МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монгол элдэв зураг (52 фото) №56

Ширхэглэн орох цастай шинэхэн бүхний эхлэл болж 2019 он айлчлан ирлээ. Хүүхэд насны дурсамж сэдрээж хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтах юутай сайхан байдаг билээ. Ингээд уншигч та бүхэндээ 2019 онд амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх, аз жаргалаар бялхан байхыг хүсэн ерөөгөөд "Монгол элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг шинэ он солигдох босгон дээр бэлэг болгон толилуулж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (52 фото) №56 Хадгалах
2018-12-31, 14:45

Монгол хүн таны заавал үзэх түүхэн ховор зургууд (50 фото)

Хүмүүс түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн бүхний үнэ цэнийг төдийлөн ухамсарлаж чаддаггүй. Магадгүй тэр нь өөрийн нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрээгүй учир нарийн ойлгож, хүлээж авах хэцүү байдгаас болдог байх. Эдгээр он жилүүд хэдийн урсаад өнгөрсөн боловч тэрхүү мөчийг дэлгэцийн араас ч болов нүдээр үзэх боломж байх ажээ. Ингээд та бүхэнд манай орны баялаг түүхийг өгүүлэх сонирхолтой гэрэл зургийн цоморлигийг хүргэж байгааг хүлээн авна уу! 

Монгол хүн таны заавал үзэх түүхэн ховор зургууд (50 фото) Хадгалах
2021-03-18, 12:08

Монголын халуухан охид №4

Хүйтэн өвөл хаяанд ирж бүүдгэр тэнгэрээс цас хаялах энэ өдрүүдэд сэтгэл хүртэл дагаад нэг л гунигтай. Хотын гудамжаар зөрөлдөн өнгөрөх хөөрхөн инээмсэглэлээрээ дулаацуулах охидууд харин энэ өдрүүдийн аврал гэлтэй... Ингээд таны ая тухтай амралтанд өнгө будаг нэмэхээр нүд хужирлаж, сэтгэл гижигдсэн "Монголын халуухан охид" цувралынхаа ээлжит дугаарыг хүргэж байгаадаа таатай байна.

Монголын халуухан охид №4 Хадгалах
2016-11-06, 17:20

Монголын халуухан охид №3

Навчис унаж, байгаль дэлхий зуны улирлыг үдэх мөч ойртсоор намрын налгар өдрүүд хэдийн хаяанд иржээ. Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт охидын ялдам инээд уйтгар гунигийг үлдэн хөөж, тэдний гоолиг сайхан бие, дур булаам төрхөөр ертөнц өөрийгөө чимдэг гэлтэй. Ингээд бидний бэлтгэсэн харц булааж, нүд хужирлах "Монголын халуухан охид" нийтлэлийн цоо шинэ дугаарыг таалан соёрхоно уу.

Монголын халуухан охид №3 Хадгалах

24 жилийн өмнөх Монгол орон Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд... (2-р хэсэг)

ХБНГУ-ын Готтинген хотоос гаралтай аялагч, гэрэл зурагчин Дирк Фул (Dirk Pfuhl) 1997 онд наадмын үеэр Монголд ирэхдээ олон сонирхолтой зураг даржээ. Онгон зэрлэгээрээ байгаа хангай, говийн байгаль, ид орчин үеийн шинжтэй болж буй Улаанбаатар хотын өнгөлөг дүр төрх, хүмүүсийн сэтгэл хангалуун мишээл гээд таны 90-ээд оны дурсамжийг сэргээх олон гайхалтай зургууд түүний дуранд буусныг хүргэж байна.

24 жилийн өмнөх Монгол орон Германы гэрэл зурагчин Дирк Фулын дуранд... (2-р хэсэг) Хадгалах
2021-07-02, 11:37

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №153

Таны аятай тухтай амралтанд хачир нэмэхээр сайтынхаа хамгийн гэрэл гэгээтэй нийтлэлүүдий нэг болох "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Ганцхан мишээх инээмсэглэл нь ертөнцийг гэрэлтүүлэх увдистай, зөрүүд өнгөрөх төдийд зүрх сэтгэлийг минь эзэмдэж чаддаг, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүдээ хүлээн авцгаана уу.

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №153 Хадгалах
2016-12-25, 19:17

Монгол элдэв зураг (60 фото) №42

Нарлаг сайхан ням гарагийн мэндийг юуны түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байна. Монголд маань болсон хөгтэй хөгжөөнтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хошигнолууд зэргийг та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо. Өдөр шөнөгүй ажил амьдрал, ахуйн тээртэй асуудлуудад дарагдан, ядарсан та бүхнийг инээд хөөр, аз жаргалаар сэлбэж, сульдаж тэнхээрсэн оюуныг тань хөнгөн хөгжөөхөөр энэ дугаарыг толилуулж байна.

Монгол элдэв зураг (60 фото) №42 Хадгалах

Монгол элдэв зураг №64 (60 фото)

Карантин ахин эхэлж бид гэртээ л өдөр хоногоо өнгөрөөхийн хэрээр чөлөөтэй, аз жаргалтай байсан үеэ эргэн дурсаж баясахаас өөр бид юу хийж чадах билээ. Тэр бүх дурсамжийг тань дахин сэргээдэг "Монгол элдэв зураг" цувралын маань шинэ дугаар та бүхэнтэй золгож байна. Хэдэн хором ч гэсэн эх орныхоо гэгээлэг, хөгжөөнт зургуудыг үзэж, карантины үеийн сэтгэл санаагаа баясгаарай. 

Монгол элдэв зураг №64 (60 фото) Хадгалах
2020-11-17, 19:31

Монгол элдэв зураг №60 (95 фото)

Аялал зугаалга, баяр наадам, хурим цэнгээнээр дүүрэн зун намрын улирал дуусах шатандаа орж, ажил төрөл, өвлийн бэлтгэл, хичээл сургуульдаа шамдах аль хэдийнээ иржээ. Эдгээр завгүй өдрүүдийн алжаалыг тайлж, нүдийг тань баясгах хөгжилтэй, гэгээлэг агшнуудыг багтаасан "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Хэдэн хором ч гэсэн гэрэл гэгээтэй ертөнцөөр аялан, муу бодлоо үлдэн хөөж эргэн тойрны хүмүүсээ баярлуулж явцгаая!

Монгол элдэв зураг №60 (95 фото) Хадгалах
2019-09-14, 19:36

"Монголчууд шинэ нийгмийн босгон дээр" (Франц гэрэл зурагчны бүтээлүүд)

Францын гэрэл зурагчин Мишель Сетбун (Michel Setboun) нь 1978 оноос хойш дэлхий даяар аялан фото сурвалжлага хийж,  "New York Times", "Life", "Le Figaro" зэрэг томоохон сэтгүүлүүдэд зургуудаа хэвлүүлж байжээ. Ардчилсан хувьсгал гарч, зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тэрбээр Монголд ирж, эгэл хүмүүсийн амьдрал болон тэр үед явагдсан анхны ардчилсан сонгуулийн явцыг сурвалжилсан байна.

"Монголчууд шинэ нийгмийн босгон дээр" (Франц гэрэл зурагчны бүтээлүүд) Хадгалах
2020-06-16, 17:20

Өнгөрсөн үе рүү буцсан нь...

Өнгөрсөн цаг хугацаа гэдэг цээжиндээ тээж дийлшгүй асар их дурсамж, аз жаргалын эзэн юм даа. Эдгээр зургуудыг харахад өршөөлгүй өнгөрөх цаг хугацааг бодон гуниглавч, түүний хажуугаар бас итгэмээргүй өөрчлөгдөх хүмүүсийг харан сэтгэл ихэд хөдөлснөө нуух юун... Ингээд та бүхэнд Монголын минь ард түмний бага насны болон одоо цагийн өөрчлөлтийг харуулсан сонирхолтой зургуудыг дэлгэж байна. 

Өнгөрсөн үе рүү буцсан нь... Хадгалах
2016-03-16, 18:30

Монгол элдэв зураг (100 фото) №54

Та бүхэндээ нарлаг зуны мэнд хүргэе. Сургууль, цэцэрлэгүүд амраад хүн бүр л гэр бүлээрээ амралт зугаалгаар явахаар төлөвлөж байна уу. Таны сэтгэл хөөрлийг улам бадраахаар "Монгол элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж байна. Монголын амьдралыг харуулсан фото нийтлэлээ тухлан сууж таалан соёрхоно уу. 

Монгол элдэв зураг (100 фото) №54 Хадгалах
2018-06-15, 19:44