ТАНИН МЭДЭХҮЙ

Сөрөг бодол бидний амьдралд ингэж нөлөөлдөг!

Бидний бодол эрүүл мэндэд асар их нөлөөтэй болохыг та мэдэх үү? Үргэлж сөрөг зүйлс бодож явах нь тухайн хүний үйл хэргийг бүтэмжгүй болгож, сэтгэл гутралд оруулах аюултай байдаг. Цаашлаад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, амьдралынх нь хамаг аз жаргалыг булаадаг аж. Тэгвэл тэрхүү сөрөг бодол бидний амьдралд, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Сөрөг бодол бидний амьдралд ингэж нөлөөлдөг! Хадгалах

Эрчүүдийг хэрхэн жаргалтай болгох вэ?

Хотын гудамжаар алхаж байгаа аз жаргалтай хосуудыг хараад, таны гэр бүл асуудалтай байгаа мэт санагдаж юу хийхээ мэдэхгүй байна уу? Гэр бүлийн амьдралд эхнэр хүний гүйцэтгэх үүрэг маш чухал байдаг. Доорх нийтлэлээс та хамгийн аз жаргалтай гэр бүлүүдийн, эзэгтэй нарын өгсөн зөвлөгөө болон эр нөхрүүдээ хэрхэн аз жаргалтай болгох аргуудтай танилцах болно!

Эрчүүдийг хэрхэн жаргалтай болгох вэ? Хадгалах

Бусдад дээрэлхүүлэхгүй байхад туслах 13 арга

Хийсэн гэмгүй атлаа хүмүүст доромжлуулж, элдвээр хараалгах хэнд ч таатай санагдахгүй нь лавтай. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус нэгнээ гадуурхан дээрэлхэх явдал газар авч, үүнээс болж хүүхэд хичээлдээ дургүй болох, сургуулиас гарах, бүр цаашлаад сэтгэл гутралд орох аюул ойрхон байдаг аж. Тэгвэл бид та бүхэндээ бусдад доромжлуулж, дээрэлхүүлсэн тохиолдолд хэрхэн асуудлаас гарах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Бусдад дээрэлхүүлэхгүй байхад туслах 13 арга Хадгалах

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс

Дэлхий дээр биднийг гайхан бишрүүлж, алмайруулах зүйлс тоо томшгүй олон байдаг. Тэдгээрийн дундаас тайлбарлах боломжгүй, чухам яаж, хаанаас, хэрхэн бий болсон нь үл мэдэгдэх хачирхалтай зүйлсийг та бүхэндээ онцгойлон танилцуулахаар бэлтгэлээ. Нууцлаг зүйлс хүн бүхний анхаарлыг татаж, сонирхлыг төрүүлдэг тул энэхүү мэдээлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй хачирхалтай зүйлс Хадгалах

Гэрлэлтийн хамгийн жаргалтай болон хэцүү он жилүүд

Сүүлийн үед үл ойлголцол, зөвхөн өөрийгөө гэсэн үзэл бодлоос болж гэр бүл салалт маш хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Энэ бүхний хохирогч нь энхрий бяцхан үрс болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайрыг ижил тэгш хүртэж чадахгүйд хүрдэг билээ. Тэгвэл бид нийт хосууддаа зориулан гэрлэлтийн хамгийн хэцүү он жилүүдийг хэрхэн давж, хайр дурлалаа хамгаалж үлдэх тухай үнэт зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Гэрлэлтийн хамгийн жаргалтай болон хэцүү он жилүүд Хадгалах

Сэтгэл гутрал, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөгийн нийгэмд санхүүгийн асуудал, гэр бүлийн үл ойлголцол, нэгэндээ хорссон атаа жөтөө зэргээс болж хүн бүхэн бухимдалтай, зарим нэг нь сэтгэл гутралд орчихсон явж байна. Тэгвэл сэтгэл гутрал нь хүний тархинд хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлтийг авчирдаг болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

Сэтгэл гутрал, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Нөхрүүд, эхнэрээсээ юуг асуухаас эмээдэг вэ?

Гэр бүлийн амьдрал гэдэг хүн бүрийн заавал туулж өнгөрүүлдэг зүйлсийн нэг билээ. Гэвч энэ нандин холбоо сүйрч, гэр бүл салан, хөөрхий хүүхдүүд золиос болох нь бий. Үүний шалтгаан нь ихэвчлэн үл ойлголцол байдаг бөгөөд бие биенээ ойлгох ямар ч боломжгүй мэт санагдах үе бий. Тиймээс хэрүүл маргааны үед ч бие биенээ хүндэтгэн, үнэн сэтгэлээ нээж, цаг тухайд нь ярилцаж, ойлголцож байх хэрэгтэй гэж сэтгэл зүйчид зөвлөдөг билээ. Ингээд та бүхэнд эрчүүдийн эхнэрээсээ асуухыг хүсдэг ч, зориг нь хүрдэггүй 15 асуултын тухай хэлж өгөхөөр бэлтгэлээ. Сонирхолтой байна гэж найдаж байна. 

Нөхрүүд, эхнэрээсээ юуг асуухаас эмээдэг вэ? Хадгалах

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн гаргадаг 13 алдаа

Эцэг эх хүн бүр хүүхдээ боловсролтой, өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн болж төлөвшиж, сайн сайхан яваасай гэж хүсдэг. Тиймдээ ч өөрийн бүхий л амьдралаа зөвхөн үрсийнхээ төлөө зориулдаг билээ. Хүүхэд өсвөр насан дээрээ хамгийн эмзэг, хаашаа ч эргэж болзошгүй байдаг. Энэ үед нь эцэг эхчүүд буруу арга барил хэрэглэж, хүмүүжүүлснээр, хүүхдээ эвдэж, дотогшоо хандлагатай, зөрүүд нэгэн болгох аюултай байдаг. Тэгвэл бид та бүхэндээ өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг алдаануудыг танилцуулж байна. 

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн гаргадаг 13 алдаа Хадгалах

Таныг аз жаргалд хөтлөх 10 арга

Зэн буддизмын арга нь Монголоор бол Даяан, хятад хэлээр Чань хэмээгддэг боловч Зэн хэмээх япон дуудлагаараа дэлхий дахинд алдаршжээ. Зэнг хамгийн товчоор тайлбарлавал, ямар нэгэн бурхан шашны судар номыг дагалгүй, агшин зуур гэгээрэлд хүрэх тухай номлол хэмээн ойлгож болно. Мөн зөвхөн одоо үедээ амьдарч, бүх зүйлийн жинхэнэ мөн чанарыг танин, айдасгүй амьдрах урлаг билээ. Аливаа зүйлсийг бодитоор хүлээн авч сурвал таны амьдрал гайхалтай өөрчлөгдөх болно. Ингээд доорх аргыг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй!

Таныг аз жаргалд хөтлөх 10 арга Хадгалах

Та тархиа бүрэн ажиллуулж чаддаг уу? /тест/

Үргэлж ажил, хичээл гэж толгойгоо гашилгаж сууна уу? Тийм бол анхаарлаа түр нааш нь хандуулж, таны тархийг цэнэглэж, ажиллуулах сонирхолтой тестүүдэд хариулаад үзээрэй. Эдгээр нь таны санах ойг сайжруулахын зэрэгцээ тархийг тань хооллож, сэргэхэд туслана. 

Та тархиа бүрэн ажиллуулж чаддаг уу? /тест/ Хадгалах

Таныг ашиглаж буй залуугийн 15 шинж

Эмэгтэй хүн дурлахаараа хайртай залуугийнхаа зөвхөн сайхныг нь олж харах дуртай болж, дутагдлыг нь нүдээ анин өнгөрөөдөг. Хэрэв та түүнийг насны ханиараа сонгох гэж байгаа бол сайн, муу аль алиныг нь хүлээн авч, түүнтэй сайн ойлголцдог байх нь чухал юм. Эс бөгөөс та түүнд зүрх сэтгэлээ түрээслүүлж, таныг орхин одсоных нь дараа ашиглуулсан мэт мэдрэмжийг авах болно. Үүнээс сэргийлэхийн тулд таны мэдэж байх хэрэгтэй зүйлсийн талаар хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Таныг ашиглаж буй залуугийн 15 шинж Хадгалах