МАРКЕТИНГ

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Голомт банк Дижитал хуримтлалын бүтээгдэхүүнээ танилцууллаа

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо, Германы Хөгжлийн хамтын ажиллагааны Шпаркассе банк болон Монголын арилжааны банкууд хамтран жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ 10 дугаар сарын 31-ний өдөр Хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Голомт банк Дижитал хуримтлалын бүтээгдэхүүнээ танилцууллаа Хадгалах

Монгол Улс “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-тэй боллоо

Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г эдийн засагч Өлзийбаярын Ганзориг энэ сарын 23-нд нээжээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн цөөхөн хотуудын нэг болж байгаа юм Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач холбогдлоороо Америк, Англи, Хятад дахь ижил төстэй музейтэй хүчтэй өрсөлдөхүйц, өргөн цар хүрээг хамарсан, чансаатай музей болжээ хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байна.

Монгол Улс “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-тэй боллоо Хадгалах

Сурагчдад хэрхэн хуримтлалыг дадал болгох, мэргэжлээ зөв сонгох тухай мэдлэг олголоо

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Голомт банк Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сурагчдад хуримтлалын талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. Сургалтаар хуримтлалын ач тус, хуримтлуулах дадлыг бий болгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө таньж мэдэх зэрэг өргөн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл олгожээ. Мөн сэтгэл судлаачийн зүгээс сэтгэл зүйгээ удирдаж, шийдвэр гаргах тухай илтгэл тавин, чөлөөт ярилцлага өрнүүлснээрээ ач холбогдолтой аж. Арга хэмжээнд дунд болон ахлах ангийн нийт 50 орчим сурагч оролцжээ. 

Сурагчдад хэрхэн хуримтлалыг дадал болгох, мэргэжлээ зөв сонгох тухай мэдлэг олголоо Хадгалах

“Хэмнэе, хуримтлуулъя” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж байна

Хуримтлалтай байх нь яагаад чухал болохыг хүн бүрт сануулах гэж жил бүрийн энэ өдөр дэлхий даяар хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай улс энэхүү санаачилгад гурван жилийн өмнөөс нэгдсэн бөгөөд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран “Хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк” аяны дор арилжааны банкуудтай хамтран “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар энэ өдрийг тэмдэглэж байна. 

“Хэмнэе, хуримтлуулъя” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж байна Хадгалах

ХААН Банк улсын томоохон эмнэлгүүдэд цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлж эхэллээ

“Монгол Улсад цахим төлбөр, цахим санхүүгийн үйлчилгээний хувьсгал гарах боломж бүрдсээр байна” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан бичиж байв. Үнэхээр техник технологийн дэвшлийг ашиглаж, төлбөр тооцоог хурдан шуурхай, амар хялбар гүйцэтгэх шинэ боломжууд нэмэгдэж буйн нэг жишээ нь улсын томоохон эмнэлгүүдэд  ХААН Банк цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлжээ.

ХААН Банк улсын томоохон эмнэлгүүдэд цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлж эхэллээ Хадгалах

Санхүүгийн манлайлал 2019 хөтөлбөр

“Дэлхий дээрх хүн бүр аз жаргалтай, сайн сайхан ирээдүйн төлөө зорьж амьдардаг. Харин түүндээ хүрэх хамгийн том алхам бол санхүүгийн зөв төлөвлөлт гэдгийг хөтөлбөрөөс ойлгож авсан. Хөтөлбөрийнхөө төгсөгчидтэй эргэж уулзах үед нэг шат ахисан өөрсдийгөө олж харах үнэхээр бахархам санагдаж байсан шүү” энэ бол ХААН Банкнаас зохион байгуулсан Санхүүгийн манлайлал 2019 хөтөлбөрийн шилдэг оролцогчийн сэтгэгдэл.

Санхүүгийн манлайлал 2019 хөтөлбөр Хадгалах

Ub Пропертиз: Япон архитекторын орон зайн төгс шийдлийг санал болгож байна

Эрхэм та Япон архитекторын орон зайн төгс шийдлээр баригдсан Залуусын хотхон Х АПАРТМЕНТ-2 орон сууцны загварын байранд зочлоорой.

Ub Пропертиз: Япон архитекторын орон зайн төгс шийдлийг санал болгож байна Хадгалах

“Анталья аялцгаая” аяны эзэд энэ долоо хоногт тодорно

Хувь хүний санхүүгийн боловсролыг дээшлүүлж, сахилга баттай болгон ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байхын ач тусыг ойлгуулах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр” буюу 10 дугаар сарын 31-ний өдрийг тохиолдуулан Капитрон банк нь “Анталья аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аяныг 2019.09.30 – 10.31-ний хооронд зарласан.

“Анталья аялцгаая” аяны эзэд энэ долоо хоногт тодорно Хадгалах

“Teach & Tech 2k19” арга хэмжээ зохион байгуулагдана

Голомт банк нь тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мэдээллийн технологийн салбарт хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулах зорилгоор “ДИЖИТАЛ МЭРГЭЖИЛТЭН” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус, сурагч, нийт Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн багш нарт зориулан дараагийн арга хэмжээ болох “Teach & Tech 2k19” өдөрлөгийг зохион байгуулахаар Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар хамтран ажиллаж байна.

“Teach & Tech 2k19” арга хэмжээ зохион байгуулагдана Хадгалах

“Банкир – 2019” банк хоорондын волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Банк хоорондын волейболын аварга шалгаруулах “Банкир – 2019” тэмцээн 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн хувьд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог бөгөөд 2019.10.25-27-ны өдрүүдэд Спортын төв ордонд сонирхолтой тоглолтуудаар үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. “Банкир – 2019” тэмцээнийг өнгөрсөн жилийн шилжин явах цомын эзэн болох ХААН Банк зохион байгуулсан бөгөөд Хас банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцсон юм.

“Банкир – 2019” банк хоорондын волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа Хадгалах

"Бяцхан багш" бяцхан үзэгчдийнхээ мэдлэгт хөрөнгө оруулна

"Dream” телевиз, JET англи хэлний сургуулиас "Бяцхан багш" хүүхдэд зориулсан англи хэлний телевизийн нэвтрүүлэгийг бяцхан үзэгчиддээ хүргэж эхэллээ.

"Бяцхан багш" бяцхан үзэгчдийнхээ мэдлэгт хөрөнгө оруулна Хадгалах

Таны энэ 7 хоногийг эрч хүчээр цэнэглэх 8 видео

Магадгүй та өөртөө итгэхгүй, сэтгэл гундуухан яваа юм биш биз? Зорилго, мөрөөдөл чинь хүрэхэд алс хол мэт санагдаж, бодлоороо сэтгэлийн жигүүрээ тасалж байгаа юм биш биз? Хүн бүрийн амжилт өөр өөрөөр хэмжигддэг. Тиймээс өөрөө өөрийгөө бусадтай харьцуулж, хүч чадлаа бүү чамлаарай. Ялангуяа надад цаг байхгүй гэж битгий хэлж байгаарай. Танд Микеланжело, Леонардо да Винчи, Томас Жефферсон, Пастер, Хелен Келлер, Альберт Эйнштейн нарт байсан шиг цаг байгаа шүү. Амжилт өөд тэмүүлэн яваа хүн бүрд эрч хүч, аз жаргалыг даллан ерөөе. 

Таны энэ 7 хоногийг эрч хүчээр цэнэглэх 8 видео Хадгалах