ТАНИН МЭДЭХҮЙ

Хайртай хүн тань, таныг орхиж буйг илтгэх 15 шинж

Хайр дурлалыг хүчээр бий болгох боломжгүй байдаг шиг хэн нэгнийг хүсэхгүй байхад нь хажуудаа байлгана гэдэг бүтэшгүй зүйл билээ. Тийм ч учраас бид нэгэнт хайр сэтгэл нь хөрч, таниас холдохыг хүсч байгаа хүний үйл хөдлөл, шинжүүдийг танилцуулъя. Хамтдаа байхдаа аз жаргалгүй болсон ч, танд хэлэхээс эмээж, өөрөө яваад өгөөсэй гэж хүсэх амраг тань доорх үйлдлүүдийг гаргадаг байна. 

Хайртай хүн тань, таныг орхиж буйг илтгэх 15 шинж Хадгалах

Эрчүүдэд ямар бүсгүй таалагддаг вэ?

Эмэгтэй хүмүүсгүйгээр энэ дэлхий ертөнцийг төсөөлнө гэдэг үнэхээр бэрх юм. Учир нь тэд үгүй бол амьдрал дэндүү уйтгартай шүү дээ. Тийм ч учраас бүсгүй хүнийг гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болгож, шүлэг, дуу, кинонд мөнхөлдөг биз ээ. Үүнийг дагаад амьдрал дээр бүсгүйчүүд маань олон нийтийн газар аль болох биеэ зөв авч явж, гадаад төрх болон гоо үзэмжиндээ анхаардаг нь нууц биш юм.

Эрчүүдэд ямар бүсгүй таалагддаг вэ? Хадгалах

Энэ цэг дээр дарвал юу болох вэ?

Таны бие бол таны өмч. Та өөрөө л жингээ хасч, стресс бухимдал болон зовлон гутралаас ангижирч чадна. Үүний тулд ердөө л бие махбодийнхоо талаар арай ихийг мэддэг байхад болох юм. Та дарамтанд орж, гутарсан үедээ хэдхэн секунд зарцуулаад л сэтгэл санаагаа өргөж болох ажээ. Хамгийн гол нь энэ аргыг та хаана ч, хэзээ ч хэрэглэж болно. Мөн өвчин, зовиур болон сэтгэл санаагаа эмчлэх давхар ач тустай юм.

Энэ цэг дээр дарвал юу болох вэ? Хадгалах

Чихний хэлбэрээр тань шинжье!

Эртний Дорны дахиныхан чихийг нь харж хүнийг шинждэг байжээ. Жишээ нь хятадууд хүүхдийнхээ чихийг ажиглан, ирээдүйд ямар хүн болохыг нь мэддэг байсан гэнэ. Харин орчин үеийн Британийн судлаач Марк Никсон (Mark Nixon) чихийг хурууны хээнээс ч илүү хүнийг тодорхойлдог гэж үзсэн бөгөөд бид танд энэхүү судалгааг хүргэж байна. Та өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ шинжээрэй.

Чихний хэлбэрээр тань шинжье! Хадгалах

Гуравхан асуултаар өөрийгөө сонжоорой!

Та түр зуур бүхий л логик сэтгэхүйгээ мартаад, доорх бяцхан тоглоомонд анхаарлаа хандуулаарай. Асуултанд хариулахдаа та бодох хэрэггүй бөгөөд аль болох хурдан шуурхай, шууд санаанд орж ирснээрээ хариулах хэрэгтэй. Мөн бидний бэлтгэсэн мэдээ рүү яаран орохоосоо өмнө үзэг, цаасаа бэлдээд суугаарай. Ингээд хөгжилтэй сонжоогоо эхэлье.

Гуравхан асуултаар өөрийгөө сонжоорой! Хадгалах

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ?

Та хайртайгаа учирч амжсан уу? Амьдралд өнгө нэмж, аз жаргалыг бэлэглэх хайр дурлал байхгүй бол, дэлхий эргэхээ больж, сүйрч мэдэх юм. Хүнийг хайрлана гэдэг тэр тусмаа хэн нэгэн онцгой хүнээр хайрлуулна гэдэг гайхалтай зүйл билээ. Магадгүй тайлбарлаж чадахааргүй тэр л мэдрэмжийг бидэнд мэдрүүлдэг хорвоо дээрх хамгийн сайхан зүйл ч байж мэдэх юм. Тийм ч учраас өнөөдөр бид та бүхэндээ амьдрал дээр оршин байх 10 төрлийн хайр сэтгэлийг танилцуулахаар бэлтгэлээ.

10 төрлийн хайр байдаг! Таных аль нь вэ? Хадгалах

Зөвхөн эмэгтэйчүүдийн ойлгох зүйлс

Эмэгтэйчүүд ээ гэж? Эрх танхилхан хэрнээ эрхэмсэг оршихуйн үндэс болсон энэ хүмүүс байхгүй бол эрчүүд бидний амьдрал юутай уйтгартай вэ? Тэдний хийж буй үйлдэл, хэлж буй үгс зарим үед ойлгоход бэрхшээлтэй байх бөгөөд энэ нь ч амьдралыг чимдэг гэлтэй. Тэгвэл бид өнөөдөр эмэгтэй хүн бүрийн ойлгох, тэдний амьдралд элбэг тохиолддог хөгжилтэй гэмээр зүйлсийг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Зөвхөн эмэгтэйчүүдийн ойлгох зүйлс Хадгалах

Та амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу?

Энэ хорвоод амьдарч байгаа хүн бүрийн туйлын хүсэл бол аз жаргалтай амьдрал билээ. Хөрөнгө мөнгө, эд баялаг байлаа гээд энэ нь аз жаргалтай амьдралын үндэс биш юм. Харин гэр бүлээрээ тойрч суугаад ирээдүйнхээ талаар гэрэл гэгээтэй зүйлсийг ярилцаж, тэднийхээ жаргалтай байгааг харж суух сайхан амьдралын утга учир гэлтэй. Тэгвэл хамтдаа бидний аз жаргалыг үгүй хийдэг хорт муу зуршлуудыг мэдэж авцгаая. 

Та амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу? Хадгалах

Эдгээр дүрснээс нэгийг сонгоод өөрийгөө ямар хүн болохоо мэдэж аваарай! /Сонжоо/

Та дараах дүрсээс таалагдсанаа сонгоорой. Тэгвэл бид хэн болохыг тань хэлж өгье. Зөвхөн өөрийгөө шинжих биш, хайртай хүнээ ч бас сонжиж болно шүү дээ. Хүн болгон л өөрийгөө болон бусдыг таньж мэдэхийг хүсдэггүй гэж үү?

Эдгээр дүрснээс нэгийг сонгоод өөрийгөө ямар хүн болохоо мэдэж аваарай! /Сонжоо/ Хадгалах

Төрсөн оныхоо сүүлийн тоогоор өөрийгөө шинжээрэй!

Азийн улс орнууд өөрийн гэсэн зурхай, он тооллыг баримталдаг. Цагаан сараар бид таван махбодийн дагуу мөрөө гаргадгийг та мэдэх биз ээ. Тэгвэл хүн төрсөн оныхоо сүүлийн тоогоор 5 махбодид хуваагддагийг та мэдэх үү? Энэ нь байгаль эх, хүн хоорондын харилцан шүтэлцээтэй холбоотой юм. Жишээ нь 1990 онд төрсөн бол та 0 гэсэн тооныхоо зурхайг харах хэрэгтэй. Ингээд бид та бүхэндээ хүн болгоны төрсөн жилийн зурхайг хүргэж байна. Таалан соёрхоно уу.

Төрсөн оныхоо сүүлийн тоогоор өөрийгөө шинжээрэй! Хадгалах

Уруулын хэлбэрээр тань сонжъё

Хүн бүрийн уруулын хэлбэр хэмжээ нь харилцан адилгүй. Тиймдээ ч тухайн хүний уруулын хэмжээ, хэлбэрээр нь зан чанар, дотоод хүнийх нь талаар бага ч болов мэдээллийг авч болдог ажээ. Иймд та бүхэндээ уруулын хэлбэрийн тухай маш сонирхолтой сонжоог хүргэж байна. Өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ яагаад шинжээд үзэж болохгүй гэж?

Уруулын хэлбэрээр тань сонжъё Хадгалах

Эмэгтэйчүүдийг хэдэн сард төрснөөр нь шинжье!

Хүн болгон давтагдашгүй. Төрсөн өдөр, гариг эрхсийн байдлаасаа хамаарч хүн бүрийн төөрөг тавилан, зан чанар ондоо байдаг. Тэгвэл өнөөдөр бид  та бүхэндээ зөвхөн бүсгүйчүүдийн зурхайг хүргэж байна. Бүсгүй та ямар давуу талтай, ямар дутагдалтайгаа эндээс олж мэдээрэй. Мөн эрчүүд минь хайртай бүсгүйнхээ юу хүсч явдгийг ойлгож, хайртыгаа улам илүү таньж аваарай.

Эмэгтэйчүүдийг хэдэн сард төрснөөр нь шинжье! Хадгалах