Намрын шаргал наран тєєнєсєн халуухан єдрийн мэнд хvргэе. Єнєєдєр саакын зvгээс та бvхэндээ зориулан "Монгол элдэв" зураг цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Улсын наадам залгаад vргэлжилсэн аймаг сумдын баяр наадам одоо л дуусч байх шиг... ингээд л ард олон маань ирэх євлийн бэлтгэл, их ажлынхаа ємнє урт амралтын байдалд шилжээ. Миний мэдэх хэвлэл мэдээлэл, интернэтийн ертєнц унтаа байна гэхэд ч болохоор... бусад салбар ч мєн адил ийм байгаа биз ээ. За vг олдож vхэр холдох нь, ингээд бидний бэлтгэсэн шинэ Монголын ахуй амьдралыг алиа хошин, сонирхолтой талаас нь харуулсан фото нийтлэлийг хvлээн авч vзнэ vv.
Хадгалах
Та бvхэн минь сайхан наадсан уу, олон хоног амарч зугаалаад бєєн эрч хvчээр дvvрэн хvмvvс байгаа гэдэгт найдаж байна. Шинэ аварга арслан заан начин тєрсєн сайхан наадам боллоо. Тэгэхээр таны баярын уур амьсгал гарч амжаагvй байхад, сайтынхаа хамгийн их vзэгчидтэй "Монголын vзэсгэлэнт охид" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг єргєн барьж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаартаа єнгє будаг нь хосолсон, цэцэгс шиг охидын зун цагийн гэрэл зургуудыг илvv оруулж єгєхийг хичээлээ. Гадаа намрын салхи vнэртэж, сэтгэлд минь гунигийн сvvдэр тусавч, зун цагийн зугаатай дурсамжаас минь салгах болоогvй л байна. Хайрцган дунд єнчирєн суух чи, гадаа гараад алсыг ширт, эргэн тойронд чинь vзэсгэлэнт байгаль урин дуудаж, энvvхэнд чинь ээжийн охид туялзан алхана. Харин урд чинь сэтгэлд гэрэл гийтэл мишээх vзэсгэлэнт монгол охид байна.
Хадгалах
Монголчууд бидний наадам сайхан болж байна. Гол наадмууд болсон ч гэлээ манай єргєн уудам нутгын маань баяр наадам дуусаагvй л байна. Єнєєдєр та бvхний баяр наадмын уур амьсгалд чимэг нэмэхээр "Элдэв зураг"-т хаяглан ирсэн гэрэл зургууд дотроос наадмын холбогдолтой зургуудыг тvvвэрлэн хvргэе. Манай хэрэглэгч Номингийн хэлснээр, Бvргэд шонхор нь халин дvvлэн нисэх хєх тэнгэр, Адуун сvрэг нь янцгаан давхилах уудам тал, Ирсэн хvн болгоныг угтан авч дайлан цайлах миний сайхан ард тvмэн, Vеийн vед єєдлєн дэвших заяатай Монгол туурагтан, Vр сад хойчдоо ёсыг сургах настан буурлууд минь, Муу муухай бvхнээс хамгаалан хайрлах аав ижий нар минь, Эх болсон улсаа цаашид хєгжvvлэх заяатай тєрсєн та бид, Цэцэг шиг цэвэрхэн, сvv шиг цагаан цайлган хvvхэд багачууд ... Энэ бvхэн миний Монголын ард тvмэн, миний сайхан эх орон билээ. Тэнгэр заяат Монголчууд минь сайхан наадаарай.
Хадгалах
Сайхан наадаж байна уу Монголчууд минь.., та бvхнийхээ баяр дээр баяр нэмж, эх орныхоо vзэсгэлэнт байгаль, хєдєє нутгийн сэтгэл татам дvр тєрхvvдийг шингээсэн "Миний сайхан эх орон" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг хvргэж байгаадаа баяртай байна. Энэ нийтлэлээрээ их хотын иргэн таныг стрессээс хэдэн хором ч болтугай холдуулж, онгон дагшин газар нутаг руугаа тэмvvлэх сэтгэлийг чинь урин дууднам... эндээс би "Сэтгэл хєдлєгсєн сэлэнгийн зам, сэлтгэл булаасан Сэлэнгэ нутгыг онцолмоор байна", тиймээ бvх газар яг энэ аймаг шиг торох бартаа vгvй сайхан замтай болоосой гэж хvсье. Харин танд боломж л байвал дотны хvмvvстэйгээ аялалд гараарай. Одоо чинь амралт зугаалгын улирал шvv дээ.
Хадгалах
Сайхан амарч байна уу, таны амралтанд зориулан хvргэдэг Монгол тодотголтой фото нийтлэлvvдийн маань нэг болох "Монголын бяцхан vрс" цувралынхаа шинэ дугаарыг хvргэж байгаада баяртай байна. Зураг илгээх эцэг эхчvvдэд зєвлєхєд, олон тооны зураг гэхээсээ илvv аль болох хєгжилтэй єєхєрдєм тєрхийг илvvд vзэж, євєрмєц сонирхолтой агшныг нь олж дарсан зургуудыг бидэнд илгээвэл цувралд багтах магдлалтай юм шvv. Ингээд ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм
шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг
эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vрсийн фото цуглуулга та бvхэнд
хамгийн
сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.
Хадгалах
Тун удахгvй олон ой, арга хэмжээ давхцсан тvvхэн баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан бидний зvгээс та бvхэндээ ээлжит цуврал нийтлэлvvдээ ойр ойрхон хvргэхээр тєлєвлєєд байна. Эхний ээлжинд таны хамгийн их сонирхон vзэх дуртай "Монгол элдэв зураг" цувралын 10 дахь дугаарыг толилуулж байна. Тун удахгvй "Монголын бяцхан vрс" нийтлэгдэх бол дараа нь "Миний эх орон" цувралуудын шинэ дугаар тус тус гарах болно. Нэг зvйл анзаарагдсан нь элдэв зурагт ирж буй зургийн утга санаа агууламж сайжирч илvv хєгжилтэй болж байна. Манай залуус элдэв зурагтаа зориулан сонирхолтой зургууд авч, тvvнийгээ илгээж байгаад маш их баярлалаа. Ингээд найзуудаа фото нийтлэлээ тухлан сууж таалан соёрхоно уу.
Хадгалах
Залуусын хамгийн их чєлєєт цагаа єнгєрєєх дуртай интернэт хуудас бол мэдээж Facebook бєгєєд єєрєєр амьдарцгаая уриатай d20 брэндийн залуус Facebook дэхь фэн хуудсаараа дамжуулан нэгэн сонирхолтой уралдааныг явуулжээ. Энэ бол, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Хос залуусын дунд “I’m Yours” нэртэй фото зургийн уралдааныг 5-р сарын 23-ны єдєр зарлаж, нийт 69 хос 147 фото зургаа илгээснээс шилдгийн шилдэг гэх 25 зургийг шалгаруулсан байна. Ингээд эдгээр зургуудаас та бvхнийхээ мэлмийд хvргэе.
Хадгалах
Сайхан амарсан уу найзуудаа, та бvгдийн шинэ долоо хоногийн эхний єдєр эрч хvчтэй эхэлж байгаа гэдэгт найдаж байна. Єнєєдєр саакын зvгээс хамгийн олон уншигчтай бєгєєд нэлээд хvч хєдєлмєр шаарддаг "Монголын vзэсгэлэнт охид" цуврал нийтлэлийнхээ шинэ дугаарыг толилуулж байгаадаа туйлын баяртай байна. Халуун зуны єдрvvд одоо л нэг бидэнд мэдрэгдэж, хотын гудамжаар цэцэгс шиг охид зугаалж, эрчvvд бидний харцыг булаах нь юутай сайхан юм бэ... хєєрvv дэврvvн оюутан насандаа усны дусал шиг тунгалаг харцтай, хээрийн цэцэгс цэвэрхэн охинд сэтгэл алдарч, буух буудлаа умартан, ухаан балартаж явсан дурсамж минь сэдэрч байна. Залуус минь гадуур зугаал их хотоо чимцгээ, энэ газар чинь бидний л цог жавхаагаар амилдаг юм шvv дээ.
Хадгалах
2011-06-13, 22:09
105,235
Vдшийн мэнд хvргэе, та бvхнийхээ амралт чєлєєт цагт зориулан "Монгол фото" буланд шинээр нэмэгдсэн "Миний сайхан эх орон" цуврал нийтлэлийн ээлжит дуугаарыг хvргэж байгаадаа таатай байна. Энэхvv фото нийтлэлийг хэрэглэгчдээс ирсэн зургуудаас 100 хувь бvрдvvлсэн бєгєєд цєєн хэд нь "Монгол элдэв зураг"-т орж байсан болно. Зун цаг дундаа орж, зугаалж амрах цаг ойртож байгаа энэ vед таны оюун бодлыг єдєєж, онгон дагшин байгаль руу урин дуудаж байна. Сайхан Монгол орноо магтан дуулж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж яваарай найзууд минь...
Хадгалах
Манай сайтын нэгэн хэрэглэгчээс эдгээр сонирхолтой зургуудыг илгээсэн байна. Тэрээр Улаанбаатарын гудамж талбайгаар явж, хана хашаа, самбар дээр зурагдсан нэг тєрлийн зургуудыг гар утсаараа авч бидэнд явуулсан байна. Нэг тєрлийн гэдэг нь зураг болсгоны хажууд "REC" гэсэн vг байгааг анзаарсан байх. Бодвол Rec гэдэг нууц нэрээр нэг хvн эдгээр зургуудыг зурсан болов уу. Фото зургуудыг авсан хэрэглэгч маань Ачлал их дэлгvvр, ТБД андууд, Beatles-ийн хєшєє, Тємєр зам, Мэргэжилтний 20-н автобусны буудал, Наран туул зочид буудал, Wendy bakery, Од кино театр, 19-р хорооллын гараж, Урт цагаан, Энхтайвны гvvрний ойролцоо миатын самбар гэх мэт янз бvрийн газруудаар явжээ.
Хадгалах
Єнєєдєр амалсан ёсоороо та бvхнийхээ сvvлийн vед vзэх дуртай болсон "Монгол элдэв зураг" цуврал нийтлэлийн шинэ дугаарыг хvргэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаарт маань ємнєхєє бодоход цєєн зургууд ирсэн ч аль болох чанартай байлгахыг хичээлээ. Дараагийн дугаарт зургуудаа илгээх хvмvvс нийтлэлийн тєгсгєлд байгаа мэйл хаягаар хєгжилтэй гэсэн зургуудаа илгээж болно шvv. Ингээд таны дулаахан нарлаг єдрийн амралтанд єнгє будаг нэмж, эх орноороо бахархаж, омогших сэтгэлийн тань хєглєх сонирхолтой гэрэл зургуудаа хvлээн авч vзнэ vv.
Хадгалах
Сайхан амарч байна уу, та бvхнийхээ
амралт чєлєєт цагт зориулан хvргэдэг Монгол фото нийтлэлvvдийн нэг нь болох "Монголын бяцхан vрс" цувралын шинэ дугаарыг толилуулхад бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа аль болох мэйл хаягаар ирсэн зургуудыг илvv ихээр багтаахыг хичээлээ. Хvvхдийн зураг илгээж байгаа манай эцэг эхчvvд илvv хєгжилтэй, єхєєрдєм агшнуудаас нь сонгож явуулж байхыг хvсье. Мэдээж зургийн чанар болон єнгє будгын зохицол сайн байх нь чухал юм. Ингээд ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм
шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг
эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vрсийн фото цуглуулга та бvхэнд
хамгийн
сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.
Хадгалах