МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Миний сайхан эх орон (80 фото) №18

Амралтын өдрийн мэнд! Шинэ өглөө мэт 11 дүгээр сар ийнхүү эхэллээ. Гадаа жиндүү, цастай байгаа ч "Саак"-д наран мандаж, шувууд жиргэн, гол горхи хоржигнон урсаж, өвс ногоо халиурсан "Миний сайхан эх орон" цувралын шинэ дугаар нийтлэгдэж байна. Эх орон хойч үеэ гэсэн чин сэтгэл, эр зориг Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд улам ихээр мандан бадраг.
Миний сайхан эх орон (80 фото) №18 Хадгалах

Монголын үзэсгэлэнт байгалиар аялсан тэмдэглэл

Алтай Таван Богдын дархан цаазат газрын нуурууд нь цаст уулсын дунд асгарсан сувд гэлтэй. Алтайн өндөр сүрлэг уул, нуруудын тунгалаг нулимс, үнэт чулуу мэт. Хэн бүхний зориглоод хүрч үл чадах алс бөглүү энэ нутагт ийм үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн газар олон байх ажээ. Ингээд бид та бүхэндээ Антон Петрусь хэмээх Украйн жуулчны Монголд аялсан тэмдэглэлийг ямар ч, нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Монголын үзэсгэлэнт байгалиар аялсан тэмдэглэл Хадгалах

Монгол элдэв зураг (80 фото) №36

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй намрын өдрүүдээ сайхан өнгөрөөж байна уу? Та бүхнийхээ амралтанд зориулж "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ цуврал нь бидний эргэн тойронд болж буй бодит амьдралыг сонирхолтой шог талаас нь харуулдаг бөгөөд эх орон, элэг нэгт ахан дүүсээ хайрлах сэтгэлийг сэдрээж өгдөг гайхалтай фото нийтлэл билээ. Та бүхэн тухлан сууж, таалан соёрхоно уу.
Монгол элдэв зураг (80 фото) №36 Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №143

Сайхан амарч байна уу, Гадаа модны навчис нэг нэгээрээ сүүдрээ даран унаж, дээр нь гишгэхэд шажигнан дугарах нь намар аль хэдийнээ ирчихсэн гэх шиг... Харц булаам үзэсгэлэнт охидоор дүүрэн энэ удаагийн “Монголын үзэсгэлэнт охид” цувралын цоо шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Амьдрал хайрын түүхэнд гэрэл болсон монгол охидын зургуудаа та бүхэн таалан соёрхоно уу.
Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №143 Хадгалах

Монгол элдэв зураг (90 фото) №35

Сүүлийн үед Монгол орон даяар болсон шинэ үйл явдал, тэмдэглэлт баяр, хөгжилтэй агшин гэх мэт сонин содон зургуудаар дүүрэн "Монгол элдэв зураг" булангийхаа ээлжит шинэ дугаарыг уншигч та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан нийтэлж байгаадаа баяртай байна. Бидний бэлтгэсэн энэхүү зургууд таныг эрч хүчээр цэнэглэж, хийж бүтээх урам зоригоор тэтгэх болтугай!

Монгол элдэв зураг (90 фото) №35 Хадгалах
2015-09-20, 19:47

Монголын цаатан иргэдийн амьдрал гадныхны нүдээр

Хүн төрөлхтний соёл иргэншил гэдэг өөрөө асар их нууц, гайхалтай ойлголтуудыг агуулдаг зүйл билээ. Дэлхий ертөнц даяарчлагдах тусам зарим овог аймаг, тэдний түүх, хэл соёл улам бүр бүдгэрэн мартагдах шахаж байна. Тэдгээр иргэдийн нэг болох Монголын Цаатан омгийнхоны хүн ам улам бүр цөөрөн, соёл иргэншил нь бараг л мөхөж байгаа ч тэдний амьдрал ахуй үнэхээр гайхалтай тэнгэрлэг ажээ. 
Монголын цаатан иргэдийн амьдрал гадныхны нүдээр Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №142

Өнөөдөр бид та бүхнийхээ амралтын өдөрт зориулан сайтынхаа хамгийн олон үзэгчтэй "Монгол охид" цувралын шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Гадаа хүйтний эрч чангарч, шаргал намрын өдрүүд жавартай өдрөөр солигдож байгаа ч, манай сайтад өнгө үзэмж төгс халуун зуны улирал үргэлжилж, хээр талын хээнцэр цэцэгс шиг охид инээмсэглэн таныг хүлээж байна.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №142 Хадгалах

“БИДНИЙ ТУСГАЛ” нэртэй гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэж байна

Тусгал гэрэл зургийн клуб нь 2010 оны 09-р сарын 11-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд эдүгээ тав дахь жилийнхээ нүүрийг үзээд байна. 2015 оны 09-р сарын 11-нд тус клубын таван жилийн ой тохиож байгаа бөгөөд, ойн баярынхаа хүрээнд 9-р сарын 12-оос 18-ны хооронд Занабазарын Дүрслэх Урлагийн Музейн үзэсгэлэнгийн танхимд 7 хоног гишүүдийнхээ бүтээлүүдээр хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна.
“БИДНИЙ ТУСГАЛ” нэртэй гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэж байна Хадгалах

Монголыг тойрон аялсан залуугийн фото тэмдэглэл

Монгол орон маань далай тэнгис мэт нуурууд, мөнх цаст уулс, элсэн цөл, тал хээр гэх мэт байгалийн бүхий л онцлог тогтоцууд байдаг, асар өргөн уудам үзээд барагдашгүй нутаг билээ. Гадаад орноор аялахаасаа өмнө Монгол орноо таньж мэдэн, Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялцгаая. Ингээд та бүхэндээ гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы гайхамшигтай гэрэл зургуудаас хүргэж байна.

Монголыг тойрон аялсан залуугийн фото тэмдэглэл Хадгалах
2015-09-05, 05:44

Миний сайхан эх орон (80 фото) №17

Сайхан амарч байна уу, өнөөдөр та бүхэндээ Монголын үзэсгэлэнтэй байгалийн зургуудыг багтаасан "Миний сайхан эх орон" фото нийтлэлийн шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Өвөг дээдсийн минь алтан амиа золин байж, бидэнд үлдээсэн энэ гайхалтай нутаг, ус, газар шороогоо үеийн үед хайрлаж яваарай залуусаа... эх оронд минь налгар намар айлчлан иржээ.
Миний сайхан эх орон (80 фото) №17 Хадгалах

Гадныхан Монголд заавал очих 27 шалтгааныг гаргажээ

Гадны нэгэн томоохон мэдээллийн сайт дээр “Монголд очих ёстой шалтгаан”-уудыг гайхалтай гэрэл зургуудын хамт дурдсан байна. Үүнийг үзээд бид ямар сайхан өргөн уудам, үзэсгэлэнтэй нутагт төрсөнөө улам ихээр ухаарах шиг. Эх оронч байя гэж бодвол, заавал Монгол орныхоо онгон дагшин байгалиар аялаж үзсэн байх ёстой. Харийн орноор аялчихаад би эх орондоо хайртай гэвэл өрөөсгөл ойлголт юм шүү.
Гадныхан Монголд заавал очих 27 шалтгааныг гаргажээ Хадгалах

Монгол элдэв зураг (100 фото) №34

Та бүхнийхээ үзэх дуртай "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулах гэж байгаадаа баяртай байна. Зураг бүхэн өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг билээ. Тэгвэл эдгээр зурагнууд ямар түүхийг өгүүлэх бол? Энэ удаагийн дугаар дээрх зургуудаас та инээд, баяр хөөр, амжилтын амт, омогшил, хайр, нөхөрлөл гээд хүмүүний өдөр тутмын амьдралыг харуулах олон гэрэл зургуудыг үзэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.  Ингээд та бүхэн Монгол элдэв зургуудаа тухлан сууж үзээрэй.
Монгол элдэв зураг (100 фото) №34 Хадгалах
2015-08-17, 00:00