МОНГОЛ ФОТО

Монголын vзэсгэлэнт охид (86 фото) №117

Сайхан амарч байн уу найзуудаа, та бvхнийхээ долоо хоногийн амралтанд халуун дулаан уур амьсгал оруулахаар "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа цоо шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн цувралдаа ємнєх дугааруудад орж байгаагvй шинэ охидыг олноор багтаасан бєгєєд илvv Монголжуу тєрхтэй болсон гэж найдаж байна. Мєн хэрэглэгчдийнхээ хvсэлтийн дагуу аль болох олны танил болон загвар ємсєгч моделиудыг цєєн оруулахыг хичээлээ. За ингээд сандалаа татаад, тухлан сууж шинэхэн цасны ширхэг лугаа цэвэрхэн тєрсєн Монгол бvсгvйчvvдээ мэлмий оюундаа таалцгаая.
Монголын vзэсгэлэнт охид (86 фото) №117 Хадгалах
2011-11-20, 01:27

Монгол элдэв зураг (95 фото) №13

Эрхэм хэрэглэгч нартаа єглєєний мэнд хvргэе. Та бvхнийхээ эрч хvчтэй эхэлж буй энэ єдєрт зориулан Саакын зvгээс "Монгол элдэв зураг" цувралаа єргєн барьж байна. Хэдий бид бага хvн амтай ч бусад хєгжилтэй улсуудаас дутхааргvй єргєн уудам нутгаараа аялаж, сонирхолтой зургууд авч, дэлхий нийттэй хєл нийлvvлэн алхаж чаддаг гэдгийг та энэ цуврал нийтлэлээс харж болно. Бvх нийтээр даяаршиж байгаа энэ цагт аль болох Их хотын стресс дуу чимээнээс холдож, найз нєхєдтэйгээ эрvvл агаарт зєв амарч сурахыг та нартааа зєвлєж байна. Ингээд орчин цагийн монгол орныхоо элдэв чимэг хачиргvй, эрvvл сайхан амьдралыг мэдэрч, инээж баясах боломжыг та бvхэндээ vлдээе.
Монгол элдэв зураг (95 фото) №13 Хадгалах
2011-11-08, 18:58

Монголын vзэсгэлэнт охид (105 фото) №116

Єдрийн мэнд хvргэе найзуудаа, гадаа жиндvv бvрхэг байгаа ч єнєєдєр Саак дээр улам ч их гэрэл гэгээтэй байна. Учир нь таны хvсэн хvлээдэг, хамгийн их vзэх дуртай "Монгол охид" цувралын шинэ дугаар vзэхэд бэлэн болоод байна. Шинэ дугаар маань нэлээд удаж байгаад гарсанд хvлцэл єчье. Гэхдээ бид дараагийн дугаарыг ойрхон оруулахаар тєлєвлєсєн байгаа. За ингээд найз минь эх орныхоо цэцэг цэврvv шиг охидын гэгээн тунгалаг харц, сайхан инээмсгэлтэй учирхад бэлэн биз дээ. Тийм бол тухлан сууж, таалан vзээрэй.
Монголын vзэсгэлэнт охид (105 фото) №116 Хадгалах
2011-10-14, 00:15

Дурсгалын бэлэг

Vanessa Hollander болон Wilson Philippe хоёр бол дэлхийн олон vндэстэн ястнуудтай уулзан, тэдний зургийг авч, аялалынхаа тухай тэмдэглэл хєтлєх мєрєєдєлтэй залуус билээ. Тэд аяллаа Монголоос эхэлсэн бєгєєд 10 єдрийн турш нvvдэлчин ардын амьдралтай таницахын сацуу дарсан даруйдаа зураг нь хэвлэгдэн гардаг Polaroid камераар нутгийн хvмvvсийн зургийг авч тэдэнд бэлэглэж байжээ. Ингээд л тэднийг Монгол айл аз жаргалтайгаар угтаж, бvvр тэдэнд зориулж зарим нь гоёлын хувцасаа ємсєж байсан нь Vanessa, Wilson хоёрын сэтгэлийг маш ихээр хєдлєгсєн байна.
Дурсгалын бэлэг Хадгалах
2011-10-06, 20:14

Монголын бяцхан vрс (64 фото) №8

Сайн байна уу найзуудаа, юуны тvрvvнд нэг зvйлийг хэлэхэд Саак дээр систем солих ажил хийгдэж байгаатай холбоотой сайт удах, тасарч байгаа бол хvлцэл єчье. Єнєєдєр та бvхэндээ долоо хоногийн эхлэл болгож сайтынхаа хамгийн гэгээлэг нийтлэлийг хvргэж байгаадаа баяртай байна. Бяцхан vрсийнхээ зургуудыг илгээхдээ, олон тооны зураг гэхээсээ илvv аль болох хєгжилтэй єєхєрдєм тєрхvvдийг нь харуулсан гэрэл зургууд явуулбал дараа дараагийн нийтлэлд багтах магдлал єндєр юм шvv. Ингээд ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vрсийн гэрэл зургууд та бvхэнд хамгийн сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.
Монголын бяцхан vрс (64 фото) №8 Хадгалах
2011-10-03, 21:12

Миний сайхан эх орон №5

Одоо та бvхэндээ манай сайтын фото нийтлэлvvдийн нэг болох "Миний сайхан эх орон" шинэ цувралын 5 дахь дугаарыг толилуулахад бэлэн болоод байна. Энэ нийтлэлээ бид эх орныхоо онгон дагшин байгалиар бахархаж, эх нутгаа хайрлах сэтгэлээ сэргээхээр оруулдаг билээ. Гадаа хэдийнээ нарны эрч суларч, хvйтэн цаг асуй ч яг энд халуун нар тєєнєж, байгаль дэлхий маань ногоорч байна. Алив тухлан суу найзаа, сэтгэл тань гэгээрч, биед тань дулаан энерги очих болно. Хэрвээ та єнгєрч буй зун олигтой зугаалж, амарч чадаагvй бол харамсах хэрэггvй ээ, нэг л мэдэхэд урин дулаан цаг ирж, нvvдлийн шувууд буцаад л ирнэ. Тэр цагт харин боломжоо бvv алдаарай.
Миний сайхан эх орон №5 Хадгалах
2011-09-28, 00:51

Аян замын тэмдэглэл №3

Манай сайтаар ємнє нь “Аян замын тэмдэглэл №2” буюу “Хагийн хар нуур” аялалын тэмдэглэлээ хvргэж байсан Ариунболд (monreve) -ыг санаж байгаа биз ээ. Энэ удаа тэрээр “Алтай таван богд 2011” аялалд Монгол жуулчид болоод найзуудын хамт аяласан гэрэл зургуудаа тайлбарын хамт илгээжээ. Тэд Ховд, Баян-Єлгий, Увс нутгаар аяласан тєдийгvй гол зорилгоо болгож Монгол орныхоо хамгийн єндєр цэг болох Хvйтэний оргилд (4374 метр) гарсан байна. Тэндээсээ Алтайн нуурыг явган давж, улмаар Монголын баруун хязгаар хил дагуух байгаль, тvvхийн хосгvй сайхан газраар аялажээ. Ингээд монгол орныхоо баруун хязгаар нутгийн vзэсгэлэнт байгалийг Monreve-ийн дурангаар харцгаая.
Аян замын тэмдэглэл №3 Хадгалах
2011-09-19, 23:56

Монгол элдэв зураг (115 фото) №12

Оройн мэнд хvргэе найзуудаа, гадаа намрын элч муутай шаргал наран тєєнєж, дотор зэвхий даасан хvйтэн байдаг болжээ. Ийм байхад хээр талын цэцэгс хvртэл гундаж, хурдан шаргалтах нь аргагvй биз ээ. Их хотын маань хєл хєдєлгєєн ч цэхцэрч байх ёстой савандаа булталцан мэлийж. Тэгэхээр таныг оройн хvйтэн жавар угтахаас ємнє гал халуун насны эрч хvч, хайртай эх орны тань халуун дулаан цагийн хєгжилтэй зургуудаар тєєнєхєєр "Монгол элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг єргєн барьж байна. Энэ удаагийн дугаар маань ємнєх цувралуудаас илvv олон зургууд багтсан бєгєєд єнгєрч буй зун цагийн дурсамжыг илvvтэй шингээсэн байгаа. Ингээд дуртай фото нийтлэлээ тухлан сууж, таалан vзэхийг хvсье.
Монгол элдэв зураг (115 фото) №12 Хадгалах
2011-09-14, 01:22

Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын бvтээлvvд

С.Сайнжаргал нь хуримын болон байгалийн чиглэлээр уран бvтээлээ туурвидаг гэрэл зурагчин юм. Тэрээр Монголд амьдардаг бєгєєд "Гялбаа", UPTOWN, "Mongolian photo news", Blue sky зэрэг сэтгvvлvvдтэй хамтран ажилладаг ажээ. Тvvний зургуудаас монгол орны vзэсгэлэнт байгалийн онгон дагшин байдал, хуримаа хийж буй залуу хосуудын аз жаргалаар дvvрэн мєчvvд харагдана. Энэ удаад та бvхэндээ залуу зурагчны хуримын гэрэл зургуудаас сонирхуулахаар бэлтгэлээ.
Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын бvтээлvvд Хадгалах
2011-08-28, 05:24

Монголын vзэсгэлэнт охид (90 фото) №115

Намрын жиндvvхэн єглєє, яаран ажилдаа ирэхэд хамгийн тvрvvнд халуухан бvсгvйн жогтой харц, цэцэгс шиг охидын сэтгэл татам инээмсэглэл халуун дотноор та бvхнийг угтаасай гэж хvссэндээ "Монголын vзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг яаран оруулж байна. Энэ удаагийн дугаартаа аль болох ємнєх дугааруудад орж байгаагvй бєгєєд залуухан бvсгvйчvvдийг багтаахыг хичээлээ. Аав ээждээ ч єгєєгvй халамж, ах дvvдээ ч зарцуулаагvй цагийг би тvvнд єгсєн. Єєрєєсєє харамлан байж, єнгєлєг бvхнийг тvvнд зориулсан, vеийнхнээсээ зугтан байж, vргэлж тvvндээ vнэнч явсан, тиймээ энэ бол миний Монгол бvсгvйчvvд... тэдний цогтой золбоотой нvд, хир хvрээгvй тєрхнєєс нь залуу насны эрч хvчийг мэдрэх биз ээ.
Монголын vзэсгэлэнт охид (90 фото) №115 Хадгалах
2011-08-25, 17:09

Монголын бяцхан vрс (62 фото) №7

Сайхан амарч байна уу найзуудаа, та бvхнийхээ амралтанд зориулан хvргэдэг "Монгол" тодотголтой нийтлэлvvдийн маань нэг болох "Монголын бяцхан vрс" цувралынхаа шинэ дугаарыг хvргэж байгаадаа баяртай байна. Зураг илгээх эцэг эхчvvдэд зєвлєхєд, олон тооны зураг гэхээсээ илvv аль болох хєгжилтэй єєхєрдєм тєрхийг илvvд vзэж, ховор агшныг нь олж дарсан зургуудыг бидэнд илгээвэл цувралд багтах магдлалтай юм шvv. Ингээд ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vрсийн фото цуглуулга та бvхэнд хамгийн сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.
Монголын бяцхан vрс (62 фото) №7 Хадгалах
2011-08-15, 02:26

Галбын говиор аяласан минь

Одоогоос дєрвєн сарын ємнє бидэнд Хэнтий, Сэлэнгэ аймгуудаар явахдаа авсан фото зургуудаа илгээж, эх орноороо бахархах сэтгэлийг сэдрээж байсан С.Єнєржаргал (Unja) охин маань Галбын говиор аялахдаа авсан зургуудаа явуулжээ. Vнэхээр гайхалтай, ийм залуухандаа ингэж гоё зураг авч сурсан тvvнд, хєдєє нутгаар авч явж, фото зураг авах сонирхолтой болгосон аавд нь баяр хvргэе. Дахин хэлэхэд, хvн сонирхолоо хєгжvvлж, тvvнээсээ сайхан мэдрэмжийг авч, цагийг vр бvтээлтэй єнгєрvvлнэ гэдэг гайхалтай. Мєн тvvний авсан гэрэл зургуудыг оруулахдаа миний бие сэтгэл єндєр байдаг гэдгийг хэлэх нь зvйтэй байх. Ингээд эх орныхоо урд хязгаар говь нутгийн гайхамшгийг мэдэрцгээе.
Галбын говиор аяласан минь Хадгалах
2011-08-08, 20:09