ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Коронавирусээс сэргийлэх аргыг олсон Унгар эмчийн гунигт түүх

1847 онд Венийн жирийн л нэг төрөх эмнэлэгт доктор Земмелвейс гэдэг хүн ажилладаг байжээ. Энэ төрөх байр нь бусдаас ялгарах юмгүй, хүүхдээ төрүүлж байгаа эхчүүд болон дөнгөж төрсөн нялх хүүхдүүд нь янз бүрийн халдвараас болж үхэж эндэх нь цөөнгүй тийм л газар байв. XIX зууны үед энэ нь хэвийн явдал байсан бөгөөд хэрвээ Земмелвейс докторын ажигч зан чанар байгаагүй бол энэ байдал хэр удаан үргэлжлэх байсныг таах аргагүй юм.

Коронавирусээс сэргийлэх аргыг олсон Унгар эмчийн гунигт түүх Хадгалах

Ухаалаг залуус яагаад охин "найрч" чаддаггүй вэ?

Нүдний шилтэй ухаалаг залуусын охидтой танилцах гэсэн оролдлого ихэнхдээ амжилтгүй болдог нь нууц биш. Тэдгээр ухаалаг залуус охидтой танилцахдаа ямар алдаа гаргадаг юм бол ? Энэ талаарх мэдээллийг танд хүргэе.

Ухаалаг залуус яагаад охин "найрч" чаддаггүй вэ? Хадгалах

Илүү залуу харагдахын тулд юу хийх ёстой вэ?

Он цаг улиран одохын хэрээр хүн нас нэмж, хөгшрөх нь байгалийн хууль билээ. Гэхдээ хөгшрөхийг хүсдэг хүн гэж үгүй. Аль болох залуужиж, ахин хэдэн насаар залуу харагдахыг хүснэ. Иймд бид таны хүслийг гүйцээхээр залуужуулах шидтэй зуршилуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Эдгээрийг та өдөр тутмын амьдралдаа дадал болгосноор одоо байгаагаасаа илүү залуу болж, бусдын гайхшралыг төрүүлэх аж. 

Илүү залуу харагдахын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Ном уншиж сурах хялбар аргууд

Нэг үеэ бодоход, сүүлийн үеийн залуус ном унших нь ихсэж, дурлах болжээ. Тэдэн дундаас номын гайхамшиг болон түүнийг мэдэрч, шимтэн уншиж байгаа нь цөөн юм. Тиймээс ч бид та бүхэндээ Английн алдарт зохиолч Нейл Гейман (Neil Gaiman), ном яагаад унших хэрэгтэй болон түүнд дурлах хэрэгтэйг сануулах сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншаад номыг илүү хайрлаж, дурлан унших болов уу.

Ном уншиж сурах хялбар аргууд Хадгалах

Орчин үеийн нийгмийн бидэнд тулгаж буй 9 хуурамч үнэ цэнэ!

Хүүхэд байхад том болоод л хүссэн бүх зүйлээ хийж болох юм шиг санагддаг байж билээ. Гэвч бодит амьдрал дээр биднийг насанд хүрсэн ч эргэн тойрныхон маань амьдралд нөлөөлсөөр байдаг бөгөөд хамгийн наад зах нь эцэг эхчүүд хүүхэдтэй болохыг шаардана, найзууд өөрийн гэсэн бизнестэй болохыг зөвлөнө, хүрээлэл маань сүүлийн үеийн iPhone–той байхыг шаардана гээд тоочоод барамгүй олон зүйл бий. Яагаад эдгээр зүйлс ийм чухал байгааг асуухад бидний ихэнх нь “угаасаа чухал шүү дээ” эсвэл “бүгд л ингэж амьдардаг” гэж хариулах байх. Гэхдээ...

Орчин үеийн нийгмийн бидэнд тулгаж буй 9 хуурамч үнэ цэнэ! Хадгалах

Далайн тухай тайлагдаагүй хэвээр буй 7 нууц

Манай гарагийн нийт гадаргын 70 гаруй хувийг ус эзэлдэг боловч түүний гүнд чухам юу буй талаар хүн төрөлхтний судалгаа хангалтгүй хэвээр өнөөг хүрчээ. Үүгээр ч зогсохгүй хүн төрөлхтөн эх дэлхийнхээ далайн ёроолоос илүүтэйгээр алс холын Ангараг гарагийн гадаргууг илүүтэйгээр анхааран судалсан гэхэд ч хилсдэхгүй. Ийнхүү далайн гүнд хүний урьд хожид харж байгаагүй олон төрөл зүйлийн амьтан байх магадлалтай ч бид усан доорх ертөнцөөс илүү тэнгэр өөд ширтсээр буй билээ. АНУ-ын Колумбын их сургуулийн судлаач, эрдэмтэн Вики Феррини нэгэнтээ “Хүмүүс гадаад сансарт илүү анхаарал хандуулдаг боловч миний хувьд далай түүнээс дутахгүй сонирхолтой сэдэв. Амьдарч байгаа гарагаа сонирхон судлахгүй байгаа нь хачирхалтай хэрэг” хэмээсэн нь ч бий.

Далайн тухай тайлагдаагүй хэвээр буй 7 нууц Хадгалах

Дэлхий дээрх хамгийн аюултай гардан тулааны зэвсгүүд

Хүн төрөлхтөн бусдыг гэмтээх, хөнөөх тал дээр хамаг ур ухаанаа уралдуулж ирсэн учраас зэвсгийн салбар хамгийн өндөр хөгжсөн байдаг. Энэ үүднээс та бүхэнд хамгийн аюултай гардан тулааны 10 зэвсгийг танилцуулж байна. Хүн хүнээ хороох гэж ийм зүйлс бүтээсэн гэдэгт итгэмээргүй.

Дэлхий дээрх хамгийн аюултай гардан тулааны зэвсгүүд Хадгалах

Эмэгтэйчүүдийн, эрчүүдээс илүү хийж чаддаг 15 зүйл

Эрчүүд, эмэгтэйчүүд гэж ялгаж салган, хооронд нь харьцуулах утгагүй хэрэг ч гэлээ, та бүхэндээ нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе гэж бодлоо. Бид өнөөдөр эмэгтэйчүүдийн эрчүүдээс илүү хийж чаддаг зүйлсийг танилцуулж, таны мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийхийг зорьсон юм. Дор дурдах зүйлс бүгд судалгаагаар батлагдсан тул та гайхаж, балмагдалгүй бодит байдалтай эвлэрээрэй.

Эмэгтэйчүүдийн, эрчүүдээс илүү хийж чаддаг 15 зүйл Хадгалах

Эзэнгүй арал дээр 15 сарыг өнгөрүүлсэн 6 хүүгийн түүх

Та Голдингийн “The Lord of the Flies” номыг уншиж байсан уу? Уг номонд энгийн амьдралтай нэгэн гэр бүлийн хөвгүүд эзэнгүй арал дээр хаягддаг бөгөөд энэ нь мэдээж сайн үр дүнд хүргээгүй. Уг ном хэвлэгдсэнээс 11 жилийн дараа номны түүх бодитоор тохиолдсон ч төгсгөлийн үр дүн нь тэр өөр байсан гэнэ.

Эзэнгүй арал дээр 15 сарыг өнгөрүүлсэн 6 хүүгийн түүх Хадгалах

Буга яагаад өөрийн цусан эврээ иддэг вэ? (Сонирхолтой баримтууд)

Салаа туруутнууд дотроос "жинхэнэ эвэр"-тэй амьтад бол буга, хандгай, цаа буга зэрэг юм. Учир нь үхэр, хонь, ямааны төрлийнхний эвэр нь үс, хумстай адил эдээс тогтсон байдаг бол бугын эвэр кальци, фосфор бүхий жинхэнэ яснаас бүрддэг. Мөн бугын эвэр жил бүр унаж, дахин шинээр ургадаг болохыг бид мэднэ. Ингээд та бүхэнд бугын ясан эвэр, цусан эвэртэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Буга яагаад өөрийн цусан эврээ иддэг вэ? (Сонирхолтой баримтууд) Хадгалах

Чингис хааны байлдан дагуулалтын нууцын талаар гаднын сайт ийн бичжээ

13-р зууны эхэн үе, 1206 онд Азийн тэгш өндөрлөгт Монгол угсаатан овог аймгууд нэгдэж, орчин цагийн нэгдсэн худалдаа, харилцаа холбооны эхлэлийг тавьсан түүхтэй. Тэмүүжин буюу хожим Чингис хэмээх цолд өргөмжлөгдсөн нэгэн их хүмүүн өрнө зүгт исламын шашинт орнуудаас, дорно зүгт өмнөд Хятадын олон ханлиг улсуудыг өөртөө нэгтгэн захирч байсан билээ.

Хожим 1227 онд их хааныг тэнгэрт хальсны дараа ч түүний эмхлэн байгуулсан улс хүрээгээ тэлсээр Пакс Монголика хэмээн түүхэнд үлдсэн. Асар өргөн уудам, зүйрлэшгүй амар амгалан нутгийг 1368 оныг хүртэл эрхшээж, худалдаа наймаа, технологийн дэвшлийг өрнөөс дорно, дорноос өрнө зүгт харилцан солилцох боломжийг нээж байсан түүхтэй.

Чингис хааны байлдан дагуулалтын нууцын талаар гаднын сайт ийн бичжээ Хадгалах

Таныг илүү мэргэжлийн, ёс зүйтэй харагдуулах 15 дүрэм

Ажлын ёс суртахуун гэдэг бол таныг амжилтанд хүргэх гол түлхүүр. Та бусдад мэргэжлийн, ажлаа сайн мэддэг, итгэлтэй нэгэн гэдгээ харуулснаар амьдрал тань эерэгээр сайжирч, үргэлж өөдөө тэмүүлэх болно шүү. Гэхдээ улс орны онцлог зан заншлаас хамаараад мэндэх хэв маяг, үйл хөдлөл зэрэг нь өөр өөр гэдгийг санаарай.

Таныг илүү мэргэжлийн, ёс зүйтэй харагдуулах 15 дүрэм Хадгалах