Япончууд бас л дэлхий дахиныг алмайруулсан ээлжит нэгэн бvтээлийг зохион, амьдралд нэвтрvvлж эхэлжээ. Энэ бол жинхнээсээ ургамал суулгасан цэцэгний саван-хєхєвч юм. Ийм хєхєвч эзэндээ эвтэйхэн мэдрэмжийг тєрvvлж чаддаг болов уу, ер нь ийм зvйлээр бид юугаа хийх юм бэ? Гэсэн асуултууд ар араасаа ундарч байгаа биз. Тэгвэл уншигч танд vvний хариултыг vргэлжлэл дээр дэлгэрэнгvй тайлбарласан байгаа. Ингээд Япон хэмээх ер бусын ард тvмэний бас нэгэн ухаалаг ч юм шиг, гаж ч юм шиг бvтээлийн талаарх сонирхолтой мэдээлэлтэй танилцана уу. Доорх тайлбаруудтай дэлгэрэнгvй танилцсаны дараа ийм хєхєвч танд таалагдаж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Єнгєрсєн оны хоёрдугаар сард “Ногоон Тив” гэгдэх Австралийн газар нутгийн нэгээхэн хэсэгт тvймэр гарч байх vеэр Жилли Ричардсон, Жон Хьюз нарын залуухан хос Зуи хэмээх бяцхан имжний зулзагыг олжээ. Зуи тэр vед тvймрийн vеэр амь тавьсан эхийнхээ цогцосны дэргэд юу ч болж байгааг ойлгох сэхээгvй сууж байж. Ингээд хос хоёр хєєрхий єнчин амьтныг єргєн авч, гэрийн тэжээвэр амьтнаа болгохоор шийдсэн юм байна. Харин дараа сард нь буюу 2009 оны 3-р сард Жилли, Жон хоёрын хурим болох ёстой байжээ. Тэгтэл сvйт бvсгvй Жилли-д дотны найз гэж байгаагvй тул хуриман дээрээ Зуи имжээ гэрчээр оролцуулахаар болсон байна. Ингээд аз жаргалтай нэгэн гэр бvлийн ер бусын сонирхолтой гэрчтэй хурим болон тэрхvv гэрчийнх нь талаарх фото мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Амьд бодгалиуд бие биенээ ойлгож, хариу нэхээгvй хайраа єгч чадвал жинхэнэ аз жаргал ирж, амьдралын баяр баясгалан єєрєє хаалга тогшоод ороод ирдэг нь хvний оршихуйн гайхамшиг юм даа.
Хадгалах
Жавартай євлийн шинэхэн цасыг та гартаа атгаад, урууландаа хvргээд vзээрэй. Гэхдээ энэ vедээ нvдээ анихаа мартваа. Гарт тань атгаастай байх шинэхэн цасны ширхэгvvд уруулд тань хvрэхэд яг л шийгуа буюу амтат гуа санаанд орохвий. Харин дараа нь нvдээ аниастай чигээрээ хамраараа гvнзгий амьсгаа аваарай. Энэ vед шийгуа-ны зєєлєн хирнээ арааны шvлс асгармаар vнэр ханхийдгийг та мэдэх vv. Харамсалтай нь урин цаг хаалга тогшоод, ойрын хэдэн сардаа малгайлсан цасны бараа харахгvй болсон тул дээрх нотолгоог маш яаралтай туршиж vзэхийг хvсэгчид мєнх цаст оргилруу явах юмуу антарктидыг зорих хэрэгтэй байх. Гэвч АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт байгалийн ер бусын vзэгдэл болдог нэгэн газар бий. Энэ бол амтат гуан-цастай уулс юм. Ингээд жинхэнэ байгалийн хосгvй vзэгдлийн дvр зурагтай таныг сэтгэл хангалуун танилцуулъя.
Хадгалах
Єсєхийн жаргалыг амсах тавилан энэ бяцхан бодгалийг тойрч гарчээ. АНУ-д амьдардаг Брук Гринберг гэдэг энэ охин єдгєє 16 настай хэдий ч ой гарантай нялх хvvхэд шиг л харагддаг. Тэрээр хоёр хєл дээрээ алхах нь битгий хэл ярьж ч чаддаггvй, бас одоо болтол сvvн шvдтэйгээ байгаа нэгэн бєгєєд арван хэдэн жилийн ємнє аав ээжийнх нь авч єгсєн хувцас одоо ч гэсэн таардаг ажээ. Эмч нар тєрєл бvрийн шинжилгээ хийсэн боловч охиныг ямар шалтгаанаар єсєхгvй, хєгжихгvй байгааг нь огт тогтоож чадахгvй байгаа гэнэ. Брук охинд хийсэн бvх удамшлийн шинжилгээнvvдийн хариу цоо эрvvл гарч, хромосомууд нь ч гэсэн ямар нэгэн гажилттгvй, эрvvл гэдэг нь тогтоогджээ. Тvvний хоёр дvv нь хэвийн хєгжилтэй, эрvvл чийрэг хvvхдvvд болон єсєж торниж байгаа нь бас л эмч нарын анхаарлыг татсаар байна. Тvvнчлэн Брук 16 жил хорвоо дээр бяцхан охин хэвээр оршин тогтнохдоо бvдvvн гэдэсний шарх, тархины хорт хавдраар хvртэл євчилж байсан ажээ. Гэвч энгийн хvний амьдралыг хєнгєхєн залгичихдаг дээрх хоёр євчин ор мєргvй эдгэрсэн нь бас л нууц нь тайлагдаагvй гайхамшиг болоод байна. Ингээд сонихон хорвоогийн бас нэгэн ер бусын хувь тавилантай танилцацгаая.
Хадгалах
8 жилд битгийн хэл ганцхан хоромд ч хvний амьдрал орвонгоороо єєрчлєгдєх тохиолдол амьдралд зєндєє л тохиолддог. Гэвч ихэнх хvний гадаад дvр тєрх, амьдралын хэв маяг нь осол аваарт орох юмуу, гэнэт баяжих, эсвэл гэнэт дампуурчихаагvй тохиолдолд найман жилийн дотор тэгтлээ тєрєл арилжтал єєрчлєгдєх нь ховор байдаг билээ. Тэгвэл одоо танд танилцуулах гэж байгаа энэ залуу 2002 онд байдаг л нэг “эр хурга” байсан бол єнєєдєр тєрvvлсэн ээж нь хvртэл танихааргvй болжээ. Гэхдээ энд нvд хальтармаар єєрчлєлт, хэт таргалалт, ослын шарх зэргийн талаар биш арай єєр тєрлийн єєрчлєлтийн талаар хvvрнэх болно. Ингээд ямар ч эмэгтэй хvнд гологдохооргvй, аятайхан нэгэн хєвгvvн хэрхэн тєсєєллєєс давж хувирсныг сонирхоцгооё. Тэрчлэн энэ нєхрийн явц дундах єєрчлєлт нь хvртэл сонирхолтой санагдлаа. Хvн бvрийн онцлог, орчлон хорвоогийн сонин хачин хэзээ ч бvрэн танигдаж дуусахгvй юм даа.
Хадгалах
Ємнєд Хєршийн Guangzhou их дэлгvvрт болсон нэгэн сурталчилгааны vйл ажиллагааны хvрээнд маш хєгжилтэй уралдааныг зохиосон байна. Оролцогчид нь дээгvvрээ хагас нvцгэн, цааш харан зогсох загвар ємсєгч бvсгvйчvvдийн хєхєвчийг ганцхан гараараа тайлж, уралдах боломжтой байжээ. Тэмцээний ялагчаар нэгэн эмэгтэй тодорсон нь 21 секундэд бvх моделиудыг нуруу нvцгэн болгож дєнгєсєн бєгєєд хєгжилтэй хичээл чармайлтынхаа дvнд 1000 юанийн эзэн болсон байна. Манайд ч гэсэн аливаа арга хэмжээнд олныг хамарсан, иймэрхvv сонирхолтой тэмцээн уралдааныг зохиож, шинэ бараа бvтээгдэхvvн, vйлчилгээгээ сурталчилвал хэрэглэгчдийг татах зєв арга юм шиг санагдсан тул бизнес эрхлэгчиддээ санаа єгєх vvднээс энэхvv нийтлэлээ бэлтгэсэн юм. Заавал хєхєвч тайлахдаа гол нь биш, хамгийн гол нь хvнд хvрсэн, сонирхолтой, хєгжилтэй л байвал юу ч байж болно шvv дээ.
Хадгалах
Хамгийн байж боломгvй эрээ цээргvй, гаж зугаа цэнгэлийн тєрєл бvрийн хэлбэрvvдийг дээд зэргээр хєгжvvлсэн цорын ганц орныг Япон гэхэд хилсдэхгvй. Энэ улс маш єндєр хєгжсєн болохоороо хvмvvс нь хийх юмаа олж ядахдаа, хэтэрхий хялбар амьдралаас залхахдаа, бас магадгvй дэндvv баригдмал гэмээр євєрмєц ёс заншлынхаа дарамт, стрессээс тvр ч атугай холдох гэсэндээ хvний санаанд оромгvй гаж бvхэнд дурладаг биз ээ. Ямартай ч тэндэхийн бас нэгэн нvд орой дээр гармаар зугаа цэнгэлийн нэгэн хэлбэрийг танд танилцуулахаар бэлтгэлээ. “Жидайчуудын тулаан” хэмээх Оддын дайн киноны гэрэлтдэг сэлмээр байлддаг хэсгээс санаа авсан жинхэнэ солиотой уг тэмцээнд маш тарган хоёр оролцогч єрсєлддєг байна. Тэд тулааны талбайг тойруулан тавьсан єдрийн гэрэлний чийдэнгvvдээр бие биенийгээ цохиж, цаашид “тулалдах” чадваргvй болтлоо хагархай шилэнд биеэ сийчvvлэн, хэт их цус алдсан нэг нь ялагдсанд тооцогддог байна. Vгvй мєн их “хєгжилтэй, зугаатай” байгаа биз? Хvний ухамсар ямар цэгтээ хvрэхээрээ ийм “vзэгдэлд” дурлаж эхэлдэг юм бол?...
Хадгалах
Уншигч таны чєлєєт цагт зориулж хvн бидний vйлдвэрлэн борлуулдаг сая сая бvтээгдэхvvнvvд дундаас хамгийн хєгжилтэй, утгагvй, бараг “тэнэг” гэж хэлж болохоор анхааруулга, санамжтай зарим нэгийг нь танилцуулж, танд инээд бэлэглэхээр бэлтгэлээ. Мэргэжлийн хvмvvс, барааны шошго судлаачид доорхи анхааруулгуудыг хамгийн хачирхалтай, гаж гэж vзжээ. Гэхдээ шалтгаангvй зvйл гэж байдаггvй хойно vйлдвэрлэгчид нь шалтгаантай, шаардлагатай болоод л ийм зvйлсийг бичсэн байх. Ингээд хамгийн хєгжилтэй барааны анхааруулгуудтай танилцацгаая. Миний амьдралд тохиолдсон, “балай шошгоны” нэг жишээ гэвэл: Нэг найзын маань Чех-д vйлдвэрлэсэн хvрэмний дотор талын карманд нь: “гар утас хийж болно, гэрийн утас хийж болохгvй” гээд зургаар vзvvлчихсэн байсан юм даг...
Хадгалах
Тєдийлєн олонд танигдаагvй, байдаг л нэг програмист болох Matthew Harding гэгч нь дэлхийн єнцєг булан бvрт аялж, очсон газар бvртээ єєрийн зохиосон маш хєгжилтэй бvжгийг бvжсээр “Бvжиглэж буй Мэтт” гэдэг нэрээр интернет хэрэглэгчдийн дунд маш алдартай болжээ. Дэлхийн єнцєг булан бvрт очсон тэрбээр сонирхол татсан ер бусын бvжгэн-аялалынхаа гарааг Вьетнамаас эхэлсэн байна. Тэрээр єєрєє бичиж, монтажилсан єєрийнхєє энд тэнд бvжиглэж буй бичлэгvvдийг бvгдийг нь нэгтгээд "Where the Hell is Matt?" (Чєтгєр алгад гэж, Мэтт хаана байна?) хэмээх сонирхолтой нэртэй вэб хуудсан дээрээ байрлуулжээ.Ингэхдээ Мэтт найз нєхєддєє єєрийнхєє хаана юу хийж, яаж бvжиглэж яваагаа л харуулж, танилцуулах гэснээс олонд танигдах зорилго огт агуулаагvй байна. Гэтэл тун удалгvй тvvний энэхvv бичлэг нь “гараас гар дамжин” тархсаар нэг л мэдэхэд компютерийн вирус шиг л бараг PC бvрт гарах болжээ. Ингээд тvvний бичлэгийг єдєрт 20000 хvн vздэг болсон байна. Удалгvй Cadbury компаний менежерvvд тvvнийг нvдээрээ олзолж, тvvнтэй "Long Lasting Gum" гэдэг тодотголтой Stide бохиороо ивээн тэтгэх гэрээ хийжээ. Vvнээс хойш хагас жил єнгєрєхєд Мэтт хэмээх энэхvv амьдралын баяр баясгаланг єєрийнхєєрєє амталсан гайхалтай хєгжилтэй залуугийн “орон оронд бvжиглэж буй” видео бичлэг хvрээгээ тэлж, очоогvй газар байхгvй болсон тvvний нэр алдар дэлхий даяар тvгжээ. Одоо таны vзэх гэж байгаа тvvний энэ Youtube дээрхи видео бичлэгийг 28 сая гаран удаа vзсэн бєгєєд энэ тоо улам нэмэгдсээр байна.
Хадгалах
Дэлхийн хэдэн тэрбум хvний нилээдгvй хэсгийг бvрдvvлдэг эдгэрэх найдваргvй євчтэй мянга мянган хvvхдvvдийн хvсэл мєрєєдлийг амьдад нь биелvvлэх зорилготойгоор vйл ажиллагаагаа явуулдаг буянтай байгууллага байдаг нь "Make-A-Wish Foundation" юм. Энэхvv сангийн ажилчид жилд 300 орчим хvvхдийн туйлын мєрєєдлийг нь биелvvлж, баярлуулдаг ажээ. Гэхдээ мэдээж бvх хvvхдийн биш зєвхєн хорвоогийн тоосыг хєдєлгєх хугацаа нь єнєє маргаашгvй дуусах тавилантай єр євдмєєр жаалуудын хvслийг нь биелvvлсэн шиг биелvvлдэг байна. Ингээд орчлон дээр хvн болж тєрєх ер бусын азтай байсан ч удаан амьдрах хувь дутсан нэгэн бяцхан хvvгийн хvсэл мєрєєдлийг Make-A-Wish Foundation-ийнхан хэрхэн биелvvлсэн талаархи нvдийг нулимсаар дvvргэмээр нийтлэлийг маань хvлээн авна уу. Дэлхий дээр сайн хvн муугаасаа их байх юм даа. Гэрэлт орчлонгийн сайн хvн бvхнийг бурхан ивээг...
Хадгалах
Єдгєє 32 настай Шейла Радзевич нь эхийн хэвлийгээс гарахдаа thrombocytopenia-absent radius хэмээх синдромтой байсан тул бараг гар гээд байхаар юмгvй, мєн євдєгний бєндгєргvй тєржээ. Тvvгээр ч vл барам багад нь тvvний хоёр хєл буруу тийшээгээ эргэсэн байж. Тиймээс Шейла бяцхан охин байхдаа л хєлєндєє vй олон хvнд хагалгаа хийлгэж, бvгдийнх нь ард шазуур зуун гарсныхаа дараа “Форрест Гамп” кинон дээр гардаг хvv шиг бєєн тємєр хєлдєє хийлгэн явдаг байжээ. Бvсгvй 19 насандаа эцэг эхээсээ тусдаа гарч, 23-тайдаа жолооны vнэмлэхээ авсан байна. Тэрээр машиныг хєлєєрєє барьдаг юм. Шейла хэдэн жилийн ємнєєс таэквондогоор эрчимтэй хичээллэж эхэлсэн бєгєєд єнєєдєр мухар шахуу гарынхаа хэдэн хуруугаар саваа мод, мончокийг сурмаг гэгч нь эргvvлж сурчээ. Харин сар хvрэхгvй хугацааны дараа тэрээр таэквондогийн хар бvс авах шалгалтаа єгєх гэж байна. Энэ бvсгvйн талаархи нийтлэлийг маань vзсэний дараа магадгvй та єєрийгєє янз бvрээр гоочилж, дутуу vнэлэхээ болихоос гадна, яг энэ мєчєєс эхлээд цагийг vр бvтээлтэй єнгєрvvлэхийг єєрийн эрхгvй хvснэ байх гэж найдаж байна.
Хадгалах
Колорадо мужийн Торнтонд амьдардаг Kotzian-ын гэр бvлтэй танилцана уу. Ахондроплазия євчинтэй бvх хvмvvсийн адилаар уг аз жаргалтай гэр бvлийн хос багана болсон ээж, аав хоёр нь нэг ёсны хєгжлийн бэрхшээл болсон хэт намхан нуруутай тул нийгэмд байр сууриа эзэлж, хvvхдvvдээ хэнээс ч дутахааргvй єсгєхийн тулд асар их сэтгэлийн тэвчээр, хєдєлмєрийг зарсан, зарсаар ч байгаа ажээ. Kotzian-ыхан “Америк дахь бяцхан хvмvvсийн нийгэмлэг”-т ажилладаг байна. Уг нийгэмлэг нь АНУ дахь ахондроплази євчтэй хvмvvст тусалж дэмждэг цорын ганц байгууллага юм. Котзианыхан бусадтай л адилхан амьдрахын тєлєє ажиллаж хєдєлмєрлєж, адилхан л агаараар амьсгалан, ижилхэн хоол идэж яваа хэдий ч ихэнхи хvмvvс тэднийг циркийн алиалагчид мэтээр vзсээр байдаг ажээ. Ингээд Америкийн дєрвєн гишvvнтэй хамгийн бяцхан гэр бvлтэй танилцацгаая. Энэ гэр бvлийн эцэг эх хоёр нь хvvхдvvдтэйгээ ижилхэн размерийн хувцас ємсєж, аягаа угааж, хоолоо хийхдээ хvvхдvvдтэйгээ зэрэгцээд сандал дээр зогсож байгаад хийдэг гэхлээр єрєвдєлтэй хирнээ хєгжилтэй санагдах ажээ.
Хадгалах