СААК БАРИМТ

Өрөвдмөөр үгтэй захиа бичиж үлдээгээд, нохойгоо орхисон жаалын хүсэлт биелжээ

Заримдаа бид хийхийг хүсэхгүй байсан ч заавал ямар нэг шийдвэр гаргахаас аргагүй мөчтэй тулгардаг. Хайртай хүнээсээ салах, дотны найзаасаа хагацах зэргээр харамсалтай ч үүнээс өөр арга зам байхгүй үе бий. Бидний өгүүлэх энэхүү түүх Мексикийн нэгэн хүүхдэд тохиолдсон бөгөөд тэрээр хамгийн дотны найзаа гудамжинд орхиж явахаар шийджээ. Хайртай нохойгоо явуулахад хүрсэн ямар шалтгаан байсан хэрэг вэ? 

Өрөвдмөөр үгтэй захиа бичиж үлдээгээд, нохойгоо орхисон жаалын хүсэлт биелжээ Хадгалах

Зөөгч нар дургүйг нь хүргэсэн үйлчлүүлэгчээс хэрхэн "өшөөгөө авдаг" болохоо хуваалцжээ

Хэрэглэгч хаан гэгч үзэл бий. Нэгэнт тухайн байгууллагад мөнгө төлж үйлчлүүлж байгаа тул эзэн шиг аашлах эрхтэй гэж олон хүн боддог. Гэвч үүний төлөө үйлчлүүлж байгаа газрынхаа хүмүүстэй зарц боол мэт харьцах нь зүй бус хэрэг шүү дээ. Хэрвээ та энэ тал дээр санал нийлэхгүй байгаа бол доромжлуулсан үйлчилгээний газрын ажилтнууд хэрхэн хариугаа авдаг болохыг мэдээд бодлоо өөрчлөх нь гарцаагүй. 

Зөөгч нар дургүйг нь хүргэсэн үйлчлүүлэгчээс хэрхэн "өшөөгөө авдаг" болохоо хуваалцжээ Хадгалах

Дэлгүүрээс бяцхан өндөг олоод хадгалахаар шийдсэн эр сэтгэл хөдөлгөм явдлын гэрч болжээ

Алвин Уиллс (Alvin Willis) бол хүнд хэцүү байдалд буй шувуудад тусалдаг, амьтан хайртай блоггер юм. Энэ удаад тэрээр тэжээвэр амьтдын дэлгүүрээс худалдан авсан, хумсны толион чинээ өчүүхэн өндгийг нас биед хүрсэн амьтан болгохоор шийджээ. Учир нь амьтны дэлгүүрийн орчинд бяцхан өндөг эхгүйгээр бие даан амьд үлдэх ямар ч боломж байгаагүй аж. 

Дэлгүүрээс бяцхан өндөг олоод хадгалахаар шийдсэн эр сэтгэл хөдөлгөм явдлын гэрч болжээ Хадгалах

Төрснийхөө дараа өөрийн эхэсийг идсэн Англи бүсгүй бусад ээжүүдэд ч үүнийг туршаад үзэхийг зөвлөжээ

Английн зүүн хэсэгт орших Кэмбрижширт амьдардаг Кетрина Хилл бүсгүй өөрийн эхэсийг үхрийн махтай хольж буррито хийж идсэн тухайгаа цахим орчинд хуваалсанаар олон мянган хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Тэрээр хоёр хүүхдийн ээж бөгөөд энэ үйлдлээ хоёр дахь удаагаа хийж байгаа нь энэ гэнэ. Кетрина Хилл эхэсээ идэхдээ бяслагаар амталсан гэдгээ ч мөн хуваалцсан байлаа. 

Төрснийхөө дараа өөрийн эхэсийг идсэн Англи бүсгүй бусад ээжүүдэд ч үүнийг туршаад үзэхийг зөвлөжээ Хадгалах

Мянга мянган жилийн түүхтэй Японы эзэн хааны удмын тухай сонирхолтой баримтууд

Японы эзэн хааны гэр бүл баруун зүгийн хаадын гэр бүлээс ялгаатай. Тэд нууцлаг, чимээгүй, аливаа асуудалд тайван ханддагаас гадна үе үеэс дамжин ирсэн уламжлалаа чандлан сахидаг байна. Жишээлбэл, Британийн хааны гэр бүлийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө судлан цуглуулж, олон нийтэд хуваалцдаг бол Японы хааны гэр бүлийн хувьд хэвлэлийнхэн зөвхөн тэдний мэдэгдэл хийсэн зүйлийг л цааш түгээдэг аж.

Мянга мянган жилийн түүхтэй Японы эзэн хааны удмын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Дэлхийн орнуудад оноодог байсан хамгийн хачирхалтай цаазын ялууд

Орчин үед цаазын ял сонсоно гэдэг хамгийн хүнд, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оноодог ял болсон билээ. Харамсалтай нь урьдын цагт хүмүүсийн амийг өчүүхэн зүйлээс болж золиосонд явуулдаг байсан нь түүхийн хуудаснаа ил тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингээд та бүхэнд ойлгож хүлцэхэд үнэнхүү бэрх, хачирхалтай цаазын ялуудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Дэлхийн орнуудад оноодог байсан хамгийн хачирхалтай цаазын ялууд Хадгалах

"Apple"-ын анхны компьютерыг 1.5 сая ам.долларын үнээр худалдана

1976 онд Стив Жобс (Steve Jobs), Стив Возняк (Steve Wozniak) нарын бүтээсэн Apple-ийн анхны бүтээгдэхүүн болох Apple-1 компьютерийг eBay сайт дээр худалдаалах гэж байна. Сонирхолтой нь дуудлага худалдааны эхлэх үнийг нь 45 жилийн өмнөхөөс 2250 дахин их буюу 1.5 сая доллар хэмээн тогтоожээ. 

"Apple"-ын анхны компьютерыг 1.5 сая ам.долларын үнээр худалдана Хадгалах

Нас барсан багшийн байшинг худалдаж авсан эр төсөөлөмгүй "эрдэнэсийн сан" илрүүлжээ

Өнөө цагт хүмүүс хэрэггүй олон зүйлсээсээ салж, цомхон бөгөөд эмх цэгцтэй амьдралыг эрхэмлэх болсон. Гэвч олны дунд элдэв зүйлс цуглуулах туйлын сонирхолтой хүмүүс байдгийг ч мартаж болохгүй. Зарим нэгний хувьд гэр дүүргэх зүгээр нэг хог хаягдал нөгөө хүний хувьд үнэлж баршгүй эрдэнэ байж болох юм. Канадын Эдмонтон хотын эртний эдлэлийн наймаачин Алекс Арчболд (Alex Archbold) нас барсан багшийн эд зүйлийг цуглуулахаар байшинг бүхэлд нь худалдаж авчээ.

Нас барсан багшийн байшинг худалдаж авсан эр төсөөлөмгүй "эрдэнэсийн сан" илрүүлжээ Хадгалах

Орон сууцандаа арслан өсгөсөн Зөвлөлтийн гэр бүлийн эмгэнэлт түүх

40 жилийн өмнө Зөвлөлтийг улс нийтээр нь цочирдуулсан нэгэн үйл явдал болж байлаа. Архитектор Берберовын гэр бүл хотын энгийн орон сууцанд арслан өсгөсөн юм. Энэ тухай Зөвлөлтийн бүх сонин сэтгүүл дээр бичсэнээр Кинг хэмээх арслантай тэврэлдэж буй хүүхдүүдийн зураг хаа сайгүй тарж, тэдний тухай телевизийн нэвтрүүлэг хүртэл хийсэн байдаг. "Орос дахь Италичуудын гайхалтай адал явдал" кино гарахад Кинг арслан жинхэнэ од болсон ч харамсалтай нь энэ түүх дэндүү эмгэнэлтэй төгссөн юм. 

Орон сууцандаа арслан өсгөсөн Зөвлөлтийн гэр бүлийн эмгэнэлт түүх Хадгалах

Орон орны хүмүүс өөрсдийн гоёмсог бичгийн хэвийг хуваалцжээ

Насанд хүрсэн хүмүүсийн хувьд аливаа зүйлийг цаасанд буулган, бичиж тэмдэглэнэ гэдэг энгийн нэгэн чадвар билээ. Гэвч бичгийн хэвээрээ бусдаас яахын аргагүй онцгойрдог тэрхүү хүмүүсийн ховор авьяасыг дутуу үнэлж хэрхэвч болохгүй. Ингээд улс, улсын хэл дээр гараар бичсэн текст хэчнээн чамин тансаг харагддагийг та бүхэн өөрийн нүдээр тольдоорой! 

Орон орны хүмүүс өөрсдийн гоёмсог бичгийн хэвийг хуваалцжээ Хадгалах

Нацистуудаас нууж, амийг нь аварсан тосгоны иргэдэд Еврей эр 2 сая еврогийн хөрөнгөө үлдээжээ

1943 оны 2-р сард Эрик Швам (Eric Schwam) Австриас эцэг эх, эмээгийн хамт зүүн өмнөд Франц руу дүрвэсэн байна. Улмаар энэхүү еврей гэр бүл Chambon-sur-Lignon тосгонд очсон бөгөөд оршин суугчид нь дайн дуустал еврей дүрвэгчдийг нацистуудаас нууж, амь аврагдахад нь тусалсан аж. Швам өнгөрсөн арванхоёрдугаар сард 90 насандаа таалал төгссөн байна. Тэрээр бүх хөрөнгөө Chambon-sur-Lignon тосгоныхонд гэрээслэн үлдээжээ. 

Нацистуудаас нууж, амийг нь аварсан тосгоны иргэдэд Еврей эр 2 сая еврогийн хөрөнгөө үлдээжээ Хадгалах

Илон Маскийн ажлын ярилцлага бүр дээрээ асуудаг ганц асуулт

Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн амжилттай бизнест хамтран ажиллах хүмүүсийг сонгохдоо тун өвөрмөц шалгуур тавьдаг гэнэ. Тэрбээр тухайн хүний бодит чадварыг нь л бүхнээс онцлон хардаг бөгөөд хэчнээн олон сургуулийг амжилттай төгсөж, ямар эрдмийн зэрэг хамгаалсан нь огтхон ч хамаагүй аж. Үүнээс гадна ажлын ярилцлага дээр тодорхой хэдэн асуултууд тавьдаг байна. 

Илон Маскийн ажлын ярилцлага бүр дээрээ асуудаг ганц асуулт Хадгалах