Тєрєлхийн дутагдалтай хvн гэж энэ хорвоо дээр ганц ч байдаггvй. Харин бий болсон дутагдал бvрээ ялан дийлэх нь хvний мєн чанар билээ... Энэ vгийг нэгэн ухаантан хэлсэн байдаг даа. Яг тэрэн шиг хар тамхинд донтох євчнєє спортын тэвчээрээр ялан дийлж, дэлхийн алдартай хvндийг єргєлтийн тамирчин болсон нэгэн залуугийн тvvхийг танд хvргэж байна. Сергей гэдэг энэ залуу нь 2005 онд хар тамхинаас гаргах эмчилгээнд явсныхаа дараагаар бялдаржуулах спортоор уйгагvй хичээллэж, буруу зуршлаа ч бvрмєсєн хаяж, єєрийн биеийг спортод бvрэн зориулах болжээ. Єнєєдєр энэ эр нь олон улсын хэмжээний хvндийг өргөлтийн тамирчин тєдийгvй Свердловын рекордын эзэн болсон байна. Єнєєдєр дэлхийн аваргын тэмцээнд бэлдэж байгаа тэрээр ямар ч химийн сэргээш хэрэглэдэггvй ажээ. Тэр ч битгий хэл их сургуулийн диплом авч, архивын газар нэр хvндтэй ажил хийж, хоёр хvvхдийн эцэг болжээ. Vнэхээр єєрийгєє ялан дийлж чадвал хэн ч амжилтанд хvрч чадахыг энэ залуугийн тvvх єгvvлж байна шvv. Хар тамхийг хvртэл амжилт, аз жаргалаар сольж чадаж байхад бусад муу зуршил бол юу ч биш юм шиг санагдлаа. Эрvvл амьдралыг сонгосон эрхэм танд амжилт хvсье.
Хадгалах
Японы залуусын дунд нэгэн гаж гэж хэлж болохоор шинэ мода дэлгэрчээ. Хэзээнээс л хэтэрхий боогдмол ёс заншил, бас залуусынхаа дэндvv гажиг стиль имижээр ялгарсаар ирсэн энэ улс орны шинэ vеийн залуус нь єнєєдєр давстай ууслмарыг биеийнхаа аль нэгэн хэсэгрvv тариулж, бондойлгох болжээ. Аминдаа л єєрсдийгєє гоёж, улам “тєгс тєгєлдєр” болгож байна гэж боддог байх. Vнэхээр хэтэрхий ёс жаягтай уламжлал, єндєр хєгжил хоёр нийлэхээрээ хvнийг ийм гаж зvйлд дурлахад нь хvргэдэг юм байх даа. Энэ япончуудыг хэзээ ч ойлгохгvй нь бололтой. Ямартай ч бvгдээрээ мєнгє тєлж байгаад, єєрсдийгєє зэрэмдэглэдэг япон залуусын нvд хальтармаар дvр зурагтай танилцацгаая.
Хадгалах
Одоо танд танилцуулах гэж байгаа ер бусын зуушны “сунхуадань” хэмээх нэр нь “нарсны цэцэгс” гэсэн утгатай юм байна. Учир нь єндєгийг тусгай аргачлалаар дарсныхаа дараагаар хальсыг нь арилгахад харлаж, тунгалаг болсон байх бєгєєд доторхи нь нарс модны навчнуудыг санагдуулам хурц хээтэй харагддаг ажээ. Хээ нь их байх тусмаа тухайн єндєгийг сайн чанартайд тооцдог. Та ч гэсэн тансаг зэрэглэлийн хоолны газраар айлчлахдаа энэхvv зуушнаас амсаж байсан гэдэгт итгэлтэй байна. Амт нь цаанаа л нэг єєр байдаг шvv дээ. Ингээд бvгдээрээ эрvvл мэндэд сайн бєгєєд євєрмєц нэгэн амттанг хэрхэн бэлддэгтэй танилцацгаая.
Хадгалах
Солонгосын Чежу арал єнєєдєр Хавай-аас дутахгvй нэр хvндтэй болж, дэлхийн жуулчдын соронзон болохын сацуу шинэ гэрэлсэн хосуудын бал сараа єнгєрvvлдэг газар болсон билээ. Тийм ч єндєр vнэтэй биш боломжийн єртєг, гайхалтай цаг уур, байгалийн vзэмж, амтралт сувиллын газрууд, дээд зэрэглэлийн vйлчилгээтэй энэ арлыг амьдралынхаа хамгийн аз жаргалтай мєчєє хайртай хvмvvстэйгээ хамт єнгєрvvлэх газраар сонгох хvмvvсийн тоо ч олон болжээ. Тэгвэл одоо та бvхний мэлмийд энэ арал дээр, задгай тэнгэрийн доор байрладаг "Love Land" хэмээх эротик паркийн барималуудын дvр зургийг хvргэхээр бэлтгэснийг хvлээн авна уу.
Хадгалах
Британий алдарт аялагч, телевизийн хєтлєгч, зохиолч Эдвард Майкл «Беар» Гриллс–ийг мэдэхгvй хvн гэж бараг vгvй байх. “Зэрлэг байгальтай тэмцэгч” (Man vs. Wild) нэртэй аяллын нэвтрvvлгээр нь бид тvvнийг хамгийн сайн таних билээ. Тэрээр уг нэвтрvvлгээ єєрєє хєтлєн явуулахдаа хамгийн зэрлэг, зэлvvд газруудаар явган нvцгэн аялж, байгаль дээрхи зvйлсээр унтах оромжоо бэлдэн, идэж болох бvхнийг идэж, болохгvй бvхнийг зааж хэлж єгдєг билээ. Нэг vгээр хэлбэл энэ залуу нь жинхэнэ биеэрээ хамгийн аюултай аяллуудыг хийж vзvvлдэг гэхэд болно. Тэгвэл бvгдээрээ одоо энэхvv адал явдал, аялал, эрсдэлд дуртай, єєрийн туршлагаа бусадтай єгєємєрєєр хуваалцахаасаа хэзээ ч татгалздаггvй залуугийн нэвтрvvлгvvдийнхээ vеэр “амьд vлдэхийн” тулд юу юу идэж байсныг харуулах сонирхолтой фото цуглуулгатай танилцацгаая.
Хадгалах
Ванкуверт, хоккейн фанатуудын vvсгэсэн vймээн самууны vеэр санамсаргvйгээр хальсанд буусан энэ дvр зураг нь дэлхий даяар алдаршиж, хvн бvрийн сэтгэлд хvрчээ. Хvмvvс vvнийг “эмх замбараагvй байдал дундах хайр сэтгэл”, “Дайныг биш, хайр дурлалыг vйлд” гэх мэт олон янзаар нэрлэжээ. Vнэхээр бєєн хvмvvс нэг нэгнийхээ алахаас буцахгvй бужигнаж, цагдаа сэргийлэхийнхэн жирийн хvмvvсийг зодож нvдсэн баахан дажин дунд бvсгvйгээ халуухнаар vнсэх залуугийн энэ зураг нээрээ л єр зєєллєж, дээд цэгтээ тулсан романтиг мэдрэмжийг асааж байна шvv. Ингээд бvгдээрээ энэ зурагны нарийн учрыг vргэлжлэлээс олж мэдэцгээе.
Хадгалах
Алт vргэлж єндєр материаллаг vнэт зvйлс байсан тєдийгvй хvмvvсийн хvсэл тачаалыг удирдан хєтлєгч байсаар ирсэн. Зєвхєн єнгєрсєн жилийн байдлаар алтны vнэ 135%-иар єсчээ. Алтны vнийн сvvлчийн энэ огцом єсєлт 2001 оноос хойш жил бvр буурч буй vйлдвэрлэлийн 8%-ийн хэмжээтэй давхцсан. Хvн тєрєлхтєн оршин тогтнож ирсэн тvvхийн бvх хугацаанд уурхайн аргаар ердєє 161.000 тонн алт олзворлосон байна. Vvний тэн хагасаас илvvг нь сvvлийн 50 жилд олзворложээ. Энэхvv фото цуглуулга бидэнд алтыг хайж, олзворлож, худалдаж, худалдан авч буй хvмvvсийг бодитоор харах боломж єгч байна.
Хадгалах
Chessboxing буюу шатран бокс хэмээх маш сонирхолтой нэгэн спортын тєрлийг танд танилцуулж байна. Раунд раундаараа шатар, бокс хоёроор ээлжилж єрсєлддєг энэхvv тєрєл нь 2003 оноос хойш зохиогдож эхэлсэн байна. Шатран Боксын санааг анх Энка Билал-ын «Froid-Équateur» хэмээх шог зохиолд дvрсэлсэн байсныг Голландын Ипе Рубинг гэгч иргэн бодит амьдрал дээр хэрэгжvvлэхээр шийджээ. Ингээд жинхэнэ нударганы тэмцээнийг оюун ухааны уралдаантай хослуулсан ер бусын спортын тєрлийн талаарх мэдлэгийг танд хvргэж байгааг хvлээн авна уу.
Хадгалах
Филиппиний ємнєд хэсэгт оршдог нэгэн алслагдсан хотод амьдардаг Жунри Балауинг нь саяхан 18 нас хvрснээр Дэлхийн хамгийн намхан хvн гэдгээрээ Гиннесийн Номонд бичигдлээ. 59,93 см нуруутай тэрээр Дэлхийн хамгийн намхан хvн гэдэг “титмийн” ємнєх эзэн болох Непалын иргэн Хагендра Тап Магар-аас 7 см-аар намхан юм байна. Ингээд Жунри-аас гадна Гиннесийн номонд бичигдэж байсан бvх хамгийн бяцхан хvмvvсийн талаарх сонирхолтой нийтлэлээр аялцгаая.
Хадгалах
Та бидний кино дэлгэцээр л vздэг тэрхvv зохион байгуулалттай Мафи гэдэг бvлэглэлийн талаар танд товч мэдээллийг єгєхєєр бэлтгэлээ. Тэр дундаа дэлхийн хамгийн шилдэг 10 орны мафийг танилцуулж байна. Гэмт хэргийн ертєнцєд домог болон vлдсэн алдартай мафийн толгойлогчдын тухай олон арван баримт материал байдаг. Гэхдээ тэр нь олон жилийн ємнєх тvvх шvv дээ. Харин бидний vед Мафи гэдэг нь ил тод биш ч гэсэн улам илvv нарийн зохион байгуулалтай, хvчирхэг болж буй тухай хэвлэл мэдээллээр бичиж ярьдаг. Ингээд ямар улсын мафи хамгийн нєлєєтэй байдаг тухай мэдэж авцгаая. Харин дараа нь мафийн тухай ямар vзэл бодолтой явдгаа бичээрэй.
Хадгалах
Израилийн нэгэн загасчин ердийн биш, ер бусын том тунай загас барьжээ. Загасчлах дуртай хvмvvсийн лав хорхойг хvргэж, хорыг нь малтахаар доорхи эвлvvлсэн гэж эндvvрч, итгэхийн аргагvй зураг дээрхи энэ тунай бол 140 гаруй кг жинтэй юм байна. Японы мэргэжилтнvvд энэхvv загасыг 125 мянган доллараар vнэлээд байгаа ажээ. Vнэхээр муугvй олз байгаа биз? Ингээд бvгдээрээ дэлхийн євєрмєц, содон, хамгийн сvvлийн vеийн мэдээллvvдийн нэг болох сонирхолтой мэдээллийн нотлох баримт болсон гэрэл зургуудыг хvлээн авцгаая.
Хадгалах
Шведийн нийслэл Стокгольм хотод “Mind your step” гэдэг нэртэй ер бусын сонирхолтой 3D зураг байдаг ажээ. Эрик Йохансон гэдэг зураачийн ур ухаан, хєдєлмєрєєр бvтсэн энэхvv зураг нь харж л чаддаг хvн бvрийн сэтгэлзvйд онцгой нєлєєлж, яахын аргагvй гvнзгий ангал мэт харагдахаар ажээ. Маш vнэмшилтэй энэхvv бvтээл нь одоо жуулчдын гол соронзон тєдийгvй Стокгольм хотын сонирхолтой vзмэрvvдийн нэг болсон байна. Ингээд бvгдээрээ дэлгэцэндээ ойртон сууж, єрнєдийн соёлын довтолгоонд єртєцгєєе.
Хадгалах