СААК БАРИМТ

Том биетэй мөртлөө "эрхийн балай" амьтдын хөгжилтэй зургууд

Амьтад гэдэг биеийн хэмжээнээсээ хамаараад айдас төрүүлэм сүрдэм эсвэл эсрэгээрээ эгдүү хүргэм хөөрхөн харагддаг талтай. Гэвч тэдгээрийн дунд сүр жавхлант, аварга том биетэй араатнууд ч айлын буйдан дээр хүржигнээд эрхэлж хэвтэж байгаа муур шиг үйлдэл гаргадаг байна. Ингээд та бүхэнд тэжээвэр муур, нохой мэт аашилж буй догь залуусын зургийг толилуулъя!

Том биетэй мөртлөө "эрхийн балай" амьтдын хөгжилтэй зургууд Хадгалах

Шоронгийн хоригдлуудын нууцаар бүтээсэн гайхмаар эд зүйлс

Зүгээр суухаасаа ч уйдаж эхлэх үед хүмүүсийн доторх бүтээлч чанар жинхэнээсээ сэрдэг байна. Шоронд хоригдох ял сонссон хориглууд хийсэн хэргээрээ өөр хоорондоо харилцан адилгүй ч энэ газарт байх хугацаандаа бараг нийтээрээ бүтээлч талаа нээдэг гэхэд хилсдэхгүй бололтой. Өнөөдөр бид та бүхэнд хоригдлуудын бүтээсэн сонирхолтой зүйлсийг онцлон хүргэхээр сонгоод байна. Эдгээр бүтээлүүд таны гайхшралыг төрүүлэх нь гарцаагүй. 

Шоронгийн хоригдлуудын нууцаар бүтээсэн гайхмаар эд зүйлс Хадгалах

Филиппин бүсгүй Австралийн нэгэн гэр бүлд 3 жилийн турш "боолчлогдож" амьдарчээ

Австрали улсын Сидней хотын оршин суугч Шейла (Sheila McAleer) болон Жошуа Макалер (Joshua McAleer) нар 2013 онд нэр нь тодорхойгүй Филиппин эмэгтэйн замын зардлыг төлж, Австралид ажилд авах авах санал тавьсан байна. Дэлхийд тэргүүлэх хөгжингүй орнуудын нэгэнд ажиллаж, их хэмжээгээр цалинжих боломжийг олзуурхсан Ази эмэгтэй тэдний саналыг хүлээн авч, Австрали улсын жуулчны визээр тус оронд очжээ.

Филиппин бүсгүй Австралийн нэгэн гэр бүлд 3 жилийн турш "боолчлогдож" амьдарчээ Хадгалах

Сурталчилгаанд тоглосон энэхүү 3 модель бүсгүйн нэг нь л жинхэнэ хүн...

Орчин цагийн технологийн хөгжлийн нөлөөгөөр цахим ертөнц дэх аливаа зүйлсийг бодит амьдрал дээр оршин байдаг зүйл үү, аль эсвэл дижитал бүтээл үү гэдгийг тааж мэдэхэд бэрх болоод байна. Үүний тодоос тод нэгэн жишээ Японы гоо сайхны бараа үйлдвэрлэгч компанийн сурталчилгаанд илэрсэн бөгөөд бичлэгт гарах гурван эмэгтэйн төрх байдал үзэгчдийн гайхшралыг төрүүлсэн юм. Угтаа үзэсгэлэнт Ази охидын төлөөлөл мэт үзэгдэх гурван охины ердөө нэг нь л  жинхэнэ хүн байсан гэнэ.

Сурталчилгаанд тоглосон энэхүү 3 модель бүсгүйн нэг нь л жинхэнэ хүн... Хадгалах

Нийтийн байран дахь эгэл бор амьдрал гэрэл зурагчин Игорь Гавриловын дуранд...

Өнгөрсөн зууны ихэнх хугацаанд социалист орнуудын иргэд шударга хөдөлмөрөөрөө хуримтлал бий болгох эрхгүй, бусдаас хангалуун амьдарч болохгүй нэг хэвэнд цутгасан мэт нийтээр ижил түвшинд амьдарч байснаараа онцлог. Эцэстээ иргэд ядуу байдалтайгаа бүр эвлэрч, архи хэтрүүлэн хэрэглэцгээж нийгэм туйлдах үед нийтийн байран дахь Оросуудын амьдрал ямар байсныг дараах зургуудаас олж хараарай.

Нийтийн байран дахь эгэл бор амьдрал гэрэл зурагчин Игорь Гавриловын дуранд... Хадгалах

Аймшгийн киноны хэсэг шиг харагдах эвгүйцэм гэрэл зургууд

Хүний амьдралд яг хүссэн, төлөвлөсөн шиг өрнөдөг зүйл ховор бололтой. Зүгээр нэг камераар зураг дарахад хүртэл төсөөлж байснаас тэс өөр дүр зураг харагдах нь энүүхэнд байдаг ажээ. Анхнаасаа хэн нэгнийг айлгаж цочоох сэдэл агуулаагүй боловч санамсаргүй байдлаар ямар ч хүнийг айлгаж чадахуйц зураг бүтсэн тохиолдлуудыг багцлан хүргэж байна.

Аймшгийн киноны хэсэг шиг харагдах эвгүйцэм гэрэл зургууд Хадгалах

Энэтхэгт цар тахлын аюул хяналтаас гарч, гамшиг нүүрлээд байна (20 фото)

Тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улс сүүлийн өдрүүдэд нэг өдөрт батлагдах ковид-19 тохиолдлуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлж эхэлсэн байна. Өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэнээс үүдэж эмнэлэгт ор хүрэлцэхгүй болж, нас баралт хяналтаас хэдийнээ давжээ. Үүнээс гадна өвчтөнүүдийн дийлэнх нь хүчилтөрөгчийн дутагдалд орж, цогцос хадгалах газрын ачаалал ихэдсэнээс өдөр бүр хэдэн арван цогцсыг ил задгай гудамжинд шатааж байгаа гэнэ. 

Энэтхэгт цар тахлын аюул хяналтаас гарч, гамшиг нүүрлээд байна (20 фото) Хадгалах

Оман яаж нэг ч ядуу иргэнгүй улс болж чадсан бэ?

Та ажилгүйдэл, гэмт хэрэг бараг байдаггүй, насанд хүрсэн хүн бүрт үнэгүй газар, үнэгүй боловсрол, үнэгүй эм тариа өгдөг, улс орныхоо гол баярын өдөр иргэн бүрийн өрийг тэглэдэг орон байна гэж төсөөлөөд үз дээ. Тэгээд зогсоогүй цэвэр ус шатахуунаас илүү үнэтэйн дээр амьжиргааны түвшин хэтэрхий өндөр тул хар ажлыг зөвхөн цагаачид хийдэг, харин нутгийн иргэд зөвхөн өндөр цалинтай ажил хийдэг гэнэ. Хуучин зөвлөлт засгийн үед л ийм орон байгуулна хэмээн ярьдаг байсан гэхэд хилсдэхгүй. Ийм улс үнэхээр байдаг бөгөөд нэр нь Оманы Султант Улс аж.

Оман яаж нэг ч ядуу иргэнгүй улс болж чадсан бэ? Хадгалах

"Уур амьсгалын өөрчлөлтийг нэг зурагт..." гэрэл зургийн тэмцээний шилдэг бүтээлүүд

"Agora"-ийн нэрэмжит уралдааны хүрээнд жил бүрийн 4-р сарын 22-нд тохиодог Эх Дэлхийн өдөрт зориулсан гэрэл зургийн тэмцээний эцсийн шатанд тэнцсэн бүтээлүүдийг олон нийтэд дэлгэжээ. Манай гараг дээрх цаг уурын нөхцлийн улмаас амьтны аймаг болон байгаль орчныг сүйрэлд хөтөлж буй хохирлын талаар тодруулах зорилгоор явуулсан уг тэмцээнд 9700 гаруй бүтээл цугласан бөгөөд тэдгээрээс шилдгийн шилдгийг тодруулсан аж. Шалгарсан зургуудаас та бидний амьдралын хэв маяг хүрээлэн буй орчин, байгаль дэлхийд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлэхийг уриалж байна.

"Уур амьсгалын өөрчлөлтийг нэг зурагт..." гэрэл зургийн тэмцээний шилдэг бүтээлүүд Хадгалах

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай төрх бүхий малын үүлдрүүд

Байгаль гэдэг гайхалтай, тааварлашгүй зүйл бөгөөд дэлхий дээр оршин тогтнож буй бүхий л зүйлс амьд гарахын төлөөх тэмцэж, хувьсан өөрчлөгдөх шаардлагатай болдог. Гэхдээ шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн энэхүү хөгжилд оролцох нь ихэсчээ. Бидний нөлөөгөөр олон амьтад устаж үгүй болсны зэрэгцээгээр яолон шинэ төрөл зүйлийн амьтад ч бий болжээ. Тэдгээрийн ихэнх нь зохиомол хээлтүүлгийн аргаар гаргаж авсан тэжээвэр амьтад, малын үүлдрүүд юм.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай төрх бүхий малын үүлдрүүд Хадгалах
2021-04-23, 13:03

Олны өмнө сайхан харагдахын тулд оддын хэрэглэдэг санаанд оромгүй аргууд

Алдартнууд улаан хивсэн дээр эгэл жирийн хүн биш гэмээр, урлагийн бүтээл шиг өөгүй төрхтэй гарч ирдэг билээ. Гэхдээ тэд төгс төрхийг цогцлоохын тулд элдэв янзын этгээд арга хэрэглэдэг болохыг мэддэг хүмүүс цөөн юм. Та бүхэнд сонирхуулах үүднээс өнөөдөр оддын төгс харагдах нууцуудаас хүргэж байна. 

Олны өмнө сайхан харагдахын тулд оддын хэрэглэдэг санаанд оромгүй аргууд Хадгалах

Эхдээ гологдсон хар ирвэсийг тэжээж өсгөсөн Сибирийн охин

Хар ирвэсний гүен Луна Сибирийн явуулын амьтны хүрээлэнд төржээ. Бяцхан зулзаганд зэрлэг амьтны амьдрал хатуудаж, эрүүл саруул амьдарч чадах эсэх нь тун эргэлзээтэй байсан гэнэ. Хар ирвэс эх төрснөөс хэдхэн хоногийн дараа Луна зулзагаа голж, үүрнээсээ гаргаж хаясан байсныг амьтны хүрээлэнгийн ажилтнууд хэзээ хойно нь мэдсэн байна. Эхдээ гологдсон амьтан хоолгүйн улмаас өлсөж үхэхдээ тулж, туйлдсан байсан учир түүнд сэргээн засах эмчилгээ зэрэг амьтны хүрээлэнгийн зүгээс өгч чадахгүй онцгой анхаарал, халамж шаардлагатай болжээ.

Эхдээ гологдсон хар ирвэсийг тэжээж өсгөсөн Сибирийн охин Хадгалах