Бид тєрсєнєєсєє хойш єдийг хvртэл хvмvvжиж тєлєвшихдєє олон зvйлийг сурч мэддэг боловч зарим зvйлийг ихэнх хvмvvс ташаа ойлгосон байдаг. Буруу ойлгосон ч тэр нь бидний амьдралд тийм ч чухал биш болохоор асуудал vvсдэггvй байх. Гэхдээ би буруу бодож явжээ гэдгийг єєрт тулгарсан эсвэл бусдаас мэдэж авдаг энэ зvйлсийн талаар та бvхэндээ vргэлжлvvлэн хvргэж байна. Энэ нийтлэлийг уншсаны дараа ємнє нь гарсан хоёр нийтлэлийг манай "Сонин хачин" булангаас олж vзээрэй.
Хадгалах
Єнгєрсєн долоо хоногийн Пvрэв гарагт буюу 11-р сарын 28-нд Дэлхий нийтээрээ тамхинаас татгалзах єдєр тохиосон бєгєєд мєн Дэлхий дахины Гиннесийн амжилтын єдєр болжээ. Энэ єдєр газар газрын сая сая хvмvvс ямар нэгэн содон амжилтыг тогтоож, Гиннесийн номонд бичигдэн, шагналын эзэн болохоор нэгэн зэрэг мэрийцгээдэг юм байна. Ингээд бvгдээрээ Дэлхийн Гиннессийн амжилтын єдрєєр ямар ямар сонирхолтой vйл явдлууд цэнхэр гаригийн энд тэнд тохиосныг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Bangla Road хэмээх Дэлхий дахинд алдартай Тайландын улаан дэнлvvний гудмын талаар мэдэхгvй насанд хvрсэн хvн гэж vгvй байх. Энэхvv гудам нь тєрєл бvрийн эмсийн хvрээлэн, шєнийн цэнгээний газруудаар дvvрэн, жинхэнэ зугаа цэнгэлд дуртай хэн бvхний мєрєєдєл болсон газар юм. Уг гудманд єдрийн цагаар элдэв бэлэг дурсгалын зvйлс худалдаалж, жуулчдад тааламжтай орчныг бvрдvvлдэг бол, шєнє нь эротик фантазийн биелэл болон хувирдаг ажээ. Энд зочлогсод хvсвэл lady boy, юмуу тачаангуй бvсгvйчvvдийн хагас нvцгэн биеийн наалинхай хєдєлгєєний ханатлаа харж, хvсвэл мєнгєє тєлєєд, таалагдсаныгаа захиалж, зочид буудлын єрєєнд орж болдог юм байна. Бие мах бодийн дээд зэргийн таашаалыг амсаж, мєрєєдлийн биелэлээ мэдрэх эсэх нь зєвхєн хэтэвчний зузаан нимгэнээс л шалтгаална. Харин энд картаар тооцоо хийнэ гэсэн ойлголт байдаггvй ажээ. Ингээд бvгдээрээ Тайландын улаан дэнлvvний гудмаар хамтдаа “алхацгаая”.
Хадгалах
Английн цаг агаарын мэдээний тачаангуй хєтлєгч Клэр Насир нь хvvхэд тєрvvлснийхээ дараа эрс таргалж, танигдахын аргагvй болтлоо єєрчлєгдєєд байжээ. Єдгєє 40 настай тэрээр vрийн зулай vнэрлэснийхээ дараа биеэ гаргуунд нь гаргаж, эвдэрсэн бие, гадаад vзэмжээ хvлээн зєвшєєрєн, гараа хамхиж суудаг эмэгтэйчvvдийн нэг биш гэдгээ саяхан баталж чадлаа. Тэрээр тавхан долоо хоногийн дотор 15 кг хаяж, ямар ч илvvдэл єєх, целюлитгvй, хєнгєн шингэ гуалиг бvгсvй болсон байна. Vvний тулд тэрээр єнгєрсєн 7-р сард Лондонгийн нэгэн цэцэрлэгт олны нvдний бай болж, амны зугааг гаргах вий гэхээс огтхон ч айж эмээлгvйгээр сургуулилж эхэлжээ.
Хадгалах
Герман улсын иргэн загас сонирхогч 70 настай Гюнтер Хансель гайхмаар том хэмжээтэй загас барьж, тvvнийгээ 2500 доллараар заржээ. Аврага палтус 2,5 метр урт, 220 килограмм жинтэй энэ загасыг Хансель задгай тэнгист завьтайгаа хєвж байхдаа барьжээ. Аврага том олзоо эргэ рvv татахад загасчин євгєнд 5 загасчин чирэгч онгоцоороо туслажээ. Хансель євгєн хоол хийхдээ тийм ч сайн биш тул энэ том загасны махаар 1000 порци цул махан хоол хийж болохыг нь бодолцон нутгийн нэгэн оршин суугчид 2500 доллараар зарсан байна.
Хадгалах
Испаний Сабучедо тосгонд жил бvрийн 7 сарын 5-нд болдог «Рапа Дас Бестас» фестиваль оролцуулахаар зуу зуун зэрлэг адууг нэг дор цуглуулдаг байна. Гурав хоног vргэлжилдэг энэхvv арга хэмжээ нь аль хvрэл зэвсгийн vеэс улбаатай гэж байгаа. Наадамд хvйс харгалзахгvй, хvссэн бvхэн нь оролцдог бєгєєд морийг барьж аваад, газарт унаган, сvvл дэлийг нь тайрахын тулд “vхтлээ” тэмцэлддэг ажээ. Испанчуудын vзлээр энэхvv морьтой “барилдах” уралдаан нь ямар ч аюулгvй, ямар ч харгис, хvмvvнлэг бус зvйлгvй сайхан арга хэмжээ хэмээн vздэг байна. Учир нь оролцогчид нь морин дээр мордож, дэл сvvлийг нь тайрахдаа ямар ч олс, уяа, зэвсэг хэрэглэдэггvй болохоор тэр гэнэ. Улаан гар, эр зориг хоёроороо “зэвсэглэн” морьтой халз тулалддаг энэхvv фестивалийг харин дэлхийн бусад орнууд, тэр тусмаа амьтны эрхийг хамгаалагчид ихэд харгис vйл ажиллагаанд тооцдог ажээ. Ямартай ч бvгдээрээ Испаничуудын “ярваатал”-ын дvр зурагтай танилцацгаая.
Хадгалах
Майами-гийн цагдаа нар Карлос Родригес хэмээх нэгэн ер бусын гадаад тєрхтэй гэмт хэрэгтнийг баривчилжээ. Карлосын духны хэсэг нь тэр чигтээ, гавлын ясных нь бараг тал нь шахуу байхгvй аж. Цагдаа нар тvvнийг биеэ vнэлэгч зуучлан, хууль бусаар марихуан агуулж, дээрэм хийсэн хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Одоогоор тvvний буруутай болохыг нотлох баримтыг цуглуулан, шалгаж байгаа аж. Ингээд бvгдээрээ байж боломгvй гадаад тєрхтэй нэгэн эрийн фото зургуудтай танилцацгая. Тvvнийг ямар осолд орж, яагаад ийм гэмтэл авсныг, бас яаж амьд гарч чадсаныг нь гайхаад барахгvй юм.
Хадгалах
Английн Эссекс гvнлэгийн манантай Альбион хотоос шинэ мэдээ ирэв. Эссекс гvнлэгт (гvнлэг-английн орон нутгийн засаг захиргааны нэгж) гурван настай Жеймс Хайят хvv аавтайгаа зугаалж яваад дээр vед ариун хутагтын хайрласан хvч чадлыг хамгаалан хадгалдаг гэгдэх алтан гуу (хvзvvний зvvлт) олжээ. Английн эрдэнэсийн тухай хуулиар бол энэ гууг ховор эрдэнэсийн ангилалд багтаан авч vздэг бєгєєд мэргэжилтнvvд тvvнийг 2.5 сая фунт стерлинг (5 тэрбум)-ээр vнэлсэн байна.
Хадгалах
28 настай Мона Рамуни хараагvй лалын шашинтай бvсгvй бєгєєд хараагvй хvмvvсийн дотны туслагч нохойгоор хєтєч хийсэнгvй. Монагийн эцэг эх лалын шашинд нохойг бохир амьтан хэмээн vздэг тул эл шvтлэгийг дагаж гэрт нохой байлгахыг зєвшєєрєєгvй байна. Харин тvvний гэр бvл 2008 оны дєрвєн сард интернэтийн нэг сайт дээр жижигхэн хєтєч морьдын тухай нийтлэлийг олж уншжээ.Ингээд Кали нэртэй хєтєч морийг 2008 оны 10-р сард тvvнд худалдаж авч єгсєн байна. Энэ бяцхан пони морь хєтєч болохоосоо ємнє янз бvрийн шоунд оролцдог байжээ. Мэргэжлийн дасгалжуулагч тvvнийг саад тохиолдох vед туурайгаараа цавчих, авто машин болон автобуснаас бууж суух, унасан юмыг шvдээрээ зууж єргєн авдаг зэрэгт сургасан байв.
Хадгалах
Ухаан орсон цагаасаа хойш порно кино ганц ч удаа vзээгvй хvн гэж бараг байдаггvй байх аа. Хvн бvхний мэддэг гурван “X”-тай алдарт кинонуудыг vзээд, жаахан ухаан муутай, юмыг шууд утгаар нь хvлээгээд авчихдаг нєхдvvд юу юуг мэдэж авч болох талаар хєгжилтэй мэдээллийг танд хvргэе. Доорхи хєгжилтэй “мэдцvvдийг” зvгээр л уншаад, сайхан инээж авцгаая. Амралтын єдрийг хєгжилтэй л єнгєрvvлэх хэрэгтэй шvv дээ. Порно их vзээд байвал ингэж л юмыг тєсєєлєх нь байна шvv.
Хадгалах
2010-11-21, 02:29
135,455
Эртний Вавилонд євчтєнийхєє vхэлд буруутгагдаж буй эмчийн хоёр гарыг цавчдаг байжээ. Одоо энэ аргыг Монголд хэрэглэвэл муугvй байхсан. Эртний кельтvvд ямар нэг хувцас ємсдєггvй бєгєєд биеэ хєхєєр буддаг байсан нь их сvрдмээр харагддаг байжээ. Хєхєєр биеэ будсан асар олон дайчдаас дайснууд vхтэлээ айдаг байсан хэмээн Юлий Цезарь бичиж vлдээсэн байдаг. Vvн дээр кельтчvvд нэмээд vсээ улаан шавраар бvрхvvлж биеэ шивээсэн зургаар эрээчдэг байжээ.Кельтvvдийн нэг омог болох бриттvvд эвтаназии (амийг егvvтгэх) хийхэд
нэг их ёсчирхоод байдаггvй байжээ. Эдгэшгvй євчтэй хvнийг хаднаас зvгээр л
шууд тvлхэж унагадаг байв.
Хадгалах
Заримдаа хvн хэвийн vйл хєдлєл айдасаасаа гажихыг толгойдоо "юумтай" хэмээн євєрмєц хэллэгээр хэлдэг. Єєрийнхєє айдастай тэмцэж сураад юунаас ч айдаггvй хvмvvс цєєнгvй байдаг байх. Гэхдээ хvн бvрт л ямар нэг айж эмээдэг зvйл байдаг. Жишээ нь, єндрєєс айх, харанхуйгаас айх, нохойноос айх, аалзнаас айх гэх мэт. Мэдээж хvн юм болохоор нэртэй хvмvvсийн дунд ч иймэрхvv зvйлvvд ажиглагддаг. Харин одоо хамтдаа дэлхийд нэр алдар нь тvгсэн ямар хvмvvс юунаас айдаг болохыг vзэж сонирхоё. Харин дараа нь та юунаас айдагаа бичээрэй. Их сонирхолтой жагсаалт гарах болов уу.
Хадгалах