СААК БАРИМТ

Хамгийн ер бусын тохиолдлоор торгууль тєлєгсєд

Буурал хорвоо хэдэн живаа жилийн туршид сансарын уудмаар эргэлдэн аялахдаа юу эсийг vзэх вэ. Тvvний ээлтэй шаргал хєрсєн дээр хvн болж тєрєєд, амьдрал гээчийн дундуур туучиж яваа бидний хувьд ч тєрсєн гарагийн маань сонин хачин тохиолдлууд, vл итгэм vйл явдлууд шавхагдашгvй булгийн ус мэт ундран ундарсаар байх аж. Ингээд бvгдээрээ энэ удаа хаа газрын хvмvvс хэзээ нэгэн цагт тєрд торгууль тєлж байсан хамгийн хачирхалтай, байж боломгvй мэт тохиолдлуудын талаарх сонирхолтой баримтуудтай танилцацгаая. Магадгvй таны танин мэдэхvйд дусал нэмэр, чєлєєт цагт тань зугаа нэмэр болно биз ээ.
Хамгийн ер бусын тохиолдлоор торгууль тєлєгсєд Хадгалах
2010-09-27, 20:31

Яагаад архинд дуртай хvмvvс урт насалдаг вэ?

Яагаад архи огт балгадаггvй хvмvvс архи амсчихдсаг хvмvvсээс тvрvvлэн хорвоог орхидог талаар асуудал нь алкоголь судалгааны ертєнцийн хамгийн маргаантай сэдэв болоод байна. Энэхvv асуултын хамгийн энгийн хариулт нь: архи огт уудаггvй хvмvvс нь ємнє нь жинхэнэ архичид байсан бєгєєд эрvvл мэндийн шалтгаанаар огт балгахаа больсон, эсвэл тєрєлхийн архи амсангуутаа бие нь мууддаг, сул биетэй хvмvvс байдаг - гэсэн тодорхойлолт юм. Гэхдээ л бас яг ч тий биш бололтой. Аливаа зvйлийг тохируулан хэрэглэх нь хамгийн сайн эм болдгийг бид мэднэ. Ингээд архины талаар сонирхолтой мэдээллийг тантай хуваалцахыг минь зєвшєєрнє vv.
Яагаад архинд дуртай хvмvvс урт насалдаг вэ? Хадгалах
2010-09-26, 03:28

Бейрут дэхь Армян хорооллоор аялцгаая

Бейрут дэхь Армян дvvрэг (Bourj Hammoud) нь бараг зуун жилийн ємнє vvсчээ. 40-єєд оны хомроголон устгалаас амьд vлдсэн хэсэг бvлэг туркууд  хотын зvvн хойд хэсэгт суурьшжээ. Єнєєдєр энэхvv хороолол нь Ойрхи Дорнод дахь хамгийн хvн амын нягтаршил ихтэй суурингуудын нэг болсон байна. Энэ хорооллын нарийхан гудамжнуудын хоёр талын барилгуудын нэг давхрууд нь бvгд ямар нэгэн жижигхэн дэлгvvр, жижиг vйлчилгээний газруудтай ажээ. Харин тухай бvрийнх нь эрхлэгчид нь vvд хавиараа тухлан сууж, дор бvрнийхээ ажлыг амжуулахын хажуугаар vйлчлvvлэгчдийг хvлээнэ. Энэхvv хорооллын дvр зургийг ажихад яагаад ч юм дєнгєж аж vйлдвэржиж байсан vеийн Лондон ч юмуу, Токио мэтийн их хотууд ийм л байсан байх даа гэж санагдах ажээ.
Бейрут дэхь Армян хорооллоор аялцгаая Хадгалах
2010-09-24, 09:17

Тахир дутуу эрийн гайхалтай амьдрал

Та бvхэнд нэгэн амьдралд хайртай залуугийн талаар фото мэдээллийг хvргэж байна. Єнгєцхєн хараад єнгєрєхєд, бvх зvйлд баяр баясгалантай байдаг энэ эрийг тахир дутуу гэж хэн ч бодохгvй. Гэтэл vнэн хэрэг дээрээ тvvнд гар ч байхгvй, хєл ч байхгvй. Харин манай залуу хэзээ ч шаналж, гунихардаггvйн дээр амьдралаас сайн сайхан бvхнийг олж харан, аз жаргал дунд умбаж яваа нэгэн ажээ. Vнэхээр бахархмаар сэтгэлийн тэнхээ гэж vvнийг л хэлэх байх даа. Тvvнд хичээллэдэггvй спорт, оролцдоггvй олон нийтийн арга хэмжээ гэж алгаа.
Тахир дутуу эрийн гайхалтай амьдрал Хадгалах
2010-09-24, 03:45

Тvvх биднээс юуг нууна вэ?

Эргэх дэлхийн хєрсєн дээр цагийн цагт амьдарч байсан аугаа хvн тєрєлхтний тvvх биднээс юуг нууна вэ? Зуун зуунаар хэмжигдсэн алсын алс єнгєрсєн vе vнэхээр бидний тєсєєлж байсан шиг бvдvvлэг, харанхуй байсан нь vнэн болов уу? Ирээдvйд нээгдэх нээлтvvд єнгєрсєнд аль хэдийнэ євєг дээдсийн маань танил болчихоод давтан юvлэх галавын давалгаанд дарагдан мартагдсан юм биш биз? Нууцлагдмал хорвоогийн талаарх энэ мэт vй тvмэн асуултууд биднийг гайхшруулахад хvргэдэг. Заримдаа сансар огторгуйн нууцыг олж мэдэхийн хязгааргvй их хvслэн биднийг нємєрч, тvvхийн нууцад алдагдсан сэтгэлийн vзvvрээ хєєж гvйцэхгvйд хvрэхэд энэ хорвоо дээр ямар итгэл vнэмшлээр, ямар утга учиртайгаар амьдраад байна вэ гэдгээ ойлгохоо байдаг. Ингээд бvгдээрээ яг ийм эргэлзээг, бас гайхшралыг тєрvvлэх маш сонирхолтой бяцхан нийтлэлтэй танилцацгаая.
Тvvх биднээс юуг нууна вэ? Хадгалах
2010-09-22, 23:16

Бен-ы турсан тvvх

Одоо тантай танилцуулах гэж буй залууг Бен гэдэг. Тэрээр 2009 оны 1 сарын нэгэнд 162 кг жинтэй байсан бєгєєд цаашид ингэж амьдарч болохгvйгээ тэр єдрєє ойлгож, єєртєє анхаарал тавих болжээ. Бен тэр єдрєєс хойш эрvvл хvнс хэрэглэн, спортоор идэвхитэй хичээллэж, тэр дундаа байнга усанд сэлж, гvйх болсноор жил хагасын дараа 50 кг илvvдэл єєхєє хаяж чадсан байна. Эрvvл агаад алгуурхан аргаар турсан манай залуу 2010 оны 9 сарын нэгэн гэхэд 112 кг жинтэй, хаанаас нь ч харсан сайхан эр болж чаджээ. Тэрээр одоо ч гэсэн спортоор идэвхитэй хичээллэсээр байгаа юм байна. Бенийг vнэхээр сайшааж, бахархахгvй байхын аргагvй ажээ. Ингээд єєрийгєє ялан дийлэхийг хvссэн мянга мянган хvнд урам зориг хайрлах єєдрєг нийтлэлээ хvлээн авна уу.
Бен-ы турсан тvvх Хадгалах
2010-09-22, 21:31

Хадан цохионы орой дээрхи vнэгvй ресторан

Хятадын нутаг дэвсгэр дээр байдаг нэгэн ер бусын зоогийн газрын талаарх бяцхан мэдээллийг танд хvргэе. Vvлсийн чанад дахь єндєр хадны оргил дээр оршдогоороо дорнын vлгэрийг санагдуулам энэхvv хоолны газарт амьд хvрч чадсан хэн бvхнийг vнэгvй хоолоор дайлдаг юм байна. Бодит бус мэдрэмж, байгалийн онгон зэлvvдийн гайхамшиг дундах энэ зоогийн газарт та хамгийн гол нь унаад vхчилгvйхэн шиг, бахардаад уначихгvйхэн шиг хvрч чадах л юм бол юу хvссэнээ зооглох боломжтой гэнэ. Ямартай ч тийш хєтлєх замыг доорх зурагнуудаас харахад хоол идэх ямар ч дур хvсэл, тайван байдал алдагдах мэт. Ингээд ємнєд хєршид байдаг нэгэн эгэл бус хоолны газрын дvр зурагтай танилцана уу.
Хадан цохионы орой дээрхи vнэгvй ресторан Хадгалах
2010-09-21, 19:55

Гиннесийн хамгийн сонирхолтой амжилтуудаас

Дэлхий дахины хамгийн сонин хачин бvхний цуглуулга болсон Гиннесийн номонд хvний санаанд орж, зvvдэнд багтамгvй хачирхалтай тvvхvvдийн эцэс тєгсгєлгvй ундраганы єчvvхэн хэсгээс уншигч тантай хуваалцахаар бэлтгэлээ. Дэлхийн хамгийн том хамартай хvн, нvvрэн дээрээ хамгийн олон халбага тогтоосон хvн, хамгийн олон соруул амандаа багтаасан хvн гээд 2010 оны хамгийн ер бусын рекордуудтай танилцацгаая.
Гиннесийн хамгийн сонирхолтой амжилтуудаас Хадгалах
2010-09-21, 05:58

Сен-Мартен арал дээрх Махо (Maho) наран шарлагын газар

Карибын тэнгис дэхь Сен-Мартин арлын ганц онгоцны буудал нь Махо хэмээх наран шарлагын газартай нь дэндvv ойрхон байдаг талаар бид танд ємнє нь мэдээлж байсан билээ. Мєн тэндэхийн онгоц газардах агшнуудын фото цуглуулгийг хvргэж байсан. Харин энэ удаад уг сонирхолтой газрын тємєр шувуудтай нєхєрлєсєн торгон агшнуудын цуглуулгыг улам баяжуулж, уншигч тантай шинэ шинэ зургуудтай нь эргэн уулзахаар боллоо. Махо наран шарлагын газарт энгийн жуулчид хэзээ ч очдоггvй, харин жинхэнэ адал ядвлын эрэлчид, жинхэнэ айдас гайхамшгийн мэдрэмжийг эрэлхийлэгчид очдог байна. Арга ч vгvй дээ, хэдэн тонн жинтэй тємєр онгоц толгойг нь шvргэх шахам єнгєрдєг ер бусын газар дэлхий дээр, vvнээс єєр хаа ч байхгvй биз ээ.

Сен-Мартен арал дээрх Махо (Maho) наран шарлагын газар Хадгалах
2010-09-21, 05:11

Тvгээмэл хэрэглэгддэг нэг удаагийн бvтээгдэхvvнvvдийн тvvх

Єнєєдєр бидний єдєр тутмын хэрэглээ болсон нэг удаагийн зvйлсийн ард ямар сонирхолтой тvvх нуугдаж байдгийг та мэдэх vv? Хэрэв vгvй бол vргэлжлэл дээр дарж, бидний бэлтгэсэн нийтлэлээс мэдэж аваарай. Нийгмийн сэтгэхvй хєгжиж, хэрэглээ улам нарийсах болсон энэ vед нэг удаагийн хэрэглэлvvд улам боловсронгуй, улам олон нэр тєрєлтэй болон хєгжиж байна. Єнєєдєр, ганцхан удаа хэрэглэгддэг нэг удаагийн линз, чихэвч, ном, гэрэл зургийн аппарат, микроскоп, мах шарагч, компьютер, тэр битгий хэл сансрын хєлєг хvртэл байдаг болжээ. Нэг vгээр хэлэхэд бидний амьдрал нэг удаагийн хэрэглээний зvйлсийн эрхшээлд оржээ. За ингээд єдєр болгон хэрэглэдэг, зайлшгvй чухал зарим зvйлсийнхээ бяцхан тvvхтэй танилцацгаая.
Тvгээмэл хэрэглэгддэг нэг удаагийн бvтээгдэхvvнvvдийн тvvх Хадгалах
2010-09-20, 16:36

Орчин цагийн нойтон коллодийн аргаар гаргасан зурагнууд

Нойтон колодийн vйл явцыг 1851 онд Фредерик Скотт Арчер гэгч нээсэн юм байна. Тvvний нээлтийн гол цєм нь, коллодионы эмульсэн тvрхлэгтэй шилэн дээр юмс vзэгдлийн дvрсийг толины тусгал шиг эсрэг тусгалаар буулган авах фото явц ажээ. Энэхv процессийн онцлог нь зураг авч, гарах vйл явц нь 10-15 минутын дотор буюу коллод хатахаас ємнє дуусгавар болдогт оршдог. Энэ хугацаанд шилэн хавтан дээр эмульс нь тvрхэгдэж, зураг єнгєєрєє ялгагдан, угаагдан, хэвлэгдэж амжих ёстой. Тиймээс нойтон коллодын аргаар зураг авах нь бvхэл бvтэн театрчилсан vзvvлбэр мэт vйл ажиллагаа болдог байна. Энэ хугацаанд гэрэл зурагчин, зураг авахуулагч хоёрын аль аль нь тэрхvv театрын vзэгч нь, бас жvжигчин нь болдог ажээ. Ингээд нилээн дээр vед хэрэглэгдэж байсан нойтон коллодын аргаар авсан орчин цагийн хєрєг зурагнуудын цуглуулгыг таны ємнє дэлгэж байна.
Орчин цагийн нойтон коллодийн аргаар гаргасан зурагнууд Хадгалах
2010-09-19, 00:24

Казах хүүхдийн цэргийн лагерь

Улирагч зуны сvvлээр, Бахчисарай-ын ойролцоох Эски-Керменийн бvс нутагт, Таганрогийн оросын казакуудын байгуулсан “Крым-Сичь”- олон улсын хvvхдийн цэргийн зуслан ахин vйл ажиллагаагаа явуулжээ. Тав дахь жилдээ ажиллаж байгаа энэхvv алдартай зусланд Орос, Украин, Белорус зэрэг орнуудын 10-18 насны хvvхдvvд очиж сургуулилсан байна. Зуслангийн vйл ажиллагааг Серей Юрченко тэргvvтэй Крымын казакуудын нэгдэл зохион байгуулсан юм байна. Ингээд энэхvv олонд ил болсоноор шуугиан тариад байгаа зуслангийн фото сурвалжлагтай танилцацгаая.

Казах хүүхдийн цэргийн лагерь Хадгалах
2010-09-18, 23:53