СААК БАРИМТ

Хаягдал төмрөөр өөртөө "робот" гар хийсэн Индонези эр

Зүүн өмнөд Азийн, Далайн орнуудын ч гэж хэлж болох бүсэд орших Индонези улсад амьдардаг эгэл жирийн гагнуурчин эрийн тархинд цус харважээ. Энэ үйл явдлын улмаас түүний нэг гар нь бүрэн саажилттай болсон байна. Үүнээс болж хөөрхий эр ажил, амьдралаа алдах дөхсөн хэдий ч тэрээр бууж өгөлгүй, өөртөө шинэ гар хийхээр сэтгэл шулуудсан гэнэ. 

Хаягдал төмрөөр өөртөө "робот" гар хийсэн Индонези эр Хадгалах

Варшав хот дахь Еврейчүүдийн тусгаарлагдсан хороолол дахь бодит байдлыг харуулсан "хориотой" зургууд

Польш улсын нийслэл хот Варшавт байсан "гетто" нь нацистууд Польшийг эзлэх үеэр байгуулагдсан бүс юм. Нацист Герман Еврейчүүдийг бусад үндэстнүүдээс тусгаарлаж, бөөнөөр хорих лагерь руу илгээхийн өмнө албан хүчээр шилжүүлж суурьшуулсан нь энэ байв. Гетто оршин тогтнох хугацаанд бүртгэгдсэн аймшигт баримтуудын нэг нь хүн амын тоо бөгөөд анх 440 мянган оршин суугч байснаас сүүлд нь 37 мянга болтлоо буурчээ. 

Варшав хот дахь Еврейчүүдийн тусгаарлагдсан хороолол дахь бодит байдлыг харуулсан "хориотой" зургууд Хадгалах

Интернет хэрэглэгчид хамгийн гаж үйлчилгээтэй ресторануудыг тодруулсан нь

Элдэв арга хэмжээний ойн баяр, төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдрүүд тохиож байна  уу аль эсвэл зүгээр л олон ажил удалгүй бэлэн хоолоор ходоодоо борлуулах зорилготой байна уу гэдгээс үл хамаарч ресторанд орсон хүмүүс амттай хоол идэхийг хүсэх нь тодорхой. Гэхдээ зарим хоолны газрын хувьд үйлчлүүлэгчдийг татах арга нь ижил төрлийн бусад үйлчилгээний байгууллагуудаас дэндүү өвөрмөц байдаг аж.

Интернет хэрэглэгчид хамгийн гаж үйлчилгээтэй ресторануудыг тодруулсан нь Хадгалах

Өсвөр настайд нь хүчирхийлж, амь насанд нь хүрэх дөхсөн цуврал алуурчинтай 35 жилийн дараа эргэн нүүрэлджээ

Америкийн цуврал алуурчин Бобби Жо Лонг (Bobby Joe Long)-ийг цаазаар авахад Лиза Маквей Ноланд (Lisa McVeigh Noland) түүний амь тавих үеийг өөрийн нүдээр харахыг хүссэн байна. Гэхдээ гэмт хэрэгтэн Лизатай хамгийн сүүлд 35 жилийн өмнө нүүрэлдсэн учир эмэгтэйг хараад таниагүй аж. Лиза бол Боббигийн гараас амьд мултарсан цорын ганц хохирогч бөгөөд царайг нь тогтоож авч чадсан нь гэмт хэрэгтнийг барих гол үндэслэл болжээ. 

Өсвөр настайд нь хүчирхийлж, амь насанд нь хүрэх дөхсөн цуврал алуурчинтай 35 жилийн дараа эргэн нүүрэлджээ Хадгалах

Хятад дахь хонин сүргийн асар том туувар (+Бичлэг)

Шинжаан Уйгурын өөртөө засах орон нь урд хөршийн хамгийн том газар нутагтай бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын нийт газар нутгийн 6-ны 1-ийг эзлэхийн зэрэгцээ Монгол, Казахстан, Орос тэргүүтэй 8 оронтой хиллэдэг тул стратегийн хувьд ч хамгийн чухал бүс нутагт тооцогддог. Гэхдээ Шинжааны нутгийн ихэнх нь говь цөл, өндөр уулс тул эдийн засгийн голлох хувийг нь мал аж ахуй бүрдүүлдэг байна.

Хятад дахь хонин сүргийн асар том туувар (+Бичлэг) Хадгалах
2021-05-08, 15:52

Хойд хөршийн хамгийн "шоовдор", хамгийн ядуу бүс нутагт амьдрал хэрхэн үргэлжилдэг вэ?

Монголын нутгаас салаад 100-аад жилийн нүүрийг үзэж буй Тувагийн бүгд найрамдах улс 2020 оны байдлаар иргэдийнхээ нийт орлогын хэмжээгээр ОХУ-ын 85 засаг захиргааны нэгжийн 85 дугаарт бичигдэж байна. Бүс нутгуудыг амьдралын чанараар нь эрэмбэлэхэд мөн л сүүл мушгиж байх жишээтэй. Оросын сэтгүүлч Алексей Пивоваров саяхан энэхүү мартагдсан нутгийн төв Кызыл хотод фото сурвалжлага хийж, байдал ямар байгааг бодитоор харуулжээ.

Хойд хөршийн хамгийн "шоовдор", хамгийн ядуу бүс нутагт амьдрал хэрхэн үргэлжилдэг вэ? Хадгалах

Хятад эхнэрүүд өөрийг нь хуурсан нөхөртөө эм өгч, бэлгийн сулралтай болгодгийг илрүүлжээ

Урд хөршийн цахим сүлжээгээр зарим эмэгтэйчүүд гэр бүлээс гадуур амрагийн харилцаа үүсгэсэн нөхрийнхөө хоолонд нууцаар эм хийдэг талаар цуурч эхэлсэн байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн нөхрүүд ойролцоогоор хоёр долоо хоногийн турш хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орж чадахгүй болдог гэнэ. Харин мэргэжлийнхэн албан ёсны зөвшөөрөлгүй эмийн наймаачид болон үүнийг худалдан авч буй эмэгтэйчүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох болно хэмээн анхааруулжээ. 

Хятад эхнэрүүд өөрийг нь хуурсан нөхөртөө эм өгч, бэлгийн сулралтай болгодгийг илрүүлжээ Хадгалах

Шинэхэн бэрүүдийн хөгжилтэй бүтэлгүйтлүүд

Төрөл садан биш, ямар ч цусан холбоо хамааралгүй хоёр хүн хоорондоо зохицож, хамтдаа амьдрах үед тэвчээр заасан мөч олон тохиодог нь гарцаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам эхнэр, нөхөр хоёр бие биенийхээ алдаа дутагдлыг мэддэг болж, эсвэл хоорондоо уусаж дасдаг байх. Тэгвэл бид энэ удаад шинэхэн эхнэр, найз бүсгүйчүүдийн хөгжилтэй мөчүүдийг онцлон хүргэхээр бэлдсэн байна.

Шинэхэн бэрүүдийн хөгжилтэй бүтэлгүйтлүүд Хадгалах

Хамгаалалтын дуулгыг зүгээр ч нэг бүтээгээгүй болохыг баталсан тохиолдлууд

Зарим хүмүүс дургүй эсвэл эвгүй гэх мэтчилэн энгийн хэдэн шалтгаанаас болж мотоцикл, унадаг дугуй унахдаа дуулга өмсдөггүй. Эс бөгөөс бүр дуулгыг ямар зориулалттайг нь ч ойлгодоггүй. Гэвч ослын үед дуулга нь таныг хүнд гэмтэл бэртлээс хамгаалахаас гадна таны амийг хүртэл аварч чадна. Ингээд та бүхэнд дуулга ямар чухал болохыг тодорхой харуулсан 16 тохиолдлыг хүргэж байна.

Хамгаалалтын дуулгыг зүгээр ч нэг бүтээгээгүй болохыг баталсан тохиолдлууд Хадгалах

"Гэр доторх бичил ертөнц" - Хивсэн дотор юу нуугдаж байдаг вэ?

Хивс, хивсэн бүтээгдэхүүнүүд гэдэг айлуудад байдаг зүгээр нэг эд биш аж. Дэлхий дээр оршин буй зарим төрлийн амьтдын хувьд энэ бол бүхэл бүтэн ертөнц юм. Хивс нь бичил амьтдын бүхэл бүтэн экосистем болж чаддаг гэж та урьд өмнө нь сонсож байсан уу?

"Гэр доторх бичил ертөнц" - Хивсэн дотор юу нуугдаж байдаг вэ? Хадгалах

Урьд байгаагүй олдвор: Эртний Египетийн нэгэн мумми жирэмсэн байсныг тогтоожээ

Польшийн Шинжлэх ухааны академи орон нутгийн музейд байсан эртний Египетийн бүх муммид шинжилгээ хийж, нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Өмнө нь эр хүний мумми гэж тооцогддог байсан Египетийн нэгэн мумми нь үнэн хэрэгтээ жирэмсний хожуу үеийн эмэгтэй байсан гэдгийг Польшийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ бол одоогийн байдлаар Египетийн жирэмсэн муммигийн цорын ганц жишээ юм.

Урьд байгаагүй олдвор:  Эртний Египетийн нэгэн мумми жирэмсэн байсныг тогтоожээ Хадгалах

"Өглөөний 7 цагт ба оройн 7 цагт" - Бельги гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл

Шинэ өдөр эхлэхэд өглөө бүр өөрийгөө бэлдэхийн тулд багагүй хугацаа зарцуулдаг хүмүүс олон. Үс зүсээ янзалж, нүүрээ будахаас авхуулаад өмсөх хувцсаа сонгох хүртэл өглөөний цагаар амжуулах чухал ажлуудыг нэг билээ. Тэгвэл унтаж сэрсэн цагаас эхлээд үдэш болох хугацаанд хүний гадаад төрх тодорхой хэмжээгээр өөрчлөгддөгийг баримтжуулан харуулах зорилготой Бельги гэрэл зурагчны хачирхалтай харьцуулалтыг хамтдаа сонирхоцгооё!

"Өглөөний 7 цагт ба оройн 7 цагт" - Бельги гэрэл зурагчны сонирхолтой фото төсөл Хадгалах