Сая гаруй оршин суугч байхаар тооцоолж барьсан Кангбаши районд барилга барьж эхэлснээс хойш 5 жил болж байгаа ч хvнгvй хоосон байсаар...Євєр монголын Ордос дахь Кангбаши районы барилга байгуулалтыг Ордосын нvvрс олзворлох эх баялагийг тvшиглэн улсын тєслийн хvрээнд барьж эхэлсэн. Уг район оффисын барилга, засаг захиргааны тєвvvд, улсын байгууллагууд, музей, театр болон спортын талбай, орон сууцны хороололтойгоор баригдсан. Энд нэг хэцvv асуудал байдаг. Сая гаруй оршин суугч байхаар тооцоолж барьсан Кангбаши районд бараг хэн ч амьдардаггvй.
Хадгалах
Хятадын China Construction Bank-ны мєнгєний автомат машины хэсэг нь таны амьдралдаа vзээгvй, миний зvvдэнд ороогvй тийм олон камертай ажээ. Хэмжээгээрээ тийм ч том биш энэхvv тасалгаанд vсрээд л таван хяналтын камер байхад бvvр ихдэхээр санагдсаныг нуух юун. Гэтэл энд чинь одоо хэдийг байрлуулчих аа вэ. Танд энэ сонирхолтой банкны талаар хэлэх зvйл байна уу? Ийм олон камерийг ингэж замбараагvй байрлуулсны шалтгааных нь талаар мэдэх юм байна уу?...
Хадгалах
Бvсгvйчvvдийн шvдний євчин, сэтгэл зvрхний ангууч болсон жинхэнэ Мачо эрийн шийрийг хатаахын тулд эр хvн бvрийн мєрдєх ёстой хэдхэн зарчмыг танд танилцуулъя. Маш энгийн энэ хэдэн хуулийг мєрдсєнєєр та нэг л мэдэхэд дотно харилцаатай, сескийн хамтрагчаа харцаараа удирдаж, хайранд нь умбах болно. Ингээд жинхэнэ бvсгvйчvvдийн эрлэгvvдийн туршлагаас хуваалцацгаая. Зєвхєн эрчvvд vргэлжлэл дээр дараарай.
Хадгалах
Манай хойд хєршийн нийслэл Москва хотын захирагч Юрий Лужков -ыг vvрэгт ажлаас чєлєєлсєнтэй холбоотой оросын улс тєрийн хvрээнийхэн хоёр хуваагдах дээрээ тулаад байгаа билээ. Учир нь Лужков єєрийг нь ажлаас чєлєєлсєнийг хууль бус гэж vзэн дээд шvvхэд гомдол гаргана гэсэн шуум байгаа. Ажиглагчдын vзэж байгаагаар хэрвээ тийм явдал болвол Лужковыг заргаа авч чадахгvй бєгєєд Кремлээс гарсан шийдвэрийг дээд шvvх зєрчих нь юу л бол гэлцэж байна. Одоогоор Москва хотын vvрэг гvйцэтгэгчээр Медведев єєрийн хvн болох Владимир Ресин -г томилоод байна. Оросын ард тvмэн Ресинийг "Хотын жижvvр" гэж нэрийдэж байна. Тvvнийг улс тєрийн хvрээнд хамгийн єндєр хэрэглээтэй гэдгээр нь тэд андахгvй. Харин одоо Москва хотын захирагч болох єндєр магдлалтай байгаа Владимир Ресин-ий хувцасны шvvгээ болон гражад нь ямар эд зvйлс байгааг сонжицгооё.
Хадгалах
Энэ залууг Петр Аело гэдэг. Тэрээр цус харваж тvvнийгээ тэсч, давж гарсаныхаа дараагаас єєртєє санаа тавьж, єєрийнхєє эрvvл мэндэд илvv анхаарч, амьдралынхаа хэв маягийг єєрчлєхєєр шийджээ. Тэрээр Шоколадаар хоолны дэглэм барьж, 16 сар єнгєрєхєд 100 кг-аар турсан байна. Ингэхэд нь тэдний найзууд хvртэл тvvнд итгэхгvй, тvvнтэй маргалдан 15000 доллараар бооцоо тавьж байж. Харин одоо Петр илvvдэл жингээсээ салсанаас гадна булчингуудаа хєгжvvлж эхэлсэн бєгєєд хуучний єнгєрсєн он жилvvдэд найз нартайгаа бооцоо тавин 77 ширхэг тахайны далавчийг 10 минутанд идэж чаддаг байснаа хєгжилтэйгээр дурсаж сууна.
Хадгалах
Жу Тьентьянг гэх (сэтгэлийн тэнхээтэй гахай) 10 сартай тоорой Хятадын нэгэн фермерийн аж ахуйд мэндэлжээ. Жу Тьентьянг урд хоёр туурай дээрээ явж чаддагаараа бvх дэлхий даяар гайхагдаад байгаа тоорой юм. Тvvнийг энэ оны 1-р сард тєрєхєд нь аж ахуйн эзэн, эзэгтэй нар нэгэн ер бусын зvйл ажигласан нь Жу Тьентьянг гэх тоорой ард талын хоёр хєлгvй байв. Аж ахуйн эзний гэргий тооройг ийм байдалтай тєрчихєєр нь vнэндээ хог дээр хаях эсвэл саванд болгож идэхийг илvvд vзэж байх тэрхэн мєчид аж ахуйн эзэн Ванг тооройг амьд авч vлдэхээр шийдсэн байна. Тухайн газрын цирк хvртэл тооройг худалдаж авахыг санал болгосон боловч Ванг саналыг нь хvлээж аваагvй гэнэ. Энэ мєчєєс эхэлж Ванг тооройгоо урд хоёр туурай дээр нь явуулж сургах гэж єдєр болгон богино хугацаагаар сургуулилалт дасгал хийлгэж эхэлжээ. Сургуулилалт эхэлснээс 30 хоногийн дараа Жу єєрєє урд хоёр туурай дээрээ єєрийнхєє идvvрлvv очиж чаддаг болсон байна. Аж ахуйн эзэн хэлэхдээ: “Амьдралд ямар ч тєрсєн гэсэн цааш амьдрах ёстой гэдгийг Жу бидэнд батлан харуулж чадлаа, ямар ч vнэээр би тvvнийг худалдахгvй, яахав тvvнд бєгсєн биенд нь зориулж дугуйтай тэрэг тогтоож хийж єгч болох юм, тэгвэл ингэж Акробатын vзvvлбэр vзvvлж чадахаа л болих байхдаа” гэжээ.
Хадгалах
Хайрлаж, хvндэлж явдаг хэн нэгэндээ чин сэтгэлийн бэлэг єгєх нь хvнд бас нэгэн тєрлийн аз жаргалыг бэлэглэдэг vйлдэл билээ. Ер нь бэлэг авч, єгєх дургvй хvн гэж энэ хорвоо дээр ховорхон байх аа. Хэн нэгэнд сэтгэлээсээ бэлэг єгсний дараа цээж хєнгєрєєд л, нэг л аятайхан болчихдог шvv дээ. Таны хувьд, хэн нэгэнд бэлэглэж байсан хамгийн vнэтэй зvйл чинь юу вэ? Цэвэр бриллиантан шигтгээтэй цагаан алтан бєгж гэж та хариуллаа ч гэсэн тэр тань Дэлхийн хамгийн vнэтэй 10 бэлэгний хаана нь хvрэхгvй гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна. Ингээд хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн vнэтэй арван бэлэгтэй таныг танилцуулъя.
Хадгалах
2009 оны 10-р сарын 14-ний єнєд Нью-Йорк хотноо зохиогдсон 30 дах удаагийн Южин Смитийн сангийн шагнал гардуулах ёслол болжээ. Энэхvv арга хэмжээний vеэр БНХАУ-ын гэрэл зурагчин Лу Гуэнг нь "Хятад дахь экологийн бохирдол" хэмээх баримтат тєслєєрєє 30000 (гучин мянган) долларын шагнал хvртсэн байна. Лу Гуэнг нь 1980 оноос сонирхогчийн vvднээс фото зураг дарж эхэлсэн чєлєєт уран бvтээлч юм. Тэрээр анхандаа vйлдвэрийн ажилчин байсан бєгєєд хожим нь єєрийн сонирхлын дагуу зураг дарах болсноор хувийн фото студи болон зар суталчилгааны агентлаг байгуулжээ. Лу Гуэнг нь нийгмийн асуудлыг хєндсєн баримтат чиглэлээр уран бvтээлээ туурвидаг юм байна. Тvvний бvтээлvvдэд ихэвчлэн эгэл жирийн хvмvvсийн тєрх болон тэдний асуудлууд туссан байдаг. Лу Гуэнг -д гэрэл зурагчны алдар, гавъяа шагнал авч ирсэн зурагнуудынх нь ихэнх нь нийгмийн тулгамдсан асуудлын тусгал байдаг ажээ. Тэдгээрийг нь дурьдвал: "Барууны алтан томуу", "Булангийн бяцхан хvн", "Тахлын тосгон", "Их Суваг" болон бусад олон зургийг нэрлэж болно. Єнєєдєр бид таны мэлмийд Лу Гуэнгийн экологийн бохирдлын vр дагавар Хятадын ард тvмнийг хэрхэн борооны vvлний сvvдэр мэт нємрєн авч буйг харуулсан нvд халвтирмаар, сэтгэл зарсхиймээр фото зургуудыг хvргэхээр бэлтгэсэн юм.
Хадгалах
Хvн тєрєлхтний мєнхийн сэдэв болсон хайр дурлал, амраг сэтгэлийн тэсрэлт нь болох эр эмийн ажлын талаар vлгэр домог мэт, тоо томшгvй олон баримт сэлт, итгэл vнэмшлvvд байдаг. Ярихаасаа, илэрхийлэхээсээ л ичиж эмээдэг болохоос биш, энэ сэдвийг хvн бvр дотроо бодож, хvн болж тєрсний хамгийн гайхалтай мэдрэмж гэдгийг нь бодлынхоо гvнд хvлээн зєвшєєрдєг нь худлаа гэж vv. Тэгвэл одоо бvгдээрээ амьд явахын жаргал ч гэгддэг, аймшигтай муухай нvгэл ч гэгддэг, амраг сэтгэлийн зангилаа ч гэгддэг, энэхvv сонин vйлийн талаарх худлаа хирнээ, vнэн мэтээр єдий болтол тооцогдож байгааг арван итгэл vнэмшлийн талаар мэдээллийг хvлээн авцгаая. Дашрамд дурдахад доорхи арван бодол нь бvгд худлаа юм байна шvv.
Хадгалах
Байгаль эх заримдаа ер бусын уран гар гаргаж, бvтээлvvдээ хосгvй vзэсгэлэнтэйгээр "туурвин" хvн бидний нvдийг баясгаж, сэтгэлийг алмайруулдаг билээ. Эдгээрийн нэг нь болох Мексикийн тєв хэсэг дэх ой хєвчийн дунд оршдог "Хараацайн хонгил"-ын талаарх сонирхолтой мэдээллийг танд толилуулж байна. Газар газрын шvхэрээр vсрэгчид энэхvv байгалийн vзэсгэлэнт цогцолборт дэлхийн єнцєг булан бvрээс ирдэг. Энэхvv хавцлын сvрдмээр том хэмжээ нь сэтгэл хєдєлгєж, хосгvй vзэсгэлэнтэй тєрх нь бишрэл тєрvvлэх ажээ. Хараацайн хонгил нь гvнзгийгээрээ Мексик улсад хоёрдугаарт, дэлхийд 11-рт ордог юм байна. Мєн энэхvv ер бусын хонгил нь газрын гvнрvv 376 метр доош оршдог нь Эмпайр Стэйт Билдингийн єндрийн хэмжээнд дєхєж очихуйц ажээ.
Хадгалах
Хархыг бvхлээр нь залгисны дараа аварга могойны дотор талд яг ямар vйл ажиллагаа болдогийг харахын тулд эрдэмтэд компютерийн цоо шинэ эндоскопийг боловсруулжээ. Тэд тэрхvv томографийн аргаараа бимраны 5 кг жинтэй могой хархыг бvхлээр нь залгисныхаа дараа, яаж боловсруулдгийг нь харуулсан сонирхолтой дvр зургийг буулгажээ. Судлаачдын хэлснээр могой нь хархыг 132 цагийн дараа бvрэн боловсруулсан байна. Тvvнчлэн эрдэмтэд энэхvv судалгааныхаа ачаар хэвлээр явагчдын хоол боловсруулах vйл ажиллагаатай холбоотой бусад олон нээлтийг хийж чаджээ. Энэхvv судалгааны vр дvнгvvдийг биологийн судалгааны нийгэмлэгээс, Чехийн Праг хотноо зохион явуулдаг жил бvрийн уламжлалт арга хэмжээний vеэр танилцуулсан болохыг Би-Би-Си агентлагаас мэдээлсэн байна.
Хадгалах
Эхний зурагт та бvхэн эхийн хэвлийд бvрэлдээд 21 недельтэй байсан хэдий ч жамаараа тєрєх боломжгvй байсан нэгэн бяцхан жаалын гарыг харж байна. Spina Bifida хэмээх тун ховор гажигтай хэмээн оношлогдсон тулд, энэ бяцхан амийг аврахын тулд эхийнх нь хэвлийнээс хийсвэрээр гаргаж ирэхээс єєр аргагvй байжээ. Энэ ажлыг мэс засалч Жозеф Брюнер гардан гvйцэтгэсэн юм байна. Тэрээр жирэмсэн эхийн савыг эхийг нойрсуулж байгаад, гэдсийг нь огтолж, амьд vхсэн нь vл мэдэгдэх бяцхан vр хєврєлийг гаргаж ирэхийн тулд зvсэлт хийжээ. Ирээдvйд Самуэль гэдэг нэртэй болсон тэр бяцхан хvv тэр vед эмчийн зvссэн ангархайнаас єчvvхэн жаахан гараа сунгаж гаргаад, хуруунаас нь сулхан атгасан байна. “Амьдармаар байна, авраач намайг” – гэж байгаа юм шиг л... Ингээд эмчид алдар, эхэд амьдрал бэлэглэсэн гайхалтай явдлын дvр зургийг уншигч тантай хуваалцая.
Хадгалах