МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монгол залуусын бахархмаар үйлдэл

Саяхан Ариунаа (Facebook: Ариунаа Төмөрбаатар) хэмээх бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа шаварт шигдсэн унагатай гүүг аварсан зургаа нийтэлжээ. Тэдний ийнхүү буянтай үйл хийсэн сэтгэл хөдөлгөм пост нь маш олон хүний талархалыг хүртсэн бөгөөд бид энэ сайхан сэтгэлтэй тусч залуусын тухай мэдээг хүргэхгүй байж чадсангүй.
Монгол залуусын бахархмаар үйлдэл Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

"Хагдарч буй цэцэгсийг газарт унасан навчис орлодог болохоор намрын улирал бол хоёр дахь хавар юм" гэж нэгэн зохиолч хэлж байжээ. Алтан шаргал дээлээ өмсөж, улам ч үзэсгэлэнтэй болсон байгаль дэлхийг дагаад гудамжаар алхах бүсгүйчүүд цаанаа л нэг дэгжин, эрхэмсэг харагддаг. Ингээд хараа булаам, хацар гоо охидоо магтан дуулдаг "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг та бүхэнд хүргэж байна.

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162 Хадгалах
2019-10-12, 13:53

20-иод жилийн өмнөх Монголоор аялсан Франц бүсгүйн фото тэмдэглэл (30 фото)

Францын уран бүтээлч, зохиолч, гэрэл зурагчин Вероник Дюррути (Veronique Durruty) нь балчир наснаасаа эхлэн хэлний багш мэргэжилтэй аав ээжийгээ дагаж Тунис, Марокко зэрэг олон орноор явдаг байсан нь түүнд дэлхийн олон үндэстний соёлд нуугдсан гоо сайхныг олж таних, баримтжуулах хүсэл эрмэлзлийг өдөөж өгчээ. Өдгөөг хүртэл тэрээр өөрийн бүтээлүүдээрээ 30 гаруй ном, үзэсгэлэнг гаргаад байгаа юм. 

20-иод жилийн өмнөх Монголоор аялсан Франц бүсгүйн фото тэмдэглэл (30 фото) Хадгалах
2021-03-03, 12:18

Миний сайхан эх орон (80 фото) №26

Та бүхнийхээ амралтын өдөрт зориулан "Миний сайхан эх орон" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Харийн орныг хар ажил хийхээр зорьж, хайран сайхан залуу насаа хүний нутагт өнгөрүүлснээс эх орныхоо өргөн уудам, онгон дагшин нутгаар аялж, Монголдоо сэтгэл уужим амьдрах шиг жаргал үгүй билээ. Доорх зургуудыг үзээд таны зүрх сэтгэлд омогшил төрж, цээжинд тань нулимс зангирна гэдэгт итгэлтэй байна.

Миний сайхан эх орон (80 фото) №26 Хадгалах
2018-05-19, 19:38

Миний сайхан эх орон (54 ФОТО) №28

Цаг хугацаа урсан одсоор бидний энэ орчлон хорвоог таньж мэдэх өөрсдийгөө олж хугацаа хором бүр багассаар буйг бид мэддэг хэдий ч өдөр бүр шинэ зүйлийг эрэн хайх нь хүний бөгөөд энэ амьдралын нууц гэмээр... Харин та тэдгээр шинэ зүйлсийнхээ жагсаалтад бидний амьдралын эх булаг болсон байгаль эхийнхээ сайхныг мэдрэх аяллыг багтаасан уу? Ингээд та бүхэндээ шинэ оны бэлэг болгон монгол эх орон минь ямар үзэсгэлэнтэй, тансаг вэ гэдгийг нотлох "Миний сайхан эх орон" фото нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг хүргэж байна. 

Миний сайхан эх орон (54 ФОТО) №28 Хадгалах
2019-01-01, 18:21

Англичууд Монголчуудын талаар ингэж бичжээ

"The Guardian" бол 1959 оноос хойш хэвлэгдэж буй Английн өдөр тутмын сонин юм. Цахим хэлбэрийн сонин долоо хоног тутам шинэчлэгддэг бөгөөд Америк, Австрали гэсэн олон улсын цахим хуудастай алдартай сонин билээ. Тэгвэл тус сонинд Монгол улсын талаар, ялангуяа хөдөө, хотын шилжилт хөдөлгөөн, малчдын ахуй амьдралын талаар юу бичсэнийг хамтдаа сонирхъё. 

Англичууд Монголчуудын талаар ингэж бичжээ Хадгалах

Улаанбаатар хотын дэгжин залуус

"Автомашингүй өдөр" их хотын дэгжин залуус хэрхэн хувцаслаж ямар имиж бүрдүүлсэн бол? Залуус төвтэй хотынхоо дэгжин, хээнцэр, эрх дураараа залуусын зургаар энэ удаад гангарлаа. Та бүхэн хүлээн авна уу. 

Улаанбаатар хотын дэгжин залуус Хадгалах

90-ээд оны Монгол орон "Time" сэтгүүлийн зурагчны дуранд... (40 фото)

Английн гэрэл зурагчин Петер Чарльзворт нь 35 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээр аялан тухайн үеийн түүхэн мөчүүдийн зургийг авч байсан юм. Тэрбээр 90-ээд оны эхэн үед АНУ-ын "Time" сэтгүүлийн өмнөөс Монгол улсын ардчилсан хөдөлгөөн болоод ахуй байдлыг гэрэл зургийн хальсанд авч үлдсэнийг та бүхэнд хүргэе. 

90-ээд оны Монгол орон "Time" сэтгүүлийн зурагчны дуранд... (40 фото) Хадгалах

Румын бүсгүйн Монгол орноор аялахдаа авсан гайхалтай гэрэл зургууд (30 фото)

Румын гэрэл зурагчин Анка Чиолтан (Anca Cioltan) Евразиар 6 жил аялахдаа нийт 23.000 км зам туулсан байна. Тэрбээр нөхөр Марселийн хамт олон тооны орнуудаар аялсан бөгөөд хамгийн өндөр сэтгэгдэл үлдээсэн улс нь Монгол байжээ. Ингээд та бүхэнд Монгол улс румын гэрэл зурагчны дуранд хэрхэн үлдсэн болохыг хүргэе. 

Румын бүсгүйн Монгол орноор аялахдаа авсан гайхалтай гэрэл зургууд (30 фото) Хадгалах

100 жилийн өмнөх Монгол улс

Манай сайт уншигч та бүхэндээ Монгол орны баялаг түүхийг баримтуулан үлдээсэн гадаадын аялагч, гэрэл зурагчдын бүтээлүүдээс байнга хүргэдэг билээ. Энэ удаа Данийн алдарт аялагч, антропологч Хеннинг Хаслунд-Кристенсен 1920-иод оны чухал эгзэгтэй цаг үед манай оронд ирж багагүй хугацаанд амьдарсан дурдатгалыг сонирхуулж байна.

100 жилийн өмнөх Монгол улс Хадгалах
2021-12-27, 18:24

Миний сайхан эх орон (80 фото) №27

Та бүхнийхээ амралтын өдөрт зориулан "Миний сайхан эх орон" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Харийн орныг хар ажил хийхээр зорьж, хайран сайхан залуу насаа хүний нутагт өнгөрүүлснээс эх орныхоо өргөн уудам, онгон дагшин нутгаар аялж, Монголдоо сэтгэл уужим амьдрах шиг жаргал үгүй билээ. Доорх зургуудыг үзээд таны зүрх сэтгэлд омогшил төрж, цээжинд тань нулимс зангирна гэдэгт итгэлтэй байна.

Миний сайхан эх орон (80 фото) №27 Хадгалах
2018-11-10, 13:54

Монголын баруун, хойд хягаар нутаг Франц гэрэл зурагчны нүдээр...

Францын гэрэл зурагчин Хамид Сардар-Афачам (Hamid Sardar-Afkhami) Монголын үзэсгэлэнт байгаль болон тэнд амьдарч буй овог аймгуудын аж амьдралыг гэрэл зургийн дурандаа гайхалтай буулгажээ. Тэрээр эдгээр бүтээлдээ Монголын 2 овог аймгийн амьдралыг харуулахыг зорьсон аж. Үүнд цаа буга маллан амьдардаг Цаатангууд, бүргэд шонхороор ан хийдэг Казакууд багтжээ. Тэрээр энэ фото төслөө “Бүрхэг тэнгэр” хэмээн нэрлэсэн бөгөөд өөрийн амьдралын 20 жилийг овог аймгуудыг судлахад зориулжээ. 

Монголын баруун, хойд хягаар нутаг Франц гэрэл зурагчны нүдээр... Хадгалах
2018-03-23, 16:10