Хэрвээ таны хүүхэд бусдын дарамт шахалтанд орж байгаа бол...

Судалгаанаас харахад хүүхдүүдийн 10 хувь нь тодорхой хэмжээгээр дарамтанд өртдөг бол 55 хувь нь байнгын ийм зүйлтэй нүүр тулдаг болохыг баталжээ. Сургуулийн сурагчдын 70 хувь нь дарамт шахалт үзүүлж байгааг харсан бол 60 хувь нь хохирогчид нь тэдний танил байсан гэнэ. Орчин үед энэ асуудал нэлээд газар аваад байгаа бөгөөд НҮБ-ынхан 2017 оноос үүнтэй холбоотойгоор хүүхдийн дарамт, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч эхэлжээ. Хэрвээ та хүүхдээ бусдын дарамтанд орж, ад үзэгдэх вий гэхээс айж байвал эцэг эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг уншаарай.

Хэрвээ таны хүүхэд бусдын дарамт шахалтанд орж байгаа бол...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэг нэгэндээ итгэх

Хэн нэгний дарамтанд өртсөн хүүхдүүдийн 20-30 хувь нь л энэ талаар том хүнд буюу аав ээждээ хэлдэг байна. Сургууль дээрээ болж буй зүйлээ хуваалцахгүй байгаа нэг шалтгаан нь хүүхэд өөрийгөө энэ явдалд буруутгаж байх магадлалтай. Өсвөр насанд хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан байдаг учир хэн нэгнээс дарамт шахалт хүртэх нь өөрөөс нь болсон гэж үздэг. Хоёрдугаар шалтгаан нь өөрийгөө бусдад хэрэггүй гэж бодох явдал юм.

Хэрвээ хүүхдийнхээ хэлж буй асуудлаас эцэг эхчүүд нэг л удаа зугтах юм бол хүүхэд өөрийн санааг зовоож буй зүйлийг дахин хэзээ ч хуваалцахгүй.

Асуудлыг шийдвэрлэх:

  • Сайн мэдээ дуулгасан үед нь магтаж, муу мэдээ дуулгасан үед нь загнаж, зэмлэхээ боль. Эс тэгвээс зөвхөн сайшаал, магтаал авахыг хүссэн мэдээллээ тантай хуваалцах болно.
  • Түүний зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр асуудалд нь оролцох хэрэггүй. Учир нь тэд аливаа асуудалд эцэг эх нь оролцвол бүх зүйлийг нураах болно гэдэгт итгэлтэй байдаг.

Нэг нэгэндээ итгэх

2 Хүүхдээ өөртөө итгэлтэй болоход нь тусал

Алдарт жүжигчин Анжелина Жоли хүүхэд байхдаа ангийнхантайгаа муудалцаж, муу сурч, багш нартайгаа бүр хэрэлдэж байсан гэнэ. Рэппер Эминем есөн настай байхдаа сургууль дээрээ зодуулж, тархи нь хөдөлж, хараа нь муудаж эмнэлэгт хүргэгдэж байжээ. Леди Гага, Жессика Альба, Меган Фокс, Курт Кобейн, Зак Эфрон гэх мэт олон алдартан дунд сургуульд байхдаа ангийнхантайгаа ойлголцохгүй, дарамтанд орж байснаа дурсдаг. 

Гэхдээ тэд бүгд өөрийн гэсэн сонирхолтой байсан бөгөөд дуртай зүйлээ хийснээр бүх асуудлаа мартдаг байжээ. Тейлор Свифт ганцаардсан сэтгэлдээ хөтлөгдөж дуу бичиж эхэлсэн бол, Кристен Стюарт зураг авалтанд оролцохын тулд 13 настай байхдаа сургуулиа орхисон гэнэ.

Асуудлыг шийдвэрлэх:

  • Үнэн, худал шүүмжлэлийг зөв хүлээж авах арга барилыг хүүхдэдээ зааж өгөөрэй. Шүүмжлэл гэдэг нь тухайн нөхцөл байдалтай холбоотой хэн нэгэн хүний бодол гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
  • Өөрийгөө хөгжүүлэх боломжтой зүйлээр хичээллэхэд нь хүүхдэдээ тусал. Өөртөө итгэлтэй хүүхдүүд дарамт шахалтанд өртөх нь ховор байдаг. Өртсөн тохиолдолд асуудлаа илүү хялбар шийдвэрлэж чаддаг байна.

Хүүхдээ өөртөө итгэлтэй болоход нь тусал

3 Цахим сүлжээнд хувийн мэдээллээ хамгаалж сурах

Орчин үед өсвөр насны хүүхдүүдийн хувьд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх томоохон талбар нь цахим сүлжээ болсон билээ. “Касперийн лаборатори”-ийн мэргэжилтэн Мария Наместниковагийн хэлснээр хүүхдүүд цахим дарамтанд маш ихээр өртөж буй бөгөөд энэ нь сүүлийн үед маш том асуудал болж байгаа гэнэ.

Хүүхэд болон өсвөр насныхны 50 гаруй хувь нь энэ төрлийн дарамттай тулгарч, 10 хүүхдийн нэг нь л аав ээждээ хэлсэн байдаг аж.

Асуудлыг шийдвэрлэх:

  • Хүүхдийн цахим хуудасны нууц үг, нууц нэрийг асуухын оронд өөрөө цахим хуудас идэвхтэй ашиглаж эхлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд та хүүхдэдээ хяналт тавьж чадна.
  • Ямар мэдээллийг цахим хуудсанд нийтэлж болох, ямрыг нууцлах хэрэгтэйг тайлбарлаж өг. Хэрвээ цахим сүлжээнд түүнийг доромжилж, дарамталсан тохиолдолд хаашаа мэдээлэл явуулах, хэрхэн гомдол гаргах талаар зааж өгөөрэй.

Цахим сүлжээнд хувийн мэдээллээ хамгаалж сурах

4 Хүүхэдтэйгээ төдийгүй түүний найз нөхөдтэй тулж ажилла

Дарамтыг зөвхөн хоёр хүний хооронд болж буй зөрчилдөөн гэж ойлгож болохгүй. Хохирогчийн талд хамааралгүй хүмүүс, анги хамт олны дунд нэр хүндтэй болохыг хүссэн багш нар зогсож байх магадлалтай. Дарамт шахалт гэдэг нь зүгээр хэн нэгнийг дээрэлхэх биш бусдын дунд өөрийгөө хамгийн шилдэг болохыг харуулах гэсэн бас нэгэн арга юм.

Асуудлыг шийдвэрлэх:

  • “Анхаарал битгий хандуул”, “зөрүүлээд зод” гэсэн зөвлөгөөг мартах хэрэгтэй. Хүүхэд тань дарамт үзүүлж буй хүүхдэд хариу үзүүлж чадах ч хамт олонтойгоо эв зүйгээ олж чадахгүй.
  • Багш нар болон эцэг эхчүүдийг асуудалд оролцуулах хэрэгтэй. Өөрийнхөө хүүхдийг дарамтанд оруулахыг хүсэх хүн үгүй л болов уу.

Хүүхэдтэйгээ төдийгүй түүний найз нөхөдтэй тулж ажилла

5 Тэвчээртэй байх

Ахлах ангийн сурагчдын дунд хийсэн судалгаанаас харахад сурагчдын таван хувь нь сургууль дээрээ аюулыг мэдэрдэг учир хичээлээ тасалдаг гэжээ. Дарамтанд орсон хүүхдүүд хичээлээ тасалж, сурлагын түвшин нь хүртэл мууддаг байна. Тэд найзындаа очих, гэрээсээ удаан хугацаагаар явах ч магадлалтай.  Энэ бол сэтгэл санаанд нь гүн хямрал учруулж буй асуудлаас зугтах гэсэн хувь  хүний өөрийгөө хамгаалах оролдлого юм.

Эцэг эхийн гол зорилго бол дарамт шахалтыг зогсоохоос гадна үүнд хариу үзүүлэх арга барилыг зааж өгөх шаардлагатай.

Асуудлыг шийдвэрлэх:

  • Дарамт шахалтын талаар бүх зүйлийг хүүхэдтэйгээ ярилцаж, хэрхэн зөв хүлээж авах тал дээр ярилцах хэрэгтэй. Тайван байх нь дарамтлагчид сэтгэл санааны хувьд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлаарай.
  • Хүүхдээ бие хамгаалах урлагийн дамжаанд бүртгүүл. Энэ нь өөрийнхөө айдастай тэмцэхэд туслах болно.

Тэвчээртэй байх

6 Хамт олонтойгоо ижил сонирхолтой болоход нь туслах

Ихэнхдээ ичимхий, өөртөө итгэлгүй хүүхдүүд дарамтанд өртдөг.  Тэд ганцаардсан, аймхай, сэтгэл санаагаар унахдаа амархан, бусадтай эв зүйгээ олохдоо муу байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ асуудал бага багаар шийдэгддэг хэдий ч сургууль төгсөх хүртлээ хүлээх хэрэггүй.

20 жилийн судалгаанаас харахад бусадтай эв зүйгээ амархан олдог нийтэч хүмүүс 25 насандаа өөрийн гэсэн ажилтай, мэдлэг боловсролтой болсон байдаг гэнэ. Харин дуугүй, ичимхий хүүхдүүдэд энэ боломж  хязгаарлагдмал.

Асуудлыг шийдвэрлэх:

  • Хүүхдийнхээ ангийн хүүхдүүдийг гэртээ урь. Хэрвээ таны хүүхэд өвөрмөц сонирхолтой бол найз нөхдөдөө хэлэхэд нь тусал.
  • Бусад хүүхдийн эцэг эхтэй холбоо тогтоо. Эцэг эхчүүдийн хоорондын харилцаа нь хүүхдүүдийг дотно болоход нөлөөлдөг. Үүний тулд хичээл тарсны дараа гэр бүл болон хүүхдүүдийнхээ хамт кафед суухад л болно.

Хамт олонтойгоо ижил сонирхолтой болоход нь туслах

7 Нөхцөл байдлыг өөрчил

Хүүхдийг өөр сургууль руу шилжүүлэх эсвэл өөр ангид оруулах нь асуудлыг шийдвэрлэх арга биш гэж хүмүүс ойлгодог. Харин үүний оронд өөрийгөө хамгаалах арга барилыг зааж өгөх хэрэгтэй гэж үздэг. Хоорондоо ижил сонирхол багатай хамт олны дунд дарамт шахалт үүсэх нь бий. Тиймээс эцэг эх болон багш нарын харилцаа халуун дотно, хүүхдүүд хоорондоо эелдэг найрсаг харьцдаг сургуулийн сонголт гарвал та хүүхдээ шилжүүлээд үзэхэд гэмгүй.

Асуудлыг шийдвэрлэх:

  • Сургуулиа өөрөө сонгох боломжийг хүүхдэд олго.  Үүнээс өөр ямар аргаар түүнд өөртөө итгэх итгэлийг өгөх билээ.
  • Шинэ сургуулийг сонгохдоо анхааралтай, хариуцлагатай байх хэрэгтэй.  Сонирхож буй сургуулийнхаа багш нар, эцэг эх болон ангийн хүүхдүүдтэй харилцаж үзээрэй. Бусдын хэлсэн үгээр биш, өөрийн нүдээр харсан зүйлд итгээрэй.

Нөхцөл байдлыг өөрчил

Харин тантай энэ төрлийн асуудал тохиолдож байсан уу? Та энэ асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж байсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()