20-р зууны хамгийн гал халуун бvсгvйчvvдийн нэг болох Мэрилин Монро (Норма Жин Бейкер)-гийн амьдрал тэр чигтээ хvнийх биш, харин хvн бvхний сэтгэлд эгшиглэх нэгэн домогт дуулал мэт єнгєрсєн. Энэ бvсгvйн vхэл амьдралын талаар олон янзын таамаглал, баримтууд байдаг. Тэрээр гайхалтай дуучин, ер бусын онцгой эмэгтэй хvн, бас ахиж хэзээ ч давтагдашгvй жvжигчин байсан билээ. Харамсалтай нь тvvний хувийн амьдрал тийм ч аз жаргалтай, баяр хєєртэй байгаагvй мэт санагддаг. Гэхдээ Норма Жинийг амьд ахуй цагт нь эрчvvдийн хєгжилтэй тоглоом, хvмvvсийн амны зугаа, бvvр цаашлаад нэгэн хєєрхєн “эд зvйл” мэд vзэж байсан гэдгийг бид мэднэ. Тиймээс ч тvvний оролцож байсан маш олон ярилцлагуудыг олон нийт vл ойшоодог байсан. Яг л зvгээр л харахад зориулсан хvvхэлдэй шиг... Тэгвэл єнєєдєр тvvний хэлсэн vгний цаана ямар их шаналал, бас эмэгтэй хvн болгонд сургамж болох их ухаан оршиж байгааг урлаг судлаачид шагшран судлах болжээ. Ингээд бvгдээрээ бvх цаг vеийн бvсгvйчvvдийн vлгэр дуурайл болсон домогт Мерилин Монро-гийн хэлсэн vгнvvдтэй танилцаж, энэ нууцлаг эмэгтэйн талаар бага ч гэсэн зvйлийг олж мэдэхийн сацуу, єєрсдийн ертєнцийг vзэх vзлийг тэлцгээе.
Хадгалах
Playboy-д зурагаа авахуулсан хамгийн анхны Мусульман шашинтай эмэгтэй болох, 25 настай жvжигчин бvсгvй Сила Сахин – ыг шашин нэгтэнгvvд нь алах ялаар шийтгэхээр хэл амаа билvvдэж, сvрдvvлж байгаа ажээ. Тvvний эхээс тєрсєн биеэрээ авахуулсан зурагнуудтай Playboy- сэтгvvлийн 5-р сарын дугаар хэвлэгдэн гарсан мєчєєс эхлэн мусульманчуудын форум дээр Сила Сахиныг хамгийн харгисаар шийтгэх ёстой мэтээр ам уралдан бичиж, “биеэ vнэлэгч”, “харьд худалдагчдсан єлєгчин” гэх зэргээр зэвvvцэн хэлэлцэх болсон байна. Ингээд нvvрээ ч ил гаргах эрхгvй байдаг Ислам шашинтай бvсгvйчvvдийн гашуун ёс жаяг, дарамт шахалтны ханыг биеэрээ хагалж, сая сая лалын бvсгvйчvvдэд урам зоригийг єгсєн хэдий ч єєрєє vхэх аюулд унаад байгаа бvсгvйн зургуудыг хvлээн авна уу.
Хадгалах
Vнэн байдал хvнийг эрх чєлєєтэй болгодог гэдэг. Гэтэл олон хvний хувьд хууран мэхлэлт гэдэг нь мєнгє, алдар нэр, єш хонзон авах болон засаглалд хvрэх гол тvлхvvр нь болдог байна. Энэ удаа хvн тєрєлхтний тvvхэнд хууран мэхлэлтийн хэмжээгээр толгой цохих нэлээд хэдэн баримтыг дэлгэн харуулахаар шийдлээ. Хууран мэхлэгчдийг бvгдийг нь биш юм гэхэд улс тєр, шинжлэх ухаан, урлагийн хvрээг хамарсан гол хууран мэхлэсэн хvмvvсийн тухай энд дурдсан байгаа.
Хадгалах
Цагтаа хэвлэл мэдээллийнхнийг шуугиулж, vлгэрийн зургаан гvнж гэгдэж байсан зургаан ихэр охины талаар та дуулж байсан уу? Хэрэв vгvй бол танд єнєєдєр танилцуулъя. Эдгээр зургаан охин нь хэдийгээр хараа булаам vзэсгэлэнтэй, эсвэл харьцуулшгvй гойд авъяастай биш ч, бусдаас нэг л зvйлээрээ дэндvv содон болохоороо “Зургаан гvнж” гэдэг нэрийг хvмvvс тэдэнд харамгvй єгсєн юм. 27 жилийн тэртээд эгэл жирийн америк гэр бvлийн хос ийм бэлгийг бурхнаас авна гэж санаа ч vгvй биз ээ. Охид эрvvл чийрэг єсч, єдрєєс єдєрт ээж аавыгаа, бас тэднийг хайрлах хvмvvсийг баярлуулж байлаа. Харин єнєєдєр Ханна, Люси, Рут, Сара, Кейт болон Женни нар нь 27 нас хvрч, vvрнээсээ аль хэдийнэ жигvvр дэлгэн нисээд, єєр єєрсдийнхєєрєє амьдрах болжээ. Тэгвэл нэгэн сэтгvvлч тэднийг тєрсєн гэрт нь бvгдийг нь цуглуулж, фото сурвалжлага хийх санаачлага гаргасныг танд одоо хvргэх гэж байгаадаа баяртай байна. 27 жилийн дараа охид хоорондоо тийм ч тєстэй биш, хамаагvй єєр єєр харагдаж байгаа нь сонирхолтой санагдлаа. Хvний итгэл vнэмшил, амьдралын хэв маяг нь гадаад байдалд ямар их нєлєєлдгийн нэгэн жишээ гэвэл єнєєдєр 27 настай эдгээр ихэр бvсгvйчvvдээс бас харж болмоор санагдлаа.
Хадгалах
Стейша Рендалл хэмээх 22 настай америк бvсгvй нь удаан vргэлжлэхгvй, хэврэгхэн алдар нэрийн тєлєє биен дэрээ 3200 ширхэг зvv хатгуулахаар шийджээ. Лас Вегасы клуб болон казинод бvжиглэдэг энэ мяраалаг бvсгvй дээрхи vйлдлээ хэрэгжvvлэхийн тулд олон хvмvvсийн нvдэн дээр нэгэн пирсингийн газрын “орон” дээр тvрvvлгээ харан хэвтсэн байна. Пирсингийн газрын мэргэжилтэн Стейшагийн хоёр шилбэ, гуя, бєєр, дал болон нэг гарын шуун дээр зvv хатгаж байхад тэрээр мурилзан ярвайж, бvvр уйлж байсан боловч тэссээр байв. Эцэст нь 3600 зvv биедээ хатгуулах зорилготой байсан тэрээр цаашид тэсч чадахгvйгээ мэдэгдэн, 3200 дээр зогсохыг хvссэн байна.
Хадгалах
Тайландын Чианг Маи хотын тогооч Кан Три Чан нь тахианы махыг дадал заншил болсон ёсоор биш, харин єєрийн гэсэн євєрмєц аргаар шардгаараа алдартай нэгэн юм байна. Хамгийн гол нь тvvний ингэж шарсан тахианы махыг амссан хvн гараараа барьж байсан бол хуруунуудаа, сэрээгээр идэж байсан бол тvvнийгээ идчихмээр тийм амттай байдаг ажээ. Ямар жороор, ямар арга барилаар шардаг болоод тийм дэргэдэх хvндээ єгємгvй, дээд урууландаа хvргэмгvй амттай сайхан тахиаг бэлтгээд байдаг учрынх нь зах зухаас та vргэлжлэл дээрээс олж мэдээрэй. Ингээд хэдхэн хормын “хоолны” завсарлага авцгаая.
Хадгалах
Бvдэрч уналгvй хєлд орж, буруу дуудалгvй хэлд орсон хvvхэд гэж байдаггvйчлэн энэ хорвоо дээрхи хvн бvхэн алдаа гаргадаг. Буруудсан vйлдлийнхээ vр дvнгээс урмаа хугалуулан, замаасаа буцах биш, харин учрыг нь сайтар тунгааж, зєв єнцгєєс нь харж чадаад, урагш тэмvvлэн, єєдрєгєєр алхаж чаддаг хvмvvст л хорвоо элгэмсэг хандаж, хvссэн бvхнийг нь єгдєг билээ. Тэгвэл энэ удаад хvний хувийн амьдралд тааралддаг их, бага алдааны талаар биш, харин бизнесийн амьдралд тохиосон єчvvхэн жижгээс авахуулаад нvсэр том алдаанууд ямар их хєрєнгє мєнгєний золиос дагуулж байсан баримтуудын талаар ярилцахаар бэлтгэлээ. Хонхны дуу, ангийн найзуудаа ардаа саяхан орхиод, ажлын гараагаа эхэлж байгаа залуусын заавал унших нийтлэл гэдгийг хэлмээр байна. Аянга цахилсан бороотой шєнєєр гартаа тємєр саваа бариад зогсохоос ч буцахгvй залуу насны эр зоригийг нь хаа газрын єнгєрсєн баларсан баримтуудаар мохоох гэсэн юм биш ээ. Харин єєд тэмvvлэх ажлын гараагаа алдаа багатай эхлээсэй гэсэндээ саяхан сургууль тєгссєн залуу vеийнхэнд ийнхvv хандлаа.
Хадгалах
Дайсандаа ч хvсэмгvй тахир дутуу тавилангийн ёроолруу эргэж буцалтгvй унан, ахиж хэзээ ч бvрэн бvтэн байдлыг биеэрээ мэдрэхээсээ єнгєрсєн хэдий ч ганхашгvй их сэтгэлийн хатаараа дутуу заяагаа гэтэлж, бусдыг алмайруулан амьдарч чадаж байгаа хоёр залуугийн тvvхийг уншигч тантай хуваалцаж, гундуухан яваа сэтгэлийн тань цэцэг хэрэв хатсан бол єнєєдєр бид услая гэж бодлоо.Эхний тvvх нь Дастин Картерых юм. Тэрээр балчир байхдаа цусны євчин тусч, дєрвєн мєчєє тайруулахаас єєр аргагvй болжээ. Гэвч хvv 8-р ангидаа сургуулийнхаа барилдааны дугуйланд элсэж олон хvний єрийг євтгєсєн байна. Хvмvvсийн бодож байсанчлан хvv эхэндээ барилдааны дугуйландаа олигтой амжилт гаргаж чадахгvй л байв. Гэвч урт удаан цагийн уйгагvй сургуулилтын эцэст тэрээр Огайо мужийн барилдааны тэмцээнд сургуулиа тєлєєлєн оролцох хэмжээнд хvрч чаджээ. Нийт 16 оролцогч дундаас єєрийн жиндээ тэргvvн байр эзэлсэн гээд л бодчих...
Хадгалах
Эрчvvдийн халдлагаас эмэгтэйчvvдийг хамгаалсан энэхvv бvс анх эртний Грект vvсчээ. Эмэгтэй боолчуудад хоёр ширэн бvс ємсvvлдэг байжээ. Эхний бvс нь бvсэлхийг нь орооно. Дараах нь хоёр хєлний завсраар нь ордог байна. Жирэмслэлтээс хамгаалахын тулд ийм шийтгэл маягийн зvйлийг ємсvvлдэг тухай тvvхэнд бичсэн байдаг. Хэрэв ємсvvлэхгvй бол хvvхэд тээж ажил хийж чадахгvйд хvрдэг учир боолын эзэнд энэ бол ашиггvй юм. Ингээд эрт цэгт бvсгvйчvvдийг хэрхэн эрчvvдээс хамгаалж, хатуу чанга дэглэм бариулж байсан тухай сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
Хадгалах
Дэлхий сонин содон газруудаар аялаж, адал явдалтай учрах дуртай барууны нэгэн фото зурагчин залуугийн блог дээрээ бичсэн аялалын тэмдэглэлийг хvргэхээр бэлтгэлээ. Ингээд бvгдээрээ Балба руу аялаж Гималайн гол ноён оргил байдаг Аннапурн хэмээх уулархаг дvvрэг рvv очиж тэнд нутгийн оршин суугчид гималайн зєгийн балыг хэрхэн чадварлагаар хурааж байгааг vзэж сонирхоцгооё.
Хадгалах
Энэхvv нийтлэлд таван тивийн ардын аман урлаг болон уламжлалын хамгийн сонин хачин баяр ёслолуудын тухай фото зургийн хамт багтсан байгаа. Орчин vед шинжлэх ухаан хєгжиж байгаль дэлхийн vзэгдэл, хvн оршихуйн тухай олон зvйлийг нээж тайлсаар байгаа. Vvний vр дvнд зарим эрт vеийн ёс заншлыг мухар сvсэг хэмээн буруу шааж тэмдэглэхгvй байхыг шаарддаг. Гэтэл тухайн улс vндэстэн энэ арга хэмжээгээ хэдэн зуун жилээр хадгалж хамгаалсаар байна. Магадгvй энэ нь нарийн учиртай болоод тэр... Ямар нэгэн зvйлд итгэж, тvvнийгээ шvтэж, эрч хvч энерги авах зvйлгvй болчих юм бол амьдрал харин ч утгагvй болох биз ээ.
Хадгалах
2012 оны Гиннесийн амжилтуудын номонд “Дэлхийн хамгийн єндєр настай эмэгтэй бодибилдингийн тамирчин” гэдгээрээ нэрээ бичvvлсэн Балтиморын 74 настай Эрнестина Шепард хэмээх эмэгтэйтэй уншигч таныг танилцуулъя. Хадагтай Шепард нь харьцангуй єндєр настай хэдий ч одоогийн 20 настай охидод ч байдаггvй зангирсан булчингаараа гайхуулахтайгаа байгаа нь vнэхээр биширмээр. Тэрээр Washington Post сонинд єгсєн ярилцлагадаа: “Нас гэдэг бол зvгээр л нэг хачин тоо л юм даа.”- гэж хэлсэн байна. Онгироо байгаа биз? Ингээд бvгдээрээ дэлхийн хамгийн єндєр настай бодибилдингийн тамирчин эмэгтэйн фото зургуудтай танилцацгаая.
Хадгалах