ТАНИН МЭДЭХҮЙ

Нэр хүнд, ашиг орлогоо алдсан 15 зар сурталчилгаа...

Юу худалдаж байгаагаас үл хамааран тухайн бүтээгдэхүүний сурталчилгаа оновчтой, бас амархан мартагдахааргүй байх ёстой. Компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ олонд танилулах, цаашлаад илүү ашиг орлоготой байхын тулд жил бүр их хэмжээний мөнгийг сурталчилгаанд зарцуулдаг билээ. Харамсалтай нь зарим байгууллага бусдаас өвөрмөц байх гээд ойлгомжгүй, утга авцалдаагүй гэмээр сурталчилгаа хийх нь бий. Ингээд хамгийн утгагүй реклам сурталчилгаатай, үүнээс болж нэр хүнд, ашиг орлогоо алдсан компаниудын талаар сонирхоцгооё.

Нэр хүнд, ашиг орлогоо алдсан 15 зар сурталчилгаа... Хадгалах

Аав хүний хүүдээ заавал зааж, сургах ёстой "Алтан дүрмүүд"

Хэдийгээр хүүхдийн хүмүүжилд ээжүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ч аавууд ч бас томоохон нөлөө үзүүлдэг. Яг үнэндээ зарим нэг зүйлийг аав шиг нь хүүхдэдээ зааж ойлгуулж чадахгүй шүү дээ. Эрэгтэй хүүхэд эхлээд цэцэрлэгт, дараа нь сургуульд ороход багш нарынх нь 90 хувь нь эмэгтэй хүн байдгийг та бүхэн мэдэх байх. Таны хүү үргэлж эмэгтэй хүний хараанд байна гэсэн үг. Тийм учраас аав нар хүүдээ дараах зүйлийг зайлшгүй зааж өгөх ёстой гэнэ.

Аав хүний хүүдээ заавал зааж, сургах ёстой "Алтан дүрмүүд" Хадгалах

Хүүхдээ өөртөө итгэлтэй, хүчтэй нэгэн болгохын тулд зааж өгөх ёстой 7 зүйл

“Манай хүүг сургууль дээр нь хүүхдүүд байнга шоолох юм. Гэхдээ хөндлөнгөөс энэ асуудалд оролцохоос айж байна. Асуудал улам хүндрэх магадлалтай шүү дээ” хэмээн хоёр ээж ярилцах нь чих дэлсэв. Яг үнэндээ ийм тохиолдолд та хэрхэн шийддэг вэ? Мэргэжлийн сэтгэл судлаачийн хэлж буйгаар хүүхэд зарим нэг асуудлыг өөрөө шийдэж сурах хэрэгтэй бөгөөд үүний нэг нь энэ тохиолдол аж. Тиймээс та асуудалд шууд оролцохоос илүү хүүхдэдээ энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар зааж сургасан нь илүү үр дүнтэй байх болно.

Хүүхдээ өөртөө итгэлтэй, хүчтэй нэгэн болгохын тулд зааж өгөх ёстой 7 зүйл Хадгалах

Таныг мөнгө олоход саад болдог 8 зүйлс

Ядуу байна гэдэг нь зөвхөн санхүүгийн хувьд орлогогүй байна гэсэн үг биш. Ядуу хэрнээ хэнээс ч хөрөнгө санхүүгийн туслалцаа авалгүйгээр өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр баян болсон хүн олон байдаг. Тэгэхээр хүн чухам өөрөө хүсэж, чадвараа хөгжүүлэх юм бол бүтэхгүй зүйл үгүй юм шиг. Харин үүнд саад болдог зүйлсийн нэг нь шийдвэр гаргаж чадахгүй, эргэлзэх явдал шүү дээ. Тэгвэл хэрхэн энэ зуршлаа засаж, санхүүгийн байдлаа тодорхой хэмжээнд өөрчлөх боломжтой талаар энэхүү мэдээллээ бэлтгэлээ. 

Таныг мөнгө олоход саад болдог 8 зүйлс Хадгалах

Хэцүү асуудлаа унтаж байхдаа шийдэх гайхалтай арга!

Биднийг унтаж байхад тархи амардаг гэдгийг хүн бүр мэднэ. Ямар нэгэн хэцүү хүнд асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн ухамсрыг ашиглаж болдог байна. Орой унтахын өмнө хэцүү санагдаж байсан зүйл, маргааш өглөө нь тийм ч хэцүү санагддаггүй болохыг та анзаарсан уу. (Александр Белл, зохион бүтээгч)

Хэцүү асуудлаа унтаж байхдаа шийдэх гайхалтай арга! Хадгалах

Их хотын соёлтой залуусын заавал мэдэх ёстой алтан дүрмүүд

Биеэ хэрхэн авч явах ёс зүйн наад захын дүрмийг мэдэхгүй байна гэдэг өөрийгөө бусдад буруугаар ойлгуулаад зогсохгүй нийгмийн эсрэг зогсож буйтай ялгаагүй юм. Өөрийгөө болон бусдыг хүндэлдэг хүн бүрийн мэдэж байх ёстой, өнөө цагт хамгийн идэвхтэй хэрэглэгдэж буй ёс зүйн наад захын соёлыг танилцуулъя.

Их хотын соёлтой залуусын заавал мэдэх ёстой алтан дүрмүүд Хадгалах

Брэндүүдийн хуурамч эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Үнэ дагаж чанар гэдэг. Мэдээж хэрэг дэлхийд алдартай брэндүүдийн бараа бусдаас илүү үнэтэй, түүнийгээ дагаад илүү чанартай байдаг учраас л хүн бүр л авч хэрэглэхийг боддог. Харин орчин үед тэдгээрийг дуурайлган хийх нь амар болсон учраас хуурамчийг нь жинхэнэ бараанаас ялгах амаргүй болсон. Та бүхэнд зориулж дэлхийд алдартай брэндүүдийн барааг хуурамчаас нь хэрхэн ялгаж таних аргыг хүргэж байна. 

Брэндүүдийн хуурамч эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Стресст орж сэтгэлээр унасан хүнд хэзээ ч хэлж болохгүй зүйлс

Ойр дотны тань хэн нэгэнд сэтгэл зовнисон асуудал тулгарсан үед та зөвлөгөө өгч, асуудлыг нь сонсдог уу? Ер нь ийм хүмүүст юу хэлж, ямар зөвлөгөө өгөх хэрэгтэй юм бол? Сэтгэлийн хямралтай байгаа хүнд хэлэхээс зайлсхийх шаардлагатай, бичигдээгүй дүрмийн талаар танд танилцуулахаар бэлтгэлээ.  

Стресст орж сэтгэлээр унасан хүнд хэзээ ч хэлж болохгүй зүйлс Хадгалах

Таалагдаж буй бүсгүйгээ сонгоод өөрийгөө сонжоод үзээрэй!

Хүн зарим тохиолдолд өөрөөсөө илүү бусдыг сайн мэддэг. Харин өөрийгөө таньж мэдэхэд сэтгэл зүйн сонжоонууд танд тусална. Өөрийнхөө зан араншинг сайтар судлах нь өөртөө итгэлтэй байхад тань туслах бөгөөд ямар нөхцөл байдалд хамгийн эмзэг вэ гэдгээ мэдэж авах боломжтой. Биеийн хэлний судалгаан дээр үндэслэн гаргасан дараах сонжоо тун сонирхолтой. Эдгээр бүсгүйчүүдээс хамгийн амжилттай яваа нь энэ байж магадгүй гэж үзвэл тухайн тоог сонгон хариуг нь харах юм.  

Таалагдаж буй бүсгүйгээ сонгоод өөрийгөө сонжоод үзээрэй! Хадгалах

Таныг хэн бэ гэдгийг хэлж өгдөг дадал зуршлууд

Та бидний өөрсдөө ч анзааралгүй хийж байдаг үйлдлүүд нь таныг хэн болохыг илэрхийлж байдаг юм. Жишээ нь: Ямар гутал өмсдөг, хоолоо яаж иддэг гэх мэт бидний тэр болгон анзаараад байдаггүй зүйлс нь тухайн хүнийг илэрхийлж байдаг байна. Ингээд таны зан чанарыг илэрхийлж байдаг 12 дадал зуршилыг танилцуулая.

Таныг хэн бэ гэдгийг хэлж өгдөг дадал зуршлууд Хадгалах

Зүүдээрээ ирээдүйд юу тохиолдохыг мэдэж аваарай!

Та ойрд ямар зүүд зүүдэлсэн бэ? Хэрвээ сүүлийн үед та дараах зүйлүүдээс зүүдэлсэн бол зүүдний тайлалыг хүргэхээр бэлтгэлээ. Таны зүүд юуг зөгнөж байгааг дэлгэрэнгүй мэдэж аваарай. 

Зүүдээрээ ирээдүйд юу тохиолдохыг мэдэж аваарай! Хадгалах

Та ихэвчлэн ямар өнгө, загвартай дотуур хувцас өмсдөг вэ? /Сонжоо/

Та дотуур хувцсаа хэрхэн сонгодог вэ? Сэтгүүл дээр харсан загвар бүрээ худалдан авдаг уу? Эсвэл зүгээр л биед эвтэйхэн загварыг илүүд үздэг үү? Тэгвэл сэтгэл зүйчийн үзэж байгаагаар бид өөрсдийн сэтгэл хөдлөл, дурсамж, өөртөө итгэлтэй байдал зэрэгт тохируулан хувцас нэг бүрээ сонгож өмсдөг гэжээ. Өнөөдөр бид та бүхэндээ өмсөх дуртай дотуур хувцсаараа өөрийгөө сонжих сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэлээ. 

Та ихэвчлэн ямар өнгө, загвартай дотуур хувцас өмсдөг вэ? /Сонжоо/ Хадгалах