КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Төвдийн нууцлаг амьдрал" - Хятад зураачийн бодит мэт гайхалтай бүтээлүүд

Зураач Лю Юньшэн 1937 онд Хятадын зүүн хэсгийн Шандун мужид төржээ. Тэрбээр Хятадын Дүрслэх урлагийн академийг дүүргэж, мэргэжлээрээ олон шагнал хүртсэн бөгөөд Хятадууд түүнийг "ардын зураач" гэж нэрлэдэг байна. Түүний бүтээлийн гол баатруудыг харахад Төвдийн өндөрлөгийн унаган хүүхэд гэмээр гайхалтай бодит мэт, дүрсэлсэн байдаг. Юньшэн Төвдөд амьдарч байсан дурсамжуудаа уран бүтээлдээ ийн тусгадаг аж. Ингээд түүний усан будгаар урласан Төвдийн төрхийг хамтдаа сонирхоцгооё. 

"Төвдийн нууцлаг амьдрал" - Хятад зураачийн бодит мэт гайхалтай бүтээлүүд Хадгалах

Жүжигчний мэргэжилгүй мөртлөө мартагдашгүй дүрийг бүтээж чадсан 17 хүн

Заримдаа байгалиас заяасан жүжиглэх чадвар, төрмөл авьяас нь жүжиглэх боловсрол, туршлагаас илүү чухал байдаг. Ийм тохиолдолд мэргэжлийн бус жүжигчин жүжиглэж эхлэхэд үзэгчид алмайрдаг билээ.Туршлагагүй хүмүүсийг кинонд тоглуулсан ч тэд ажлаа төгс гүйцэтгэж чадсан 17 тохиолдлыг танд хүргэж байна.

Жүжигчний мэргэжилгүй мөртлөө мартагдашгүй дүрийг бүтээж чадсан 17 хүн Хадгалах
2020-10-16, 18:45

Дэлхийн хамгийн авьяаслаг 3D зураачийн бүтээлүүдээс...

Хэд хоногийн өмнө граффити зураач 43 настай Серхио Одейт өөрийн Инстаграм хуудаснаа сүүлийн үеийн уран бүтээлүүдээ нийтлэсэн байна. Долоон цагийн дотор зураачийн бүтээл 80000 лайкийг цуглуулж чаджээ. 3D бүтээлээрээ алдартай тэрээр энэ удаад нэгэн бетон блокийг автобус болгож хувиргасан аж. 

Дэлхийн хамгийн авьяаслаг 3D зураачийн бүтээлүүдээс... Хадгалах

Монгол залуус “Walt Disney” стандартаар хүүхэлдэйн кино бүтээжээ

Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагийн мэдээллэж байгаагаар Монголын тухай, тэр дундаа Монголчуудын хийсэн анимэйшн хүүхэлдэйн киноны тухай маш сонирхолтой мэдээлэл дэлхий дахинд цацагдаж байна.

Монгол залуус “Walt Disney” стандартаар хүүхэлдэйн кино бүтээжээ Хадгалах

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ

Уран зургийн нууц гэж юу вэ? Зураг бүхэн түүх өгүүлдэг. Түүнээс гадна зураачийн ур чадвар, илэрхийлэх гэсэн санаанаас нь хамаарч, далд утга санаа, ёгтлол, бүр давхар зураг ч агуулагдаж байх нь бий. Тэгвэл бид эдгээр нууцуудыг өөртөө шингээсэн дэлхийн хамгийн алдартай 10 уран зургийг та бүхэндээ толилуулж байна. Таалан соёрхоно уу. 

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ Хадгалах

Эмэгтэй хүний ганцаардал гэж юу байдгийг харуулсан Турк залуугийн халуухан бүтээлүүд

Туркийн Стамбул хотод амьдардаг Айкут Айдогду (Aykut Aydoğdu) хэмээх залуу эмэгтэй хүний хамгийн нандин бодлуудыг илэрхийлсэн зураг зурдаг юм. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хайр хүссэн, гунигласан утга агуулга бүхий бүтээлүүдээ тэрээр өөрийн инстаграм хуудаснаа оруулдаг бөгөөд түүний бүтээлийг шагшин магтах хүмүүс олон байдаг юм. Та түүний уран зургуудыг хараад нэгийг бодох биз ээ...

Эмэгтэй хүний ганцаардал гэж юу байдгийг харуулсан Турк залуугийн халуухан бүтээлүүд Хадгалах
2018-12-09, 13:23

Диснейн кинонуудад нуугдсан сонирхолтой давхцалууд

Диснейн кинонуудыг хүн бүр үзэх дуртай гэвэл хилсдэхгүй байх. Тэгвэл та бүхний мэддэггүй нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Киноны уран бүтээлчид ямар нэг хүүхэлдэйн киноны дүрүүдээс өөр кинонд анзаарагдахгүй байдлаар оруулсан байдаг бөгөөд үүнийгээ "өндөг нуух" гэж нэрлэдэг байна. Хамгийн үнэнч шүтэн бишрэгчид ч тэдгээрийг төдийлөн олж харж чаддаггүй ажээ. Ингээд та бүхэнд зарим киноны баатрууд өөр кинонд хэрхэн гарсан байдгийг сонирхуулъя. 

Диснейн кинонуудад нуугдсан сонирхолтой давхцалууд Хадгалах

Алдарт "Кавказад болсон явдал" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

"Ы ажиллагаа болон Шурикт тохиолдсон адал явдал" киног 1965 онд Леонид Иович Гайдай найруулсан боловч ахиж Шурикийн талаар кино хийнэ гэж төсөөлөөгүй байв. Гэвч үзэгчдэд оюутан залуугийн хөгжилтэй адал явдлын кино ихэд таалагдсан тул дараагийн ангийг хийх хүлээлт үүсчээ. Ийнхүү 1967 онд "Кавказад болсон явдал" кино дэлгэцэнд гарсан байна. 

Алдарт "Кавказад болсон явдал" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд) Хадгалах

Баатрууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Холливудын кино уран бүтээлчид киноныхоо гол дүрийн баатруудын дүр төрх, хийцийг цаг үргэлж шинэчлэн сайжруулж, эрэл хайгуул хийсээр байдаг. Та бүхэндээ  анх хийгдэж байснаасаа өөрчлөгдсөн болон сэргээн бүтээгдсэн олны танил баатруудын харьцуулсан зургийг сонирхуулъя.

Баатрууд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонууд

Хүн бүрийн нуруугаар хүйт даалгаж, хэнд ч байлаа гэсэн эрхгүй айдас мэдрүүлэх уран бүтээлийг сайн чанарын аймшгийн кино гэнэ. Аймшгийн жанрын кинонууд дундаас Азиудын бүтээлүүд эрхгүй ялгардаг. Тиймээс ч бид та бүхэндээ нурууны шар үс босгож, зүүдэнд ортол айлгаж чадах Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонууд Хадгалах

Алдартай кинон дээрх бидний анзаараагүй нууцууд

Кино урлаг бол нэг талаараа соронзон мэт хүний дур сонирхлыг татагч илбэ билээ. Харин бүтээгч, найруулагчид нь өөрийн далд дотоод санаагаа кинондоо илэрхийлэх дуртай байдаг ба бид та бүхэндээ кинон дээр гардаг хөгжилтэй, нууц дохио зангаануудыг танилцуулж байна. 

Алдартай кинон дээрх бидний анзаараагүй нууцууд Хадгалах