“Vнээний ус” гэдэг нэрээр тун удахгvй эх орныхоо хэрэглэгчдийн гар дээр очих ундаа нь Энэтхэгчvvдийн хувьд Пепси, юмуу Кока Кола-тай ижил тєвшинд хэрэглэгдэх тєлєвтэй байгаа бvтээгдэхvvн юм байна. Энэтхэгийн vхэр хамгаалах vндэсний департаментынхан vхрийн шингэнийг хvний эрvvл мэндэд сайн vйлчилгээтэй гэсэн ардын анагаах ухаанаас vvдэн энэхvv бvтээгдэхvvнийг vйлдвэрлэн борлуулах гэж байгаа ажээ. Єєрєєр хэлбэл Энэтхэгийн зах зээлд тун удахгvй vхэрний шээстэй ундаа гарч, тэр нь Кола, Пепси шиг нэр хvндтэй, борлуулалт сайтай байх юм байна.
Хадгалах
БНХАУ-ын улс тєр, урлаг, боловсрол, жуулчлал, олон улсын харилцаа, бизнесийн тєв болсон нийслэл хот Бээжин 20 гаруй сая хvн амтай. Анх 700 гаруй мянган жилийн ємнєєс хvн суурьшиж эхэлсэн, єдгєє дэлхийн хамгийн том метрополитан хотуудын нэг “Хойд нийслэл”-ээр аялснаар ЮНЕСКО-ийн соёлын євд бvртгэгдсэн тvvх соёлын vнэт vзмэрvvдээс гадна уламжлалт соёлын нєлєє алдагдаагvй орчин vеийн хотыг сонирхох боломжтой байлаа. Хэдий анх удаа биш боловч, энэ удаад сэтгэл нийлсэн “хамтрагчтайгаа” vзэхийг хvссэн газруудаараа єєрийн дураар явсан нь хотыг єєр єнцгєєс харахад тусалж гvн сэтгэгдэл vлдээсэн билээ. Цєєн хоног аялсан аяллынхаа тэмдэглэлийг чадан ядан сийрvvлэв.
Хадгалах
Войтек Кватовск-ийн араб болон андалуз морьдын vзэсгэлэнтэй гэрэл зругуудыг харахад амьсгаа давчдиж, омог огших мэт болох ажээ. Тэрээр араб цусны морьдын хамгийн алдартай номнуудыг гаргаж байсан хvн юм. 25 жилийн туршид энэ салбарт ажиллахдаа тэрээр Польшид араб цусны морьдын зурагтай маш олон номыг гаргажээ. Араб морьд хамгийн анх Аравийн хойг дээр vvсч бий болсон юм байна. Толгойн ясны євєрмєц хэлбэр болон урт сvvлээр нь энэ тєрлийн морьдыг дэлхий дахин мэдэх билээ. Тvvнчлэн энэ нь 4500 жилийн настай хамгийн эрт дээр vед vvсч бий болсон морины тєрєл зvйл гэдгийг археологийн олдворууд баталдаг. Харин андалуз морьд бол цэвэр цусны испани хvлэг гэдгээрээ алдартай бєгєєд Перенейн хойгоос гаралтай. Энэ тєрлийн адууны євєг дээдэс нь тус хойг арал дээр сvрэглэн амьдарч ирсэн байна. Андалуз морины анхны тєлєєлєгчид нь 15-р зуунд vvсч бий болжээ. Зуун зууны туршид энэ морины гадаад тєрх нь тун бага єєрчлєгдсєн юм байна. Ингээд араб болон андалуз морьдын ер бусын vзэсгэлэнтэй гэрэл зургуудаар аялцгаая.
Хадгалах
Манай сайтын хэрэглэгчээс бидний амьдралд тэр тусмаа Улаанбаатар хотын иргэдэд маш их хэрэгтэй мэдээлэл ирснийг та бvхэндээ хvргэж байна. Энэ мэдээллийг бэлтгэсэн Батаа хэмээх залуу маань гол замууд тvгжрээтэй байвал єєрийнхєє ашигладаг хорооллын доторх замыг Улаан єнгєєр тодруулж, нэг бvрчлэн тайлбарлаж оруулсан байна. Нэгэнт алдаатай тєлєвлєлт, буруу бодлогын хар гайгаар хэдэн цагаар тvгжирж, алтан цагаа vрдэг иргэд бидэнд vvнээс єєр гарц байгаа гэж vv.
Хадгалах
Манай гаригийн шим ертєнцийн есєн зvйлийн амьд бодгалиудын дотроос хvн бидний эрvvл мэнд, амьд явах эсэхт хамгийн их нєлєєтэй, хамгийн аюултай 10 амьтны талаар мэдээлэл танд илvvдэхгvй гэдэгт итгэлтэй байна. Зарим хvмvvс говийн баавгай, мазаалайг хєєрхєн л гээд байдаг, зааны тугалыг эгдvvтэй л гээд байдаг, гэтэл амь насанд нь vнэхээр аюултай 10 амьтны нэг эсэхийг мэдэлгvй л явж байдаг шvv дээ. Тvvнчлэн хєнєєлтэйгєє тулвал бvх амьтан битгий хэл амьгvй биет хvртэл аюултай, арга эвийг нь олвол бvх зvйл ивээлтэй гэдгийг бас дурьдах нь зvйтэй байх.
Хадгалах
Амьдрал яагаад ганцхан цэнхэр гаригт заяагдаж, хvн тєрєлхтєн яагаад ийм азтай байдгийг хэлж мэдэхгvй юм. Ямартай ч амьсгалах агаар, алхах газар, гоо сайхныг харах нvд, мэдрэмжийг хvлээж авах сэтгэл зvрх, доторхоо илэрхийлэх ярих чадвар, бvтээн босгох гар гээд бидэнд дутуу зvйл нэгийг ч заяагаагvй гайхалтай амьдралд баярлахаас єєр яах билээ. Тэгвэл одоо бvгдээрээ оршин байгаа гаригийнхаа сансар огторгуй дахь харилцан vйлчлэл, бусад гаригстай хэрхэн холбоотой байдгийг нь нарны аймгийн хєдєлгєєнт зургаар олж харцгаая. Мададгvй энэхvv зураг танд сансарын уудмын аугаа мэдрэмжийг тєрvvлж, тодорхой хэмжээний мэдлэгийг єгєх байх. Дашрамд дурьдахад нарны аймгийн гуравдахь гариг болох тод хєх цэнхэр єнгєтэй нь манай дэлхий билээ. Тvvнийг тойрон эргэх сарыг та бас олж харах болно.
Хадгалах
2004 оноос санчир гаригийн тойрогт ажиллаж буй «Кассини» аппарат хэдэн мянган цагираг, хэдэн арван дагуулаас бvрдсэн хийн бvрхvvлт аврага гаригийг судлах ажлаа vргэлжлvvлсээр байна. 10 дугаар сард энэ аппарат нарны аймгийн системийн нэгэн сонирхол татдаг дагуул болох Энцеладад ойртжээ. Энэ удаа «Кассини» Энцеладын ємнєд туйлын дэргэдvvр 100 километрийн зайтай нисч єнгєрчээ. «Кассини» Энцелад дагуулын мєсєн дундах гейзерыг (оргилуур) спектрометрийн аргаар судлах зорилготой байв. Харин одоо бидэнд энэ дагуулын нэлээд хэдэн сайхан зургийг харах боломж олдож байна.
Хадгалах
Бvтэн уутаараа 500 тєгрєг ч хvрдэггvй амны зєєлєн цаасыг хэрхэн ширхэг бvрийг нь 19,99 буюу бараг 20 доллараар зарах вэ? Энэ асуултын хариулт ямар нэгэн боломжгvй зvйл мэт, эсвэл маш их сонирхол татахуйц нууц арга мэт санагдаж байна уу? Тэгвэл одоо vvний хариултыг хамтдаа олж мэдэцгээе. Ямартай ч хоёр хvн нийлж байгаад ширхэг салфетк бvрийг бараг 20 доллараар зарахаар Ebay дээр тавьж, чамгvй орлого олоод байгаа гэнэ. Бага зэрэг гажууд агуулгатай тул насанд хvрсэн хvмvvсийг л vргэжлэл дээр дарахыг хvсч байна.
Хадгалах
Нуруугаа харуулж зогсож байгаад хvслээ шингээсэн нэг зоосыг шидэж, усруу оруулж чадвал хvсэл нь биелдэг гэсэн домогтой Ромын алдарт Тревийн усан оргилуур (Trevi Fountain)-ын ажилчид жуулчдын аз хvсч хаясан зооснуудыг vе vе цэвэрлэх шаардлагатай тулгардаг байна. Хог шороо биш, харин жинхэнэ мєнгєн тэмдэгтvvдийг цуглуулах нь хичнээн сайхан ажил байдаг нь ойлгомжтой. Гэхдээ цэвэрлэгчид нь энэхvv ажлыг хатуу хяналтын доор, зоосны ширхэг бvрийг нь тоолуулж хийдэг юм байна. Учир нь усан оргилуурын ёроолоос гарсан зоос бvхэн сvмийн ємч болох ёстой ажээ. Ямартай ч Нептун бурханд зоос хандивлах нь Трев усан оргилуураар дамжиж, мєнхийн хотод очин хvслийг нь биелvvлдэг гэсэн итгэл нь Ром хотод багагvй хэмжээний ашиг олгодог бололтой. Жил бvр цэвэрлэгчид нь тэндээс хэдэн зуун мянган евро тvvж авдаг байна. Эрт дээр vед бол цуглуулсан зоосыг буяны ажилд зарцуулдаг байсан бол энэ удаад Ромын захиргаа нь vvнийг хотын бvтээн босголтод зарцуулахаар шийджээ.
Хадгалах
Манай улсаас ялимгvй том газар нутагтай Аляска муж АНУ-ын хамгийн том мужид тооцогдох бєгєєд тэртээ 1867 онд Хаант Оросоос єнєєдрийн ханшаар 113 орчим сая доллараар (1 км квадрат газрыг 5 хvрэхгvй доллараар) худалдаж авснаар АНУ-ын бvрэлдэхvvнд багтах болсон юм. Аляска муж газар зvйн хувьд хойд туйлтай хил залгаа орших тул байгалийн болоод цаг уурын євєрмєц тогтоцтой. Мєн тvvнчлэн амьтан ургамлын аймаг, газрын доорх ашигт малтмалаар баялаг, байгалийн тогтоц зэрэг нь жилээс жилд дэлхийн єнцєг булан бvрээс улам олон хvнийг Аляскад суурьшиж, бvр ч олон хvнийг аялж, жуулчлахаар зориход хvргэж байгаа билээ.
Хадгалах
Эртний тvvхтэй Лондон хотод жуулчлахаар ирэх аялагчдын хамгийн их зорьдог vзмэрvvдийн нэг нь Темз мєрний (river Thames) эрэг дээр байрлах Европ дахь хамгийн єндєр алсыг харагч (edf Energy) "London Eye" юм. 2000 онд нээгдсэн 135м єндєр уг алсыг харагч 2006 оныг хvртэл дэлхийд хамгийн томд тооцогдож байсан билээ. Харин єнєєдєр 2008 онд Сингапурт нээгдсэн 165м єндєр "Singapore flyer" дэлхийн хамгийн єндєр алсыг харагч болсон байна. Ингээд та бvхэндээ нэгэн монгол залуугийн Лондон хотын бэлэг тэмдэг болсон "London Eye"-аар аяласан бяцхан тэмдэглэлийг хvргэе.
Хадгалах
Хvн тєрєлхтєнд амьдрал бэлэглэгч, уярал хайр, гоо сайхны мэдрэмжийг цацруулагч эмэгтэйчvvдэд зориулсан бvтээлvvд дэлхий дээр ямар олон байдгийг бид сайн мэднэ. Магадгvй эмэгтэй хvн єєрєє хэрэгцээ ихтэй, хvсэл арвинтай болохоор, бас тэдэнд бvхнээ зориулахыг хvссэн эрчvvд олон байдаг болохоор тэр биз ээ. Тэгвэл бvгдээрээ энэ удаад бvсгvйчvvдэд зориулсан хамгийн эгэл биш хєхний даруулгануудтай танилцацгаая.
Хадгалах