СААК БАРИМТ

Дэлхийн хамгийн үнэтэй Гамбургерууд

Уг нь ертөнцийн хувьд бүх зүйл эрх тэгш, ямар нэгэн хязгааргүй байдаг гэлцдэг. Гэтэл хүмүүс бид л анги давхарга, зиндаа зааг, хэмжээ хязгаар, дүрэм журмыг тогтоож, өөрсдийн амьдралаа улам хэцүү болгосоор байдаг хойно яая гэх вэ. Мэдээж ямар ч хууль дүрэмгүй байвал нүгэлт хүний амьдрал улам л хэцүү болох байх. Түргэн хоол хүртэл дотроо олон янзын үнэтэй байдаг ажээ. Гэвч бүх зүйл эрх чөлөөтэй, хүн бүр хайраар бялхсан байвал амьдрал илүү сайхан байх байсан гэдэг философид би итгэдэг. Ямартай ч бүгдээрээ анги зиндаатай хорвоо дээрхи хамгийн үнэтэй Бургеруудтэй танилцацгаая. Нөгөө талаас нь харвал бид өөрсдийгөө хангалттай үнэлж, хөдөлмөрөө бяцхан зүйлээр ч болов чимж чадвал юуг ч хамгийн үнэтэй болгож чадна. Бас мөнгөтэй болж чадна...

Дэлхийн хамгийн үнэтэй Гамбургерууд Хадгалах
2012-07-28, 03:55

Дэлхийн хамгийн олон километр явсан машин

Хоёр хаалгатай Volvo P1800S машиныг эзэн нь 30 жил барьж байгаад гайхах зүйл үгүй. Харин хамгийн гайхалтай нь Ирвин Гордон хэмээх энэ эрэгтэй 1966 онд машинаа авсан бөгөөд хамгийн урт замыг туулсан заалтаараа 2002 онд Гиннесийн номонд орж байсан явдал юм. Энэ жил 72 настай Гордон нь өөрийнхөө рекордыг эвдэж, 3 сая миль (бараг 5 сая километр) газрыг машинаараа туулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Одоо түүнд зорилгоо биелүүлэхэд 34 мянган километр зам л үлдээд байгаа юм.

Дэлхийн хамгийн олон километр явсан машин Хадгалах
2012-07-28, 03:40

Зөгийн балны ангуучид

Непалын Гурунг овгийн эрчүүд зэрлэг ч зөгийний үүрийг ангуучилж, зөгийн бал олборлох замаар мөнгө олдог байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд Дэлхийн хамгийн аварга зөгийнүүдтэй халз тулгарч, 12 мянган жилийн настай зөгийний үүрийг хүртэл олж байсан удаатай аж. Уул хадны энгэр, цоорхойд байрласан зөгийний үүрийг олж, балыг нь олборлох арга барил нь энэхүү овгийн эрчүүдэд удам дамжин өвлөгджээ. Тэд утаа гаргах замаар зөгийнүүдийг үргээдэг бөгөөд хулсны мөчрөөр тэднийг цохидог байна. Ингээд бүгдээрээ жинхэнэ зэрлэг байгалийн дунд, уул хаданд авиран, амиараа дэнчин тавин байж зөгийн балыг олборлодог нэгэн овгийн эрчүүдийн түүхийг гэрэл зургаар дамжуулан хүлээн авцгаая.

Зөгийн балны ангуучид Хадгалах
2012-07-27, 04:10

Hyper Rescue аврах баг

Дэлхийн хамгийн шилдэг аврах алба бол "Hyper Rescue" юм. Энэхүү аврах баг нь дэлхий дээр 10 салбартай бөгөөд дөрөв нь Токио-д байдаг ажээ. Тэд хамгийн шилдэг хэрэгслээр тоноглогдсон бөгөөд бие бялдрын хувьд өндөр хөгжилтэй, бас дээд зэргийн бэлтгэлтэй байдаг. Hyper Resque багт элсэхийн тулд энгийн гал унтраах ангид ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн үнэмлэхтэй байх шаардлагатай юм байна. Дараагаар нь сонгогдсон 50 хүний хамт 2 сарын сургалтад сууж, шалгалт өгснийхөө дараа тэнцэх 25 хүний нэг болдог ажээ.

Hyper Rescue аврах баг Хадгалах
2012-07-26, 22:48

Хөгшин харагддаг өсвөр насны охин

Түүний шүд нь унаж, арьс нь үрчийсэн. Тэрээр арьсаа толигор байлгахын тулд байнга коллагены найрлагатай тос түрхдэг боловч амжилтад хүрч чаддаггүй. Гэхдээ Британий иргэн Зара Харстон бол залуу насаа эргүүлэн олж авахын төлөө тэмцэж байгаа хөгшин хадагтай биш ээ. Тэр бол ердөө л өсвөр насны охин юм. Үнэн хэрэг дээрээ Зара нь ердөө 15 настай.

Хөгшин харагддаг өсвөр насны охин Хадгалах
2012-07-26, 00:22

Хар эрдэст ус

Канадын Blk компани нь хийжүүлээгүй, калори агуулаагүй хар өнгөтэй эрдэст усыг худалдаанд гаргажээ. Нэг шил ийм цэвэр усны үнэ нь 2 доллар юм байна. Ямар учиртай болоод хар өнгөтэй, бас яагаад заавал шилэн саванд хийх болсныг нь доорхи тайлбар танд ойлгуулах болно. Ингээд хар өнгөтэй цэвэр усны талаар мэдээллийг хүргэж байна. Та хэрвээ биед сайн гэдэг тодотголтой боловч тас хар өнгөтэй усыг худалдаж авах байсан уу?...

Хар эрдэст ус Хадгалах
2012-07-25, 22:32

Гайхамшиг үнэхээр тохиолддог

Нэг нас, хоёр сартай байхад нь Алиса Лоусон охиныг эмч нар амьд гарах найдваргүй хэмээн оношлоод байжээ. Менингит, инсульт болон бөөрний дутагдлаас болж тэрээр Английн Скантроп хотын эмнэлэгт зөвхөн амь тэтгэгч аппаратнуудын тусламжтайгаар амьсгалах төдий байсан аж. Эмч нар түүнийг аль хэдийнэ хальсан, гагцхүү бие нь л аппаратны тусламжтайгаар ургамал адил амьсгалах төдий байсаар байгаа гэж үзэж байжээ. Эцэг эх нь бүр нэгэнт л охиноо алдахаар болсон тул эд эрхтнүүдийг нь бусдын амийг аврах донор болгохыг зөвшөөрөөд байжээ. Охиныг хиймэл амьсгалын аппаратнаас салгах шийдвэр гарсан байв. Эрхтэн шилжүүлэх мэс засалчид харин хажуу өрөөнд нь бэлтгэлээ базаагаад зогсож байжээ. Гэтэл...

Гайхамшиг үнэхээр тохиолддог Хадгалах
2012-07-25, 00:09

Африкийн хаадууд

1988-1991 онуудад францын фото зурагчин Дэниел Лэйн «ХХ зууны дунд үе хүртэлх Африкийн түүхийг бүтээж хаанчилж байсан үе удмуудын» хаадын зургийг гэрэл зургийн хальсанд буулгаж чаджээ. Дэниел хэдэн зуун хаадууд дундаас «Өрнөдийнхөнд ойлгоход хэцүү уламжлалтай болон оюуны соёлоо хадгалж» байсан хаадууд дээр гол анхаарлаа төвлөрүүлжээ. Тэрээр фото зураг авах зөвшөөрөл авахад тулгарч байсан бэрхшээл, дипломат гэрээ хэлэлцээр хийх үеийн адармаатай мэдрэмжүүдийн талаар дурсан ярьсан байдаг.

Африкийн хаадууд Хадгалах
2012-07-24, 05:49

Хятадын уламжлалт загасчлал

Ганнет буюу баклан шувууг Хятадууд мянган жилийн тэртэйгээс загас агнуурын ажилдаа ашиглаж иржээ. Хятадын загасчид гэр бүл болон өөрсдийгөө тэжээхэд хангалттай хэмжээний загас барихын тулд энэ амьтнаар туслуулсаар ирсэн байна. Ингээд та бүхэнд Хятадын уламжлалт загасчлалын талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Ганнет шувууг загасчин нь өөртөө дасгаж, дасгалжуулахын тулд хэдэн долоо хоногийн турш сургадаг байна. Эхэндээ эзэн нь шувуугаа торонд байлгаж, хооллон ундлангаа толгойг нь элбэн эрхлүүлдэг ажээ.

Хятадын уламжлалт загасчлал Хадгалах
2012-07-21, 21:50

Матартай нөхөрлөгч

Коста-Рикогийн Gilberto Shedden хэмээх загасчин эр нь амь тавьж буй матрыг олоод, амийг нь аварчээ. Аварч, тэжээсэн матартаа тэрээр нүдээ ирмэх, гар барих, эргэлдэх зэрэг эрдмүүдийг зааж сургасан байна. 450 кг жинтэй аварга матар нэгэн загасчин залуугийн үгэнд орж, циркийн хав шиг сургуультай болсон нь сонирхолтой л юм. Ямартай ч тэдний 20 жил үргэлжилсэн нөхөрлөл нь матарны үхлээр дуусгавар болжээ.

Матартай нөхөрлөгч Хадгалах
2012-07-21, 03:30

Дэлхийн хамгийн аюултай зочид буудал

Италийн Альпийн нурууд дээрхи уулчдад зориулсан Дэлхийн хамгийн эрсдэлтэй зочид буудал анхны зочдоо хүлээн авч эхэллээ. Зочид буудал нь 300 метрийн өндөр дээрхи хадан цохион дээр байрладаг байна. Энд Монбланы оргил дээр гарах зорилготой 12 зочин хоноглох боломжтой юм байна. Зочид буудлыг Италийн домогт уулчин Жусто Жервазутти-гийн нэрээр нэрлэжээ.

Дэлхийн хамгийн аюултай зочид буудал Хадгалах
2012-07-21, 03:03

Лэшан дахь Бурхан багшийн баримал

Амьд ахуйдаа заавал үзэх ёстой дэлхий дээрхи гайхалтай хөшөө барималуудын талаар мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэдний нэг болох Лэшан дахь бурхан багшийн барималын талаар илүү дэлгэрэнгүй ярихаар шийдлээ. Хятадын Лэшан хотоос хотоос холгүйхэн орших Майтрей бурхны энэхүү хөшөө нь Бурхан багшийн дэлхий дээрхи хамгийн том баримал юм. Саяхныг хүртэл энэ нь Дэлхийн хамгийн том хөшөө байсан юм. Түүнийг Линъюньшань уулын хадан цохионы өмнө, гурван голын уулзвар дээр сүндэрлүүлжээ.

Лэшан дахь Бурхан багшийн баримал Хадгалах
2012-07-21, 02:45