Нүднийхээ харааг сайжруулах үр дүнтэй 9 дасгал

2016-12-30, 13:02
31,677

Нүд бол тэр чигээрээ булчин. Тиймээс биеийн бусад булчингуудаа хөгжүүлдэг шиг нүдээрээ ч мөн дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй юм. Ингэснээр нүд илүү сайн, тод хардаг болно. Ингээд бид танд хүний хамгийн чухал мэдрэхүйн нэг болох мэлмийгээ хэрхэн арчилж, эрүүл байлгах талаар шалгарсан 9 аргыг хүргэе. 

Нүднийхээ харааг сайжруулах үр дүнтэй 9 дасгал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Өдрийн цагаар нүдэндээ хэт их ачаалал өгөхөөс болгоомжлоорой. 2-3 цаг тутам хэдэн минут нүдээ аньж, амраах хэрэгтэй юм. 

2. Доорх зурагт үзүүлсний дагуу нүдээ хөдөлгөж, дасгал хийгээрэй.

3. Хэрэв нүдний шил зүүдэг бол боломж гарах бүрт тайлж, нүдээ амрааж байгаарай.

4. Нүднийхээ эргэн тойрон доорх зурагт үзүүлсэн 1-6 цэгүүд дээр тойрог хэлбэрээр иллэг хийж өгөөрэй

5. Гадуур явахдаа аль болох алсын барааг харж байгаарай

6. Луувангийн шүүс уух хэрэгтэй. Оливын тос нэг хоёр дусал нэмж хийвэл лууванд агуулагддаг амин дэмийг бүрэн бүтнээр нь авч чадах юм

7. Нүд тань ядарвал бүлээн усаар угаагаарай

8. Оронд орохын өмнө зурагт, компьютер, утсаа ширтэх хэрэггүй. Ядаж хоёр цаг нүдэндээ ачаалал өгөхгүй байж байгаад унтах нь зүйтэй

9. Ямар нэг жижигхэн зүйлийн өмнө суугаад анхаарлаа төвлөрүүлнэ. Нүдээ цавчихгүйг хичээн, тэр зүйлээ аль болох нэг бүрчлэн тогтоож авахыг оролдоно. Дараа нь нүдээ аньж, түрүүн харсан зүйлээ нарийвчлан төсөөлөөрэй. Энэ дасгалыг 10 минутын турш хийнэ. Ингэснээр таны нүд аливаа зүйлийг илүү тодорхой, нарийвчилж хардаг болох юм. 

Нүдний шил зүүдэг хүмүүсийн зовлон мундахгүй их. Нүдний шилээ байнга хайх хэрэг гарна, өвөл цантана, нарны шил зүүх боломжгүй, дээрээс нь 3D кино үзэх ч хүндрэлтэй. Харин та энэхүү бэрхшээлээс ангижрах дээрх аргуудаас гадна өөр сайн арга техник мэддэг бол бас бусадтайгаа хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()