Эхний зураг дээр таны харж байгаа энэ хvvгийн эцэг эх нь кинонд яваад ирэх зуураа нэгэн бvсгvйг тvр хєлсєлж, асрагчийн vvрэг гvйцэтгvvлэн vлдээжээ. Залуухан бvсгvй асрагч болон гэрт суухаас уйдсандаа найз охидоо дууджээ. Гэтэл эцэг эх нь хэд хоногийн дараа хvvгийнхээ сургуулийн захирлыг гэртээ дуудан, бєєн хэл ам таталж эхэлсэн байна. Vvний шалтгаан нь хvvгийнх нь найзуудруугаа илгээсэн доорх зураг юм байна. Хэдхэн цаг орхиод ирэх хооронд, хvv нь асрагч “аниа” болон тvvний найзуудтай нь нийлээд юун шуугийн дэгдээгээд хаячих нь энэ вэ? Хамгийн сонирхолтой нь мань хvн яаж єєрєєсєє ийм олон эгч охидыг ингэж зурагаа даруулахад нь хvргэсэн юм бол? Ингээд бvгдээрээ хэргийн эзэн болсон гэрэл зурагтай танилцацгаая.
Хадгалах
Спенсер Туник нь хэдэн арав, хэдэн зуу, цаашлаад хэдэн мянган хvнийг хувцасыг нь бvрэн тайлуулж, хамгийн євєрмєц газруудад бєєнєєр нь цуглуулан, зургийг нь хальсандаа буулгадгаараа алдартай, цуутай гэрэл зурагчин гэдгийг та бид бараг бvгд мэдэх билээ. Тэрээр 1992 оноос эхлэн залуу vеийнхний зургийг эхээс тєрсєн биеэр нь авч эхэлжээ. Эхлээд Спенсерийн зурагт vлдэхийг ганц хvн зєвшєєрч, цаашлаад хэд хэдэн хvн болон олширч, бvvр яваандаа тvvний дуранд чармай шалдангаараа зурагаа даруулагчдын тоо гэрлийн хурдаар єссєн нь гайхалтай. Тэрээр єнєєдєр Дэлхийг тойрон аялж, жилдээ дор хаяж зургаан єєр газар авсан зургаан бvтээл гаргадаг болжээ. Спенсер Нью-Йорк, Лос-Анжелес, Венн, Базел, Мехико, Барселон, Амстердам болон Дэлхийн бусад алдартай хотуудаар зочилж, иргэдийг нь “нvцгэлж” дєнгєєд байна. Тvvний бvтээлvvд нь уран баримал, лэнд-арт, сэдэвчилсэн гээд янз бvрийн тєрєл байдаг. Тэр дараагийн зурагаа хаана авах гэж буйгаа урдчилан зарлаж, хvссэн хvн бvхнийг эхээс тєрсєн биеэрээ зурагт оролцож болохыг зарладаг юм. Сайн дурынхан нэрээ урдчилан бvртгvvлээд, заасан газар, заасан цагт цуглардаг ажээ. Ингээд тэдэнд бvх хувцасаа тайчаад, Спенсерийн заасан позыг авах л vлддэг байна.
Хадгалах
Амьдрал дэндvv хялбар, бас барагийн юманд амаа ангайлган нvдээ бvлтийлгэж гайхах хvн олдохоо байсан єнєє цагт vсний бєєс, vнсний хутгуур зэрэг саяхан л хамгийн энгийн мэт санагддаг байсан зvйлсийг хайсны оронд ногоон хурганы арьс, нохойн битvv туурай хайвал илvv амархан олдоно гэхэд vнэнээс нэг их хол зєрєхгvй болов уу. Ямар сайндаа л Дэлхийг хирэн сvлжсэн интернэт гээч юмаар чинь наймаа хийгээд мэргэшчихсэн eBay, amazon зэрэг олон и-дэлгvvрийн сайтуудын нэгэнд нь 20-р зууны эхэнд хvмvvсийн гарт алагдсан гэх Auguste Delagrance гэгч цус сорогчийн зvрхийг амийг нь залгисан модон гадастай хамт гоёмсог хайрцаганд хийгээд дуудлага худалдаан оруулж байх вэ дээ. Эхний vнэ нь одоохондоо 200 доллар л байгаа аж. Харин хэдний ямар єдєр, хэн гэдэг содон сонирхолтой, итгэмтгий аавын хvv нь хэдэн доллараар худалдан авахыг та бидний хэн ч таашгvй. Vнэхээр vлгэр домог, кинон дээрээс л харсан цэвдэг сэтгэлтэй зэвхий царайтай цус сордог "этгээдvvдийн" хэн нэгнийх нь зvрх, эсвэл бух юмуу ямар нэгэн vлэмж биетэй адгуусны зvрх эсэхийг хэлж мэдэхгvй юм.
Хадгалах
Энэхvv хосгvй vзэсгэлэнтэй урлаг, архитектурын бяцхан бvтээлийг босгоход 100000 ширхэг шvдний чигчлvvр, уран бvтээлчийн асар их тэсвэр тэвчээр, ур ухаан, уртаас урт хугацаа оржээ. Vvнийг барихын тулд Scott Weave нь 36 жилийг зарцуулсан байна. Дашрмад дурьдахад ширээний теннисны бємбєгийг зєвхєн модон цохиураар савж, ширээн дээгvvр ойлгох юмуу, зарим бvтээлч хvмvvс шиг гоёл чимэглэлд ашиглаад зогсдоггvй болохыг та эндээс олж харах болно. єєрєєр хэлбэл Scott Weave-ийн гайхамшигт ордон нь дээрээсээ доош хvртлээ ширээний теннисний бяцхан бємбєгийг єнхрvvлэх замтай болсноороо бас онцлог ажээ.
Хадгалах
Манай хойхон орших Орос гvрний нийслэлд саяхан алдарт Google-ийн офис нээлтээ хийжээ. Уг барилгын загвар дизайны шийдлийг гаргахад дурын хvн саналаа єгч, хувь нэмэрээ оруулсан юм байна. Хамгийн гол нь тэд бvгд тухайн Google-ийн офисийг тэр чигээрээ Орос ахуй, орос характер ханхалсан байлгахаар их хичээсэн юм байна. Ингээд явж явж, олон хvний санаа бодол нь нийлсээр, барилга ашиглалтанд орохдоо яг л оросын дээр vеийн алдартай ардын vлгэр, хvvхэлдэйн киног шууд санагдуулахуйц болжээ. Офис тэр чигтээ, тэр битгий хэл уулзалтын єрєє нь хvртэл яг л орос ардын vлгэрийн байшин шиг болсон байна. Жишээлбэл “12 сандал” гэдэг та бидний сайн мэдэх vлгэрийн нэрээр нэрлэсэн уулзалтын єрєєнд орвол яг л кинон дээр нь гардаг 12 сандалыг яг дуурайлган хийсэн тавилгуудыг та олж харж, дээр нь тухалж болох юм. Мєн шувуунд дуртай хvн бол “38 тоть” хэмээх тусгай єрєєнд орж, шувуудын дунд амсхийж, эсвэл ядраад байвал массажны хоёр єрєєнд ажлынхаа зав зайгаар ороод, алжаалаа тайлуулж болох жишээтэй. Ингээд сэтгvvлчийн Google-ийн шинэ офисоор аяласан тэмдэглэлийг хvргэе.
Хадгалах
«Хvний биеийн дотоод ертєнц» – энэ нь нvvдлийн vзэсгэлэн бєгєєд энэ тухай товч мэдээллийг та бvхэнд хvргэж байсан билээ. Шарилуудыг ашиглан хvний биеийн бvх дотоод хэсгийг дэлгэн харуулдаг. (шарилыг бvтнээр болон эд эрхтнvvдийг хэсэгчлэн). Vvний тулд шарилыг удаан хадгалдаг тусгай технологиор боловсруулсан байдаг. Энэхvv нэрд гарсан vзэсгэлэнг зохион байгуулж бvтээсэн хvн бол германы анатомч Гюнтер фон Хагенс буюу «Vхлийн Доктор» юм. Тэрээр пластинаци буюу vхмэл биеийг удаан хадгалах аргыг боловсруулсан хvн. Анхаар! энэ фото мэдээнд орсон материалууд эвгvй, айдас тєрvvлж болох учир эмзэг хvмvvс орохгvй байхыг зєвлєе.
Хадгалах
Таны одоо харах гэж байгаа дvр зураг бол аймшгийн киноны хэсэг биш, харин бодит амьдрал дээрх нэгэн хvvгийн vнэн байдал юм. Єдгєє найман настай энэ Энэтхэг хvvхэд нь эхийнхээ хэвлийд дутуу бvрэлдсэн ихрийн єрєєснийхєє билхvvснээс доодох эрэмдэг биеийг энгэртээ “тээн” мэндэлжээ. Тvvнд хvмvvс “наймаалжин хvv” гэсэн нэр хоч зvvсэн байна. Сайхан мэдээ дуулгахад, эцэг эх нь хvvгээ эрvvл чийрэг, жирийн хvvхэд болгоход хэрэгтэй бvхнийг, тэр дундаа мэс засал хийлгэхэд хvрэлцээтэй мєнгийг цуглуулаад байгаа аж. Ингээд ямартай ч ойрын ирээдvйд “наймаалжин хvvхэд" маань айж цочмоор “амьтан” биш, харин эрvvл энгийн нэгэн болох нь ээ.
Хадгалах
Хvн бvр тус тусдаа дор бvрнээ л єєрийн гэсэн ухаан, итгэл vнэмшилтэй. Харин олуулаа нийлэхээр vргэлж тийм биш байдаг бололтой. Гоо сайхан эрvvл байхад тустай 15 сонин санааны жагсаалтыг харахад хvн заримдаа арай ч дээ гэмээр санаанд оромгvй тэнэг юм сэдэх юм даа хэмээн єєрийн эрхгvй бодогдов. Мэдээж энд байгаа бvх аргыг vгvйсгээгэй, илvv сонин талаас нь харсан байгаа. Харин та бvхэн эрvvл саруул тарган туранхай байхын тулд эдгээр аргуудаас хэрэглэж байсан уу.
Хадгалах
Шинэ жил тун удахгvй болох нь байна. Бэлгээр дvvрсэн аварга том, гоёмсог шуудайгаа чарган дээрээ ачсан євлийн євгєн аав нисдэг бугануудаа хvлэглэн тэнгэрийн чанад дахь мєсний орноос ирэх мєч, хуучин ондоо баяртай гэж хэлээд, шинэ оныг єлгийдєн авах цагаан цастай, цэнхэр танготой “талст эрдэнийн” vе дэргэд ирээд байна. Энэхvv баярын хамгийн чухал бэлэг тэмдэг нь бол мэдээж мєнх ногооны бэлэгдэл болсон гацуур мод билээ. Тэгвэл одоо бvгдээрээ гацуур модны тєрєл бvрийн чимэглэлийг бvтээдэг vйл явцын талаар бяцхан мэдээлэлтэй болцгооё. Зураг мянган vгнээс илvv гэдэг болохоор, та доорхи цєєхєн зурагнаас тодорхой хэмжээний мэдээлэл олж авах байх.
Хадгалах
НVБ-ийн Хvнс, Хєдєє Аж Ахуйн Байгууллагынхан хvн тєрєлхтнийг махны оронд шавж хорхой хэрэглэх хэрэгтэй гэсэн эрдэмтдийн санааг дэмжжээ. Нэгдvгээрт, царцаа, голио мэтийн шавжинд маханд байдагтай ижил хэмжээний уураг агуулагддаг. Хоёрдугаарт шавжийг vржvvлж, тэжээх нь хамаагvй хямд тєсєр бєгєєд талбай бага эзлэнэ гээд тоолж томшгvй олон давуу талтай юм байна. Эрдэмтдийн vзэж буйгаар дэлхий дээр хvний идэж болох 1400 тєрлийн шавж байдаг ажээ. Африкийн 36, Азийн 29, Ємнє болон Хойд Америкийн 23 улс тус тус шавжыг хvнсэндээ єргєнєєр хэрэглэдэг байна. Тэр тусмаа эдгээр улсуудын заримд нь шавжин хоол нь дээд зэргийн тансаглалд тооцогддог бол заримд нь зvгээр єдєр тутмын хэрэглээ болдог ажээ. Ингээд бvгдээрээ шавжаар хооллодог газруудын талаар мэдээлэлтэй танилцацгаая.
Хадгалах
Уншигч та бvхэнд хойд хєршийн хамгийн чадварлаг, хамгийн тачаангуй ихэр бvсгvйн талаар бяцхан мэдээллийг хvргэе. Энэ бол Анна болон Ольга Дмитриева нар юм. Тэд 21 настай, 172 єндєр юм байна. Анна нь Rengokai (2008) Оросын до-карате-гийн аваргын тэмцээний цомын эзэн, Бvх Оросын каратен тэмцээний аварга (2006), хар бvстэй юм байна. Харин Ольга нь тулааны урлагийн олон улсын лигийн тэмцээний аварга (2006), Rengokai (2009) Оросын до-карате-гийн цомын тэмцээний мєнгєн медаль (2009)-ийн эзэн бєгєєд мєн хар бvстэй ажээ.
Хадгалах
Єнєєдєр Дэлхий дээр хэдэн тєрлийн харх байдаг бол? Яагаад Энэтхэгийн газар нутагт хархны ан нь тийм их эрчимтэй єрнєж, хvмvvс нь харх барихын тулд олон цагийг зарцуулдаг юм бол? Харх болон хvн тєдийгvй сармагчин мэтийн хvн тєст сvvн тэжээлтнvvдийн хооронд ямар холбоо байдаг вэ? Эмэгчин харх нэг дор хэдэн зулзага гаргадаг бол? Харх яагаад, юугаараа хvнд аюултай байж болох вэ? Эдгээр болон бусад маш олон асуултын хариултыг та манай єнєєдрийн энэхvv нийтлэлээс олж авах болно. Бодохоос жихvйдэс хvрч, харахаас дотор арзайдаг энэхvv амьтан нь маш олон нууцыг оршихуйдаа агуулж, цэнхэр гарагийн шим ертєнцєд єєрийн гэсэн томоос том байрыг эзлэн оршдог ажээ. Хvн мэдэхгvй юмнаасаа айдаг гэдэг байх аа. Тэгвэл бvгдээрээ айдастайгаа нvvр тулгараад, олон хvний хувьд хамгийн муухай амьтан болсон хархны талаар мэдлэгтэй болцгооё.
Хадгалах