МАРКЕТИНГ

“Christian Dior” брэндийн тансаг үнэртнээр бэлэг барьж байна!

King Tower Apartment-ын бүрэн шинэчлэгдсэн төлөвлөлттэй, дэлхийн брэндээр тоноглосон 3 дугаар ээлжийн орон сууцаас сонголтоо хийгээд,  Christian Dior брэндийн тансаг үнэртнийг бэлгэнд аваарай.

“Christian Dior” брэндийн  тансаг үнэртнээр бэлэг барьж байна! Хадгалах

Санхүүгийн хувьд бие даасан оюутан болох боломж

Олон улсад тэр дундаа европын орнуудад оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил эрхэлж, эцэг эхээсээ тусдаа амьдарч, бие даасан иргэн болдог. Ингэх нь хэн хэнийхээ амьдралд төвөг удахгүй амьдрах боломжийг олгодог. Олон улсын оюутнууд дараах ажлуудыг хийх нь түгээмэл байдаг байна.

Санхүүгийн хувьд бие даасан оюутан болох боломж Хадгалах

Бид сошиал сүлжээн дэх нэрээ нуусан хуурамч этгээдийн гар хөл...

Интернэт хөгжсөн энэ цаг үед эргэлзсэн мэдээгээ гүүглдээд шалгачих овсгоогүйгээсээ болж гадаад хэлгүй, сошиалд соёлжоогүй гэдгээ FB “найзууддаа” харуулах юм даа, бид... Дөнгөж сая FB-ийн гайгүй ажилтай нэгэн найз минь  Оросын KFC–г Путин хаасан тухай мэдээг харж байна уу та нар гээд л  бахархалтайгаар шэйрлэжээ. Бодлоо, өмнөөс нь ичлээ, бас өрөвдлөө.

Бид сошиал сүлжээн дэх нэрээ нуусан хуурамч этгээдийн гар хөл... Хадгалах

“Сиркл К” үндэсний үйлдвэрлэгч нарыгаа дэмжиж, хамтран ажилладаг

“Сиркл К” сүлжээ нь АНУ д төвтэй дэлхийн 25 улсад 14,000 гаруй салбар дэлгүүрүүдтэй бөгөөд Монголд 2018 оны 4 дүгээр сард анхны дэлгүүрээ нээж байсан бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй сүлжээ дэлгүүртэй болоод байгаа Монголын хамгийн анхны олон улсын конвенинс дэлгүүрийн сүлжээ юм. Инээмсэглэл, найрсаг харилцаагаараа алдартай энэ сүлжээ дэлгүүр нээгдсэнээр Монголчууд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээ дэлгүүрээр 24 цагийн турш үйлчлүүлж дэлхийн хөгжилтэй улам ойртох боломжтой болсон билээ.

“Сиркл К” үндэсний үйлдвэрлэгч нарыгаа дэмжиж, хамтран ажилладаг Хадгалах

Re/Max 2018 онд 173 тэрбум төгрөгний борлуулалттай ажиллажээ

Үл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг улс орон бүрт хамгийн их анхаарал татдаг бизнесийн салбар байдаг. Учир нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болдог энэ салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, үр өгөөж хүмүүсийн өдөр тутмын амьдралд тусгалаа олж байдаг учраас тэр бизээ. Банкны зээл, эрэлт, нийлүүлэлт, улс орны эдийн засгийн байдал зэргээс хамааран хэлбэлзэлтэй бас өсөлт бууралтыг туулж яваа энэ салбарт тун гайхалтай амжилтыг үзүүлж байгаа RE/MAX компанийнхан 2018 оныхоо тайланг танилцуулж байна.

Re/Max 2018 онд 173 тэрбум төгрөгний борлуулалттай ажиллажээ Хадгалах

МҮХАҮТ-аас мэдэгдэл

МҮХАҮТ-ын талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр дундаа нийгмийн сүлжээн дэх ил эзэнгүй хаягуудаар байгууллагын болон гүйцэтгэх удирдлагын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, үнэнд үл нийцэх мэдээ, мэдээлэл, захиалгат нэвтрүүлгүүд цацагдаж байгаад гүнээ харамсч байна. МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуралдахаар товлогдсон. Энэ их хурлаар Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид хуран чуулж, Танхимын 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгох болно.

МҮХАҮТ-аас мэдэгдэл Хадгалах

Голомт банк алтны зах зээлийн 68%-ийг дангаараа бүрдүүлж тэргүүлэгч байр сууриа баталгаажууллаа

Голомт банк нь Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэгч уул уурхайн салбарт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжин ажиллах тал дээр онцгойлон анхаарч ажилладагын нэг илрэл нь “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ-2019” арга хэмжээ юм. Энэхүү чуулганыг Голомт банк энэ сарын 22-ны өдөр хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд форумд ашигт малтмалын салбарт бизнес эрхлэгч, алт олборлогч томоохон компаниудын төлөөлөл бүхий 150 гаруй зочид төлөөлөгчид оролцож хамтран ажиллах гэрээ болон борлуулалтын гэрээг үзэглэлээ.

Голомт банк алтны зах зээлийн 68%-ийг дангаараа бүрдүүлж тэргүүлэгч байр сууриа баталгаажууллаа Хадгалах

“Ид шидийг бүтээх 8 км, 400 м” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Бид бүгд өдөр тутмын амьдралдаа гэрээс ажил, ажлаас гэр гэсэн нэг л маршрутаар явж, Улаанбаатар хотын амьдралыг өөрсдийн хүрээллээр л төсөөлж байдаг. Гэтэл хотын төв цэгээс 8 км 400 метр явахад л бидний ирээдүйн нэг хэсэг болсон бяцхан үрс маань идэх хоол, өмсөх хувцас, тухтай орон байраар дутагдаж гачигдан саарал өдрүүдийг өнгөрөөж байна. Бид ийм л жижигхэн орон зайд зэрэгцэн орших атлаа бие биенийхээ зовлон гунигийг үл анзааран амьдардаг байх нь ...

“Ид шидийг бүтээх 8 км, 400 м” үзэсгэлэн нээлтээ хийлээ Хадгалах

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр зарлалаа

Гэнэтийн үргүй зардал гаргасандаа харамсаж байсан тохиолдол танд бий юү? Юунд зарцуулсан нь тодорхойгүй нэг л мэдэхэд халаас тань хоосорчихсон байдаг уу? Та ингэхэд одоо болтол хадгаламж нээлгээгүй яваа юм биш биз? Эдгээр асуултад тийм гэж хариулж байвал та анхаарлаа түр нааш хандуулаарай. ХААН Банкнаас олон нийт, тэр дундаа залуусын санхүүгийн боловсролд дэмжлэг үзүүлэх зорилготой “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг санаачлан АФА академитай хамтран хэрэгжүүлэх гэж байна.

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр зарлалаа Хадгалах