ТАНИН МЭДЭХҮЙ

Ядуу сэтгэлгээнээс хэрхэн салах вэ?

Бид бүхэн эгэл жирийнээс баян чинээлэг болсон хүмүүсийн түүхийг хангалттай олон сонссон. Гэвч ихэнх хүмүүс бүхэл амьдралынхаа турш баян болж чадахгүй, хөдөлмөрлөсөөр насыг бардаг. Тэгвэл хүмүүсийн чинээлэг болж чадахгүй байгаагийн шалтгаан тэдний оюун бодолд нуугдсан ядуу сэтгэхүйнээс болдог ажээ. Тиймээс та бүхэндээ  ядуу сэтгэхүйтэй байгаагийн 8 шалтгааныг танилцуулья. Эндээс та бүхэн өөрсдийгөө өөрчилвөл, амжилтанд хүрч баян чинээлэг амьдарч чадах юм шүү. 

Ядуу сэтгэлгээнээс хэрхэн салах вэ? Хадгалах

Хөрч хөндийрсөн харилцаагаа хэрхэн халуухан болгох вэ?

Гэрлэлт нь хоёр хүний хайраас төрсөн нандин зүйл учир үүнийг зөвхөн хайраар л тэтгэж болно. Таны гэрлэлт харин бүтэлгүйтэх хандлагатай байвал мөн л хайр үүнийг эмчилж чадахыг бүү мартаарай. Учир нь бид хэтэрхий их өөрийнхөөрөө зүтгэснээс болж магадгүй юу алдаж байгаагаа анзаардаггүй байх. Хэрэв та хөрч хөндийрсөн харилцаагаа халуухан болгож, хайр дурлалаа сэргээхийг хүсч байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Хөрч хөндийрсөн харилцаагаа хэрхэн халуухан болгох вэ? Хадгалах

Шинжлэх ухаанаар батлагдсан, өөртөө итгэлтэй болгох аргууд

Найзуудтайгаа чөлөөтэй ярилцъя гэсэн ч танд дугарах зориг олдохгүй байна уу? Эсвэл үнэхээр гоё бизнесийн санааг ажлын уулзалтын үеэр хэлье гэсэн ч танд өөртөө итгэх итгэл дутагдаад байна уу? Тэгвэл та дараах шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг туршиж үзээд өөртөө улам бүр итгэлтэй болоорой.

Шинжлэх ухаанаар батлагдсан, өөртөө итгэлтэй болгох аргууд Хадгалах

Эрчүүд эхнэрээ хаядгийн түгээмэл 7 шалтгаан

Гадны эрдэмтэд эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг ямар шалтгааны улмаас орхиж явдгийг тодорхой болгохоор судалсан байна. Тэд 22-55 насны эрчүүдийг нэлээд хэдэн сарын турш ажиглаж, янз бүрийн байдлаар судалгаа хийн, санал асуусан бөгөөд ердөө хэдхэн шалтгааны улмаас эрчүүд эмэгтэйчүүдийг хаяж явдаг болохыг тогтоожээ. Эмэгтэйчүүд үргэлж үнэнийг мэдэхийг хүсдэг учир эдгээр шалтгаануудыг та бүхэндээ танилцуулья. 

Эрчүүд эхнэрээ хаядгийн түгээмэл 7 шалтгаан Хадгалах

Япончуудын өдөр тутмын амьдралдаа хэлдэг ухаалаг үгс

Бид япон хүмүүсийн ер бусын уламжлал, хачирхалтай хоолны амтыг мэддэг боловч олон зууны туршид батлагдсан ардын мэргэн ухааныг нь мэддэггүй. Эртнээс нааш уламжлагдан ирсэн энэхүү ардын мэргэн ухаан хүн бүрт ойлгомжтой бөгөөд аль ч оронд хэрэглэж болохоор шидэт сургаалиуд юм. Тиймээс та бүхэндээ бид Японы ард түмний 50 мэргэн ухааныг хүргэж байна.

Япончуудын өдөр тутмын амьдралдаа хэлдэг ухаалаг үгс Хадгалах

Таны амьдралыг тодорхойлох хөгжилтэй асуултууд

Өөрийгөө ямар хүн бэ гэдгийг хүн бүр л мэдэхийг хүсдэг нь гарцаагүй. Тэгвэл энэ удаад та бүхэндээ сонирхолтой асуултуудад хариулж, өөрийгөө улам таних боломжийг олгож байна. Та дараах зурагнуудыг хараад тухайн нөхцөлд ямар хариу өгөх байснаа бодож, хариугаа тайлбар хэсгээс тулгаж хараарай. 

Таны амьдралыг тодорхойлох хөгжилтэй асуултууд Хадгалах

Хүнийг дэлгэсэн ном шиг уншихад туслах сэтгэлзүйн сонирхолтой аргууд

Хүмүүсийн бодлыг уншдаг бол ямар сайхан бэ гэж та бодож байсан уу? Зөн билгийн хүчтэй зарим нэг нь бусдын бодлыг уншиж, тайлдаг. Харин танд тус авьяас байхгүй бол биеийн хэлийг хэрхэн тайлж унших тухай судлах хэрэгтэй. Ярилцахгүйгээр бид мэдээллийн 55%-ийг ойлгодог гэдэг. Австралийн алдарт зохиолч Аллан Фис энэ талаар судалгаа явуулж үйл хөдлөл, биеийн хөдөлгөөн зэрэг нь хүний жинхэнэ бодол, мэдрэмжийг илтгэдэг болохыг танилцуулжээ.

Хүнийг дэлгэсэн ном шиг уншихад туслах сэтгэлзүйн сонирхолтой аргууд Хадгалах

Эмэгтэйчүүдийн хэзээ ч “ҮГҮЙ” гэж хэлдэггүй 10 зүйл

Таалагдсан охиноо өөрийнх болгож чадахгүй байна уу. Эр хүний 13 мэхээ хийгээд ч амжилт олохгүй бол доор дурдсан 10 зөвлөгөөнөөс ядаж нэгийг нь хэрэгжүүлээд үзээрэй. Бид та бүхэндээ эмэгтэйчүүдийн хэзээ ч үгүй гэж хэлдэггүй зүйлсийг танилцуулж байна. Залуу та эдгээрийг сайтар ажиглаж, хайртай бүсгүйгээ өөрийн болгоход ашиглаад үзээрэй. Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэхэд ч мөн туслах болно. 

Эмэгтэйчүүдийн хэзээ ч “ҮГҮЙ” гэж хэлдэггүй 10 зүйл Хадгалах

Та ямар байрлалаар унтдаг вэ? /Сонжоо/

Хүнийг бид олон янзаар шинжиж болдог. Харин таны тайван нойрсож буй биеийн байрлал дотоод ертөнцийг тань тодоор илтгэдэг гэдгийг мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол дараах байрлалуудыг уншаад таны зан араншинтай таарч байгаа эсэхийг мэдээрэй. 

Та ямар байрлалаар унтдаг вэ? /Сонжоо/ Хадгалах

Аз жаргалтай хосуудын нууц

Айл гэр болж насан туршдаа аз жаргалтай, элэг бүтэн, амгалан тайван амьдрахад эхнэр нөхрийн хоёулангаас нь асар их хичээл зүтгэл, ухаалаг шийдвэр, байнгын хамтын ажиллагаа шаардагддаг ажээ. Гэрлэлтээ аз жаргалтай болох өдрийг хүлээлгүйгээр дараах зарчмуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлсэнээр хайр дурлалын амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжтой аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.  

Аз жаргалтай хосуудын нууц Хадгалах

Эрчүүд яагаад шаардлага багатай бүсгүйчүүдэд дуртай байдаг вэ?

Хэрвээ та хэн нэгэнтэй удаан хугацаанд болзож байсан бол ямар шаардлагатай хүн бусдад сайн хань болдог, танд төгс тохирохыг сайн мэдэх биз ээ. Шаардлага багатай бол хөгийн амьтантай таарчих гээд, хэт өндөр шаардлага тавихаар ганцаараа насыг барах юм шиг санагддаг. Гэхдээ хэт өндөр болон хэт бага шаардлага гэж чухам юу вэ? Үүнийг та л шийднэ. Мөн та шаардлагаа багасгаж ч болно. Яагаад тэгнэ гэж үү? Үүнд хариулах 15 шалтгаан бидэнд байна.

Эрчүүд яагаад шаардлага багатай бүсгүйчүүдэд дуртай байдаг вэ? Хадгалах

Эмэгтэй, эрэгтэй хүний сонирхолтой ялгаанууд

Эрчүүд, эмэгтэйчүүд гэж ялгаж салган, хооронд нь харьцуулах утгагүй хэрэг ч гэлээ, та бүхэндээ нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе гэж бодлоо. Бид өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг танилцуулж, таны мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийхийг зорьсон юм. Дор дурдах зүйлс бүгд судалгаагаар батлагдсан тул та гайхаж, балмагдалгүй бодит байдалтай эвлэрээрэй.

Эмэгтэй, эрэгтэй хүний сонирхолтой ялгаанууд Хадгалах