Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Азийн хамгийн том цөл болох Их говь нь цагтаа ургамал амьтдын диваажин байжээ. Олон палеонтологичид тус газар гэнэтийн элсэн нуранги болсноос үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлүүд устсан гэж үздэг. Хамгийн эхэнд 1922 онд Америкийн Байгалийн Түүхийн Музейн захирал Рой Чапмен Эндрюс (Roy Chapman Andrews) Монголд малтлага явуулсан ба дараа нь ЗХУ, Польш, Япон гэх орнууд малтлага хийхээр ирсэн байна. 100 жилийн турш үргэлжилсэн үлэг гүрвэлийн олдворын хайгуулаар 400 төрөл зүйл нээн илрүүлсний 80-аас багагүй хувь нь Монгол орноос илэрчээ.