ТАНИН МЭДЭХҮЙ

Хүүхдээ айдастай, муу зуршилтай болоход эцэг эхчүүд өөрсдөө нөлөөлдгийг судалгаагаар баталжээ

Статистик мэдээгээр ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлж байгаа гэдэгтээ итгэлтэй явдаг аж. Гэвч тэдний дийлэнх хувь нь буруу бодсон байдаг гэнэ. Эцэг эхчүүд яг адилхан алдааг дахин дахин давтаж гаргадаг нь хүүхдүүдээ айдастай, муу зан ааштай болоход хүргэдэг байна. Тэгвэл үүнээс хэрхэн зайлсхийх талаарх мэдээллийг бид танд хүргэе. 

Хүүхдээ айдастай, муу зуршилтай болоход эцэг эхчүүд өөрсдөө нөлөөлдгийг судалгаагаар баталжээ Хадгалах

Хосуудын харилцаан дахь эрчүүдийн айдас

Хайр дурлалын харилцаа маш түвэгтэй. Тэр тусмаа энэ бүхэн эрчүүдэд адармаатай, айдас хүрмээр санагддаг гэнэ. Бүсгүйчүүд залуусыг уургалж өөрийн болгоод дараа нь хар нүхэнд унагаана гэж тэд боддог ч байж мэднэ. Хамгийн төгс залууд ч айх зүйл мундахгүй их байдаг гэнэ. Тэгвэл тэд юуг санаандаа ургуулан бодож, халширч явдаг юм бол?

Хосуудын харилцаан дахь эрчүүдийн айдас Хадгалах

Япон, солонгосчуудын хүүхдээ өндөр боловсролтой болгодог эртний ухаан

Азийн Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орны эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгож өсгөх өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой ард түмэн билээ. Тиймдээ ч дэлхий дахинд 15 настай ази хүүхдүүд математикийн ухаан, байгалийн шинжлэх ухааны салбарт толгой цохидог байх. Тэдний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь хэдэн зуун дамжиж ирсэн байдаг. Хүүхдийг ухаантай, хүмүүжилтэй, хүндлэлтэй хүн болж төлөвшихөд эдгээр мэргэн арга маш их тус болдог аж. Авьяаслаг, ухаантай мөн ахмад настнаа хүндлэх нь дорно дахины хүмүүжлийн гол зүйл юм. Ингээд эцэг эхчүүд чухам ямар аргаар хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлдэг талаар хамтдаа сонирхоцгооё.

Япон, солонгосчуудын хүүхдээ өндөр боловсролтой болгодог эртний ухаан Хадгалах

Сонжоо: Хэн нь түрүүлж аюулд орох вэ?

Та эдгээр зургуудыг сайтар ажиглаарай. Зураг дээр дөрвөн найз замын хажууд бие бие рүүгээ баяртай гэж даллаж байна. Гэвч тэд ердөө ганц алхахад л гэнэтийн аюулд орохоор байна. Бүгдээрээ осолд орох нь ойлгомжтой байгаа хэдий ч хэн нь түрүүлж аюулд өртөх вэ? Та юу гэж бодож байна. Энэ асуултад хэрхэн хариулснаар таны зан чанарыг тодорхойлж болно. Ингээд та A, B, C, D тэмдэглэгээтэй хүмүүсийн нэгийг сонгоно уу.

Сонжоо: Хэн нь түрүүлж аюулд орох вэ? Хадгалах

Араар тавьсны дараа хосууд харилцаагаа хэрхэн сэргээх вэ?

Хүн болгон төгс биш, бүгд л алдаж онодог. Эрэгтэйчүүдийн 23, эмэгтэйчүүдийн 19 хувь нь хайртай хүнээ хуурч байсан гэх судалгаа байдаг билээ. Гэхдээ хосуудын 70 хувь нь ийм таагүй явдлыг даван туулж хамтдаа үлдэж чаддаг гэнэ шүү. Танд ч бас ийм зүйл тохиолдож, та харилцаагаа дахин сэргээх гэж байгаа бол зарим судлаач, сэтгэл зүйчдийн өгсөн доорх зөвлөгөө танд болон таны хамтрагчид хэрэг болох болов уу.  

Араар тавьсны дараа хосууд харилцаагаа хэрхэн сэргээх вэ? Хадгалах

Амжилтыг тань хойш нь чангааж байдаг 9 шалтгаан

Заримдаа танд яг юуны төлөө амьдраад байгаагаа ойлгохгүй байх үе гардаг уу? Ихэнх хүн энэ тохиолдолд эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгадаг бол зарим нь өөрийгөө бүрэн тусгаарлаж орхидог. Харин зарим нь саад тотгорыг даван гарч, амьдралын утга учрыг мэдрэхээр аяллаа цааш үргэлжлүүлдэг. Тэгвэл таныг юу хойш нь татаж байдаг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.  

Амжилтыг тань хойш нь чангааж байдаг 9 шалтгаан Хадгалах

Тархины дасгал хийж оюун ухаанаа хөгжүүлцгээе!

Хүн зөвхөн биеэ бялдаржуулаад зогсохгүй тархины дасгал тогтмол хийж хэвших ёстой гэнэ. Оньсого, таавар нь тархины дасгал болохоос гадна толгой сэргээдэг байна. Байшин, муур зэрэг үг орсон сонирхолтой хэдэн тааврыг хариуг олоорой. Та ажил дээрээ эсвэл гэртээ цөөхөн минут зарцуулахад л хангалттай. Бал, цаас аваарай, яг одоо эхэлцгээе!

Тархины дасгал хийж оюун ухаанаа хөгжүүлцгээе! Хадгалах

Хэрвээ таны хүүхэд бусдын дарамт шахалтанд орж байгаа бол...

Судалгаанаас харахад хүүхдүүдийн 10 хувь нь тодорхой хэмжээгээр дарамтанд өртдөг бол 55 хувь нь байнгын ийм зүйлтэй нүүр тулдаг болохыг баталжээ. Сургуулийн сурагчдын 70 хувь нь дарамт шахалт үзүүлж байгааг харсан бол 60 хувь нь хохирогчид нь тэдний танил байсан гэнэ. Орчин үед энэ асуудал нэлээд газар аваад байгаа бөгөөд НҮБ-ынхан 2017 оноос үүнтэй холбоотойгоор хүүхдийн дарамт, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч эхэлжээ. Хэрвээ та хүүхдээ бусдын дарамтанд орж, ад үзэгдэх вий гэхээс айж байвал эцэг эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг уншаарай.

Хэрвээ таны хүүхэд бусдын дарамт шахалтанд орж байгаа бол... Хадгалах

Дэлхийн улс орнуудын хүүхэд хүмүүжүүлэх шалгарсан аргууд

Хүүхдийг төгс хүмүүжүүлэх арга гэж байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ зөв сайн хүн болгохын тулд өөр өөрийнхөөрөө л зааж сургадаг. Гэхдээ үүнд тухайн үндэстний соёл, уламжлал нөлөөлдөг бөгөөд орон орны хүмүүс хоорондоо ялгаатай байдлаар үр хүүхдээ өсгөдөг. Зарим нь эерэг хандлагыг хүүхдэдээ төлөвшүүлэхийг зорьдог бол зарим нь хоол идэх цагийг зугаатай болгоход илүүтэй анхаардаг байна.

Дэлхийн улс орнуудын хүүхэд хүмүүжүүлэх шалгарсан аргууд Хадгалах

Хүмүүсийн хүлээн зөвшөөрөх дургүй 10 үнэн

Өндөр боловсролтой, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг хүнд ч итгэж, хүлээн зөвшөөрөхөөс цааргалдаг зүйлс байдаг. Тэгвэл та бусдаас өөр байж эдгээр үнэнтэй нүүр тулгарахаасаа бүү айгаарай. Энэ бүхнийг ойлгож хүлээн зөвшөөрснөөр амьдрал тань илүү учир утгатай болж таныг ухамсаргүй үйлдэл хийхээс сэргийлнэ.

Хүмүүсийн хүлээн зөвшөөрөх дургүй 10 үнэн Хадгалах

Өнөөг хүртэл олдоогүй байгаа 7 эрдэнэс

Алдарт “Википедиа”-гийн мэдээллээс харахад дэлхийн хаа нэгтээ өнөөг хүртэл олдоогүй байгаа 36 эрдэнэс бий гэнэ. Эрдэнэс бүхэн өөр өөрийн гэсэн түүхтэй юм. Хэрвээ  энэ тухай илүү ихийг судалж, уг эрдэнэсийг хаанаас хайхыг мэдэж байгаа бол та ч бас олох боломжтой. Дээрх 36-гаас хамгийн алдартай нь болох долоон нуугдсан эрдэнэсийн талаар хамтдаа сонирхоцгооё.

Өнөөг хүртэл олдоогүй байгаа 7 эрдэнэс Хадгалах

Орчин үеийн залуус ингэж өөрчлөгдсөн

1979 оноос өмнө төрсөн хүмүүс 25-30 насандаа ихэвчлэн өдөрт хоёроос гурван ажил эрхэлдэг, олон хүүхэд өсгөж хүмүүжүүлдэг, орой нь улс төр ярьж, классик хөгжим сонсдог байсан. Харин 1979-1995 оны хооронд төрсөн хүмүүс өндөр мэдлэг боловсрол, тодорхой хэмжээний тогтвортой санхүүгийн эх үүсвэртэй болсон хэрнээ яагаад 40 нас хүртлээ ухаан сууж томоожоогүй байна вэ? Энэ асуултын хариултыг олохоор эрдэмтэд, сэтгэл зүйчид өндөр хөгжилтэй орны иргэд дунд судалгаа явуулсан байна. 

Орчин үеийн залуус ингэж өөрчлөгдсөн Хадгалах