Одоо та бvхэндээ жинхэнэ дотор арзайлгаж ямар нэг эрхтэнээ барьж авмаар санагдтал тийм зvйлсийн талаар vзvvлэх гэж байна. Манай сайтын байнгын хэрэглэгч нар янз бvрийн гаж зvйл vзсээр байгаад ер нь бол сэтгэл санааны бэлтгэл сайн байгаа гэж надъя. Бидний оршин буй энэ дэлхий дээр хvмvvс бид байгаль эхээ сvйтгэн байж олон шинэ зvйлсийг бvтээж байгаа боловч тvvнийг дагасан янз бvрийн сєрєг vр дагавар, муу нєлєє vр хойчид маань нvvрлээд байгааг ойлгож эхэлсэн. Энд тэдний нэг болох хvмvvсийн сэтгэлгээний асуудлыг хєндєх юм. Хvмvvс бидний ертєнцийг vзэх vзэл єєр байж болох боловч иймэрхvv байдлаар бол арай биш ээ. Энэ миний стиль биш гэдэг шиг ... энэ миний лав сонирхох эд биш байна. За ингээд миний юу яриад байгааг vргэлжлэлээс vзээрэй.
Хадгалах
Саяхан та бvхэнд "Дэлхийн хамгийн муу 10-н найз залуу" хэмээх сонирхолтой нийтлэлийг хvргэсэн билээ. Тvvнийг vзсэн бvсгvйчvvд болон хvмvvс ихэд бухимдаж, эрчvvд бол арчаагvй эхнэрээ зодож архи уухаас єєр зvйлгvй гэх мэтийн сэтгэгдэл их байсан бол одоо тvvнийг сєргvvлэн тавьсан "Аймшигтай найз бvсгvйчvvд" хэмээх мэдээллийг маань хvлээн авна уу. Энд vнэхээр галзуу мэдрэл муутай л гэж хэлэхээс єєр араггvй тийм аймшигтай vйлдэл хийсэн бvсгvйчvvдийн талаар хvvрнэх болно. Та сонс доо, "Найз залуугаа унтаж байхад нь хутгаар єєрийнхєє нэрийг биен дээр нь сийлсэн бvсгvй", "Єєртєє нь секс хийхээс татгалзсан найз залуугийнхаа эрхтэн рvv хутгалсан бvсгvй", "Франц маягаар vнсэлцэхийг хvсээд дараа нь хэлийг нь тас хазсан бvсгvй" ... ээ бурхан ийм л зvйлvvд байна даа.
Хадгалах
Та бидэнд заримдаа гар бадаарах, хамраас цус гарах, хоолой загатнахаас авахуулаад хамт ярьж байгаа хvний чинь яриа сул сонсогдоод хэцvv байх, эсвэл 00-гvй газар бие засмаар болох гээд тухайн vедээ зовлонтой гэмээр хэцvv тохиолдолууд гардаг билээ. Тэгвэл ийм зарим нэг нийтлэг тохиолддог асуудлуудыг хэрхэн хялбар шийдэх эдгээр зєвєлгєєнvvдийг эмч нар болоод эрдэмтэд санал болгож байна. Харин тус болох эсэхийг та бvхэн єєрсдєє шалгаж vзэж болох юм. Ингээд бvгдээрээ эмч, эрдэмтэдийн юу гэж зєвлєхийг vзэцгээе.
Хадгалах
Дэлхийн дээр бидний гайхаж барашгvй олон зvйл байдагтай адил хvмvvс бид ч єєрсдєє гайхмаар олон зvйлийг хийж бvтээдэг шvv дээ. Энд тэдний єчvvхэн хэсгээс хvvрнэх гэж байна. "Дэлхийн хамгийн хvчтэй нvдний зовхи", "хамгийн хvчтэй хуруу", "хамгийн хvчтэй бяцхан жаал," "хамгийн хvчтэй охин", "хамгийн хvчтэй шар айраг", "хамгийн хvчтэй vтрээ"... гээд л гайхмаар зvйлсийн талаар товч тvvхийг дурдах юм. Хэрвээ танд vvнтэй тєстэй хvчтэй зvйл байгаа бол бидэнд хандаад олонд хvргэж болно шvv. Магадгvй хамгийн хvчтэй нvдний зовхи байгаа бол хамгийн хvчтэй хэл яагаад байж болохгvй гэж хэхэ...
Хадгалах
Ганц мод гал болдоггvй, ганц хvн айл болдоггvй гэдэг vг байдагчлан буурал хорвоогийн ёсонд хосоороо байх шиг жаргал vгvй. Сэтгэлд хамгийн нийцтэй эсрэг хvйстнийхээ хайр халамжинд умбан, зуны намуухан vдэш гар гараасаа хєтлєлцєн алхах нь хорвоогийн утга учир гэлтэй. Гэвч хvний зовлонд ханаж цаддаггvй хорвоо дээр жинхэнэ заяаны ханиа олно гэдэг нь тэр болгон тохиогоод байдаггvй аз байдаг. Тэр тусмаа бvсгvй хvний хувьд буруу хvнтэйгээ учрана гэдэг бол хамгийн хэцvv алдаа болж, дааж давшгvй олон зовлонг дагуулдаг билээ. Тэгвэл одоо танд Америкийн тvvхэн дэхь хамгийн муу арван найз залуугийн талаарх харамсалтай хирнээ сонирхолтой мэдээллийг хvргэж байна.
Хадгалах
Хамрын ханиад, толгойны євчин, бага зэргийн гэмтэл гэх мэт жижиг сажиг євчнvvд єнєєдєр асуудал байхаа больжээ. Хэлж биш, хийсч ирэхдээ хvн бvрийг тойрч биш, дайрч єнгєрдєг хамгийн тvгээмэл бєгєєд хєнгєн гэж хэлж болохоор євчнvvдээс хэрхэн урьдчилан сэргийлж, яаж анагаахаа бид сайн мэддэг болсон. Захын номны хуудас сєхєж, дурын зурагтны удирлага эргvvлэх юмуу компютерийнхоо ард суугаад туссан євчнийхєє нэрээр хайхад л хамгаалах арга нь гараад ирнэ. Тэгвэл єєрийн мэдэлгvй эр эмийн ажилд ухаанаа алдталаа шунан дурлах, дэлгvvр хэсэх хязгааргvй хvсэлд автах, мєнгєє яаж зарцуулахаа мэдэхээ болих гэх мэтийн орчин vеийн дэлхий дээрх хvмvvний амьдралын хэв маягийн єєрчлєлтийг дагаж ирсэн хачирхалтай хирнээ хэцvvхэн євчнvvдийг хэрхэн эмчлэхээ бид тэр болгон мэддэг билvv? Тэгвэл дэлхий дээрх хамгийн хачирхалтай євчтэй хvмvvсийг анагаадаг, хамгийн ер бусын эмнэлгvvдийн сонирхолтой бяцхан мэдээлэлтэй маань танилцаж, мэдлэгийнхээ хvрээг тэлэхийг хvсье.
Хадгалах
Саяхан 21 нас хvрсэн Лиззи Веласкес хэмээх энэ бvсгvйд залуу насныхаа эрх чєлєєг эдлэн, vе тэнгийнхэнтэйгээ инээж хєхєрч явахад нь ганцхан зvйл аймшигтайгаар саад болдог. 157,6 см єндєртэй тvvний биеийн жин нь ердєє 25,5 кг байгаад л асуудлын гол нь оршино. Ийм биеийн харьцаатай хvн ямар л олигтой харагдав гэж дээ. Архагшсан анорекс (хоолны дуршилгvй болсноор хэт тураалдаа орох) євчин бол Лиззи-д тохиолдсон гамшгийн хажууд юу ч биш ажээ. Саяд, магадгvй тэрбумд нэг тохиох, анорекстой тєстэй уг євчнєєс болж, бvсгvйн биед єчvvхэн ч гэсэн єєх хуримталддагvй юм байна. Тэрээр 15 минут тутамд амаараа гартал идэх шаардлагатай тулгардаг. Эс бєгєєс бие нь сульдаж, толгойгоо єргєх ч тэнхэлгvй болдог ажээ. Vе тэнгийн бvсгvйчvvд нь єнгєрєх хором бvрт єєхєє хаяж, турахыг хvсч байхад Лиззи маань ганцхан фунт ч болов (0,454 г) нэмбэл тэнгэрийн умдаг атгасан мэт хязгааргvй их баярладаг байна. Хэдий тийм ч гэсэн Лиззи Веласкес хэзээ ч сэтгэлээр гутарч vзээгvй бєгєєд, хором бvрийг аз жаргалтай єнгєрvvлэхийн тєлєє тэмцэж, ирээдvйгээ гэрэл гэгээтэйгээр тєсєєлдєг гэнэ.
Хадгалах
Хязгааргvй оршихуй дунд нь бяцхан тvvхээ vлдээж, бяцхан ирээдvйнхээ тєлєє тэмцэж явахдаа уншигч та Хорвоо ертєнцийн талаар хир сайн мэдэж авсан бэ? Элсний ширхэг бvрт байгаль эхийн амь оршиж, усны дусал бvрт бvхэл бvтэн амьдрал єрнєж, цаг хугацаа сав шим ертєнцийг хором хормоор єєрчлєн байхад таны дуулаагvй сонин тэнгэр дэх одноос ч олон гэж мєрийцєхєд ч бэлэн байгаагаа нуух юун. Хорвоог таних нь битгий хэл єєрийгєє танихын тулд хамгийн суут Ганди хvртэл 30 жилийг зарцуулсан байхад, цэнхэр гаригийн тухай сонин хачин хэзээ ч барагдахгvйтэй маргах юун. Ингээд vргэлжлэл дээр дарж, таны чєлєєт цагт зориулан бэлтгэсэн жижигхэн хирнээ, сонирхолтой баримтуудын бяцхан цуглуулгатай танилцана уу.
Хадгалах
Хvн тєрєлхтєн нийгэмшиж эхэлсэн цагаасаа хойш амьдралын тєлєє тэмцэж, элдвийн зvйлсийг шинээр санаачирлаар, тодорхой хэмжээний хєгжил дэвшлийг бий болгож, аж амьдралаа амар хялбар болгохынхоо хирээр чєлєєт цагаа хєгжилтэй, дурсгалтай єнгєрvvлэх vvднээс тєрєл бvрийн баярыг санаачилж, тэмдэглэлт vйл явдлуудыг зохиосоор иржээ. Тэдгээрийн дотроос баргийн хvний санаанд оромгvй, бараг л байж боломжгvй гэмээр хачирхалтай боловч, тухай бvрнээ єєр єєрийн гэсэн утга учиртай, ач холбогдолтой баяруудыг тvvж, уншигч таны танин мэдэхvй, чєлєєт цагт зориулан хvргэхээр бэлтгэснээ толилуулж байна. Буурал хорвоогийн оршин суугчид єдєр єдрєєр улам ухаажиж, харих нэг нь єєр ертєнцрvv одон, ирэх нэг нь шинээр мэндэлсээр цаг хугацааны эргvvлэг дунд олон мянганыг vдэхдээ юу эсийг санаачилж, заримдаа уйтгарт бvрхэгдэх амьдралыг яаж хєгжилтэй болгохоо мэдэлгvй дээ.
Хадгалах
“Зиа, дэлхийн дулаарал гээч нь нvvрлэчихээд, АНУ хvртэл хоригдлуудаа майхнан шоронд байлгадаг болчихоо юу?”- хэмээн уншигч та гайхширч байна уу? Тэгвэл таны алмайрлыг бага ч гэсэн арилгаж, юм юмаараа дэлхийд тэргvvлэгч гvрний нэгэн хачирхалтай шоронгийн талаар бяцхан мэдээллийг хvргэж байна. Энэхvv шорон дахь хvнд ноцтой буюу бусдаасаа арай илvv “сахилгагvй” гэмт хэрэгтнvvд нь хоёр хvний багтаамжтай камерт дєрвvvлээ суудаг ажээ. Хоригдол бvрт нэг ор, хєнжил, шоронгийн аяга тавагнаас єєр юу ч ноогддоггvй. Шоронгийн камерны температур нь зуны цагт нэмэх гучин (30) хэмээс дээш байдаг. Хоригдлууд хамгийн энгийн vйлдлийнхээ тєлєє ч “муу хоригдол” болж, камерлуу “цєллєгдєх” нь их амархан. Зvгээр л нэгнийгээ дэгээдэх тєдийд л камерийн хаалга татахад хангалттай гэнэ. Харин “сайн” буюу сахилгагvйтдэггvй хоригдлууд нь шоронгийн хашааны vvд хавицаа байрлуулсан цэргийн зориулалттай асарнууд дотор “аж тєрдєг” байна. Энэхvv майхангуудыг аль солонгосын дайны vед барьжээ. Майхнан – хорих ангийн агаарын температурын хэлбэлзэл нь камерныхыг бодвол хамаагvй их юм байна. Тэнд євєлдєє хасах хэмд хvрдэг бол, зуны аагим халуунд заримдаа нэмэх 50 градус гараад явчихдаг ажээ. Асаран буюу майхнан – “хотхон”-ны vvдэнд: “Аймшигтай газрууд байдаг. Цаг хугацагааг дэмий vрэхийг хvсээгvй бол, гэмт хэрэг хийх хэрэггvй л байж дээ.”- хэмээн бичсэн байдаг ажээ. За ингээд АНУ дахь тун хачирхалтай нэгэн шоронгийн дvр зургийг таны ємнє дэлгэж байна.
Хадгалах
Уншигч таны танин мэдэхvй чєлєєт цагт зориулж, насанд хvрээгvй хирнээ дэлхийн сая сая хvмvvсийн хvрч чадаагvй оргилд єєрсдийн хvчээр гарч, хэний ч атаархмаар аз жаргалыг хvvхэд ахуй насандаа бий болгосон гайхалтай авъяас чадвартай єсвєр насныхны талаар мэдээллийг хvргэж байна. “Би чадахгvй” гэсэн сэтгэлийн хvлээсийг тас татан хаяж, хvн болж тєрсєн утга учраа єєрийн хvчээр, хоёр гараараа биелvvлж чадсан эдгээр хvvхдvvдээр бахархах сэтгэл єєрийн эрхгvй тєрж, хорвоо дээр мэндлээд хорин хэдэн зуны нvvрийг vзэхдээ бусдад танигдах зvйл олныг хийж чадаагvйдээ єєрєєсєє ичих шиг боллоо. Гэхдээ шаргал наран хvн бvхнийг ижилхэн гийгvvлж байгаа цагт, ухаарал хэзээ ч оройтдоггvй орчлонд одооноос хичээвэл амьдрал биднээс нvvрээ буруулахгvй нь лавтай. Ингээд дэлхийн хvмvvсийн нvдийг орой дээр нь гаргаж, чихийг нь дэлдийлгэж чадсан хvvхдvvдтэй танилцана уу.
Хадгалах
Лондон хотноо жил бvр уламжлал болон зохиогддог нэгэн сонирхолтой тэмцээний талаар бяцхан мэдээллийг, энэ жилийн оролцогчдийнх нь дvр зургийн хамт танд хvргэж байна. Энэхvv тэмцээнд бvх нас, хvйсний ихрvvд оролцож, хоорондоо хамгийн адилхан, хувийн зан чанар онцлогоороо бусдаасаа ялгаатай, бас аль аль нь авъяастай нэг ихэр тvрvvлдэг байна. Харин энэ жилийн хувьд эхний зурагт байгаа ихэр буюу 18 настай эгч дvv Руби болон Перл Дей нар ялагчаар тодорчээ. Энэ хоёр бvсгvй хоорондоо усны дусал шиг, дэндvv ижилхэн байснаараа бусад оролцогчдоос ялгараад зогсохгvй, бvжиглэх авъяасаараа шvvгчдийн анхаарлыг татжээ. Мєн Руби, Перл хоёр “Харри Поттер” киноны тавдугаар ангийн зураг авалтад оролцсон юм байна. Ихрийн єрєєсєнтэй тєрнє гэдэг дэндvv их аз завшаанаар олддог, бурхны дээдийн дээд бэлэг гэмээр, хэн бvхний атаархалыг єдєєм сонирхолтой хувь заяа ажээ. Ийм хvмvvс наад зах нь хэзээ ч ганцаарддаггvй, бас хэзээ ч бусдад анзаарагдахгvй байхын зовлонг vздэггvй нь гарцаагvй. Ингээд энэ хорвоо дээрх бvх азтай тєрсєн ихрvvдэд баяр хvргэн, эцэг эхэд нь хvндэтгэн бєхийхийн ялдамд, хєгшин Европт болсон ихрvvдийн тэмцээний оролцогчдийн тєрхтэй таныг танилцуулъя.
Хадгалах