СААК БАРИМТ

Тачаангуй DJ бүсгүй

Add хочтой дэндүү халуухан DJ бүсгүйг танд танилцуулж байна. 1983 онд Хилэнцийн ордонд төрсөн Micaela Schaefer хэмээх Герман бүсгүй нь шөнийн клубыг доргиох гэж төрсөн мэт чадварлаг DJ ажээ. Харамсалтай нь түүний хөгжмийг сонсож, бүжиглэхэд тун хэцүү. Учир нь түүний төгс төгөлдөр бие, задгай хувцаслалт нь харц, төсөөлөл хоёрыг булаагаад, бусад мэдрэмжийг таглачихдаг талтай ажээ. Ингээд Micaela Schaefer-ын дүр зургийг хүлээн авна уу. “Сонсохгүй, харсаар байгаад таарах нь аргагүй юм байна шүү дээ”- ийм л бодол танд төрөх байх.

Тачаангуй DJ бүсгүй Хадгалах
2012-02-21, 08:41

Хятад дахь бэлгэвчний үйлдвэрлэл

Хятадууд байж болох бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьдог болохыг бид мэднэ. Тиймээс 5 жилийн өмнөөс тэд албан ёсоор бэлгэвч үйлдвэрлэж эхэлсэн болохыг сонсоод гайхахгүй байх. Харин 5 жилийн өмнө гэхээр арай л хожуу эхэлсэн юм биш үү гэж гайхаж л мэднэ. Ямартай ч бүгдээрээ одоо Хятадын "Safedom Comdoms" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцацгаая.

Хятад дахь бэлгэвчний үйлдвэрлэл Хадгалах
2012-02-20, 18:32

Зураг зурах авъяастай 10 амьтан

Та бүхэн заан, шимпанзе, нохой болон бусад амьтад зураг зурж хэдэн мянган доллар олдог гэдгийг мэдэх үү. Эдгээр амьтдын зурсан зураг маш их эрэлттэй байдаг аж. Зураг цуглуулагчид зургуудыг нь хэдэн зуу, хэдэн мянган доллараар борлуулдаг удаа олонтой. Амьтдын зурсан зургийн Ван Бобикуудын болон Мяу Гогийн том үзэсгэлэнгийн арга хэмжээнүүд үе үе зохион байгуулагддаг. Тэгвэл Forbes сэтгүүлийн рейтингээр савартаа барьж шүдээрээ зууж бийрээр зурдаг 10 шилдэг “зураачдыг” жагсаажээ.

Зураг зурах авъяастай 10 амьтан Хадгалах
2012-02-18, 23:20

Нүүрний алтан маск

Дэлхий дахины инфляцийн өсөлт, эдийн засгийн тогтворгүй байдлаас үл хамааран, Вьетнамын ард түмэн гэгээн Валентины өдөр зэрэг баяруудад өндөр ач холбогдол өгч, маш их хэмжээний мөнгө үрдэг уламжлалаа хадгалсаар байгаа ажээ. Иймэрхүү үед хамгийн их орлоготой байдаг газруудын нэг бол 24 каратын алтаар маск тавьж үйлчилдэг “Viet My” салон юм. Энэхүү маск нь арьсыг цайруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Алтан маскийг нэг удаа тавихад 1,800,000 Вьетнам донг төлөх шаардлагай ажээ. Америк долларт шилжүүлвэл энэ нь 86.41 америк доллар юм байна. Ингээд Гэгээн Валентины баярын өмнөх өдөр нүүрэндээ алтан маск тавиулж байгаа нэгэн бүсгүй болон тус салоны уг үйлчилгээний өрнөлийн хэсэгээс сонирхоцгооё.

Нүүрний алтан маск Хадгалах
2012-02-18, 01:55

Хиймэл хөх эзнийхээ амийг аварсан нь

Гиннесийн Амжилтын номонд “Дэлхийн хамгийн том силиконон хөх хийлгэсэн эмэгтэй” төрлөөр бичигдсэн ШейлаХерши (Sheyla Hershey) нь саяхны нэгэн өдөр авто ослоос хөхнийхөө тусламжтайгаар амьд гарснаа зарлажээ. Түүний хэлснээр өнгөрсөн Ням гарагт Superbowl-ийг үзчихээд бага зэрэг халсан тул машин барих боломжгүй болсон нөхрөө очиж авахаар жолооны ард суусан байна. Зам нилээн нойтон, хальтиргаатай байсан тул Шейла – гийн барьж явсан Ford Mustang нь замаас гарж, мод мөргөжээ. Ямартай ч түүний том хөх нь аврах дэрний үүрэг гүйцэтгэж, ямар ч бэртэлгүй үлдээсэн байна.

Хиймэл хөх эзнийхээ амийг аварсан нь Хадгалах
2012-02-18, 01:38

Энэтхэгийн “хүн-чоно” эгч дүүс

Сэтгүүлчид Энэтхэгт амьдардаг “үсжих синдром” буюу “хүн чоно” өвчтэй эгч дүү гурвыг олж, тэдний талаар фото сурвалжлага бэлтгэжээ. Гипертрихоз гэдэг нэрээр анагаах ухаанд танигдсан энэхүү ховор төрлийн өвчинтэй эгч дүүсийг нэрлэвэл 23 настай Савита, 18 настай Мониша, 16 настай Савитри Сангли нар юм. Тэд Энэтхэгийн төв хэсэгт орших Пуна хотын ойролцоох нэгэн бяцхан тосгонд аж төрдөг байна. Тэд энэхүү өвчнөө эцгээсээ өвлөн авчээ.

Энэтхэгийн “хүн-чоно” эгч дүүс Хадгалах
2012-02-16, 21:28

Хүүхдүүд хайрыг юу гэж боддог вэ?

Нvгэлт бодолд дарагдсан том хvмvvсийн оюун ухаанд багтамгvй, хамгийн нандин агаад цээлхэн бодол тэдний толгойд орж ирэх боловч тэрхvv бодол нь ертєнцийн vнэн мєнийн хуультай авцалдаж, хvний мєн чанарыг нээдэг гэлтэй. Тийм учраас, нэгэн шинжээчдийн баг 4-8 настай хvvхдvvдээс “Хайр гэж юу вэ?” гэсэн ганцхан асуултыг асуужээ. Харин судалгаанд оролцсон хvvхдvvдийн хариулт нь “хайр бол хариу нэхээгvй сэтгэл” гэсэн орчлонгийн vнэнтэй дvйцэж, томчууд бидний шалиг, ойворгон ойлголтоос хамаагvй ондоо байжээ. Тэд удаан бодож, шаналалгvй, цайлган сэтгэлээр хариулсан боловч, тэдний хайрын тухай ойлголт нь харьцангуй гvн бєгєєд єргєн агуулгатай гэдгийг та эндээс олж харж болно. За ингээд хорвоог таньж ядан яваа балчир vрсийнхээ хайрын тухай гvн ойлголтыг хамтдаа мэдэцгээе.

Хүүхдүүд хайрыг юу гэж боддог вэ? Хадгалах
2012-02-14, 18:24

Хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн 10 хот

Дэлхийд нэр хүндтэй "Economist Intelligence Unit" судалгааны компани 2011 оны байдлаар хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн хотуудын рейтингийг нийтлэжээ. Дэлхийн 140 хотын амьдралын чанарыг 30 үзүүлэлтээр авч үзжээ. Жишээ нь, аюулгүй байдал, эрүү мэнд нийгмийн хамгаалал, нийгмийн тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн хөгжил, таваар үйлчилгээний хүртээмж, хүрээлэн буй орчны байдал, амьдралын хэв маяг соёл гэх мэт 30 үзүүлэлтээр жагсаажээ. Харамсалтай нь манай улсын нийслэл Улаанбаатар хот маань энэ судалгаанд ороогүй байна. Өөрөөр хэлбэл 140 хотын тоонд багтаагүй ажээ.

Хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн 10 хот Хадгалах

Берринжерийн солирын тогоо

Дэлхийн хамгийн алдартай солирын тогоо бол Берринжер тогоо юм. Энэхүү тогооны талаар маш олон сонирхолтой баримтат киноны зураг авсан байдаг. Берринжерийн тогоо нь Цэнхэр Гариг харийн биеттэй мөргөлдөж байсны хамгийн бодит нотолгоо бөгөөд 1960 онд НАСА-гийнхан Сарлуу нисэхээс өмнө энэ тогоон дотор бэлтгэл сургуулилтаа хийж байжээ. Энэхүү ер бусын тогоо нь 50,000 жилийн өмнө, дэлхий дээр 300,000 тонн жинтэй, 50 метр радиустай метал солир унах үед үүсчээ.

Берринжерийн солирын тогоо Хадгалах
2012-02-14, 00:11

Дүр төрхөө өөрчлөхийн тулд 136 000 доллар зарцуулсан нь

Жаклин Кох гэдэг нэртэй энэ бүсгүй царайгаа Япон анимейшний баатартай төстэй болгохын тулд 10 хагалгаанд орж, нийтдээ 136,000 доллар зарцуулжээ. Түүний насан туршийнх нь мөрөөдөл нь ийнхүү биелсэн юм байна. Өөрийн гадаад дүр төрхөө бүрмөсөн өөрчлөхийн тулд сүүлийн хэдэн жилийн хугацаанд 136,000 долларыг зарцуулсан түүний уйгагүй замналд гэнэтийн саад болсон зүйл нь гэнэт таргалсан явдал нь байв. Тэрээр хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийсэн ч хэвэндээ орохгүй их зовжээ. Тиймээс тэрээр турсныхаа дараа нүүрнийхээ арьсыг татуулах шаардлагатай болж, үүнээс үүдэн эрүү суулгах, зовхины давхраагаа засуулах, хамрын хэлбэрээ өөрчилж, чихээ хүртэл хойшлуулах шаардлагатай болжээ. Ингээд гадаад төрхөө ”Япон мөрөөдөл” гэгддэг хүүхэлдэйн киноны баатрын дүртэй ижилхэн болгохын тулд түүнийг ямар замыг туулсантай танилцацгаая.

Дүр төрхөө өөрчлөхийн тулд 136 000 доллар зарцуулсан нь Хадгалах
2012-02-12, 08:51

Хайртай бүсгүйнхээ төлөө мөсөн голд шумбасан нь

Төгс төгөлдөр, ахин давтагдашгүй сүйн бөгжийг хайж олно гэдэг нь бүсгүйдээ ухаанаа алдталаа дурласан ямар ч эрийн хувьд тун хүнд даалгавар гэдэгтэй та санал нийлэх байх. Гэвч бөгжөө хийх материалыг олохын тулд өвлийн дунд сараар Шотландын яс тогшим хүйтэн устай голруу олж, ёроолоос нь алт цуглуулсан цор ганц эрэгтэй бол Жон Гринвуд юм. Өдгөө 46 настай Жон нь голын яг аль хэсгээс алтыг олох ёстойгоо сайн мэдэхгүй байсан боловч усруу орж, энд тэндээс нь хэдэн мянган алтны жижигхэн хэсгүүдийг цуглуулжээ. Түүний цуглуулсан материалаар уран дархчууд 40 настай сүйт бүсгүйд нь тун онцгой сүйн бөгжийг хийж өгсөн байна.

Хайртай бүсгүйнхээ төлөө мөсөн голд шумбасан нь Хадгалах
2012-02-11, 02:18

Цээжиндээ зүрхгүй хүн

Өнгөрсөн оны 3-р сард 55 настай КрэйгЛьюис (Craig Lewis) гэгч эрэгтэй нь биед нь үүссэн илүүдэл уурагнаас болж зүрхний дутагдалд орж, таалал төгсөхийн даваан дээр байсан бөгөөд кардио идэвхижүүлэгч ашиглаад ч нэмэр болохооргүй байжээ. Гэвч Техассын Зүрхний Мэс Заслийн Институт(Texas Heart Institute) -ын хоёр эмч энэ асуудлыг шийдэх хувьсгалт санаа гаргаж, өвчний шалтгаан болох зүрхний тогтмол үйл ажиллагааны алдагдал дээр суурилан, Крейг-ийг эмчлэх аргыг олжээ.

Цээжиндээ зүрхгүй хүн Хадгалах
2012-02-10, 23:23