МОНГОЛ ФОТО

Монголын ”Зоосон мөнгө”-ний үүсэл хөгжил

Миний бие 1920-оод оноос өнөөг хүртлэх нийт 88 жилийн түүхтэй салшгүй холбоотой Монгол улсын Мөнгөн дэвсгэрт болон Зоосон мөнгөнүүдийн гэрэл зургийг Саак.мн сайтын хэрэглэгч та бүхэндээ үзүүлэхийг хүссэн юм. Монгол орон дэлхийд анх цаасан мөнгийг хэрэглээнд оруулж байсан гэдгийг дахин сануулъя. Yen, Yuan, Won... хэмээх бусад мөнгөн тэмдэгтүүд бүгд анхны “Төгрөг” гэсэн утгаа алдалгүй одоо болтол хэвээр байгаа бөгөөд "Төгрөг" гэдэг нь бөөрөнхий, around –гэсэн утгыг илтгэдэг "Сар" билэгдсэн билэгдэл билээ. Та бүхэнд хүргэх энэхүү нийтлэл нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг болгон “Монгол зоос”-ны үүсэл хөгжлийг харуулсан цуглуулгаа хүргэж байна. Дараагийн нийтлэлдээ Цаасан мөнгийг танилцуулах болно.

Монголын ”Зоосон мөнгө”-ний үүсэл хөгжил Хадгалах
2012-06-12, 05:04

Монголын бяцхан үрс (100 фото) №11

Сайхан амарч байна уу, Монголын бүх хүүхэд багачууд болон ээж нартаа баярын мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэндээ сайтынхаа хамгийн гэгээлэг нийтлэл болох "Монголын бяцхан vрс" цувралынхаа шинэ дугаарыг бэлтгэн хүргэж байгаадаа баяртай байна. Нэлээд удсан учир энэ удаагийн дугаар маань өмнөхөөсөө илүү олон зургууд багтсан чанартай цуврал болсон гэдэгт итгэлтэй байна. Ингээд ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vрсийн гэрэл зургууд та бvхэнд хамгийн сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.

Монголын бяцхан үрс (100 фото) №11 Хадгалах
2012-06-01, 20:12

Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №121

Сайхан амарч байна уу, та бүхнийхээ амралтанд зориулан "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаартаа аль болох энгийн төрхийг илүү шингээж өгсөн бөгөөд даруухан нийтлэл гэж тодотгож болно. Зуны цэцэгс хаа сайгүй цэцэглэж, урин дулаан цаг ирж байгаа энэ үед охид бүсгүйчүүдийн минь инээмсэглэл тодорч, хажуугаар зөрөх бүсгүйн гоо үзэмж зүрх сэтгэлийг минь булаах юм. Ингээд сайхан монгол охидоороо бахархаж эерэг энерги авцгаая.

Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №121 Хадгалах

Монгол айлын хөргөгчинд (2-р хэсэг)

Бидний хэдэн нөхөд сонирхлын журмаар “Монгол айлын хөргөгч рүү...” фото төслийн эхний үе шатыг өөрсдөө бэлдэж өмнө нь Саак.мн сайтаар нийтэлж байсан билээ. Хэрвээ та өмнөх нийтлэлийг үзээгүй бол ЭНД дарж үзээрэй. Бид өмнөх фото цуглуулгаа бэлдэхдээ зөвхөн сониуч зангаар өнөөгийн Монгол айлын хөргөгч ямар байдалтай байгааг та бүхэнд харуулсан бөгөөд 2 дахь цуглуулгадаа мөн л сониуч зангаар уншигчид, хэрэглэгчдийнхээ хөргөгчрүү өнгийхийг хүссэн юм.

Монгол айлын хөргөгчинд (2-р хэсэг) Хадгалах

Миний сайхан эх орон (88 фото) №8

Амралтын өдрийн мэнд хүргэе. Гадаа жиндүү, салхитай байгаа ч Саак-д наран мандаж, шувууд жиргэн, гол горхи хоржигнон урсаж, өвс ногоо халиурсан "Миний сайхан эх орон" цувралын шинэ дугаар нийтлэгдэж байна. Үүдэнд минь ирсэн урин дулаан цаг төд удалгүй хүйтэн жаврыг үлдэн хөөж, эх нутгийг минь ногоон өнгөөр будах биз ээ. Бид монголынхоо байгалийн сайхан зургуудыг үзээд "Эх орон минь ямар онгон дагшин гайхалтай юм бэ" гээд л дуу алддаг. Эх нутгаараа бахархаж, сэтгэл оюунаа баясгах сайхан. Гэтэл энэхүү бахдан үзэж буй нутаг ус минь бидний буруутай үйл ажиллагаанаас болоод жил ирэх тусам гандаж гундсаар байгаа гэдгийг бүү мартаарай. Эх орон хойч үеэ гэсэн чин сэтгэл, эр зориг Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд улам ихээр мандан бадраг.

Миний сайхан эх орон (88 фото) №8 Хадгалах

“Хасагт хайрхан”-аар аяласан нь

Миний бие Говь-Алтай аймгийн нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Саак.мн сайтын хэрэглэгч та бүхэндээ өөрийн төрж өссөн нутгийнхаа нэг хэсэг болох Хан тэнгэрийн орон болох "Хасагт хайрхан" уулсаар аяласан фото тэмдэглэлээ сонирхуулж байна. Бидний аяласан энэ газар маань Хасагт хайрханы дархан цаазат газар юм. Энэ хайрхан уулс бол манай нутгийн билэг танхай яруу найагч М.Билэгсайханы шүлгэлсэн "Хар азарга"-ын нуруутай садансан оршдог билээ.

“Хасагт хайрхан”-аар аяласан нь Хадгалах

Чацарганы үйлдвэрээр аяласан нь

Үндэсний үйлдвэрлэгч “ШАР ДОКТОР” чацарганы үйлдвэр нь бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг тухай фото мэдээллийг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Тэдний уриа бол 100% ОРГАНИК бүтээгдэхүүн бол 100% жимсээрээ байх ёстой. Энэ хамт олон 2011 онд Монголын хамгийн том чацаргана боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулсан бөгөөд тус үйлдвэр нь өдөрт 5 тонн чацаргана боловсруулах хүчин чадалтай юм байна. Ингээд уг үйлдвэрээр аяласан фото сурвалжлагийг үзэцгээе.

Чацарганы үйлдвэрээр аяласан нь Хадгалах

Монгол элдэв зураг (101 фото) №17

Нийслэлд маань ойрын өдрүүдэд нар шарсан халуун өдрүүд үргэлжилж, дусал ч усгүй болж ширгээд байсан Туул гол маань саваа дүүрэн мэлтэлцэж, гол горхи бараадсан хүмүүс энд тэндгүй л хөвөрч байна. Иймд та бүхнийхээ сэтгэлийг сэргээж, нүдийг тань баясгахаар "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ нийтлэлийн дугаар болгон орчин цагийн Монгол төрхийг хөгжилтэй, сонин талаас нь харуулдагаараа онцлогтой юм. Хэрвээ танд сонирхолтой зургууд байгаа бол нийтлэлийн төгсгөлд байгаа мэйл хаягаар илгээгээрэй.

Монгол элдэв зураг (101 фото) №17 Хадгалах

Монгол айлын хөргөгч рүү өнгийвөл

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 16,5% болж байгаа нь дэлхийн эдийн засгийн дундаж өсөлтөөс өндөр байгаа тухай олон нийтийн мэдээллийн эх сурвалжууд шуугицгааж байна. Бид энэхүү эдийн засгийн огцом өсөлт нь ард иргэдийн амжиргаанд хэрхэн нөлөөлсөн тухай олж мэдэхээр жижигхэн судалгааны ажил зохиосноо уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Монгол айлын хөргөгч рүү өнгийвөл Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (105 фото) №120

Нар шарж эсвэл шороогоор шуурсан хаврын ааш нь олдохгүй өдрийн мэндийг хүргэе. Гадаа цаг агаар хэдий таатай биш байгаа ч сэтгэлдээ "Тэнгэрийн хаяа цэлмэн, наран алгуурхан төөнөж, хаврын анхны бороо тог тог хийн дуслаж байна гэж бод... онгорхой цонхны цаанаас цэвэр агаар хамар сэтлэм үнэртэж, гараад иртэл чийг үнэртсэн орой угтаж байна" -гэж төсөөлөөрэй. Ингээд өнөөдөр та бүхнийхээ сэтгэлийг сэргээж, нүдийг тань баясгахаар "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Сайн сайхан бүхэн таны бодол оюунаас хамаарах болно.

Монголын үзэсгэлэнт охид (105 фото) №120 Хадгалах
2012-04-09, 23:51

Монгол залуугийн Digital art бүтээлүүд

Та бүхэндээ Б.Чинзориг хэмээх 23 настай залуугийн дижитал арт чиглэлээр бүтээсэн гэрэл зургуудыг танилцуулж байна. Тэрээр ШУТИС-ийн Дизайны сургуулийг төгссөн бөгөөд Warcraft компьютерийн тоглоомыг мэддэг болсоноос хойш digital art-г маш ихээр сонирхох болжээ. Одоо таны үзэж буй зургууд бол бүгд түүний бүтээлүүд юм. Ингээд монголынхоо шинэ үеийн авъяаслаг залуусын нэг болох зураач Б.Чинзоригийн өвөрмөц зөгнөлт зургууд болон түүнийг хэрхэн бүтээсэн видео бичлэгийг үзэцгээе.

Монгол залуугийн Digital art бүтээлүүд Хадгалах

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №120

Нарлаг сайхан өглөөний мэнд хүргэе. Та бүхний амралтанд зориулан сайтынхаа хамгийн олон үзэгчидтэй, сэтгэл татам нийтлэлүүдий нэг болох "Монголын үзэсгэлэнт охид" цувралын ээлжит дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаартаа хамгийн халуухан, дур булаам охидыг илүү түлхүү оруулж өгсөн байгаа. Мэдээж монгол төрхөө шингээсэн эгэл жирийн охид энэ нийтлэлийг чимэх нь тодорхой. Гэхдээ хүн хүний сонирхол өөр байдаг болохоор таалагдах үгүйг нь би таашгүй. Ингээд өдрийн эхлэл болгож танд хамгийн түрүүнд халуун ногоотой зууш санал болгоё.

Монголын vзэсгэлэнт охид (76 фото) №120 Хадгалах