэдрэмж єгнє гэдэгт итгэж байна. Надад эдгээрээс хамгийн их сэтгэл хєдлєгсєн нь "Юуны тєлєє", "Миний сарнай" хоёр байлаа. "Утас бидний амьдралд ямар хэрэгтэй юм бэ, та утасгvй байсан бол..." - мэдээж энэ бол Юнителийн "The Call” тєсєл, ингээд шилдэг богино хэмжээний кинонуудаа хvлээн авч vзэцгээе.
Хадгалах
Найруулагч Б.Чингvvн ээлжийт бvтээл болох "My Rose" буюу "Миний сарнай" богино хэмжээний киногоо бидэнд илгээжээ. Тэрээр энэ киногоо “Юнител” группээс санаачлан зохион байгуулсан “The Call” богино хэмжээний кино тєслийн хvрээнд бvтээсэн байна. Уг киноны гол дvрд УДЭТ-ын жvжигчин Г.Эрдэнэбилэг, Х.Энхзаяа, У.Цасжин нар тогложээ. Чингvvн энэ удаагийн бvтээлдээ "эх vрийн хайр тэр дундаа хамгаас хайртай ээжийгээ амьд сэрvvнд нь хайрлаж байгаарай" гэсэн санааг чадварлаг дvрсэлсэн байна. Vзээд єєрийн эрхгvй сэтгэл хєдєлж, ээжийгээ маш ихээр саналаа.
Хадгалах
Монголын vндэсний язгуур урлаг дэлхийд цуурайтах цаг болжээ. Монгол поп урсгалыг vндэслэгч, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд анх удаа Тєрийн ордонд тоглолтоо хийлээ. Тэрбээр vндэсний язгуур урлагийг орчин vетэй хослуулан залуу хойч vедээ євлvvлэн vлдээхэд хувь нэмэр оруулж буй. Цагаан эсгийн ёслолыг анх удаа зохион байгуулсан нь тоглолтын онцлох vйл явдал болсон юм. Хvрэлцэн ирсэн зочдын ихэнх нь vндэсний хувцас дээлээр гоёсон нь энэ vдшийн чимэг байлаа.
Хадгалах
Хvн хэрэв ганцхан цэцэг ургуулахын тулд л амьдардаг байсан бол яах вэ...? Ийм сонин бєгєєд гунигтай асуулт энэхvv богино хэмжээний киног vзээд тєрлєє. Vнэндээ vзээд vзээд цаад утгыг нь, бас хэлэх гэсэн санааг нь нэг л сайн ойлгосонгvй. Мэргэн хэрэглэгч та учрыг нь ухаж чадвал сэтгэгдэл дээр vлдээгээрэй. Єглєє сэрээд цэцэгээ услахын тулд нь уртаас урт дараалалд зогсон байж аяга ус олж, аваад эргэн ирж цэцэгээ усалчихаад л эргээд унтдаг нэгэн залуугийн амьдралыг энд харуулсан байгаа. Хараад байхад бусад бvх хvн нь бас тvvн шиг л зорилгоор, єєр єєрсдийн цэцгийг услахын тулд тэрхvv дараалалд єдєр бvр зогсдог бололтой. Хєєрхий залуу эцэст нь цусаараа цэцэгээ услаад, амь тавьж байх юм. Харин бусад хvмvvсийн ч гэсэн савтай цэцэгний хажууд нэг нэг хутга... Магадгvй энэ киноны утга нь: сэтгэл доторхи хvний мєн чанарыг цэцэгтэй зvйрлэж, усалж байгаа усыг нь нийгмийн хоосон, хуурмаг бvхэнтэй зvйрлэсэн байх. Цусаараа услана гэдэг нь чин сэтгэлээсээ хандахын нэр юм болов уу...?
Хадгалах
Алга, газар хоёрын хооронд ойн єнхєрдєг арьсан бємбєгийг булаацалдаж, дамжуулалцан самбарт хадаастай тємєр цагираг руу шидэлцэн тоглосоор дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулж, спортын хорхойтнуудын хамгийн дуртай тоглоом нь, бас тамирчид нь болсон хvмvvс бол сагсчид билээ. Сайн тоглодог, нэр хvндтэй NBA-гийн тамирчин бол Арабын Эмиратын шаахаас дутахгvй баян амьдарч, алдрын тайзны оддоос дутахгvй нэр хvндтэй байдаг. Тэгвэл бvгдээрээ энэ удаад NBA-н тамирчин боловч царай муутай 10 сагсчинтай танилцацгаая. Сагсан бємбєгийн спортыг сонирхдоггvй залуу хvн, тоглолгvй єссєн хvvхэд гэж лав байхгvй болохоор уншигч танд энэ мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Харсан эр хvний байтугай бvсгvй хvний ч хvvхэн харааг томруулж, гоо vзэсгэлэнгийн таашаалыг бэлэглэм энэхvv сайхан бvсгvйчvvдийн дvрсийг бvгдийг нь байцаагаар хийсэн гэвэл та итгэх vv? Зарим нэг нь эдгээрийг хараад шууд утгаараа шvлсээ залгих байх. Аргагvй шvv дээ, эрvvл хvнсээр хийсэн юм чинь. Ингээд та бvхэнд уран барималч Йю Дуочи-гийн “Хятад байцааны мєрєєдєл” цуглуулгад багтсан, vзэсгэлэнтэй бvсгvйчvvдийн барималуудыг толилуулж байна. Гялгар сэтгvvлvvдийн нvvр, хуудас дээрээс л олж хардаг, донж тансаг байдалтай, ихэмсэг, vзэсгэлэнтэй бvсгvйчvvдийг байцаагаар ингээд л хийчихэж болдог гэж бодохоор, нvдээ нээгээд харвал амьдрал гээч зvйл чинь ямар баялаг, бас хэмжээ хязгааргvй их урлаг байдгийг ойлгох мэт болох ажээ.
Хадгалах
Богино хэмжээний кино бvтээлvvдээрээ хэзээний танил болсон найруулагч Б.Чингvvн бидэнд ээлжит шинэ бvтээлээ илгээсэн байна. Энэ бол "The Last Moment " буюу "Cvvлчийн хором" хэмээх кино юм. Энэ удаа тэрээр ємнєх бvтээлvvдээсээ арай єєр сэдвийг барьж авсан бєгєєд илэрхийлэх санаа нь нууцлаг шинжээ алдаагvй байна. Киноны гол дvрийг бидний сайн мэдэх жvжигчин Н.Ялалт амьлуулсан бєгєєд 10 минутын турш тvvний чадварлаг жvжиглэлт таны оюун санааг эзэмдэж, айдас тєсєєллийн ертєнцєд аваачих болно. Миний бодлоор жvжигчин залуу vvргээ маш сайн биелvvлсэн санагдлаа. Таны хувьд уг кино ямар сэтгэгдэл тєрvvлснийг бидэнтэй хуваалцаарай. Харин одоо та бvхэн киногоо тухлан сууж, таалан соёрхоно уу.
Хадгалах
Гоо vзэсгэлэн гэдэг нь маш харьцангуй ойлголт билээ. Хvн бvр л єєр єєрсдийнхєєрєє гоо vзэсгэлэнг хvлээн авдаг. “Миний нvдээр хардаг ч болоосой” хэмээх бусдын муухай гэснийг єєрєє сайхан гэж хvлээж аваад, халаглаж суудаг хvн ч олон. Харин булчин шєрмєсєє зангирааж, эр хvнээс илvv гарна уу гэхээс дутахааргvй бие хаа, царай зvстэй болсон эмэгтэй хvнийг яаж ч харсан хайрламаар харагдахгvй гэмээр. Гэтэл зарим хvний хувьд энэ нь жинхэнэ гоо сайхан байдаг ажээ. Ингээд бvгдээрээ бие бялдраа дээд зэргээр хєгжvvлсэн жинхэнэ боди бvсгvйчvvдийн фото цуглуулгыг хvлээн авцгаая.
Хадгалах
Одоо танд танилцуулах гэж байгаа хvмvvсийг тийм ч олон хvн танидаггvй, гарын vсгийг нь авах гэж хvvхэн залуучууд хуйлардаггvй, паппарацциуд энд тэндээс нь зургийг нь авч зовоодоггvй боловч тэдний бvтээсэн дvрvvдийг дэлхийн бараг бvх хvн мэддэг билээ. Єєрєєр хэлбэл эдгээр хvмvvсийн бvтээсэн хvн шиг биш дvрvvд нь маш олон хvний танил болсон хэдий ч яг єєрсдийнхєє жинхэнэ гадаад байдлаар олонд танигдаж чадаагvй жvжигчид юм. Ингээд бvгдээрээ кино урлагийн хамгийн алдартай, гаж гадаад тєрхтэй эсвэл хvн биш єєр ямар нэгэн бодгалийн дvрийн баг, халхавчны цаана ямар уран бvтээлчид нуугдаж байдгийг танд танилцуулж байна.
Хадгалах
Москва дахь уран гулгалтын дэлхийн аваргын тэмцээний vеэр Канадын уран гулгагч Меган Дюамель нь єєрийн хамтрагч болох Эрик Рэдфорын хамрыг санамсаргvй хугалжээ. Яг энэхvv ослын дvр зургийг агшин дээр нь дарж амжсан байна. Хос тамирчид 4-р сарын 27-ны єдєр богино хэмжээний vзvvлбэр vзvvлж байхдаа уг гэмтлийг нэгэндээ учруулжээ. Эмэгтэйгээ дээш шидэх vзvvлбэрийн vеэр Меган нь санамсаргvй тохойгоороо Рэдфорын хамрыг хугалсан байна. Ингээд уран гулгалтын спортод ер нь байсхийгээд л тохиолддог олон тєрлийн ослын нэгэнтэй нь танилцацгаая. Мєсєн дээрхи спорт vнэхээр мєс шиг цэвдэг, хатуу байх юм даа.
Хадгалах
Хуучны нэгэн шог яриа байдаг. Шивээстэй хvн шивээсгvй хvнээс юугаараа ялгаатай вэ? гэвэл шивээсгvй хvнд шивээс байхгvй байх нь шивээстэй хvнд огт хамаагvй гэжээ... Дээхэн vед цэрэгт мордсон ах нар ирэхдээ бага хэмжээний шивээс аль нэг газраа болхидуу хийлгэсэн байдаг. Магадгvй та аав ах нарынхаа биенд тэдгээр шивээс байхыг харсан байх. Тухайн vед шивээстэй хvнийг хараад айж зочирдож, ад vздэг байсан бол одоо харин урлаг талаас нь хардаг болжээ. Манай урлагийнхан тэр дундаа рокерууд ихэнх нь биен дээрээ ямар нэгэн шивээстэй байгаа гэхэд хэлсдэхгvй байх. Гэхдээ ямар нэгэн зvйлийг хэтрvvлэхэд утгаа алддаг гэдгийн нэгэн жишээ болсон бvх биеэ зургийн талбар бологсодын тухай та бvхэндээ танилцуулах гэж байна. Хэрэв та биен дээрээ шивээсэн зураггvй бол энэ нийтлэлийг vзээд шивээс хийлгэхээр шийдэх ч юм билvv...
Хадгалах