ТАНИН МЭДЭХҮЙ

10 сая долларын үнэтэй алтан зооснууд олжээ

Америкийн Калифорни мужид 10 сая долларын үнэ хүрэх эртний алтан зооснууд олджээ. ABC сувгийн мэдээлж байгаагаар нэгэн хосууд гэрийнхээ хажууд байх цэцэрлэгт хүрээлэнгээр нохойгоо салхилуулж явангаа модны доор булсан хувинг олсон байна. Ингээд хувинг гаргаж үзэхэд, маш нарийн өрж хийсэн эртний зооснууд байсан аж.
10 сая долларын үнэтэй алтан зооснууд олжээ Хадгалах

Хятад загасчин 130 мянган долларын үнэтэй хагадас мод олжээ

Хонконгийн 58 настай Мин Квок нэртэй загасчин далайгаас загасны оронд маш том хагадас мод барьсан байна. Эхлээд тэр эр хэрэггүй “барьсан мод”-оо хаяхыг завдтал модноос хүчтэй үнэр гарч буйг мэдэрчээ. Загасчин модноос хэсэг холтосыг автал, түүнийг хэмжээлшгүй баян болгосон шар тос урсан гарсан байна.
Хятад загасчин 130 мянган долларын үнэтэй хагадас мод олжээ Хадгалах

Маш ховор байдаг цэнхэр өнгөтэй алмааз олджээ

Өмнөд Африкийн Куллинан ордоос ховор цэнхэр өнгөтэй алмааз олдсон байна. 29,6 каратын уг чулууг нийслэл Претория хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 40км зайтай газар алмааз олборлож байсан хэсэг хүмүүс олжээ. “Чулуу нь гайхалтай тод цэнхэр өнгөтэй, төгс хэлбэртэй, өнгөлсөн чулуунаас дутах юмгүй байсан.” –гэж чулууг олсон хүмүүс мэдэгджээ.
Маш ховор байдаг цэнхэр өнгөтэй алмааз олджээ Хадгалах

Өнгөрсөн үеийн чамин галт зэвсэгүүд

Америкийн Виржини мужид галт зэвсэгний үндэсний музей байрладаг байна. Энэ музей нь 15 галерей болон 2700 гаруй үзмэртэй аж. Ингээд Виржини дахь галт зэвсэгний музейн сонирхолтой зургуудаас дэлгэж байна. Музейд эрт дээр үеийн, орчин үеийн гээд л бүх төрлийн зэвсэг багтсан байна.
Өнгөрсөн үеийн чамин галт зэвсэгүүд Хадгалах

Азтай залуу

Ричард Мэйсон (Richard Mason) өмнө барилгачин залуу байжээ. Харин тэрээр Линдисфарны арлын ойролцоогоос ваар олсон бөгөөд вааран дотор эртний үнэт эдлэл байсан гэнэ. Үүнээс хойш Ричард ажилаа сольж, хайгуулчин болсон байна. Вааран дотор юу байсан болоод тэрээр мэргэжлээ солив?...

Азтай залуу Хадгалах

Опалтай чулуужсан мод олджээ

Би хагас эрдэнийн чулууг шүтэгч биш ч иймэрхүү зүйл үнэхээр сэтгэл татдаг. Модны чулуужсан хэсэгт нэвтлэн ургасан 23.5 каратын хэмжээтэй энэ ховор опал нь (эрдэнийн гэрэлт чимэд) 2350 доллараар зарагдах гэж байна.
Опалтай чулуужсан мод олджээ Хадгалах

Дэлхий дээрх цорын ганц үнэт чулуу

Энэ чулууг Дон Педро (Don Pedro) хэмээн нэрлэсэн бөгөөд Смитсоновскийн Их Сургуульд байдаг 2кг жинтэй аварга, үнэт чулуу юм. Ийм төрлийн чулуу Дэлхий дээр байхгүй бөгөөд цорын ганц ширхэг байгаа аж. Харин одоо энэ гайхамшгийг Вашингтоны үндэсний музейд байрлуулсан бөгөөд хүн бүхэн сонирхон үзэж болох гэнэ.
Дэлхий дээрх цорын ганц үнэт чулуу Хадгалах

5000 жилийн өмнө шивээс хийлгэсэн мөсөн хүн олджээ

Та бүхэндээ Хүрэл зэвсгийн үед хамаарах Италийн Альпаас олдсон нэгэн мумиг танилцуулж байна. Муми дунд эргэм насны эрэгтэй болохыг тогтоожээ. Тэр үнэхээр сайн хадгалагдсан бөгөөд 5000 гаруй жилийн өмнө нас барсан хүний “мөсөн” муми болох Этци хэмээн үзсэн байна. Хамгийн сонин нь энэ эрийн биен дээр зүүгээр хийсэн шивээс байв.
5000 жилийн өмнө шивээс хийлгэсэн мөсөн хүн олджээ Хадгалах

Охин паркаас алмаз олжээ

Оклахома-Сити хотын 14 настай охин гэр бүлээрээ Арканзасын улсын паркаар явж байгаад 3.85 каратын алмаз олжээ. Охиныг Тана Клаймер гэдэг бөгөөд АНУ-д олон нийтэд нээлттэй байдаг алмаз олборлодог газар болох паркаас шар эрдэнэ олсон энэ юм. “Паркт очоод ойролцоогоор хоёр цаг орчмын дараа газар нэг юм гялалзахыг ажсан"- гэж охин орон нутгийн мэдээлэлийн хэрэгслэлд өгүүлсэн байна.
Охин паркаас алмаз олжээ Хадгалах

1000 гаруй жилийн өмнө Перуд хүүхдийг амьдаар нь оршуулжээ

Перугийн археологчдын баг Перугийн нийслэл Лимагийн ойролцоо эртний хоёр муми олж илрүүлсэн байна. Тэнд насанд хүрсэн нэг хүн болон хүүхдийн муми байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр мумигийн нас нь мянга хол давсан гэж ВВС мэдээлж байна.
1000 гаруй жилийн өмнө Перуд хүүхдийг амьдаар нь оршуулжээ Хадгалах

Хүний хөгжлийн өөрчлөлтийг тодорхойлох олдвор олджээ

Гүржид 1.8 сая жилийн өмнө амьдарч байсан Евро Ази хүний гавал яс олдсон байна. Энэ олдвор нь хүний хөгжлийн талаархи онол баримтнаас ялгаатай байгаа бөгөөд эдгээр онолтой зөрчилдөж байгаа гэнэ. Тухайн онол дээр Африкаас хүн төрөлхтөн шилжин суухад тэдний тархи нь томорч, хөл, гар нь урт болсон хэмээн үздэг байна.
Хүний хөгжлийн өөрчлөлтийг тодорхойлох олдвор олджээ Хадгалах

Хятадад 300 жилийн настай “амьд” мэт хүүр олджээ

Хятадын Хэнань мужийн Чжэнчжоу хотын захад 2 метрийн гүн шуудууны нүх ухаж байсан барилгын ажилчид эртний оршуулгатай таарчээ. Газар дээр нь ирсэн археологичид тэнд байсан 3 авсыг нээсэн байна. Хоёр авсанд нь араг яснууд байсан бол гурав дахь авсанд саяхан өнгөрсөн хүн шиг харагдах хүний бие байсан байна. Гайхамшиг... Мэргэжилтнүүдийн тодорхолйсноор булш 300 жилийн настай шүү дээ.
Хятадад 300 жилийн настай “амьд” мэт хүүр олджээ Хадгалах