Хүн шөнө янз янзын байрлалтай унтдаг. Тиймээс ямарваа нэгэн үйл хөдлөл, яриа, харидцааны хэлбэр гэхээс илүү шөнө унтаж буй байрлалаар нь тухайн хүний зан ааш, төлөв байдлын талаар тодорхойлбол илүү бодит үр дүнтэй болно. Учир нь хүн унтаж байхдаа өөрийн хөдөлгөөнийг хянадаггүй байна. Харин энгийн үед тэд өөрийн гадаад байдал үг яриагаа ихэд цэгнэж, яг байгаагаараа байж чадахгүй байх ч тохиолдол бий. Магадгүй та дөнгөж зүүрмэглэж эхлэхдээ өөрт хамгийн эвтэйхэн гэсэн байрлалыг авч унтах байх. Хувь хүний зан араншин төлөв байдлыг тодорхойлохын тулд шөнө дунд нойрсож байгаа байрлалыг харах хэрэгтэй. Хүн унтаж байхдаа ямар байрлалтай байна амьдрал дээрээ яг л тийм байдаг. Тэгвэл хосуудын хэрхэн унтаж байгаагаас шалтгаалан тэдний харилцаа ямар байгааг тодорхойлсон тайлбарыг сонирхоцгооё.
Хадгалах
Дэлхийд тэргүүлэгч бизнес мэдээллийн байгууллагуудын нэг болох "Reed Business Information" –ий харъяа, Reed Elsevier-ээс гаргадаг BankersAccuity нь олон улсын банк санхүүгийн 23000 гаруй үйлчлүүлэгч байгууллагадаа мөнгө, санхүү, банкны чиглэлийн мэдээлэл, зөвлөгөөг өгдөг, 140 жилийн түүхтэй төлбөрт мэдээллийн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээний нэгэн хэсэг нь Дэлхийд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй банкуудын хөрөнгийг хөдөлшгүй баримт дээр тулгуурлан улирал бүрт америк долларын ханшаар тооцох ажил ажээ. Үүний үр дүнд тэд шилдгийн шилдэг банкуудын жагсаалтыг гаргадаг байна. Ингээд уншигч та бүхэнд BankersAccuity-гээс хамгийн сүүлд гаргасан Дэлхийн топ 10 банкны талаар мэдээллийг хүргэж байна.
Хадгалах
Хойд Солонгос нэлээд нууцлагдмал орон гэдгийг бид мэднэ. Тэгвэл хааяа ч
гэсэн төмөр хаалгыг нээж энэхүү нууцлагдмал орны өдөр тутмын амьдралын
талаар мэдэх боломж гарах нь мэдээж. Гэрэл зурагчин Дэвид Гуттенфельдер
болон Винсент Ю нарт Хойд Солонгосын зарим нэг дүүрэг болон хотуудад
очиж энэ орны зарим нэг хүмүүсийн өдөр тутмын амьдралтай танилцах боломж
олдсон байна. Эдгээр гэрэл зурагчдын ачаар бид хамгийн нууцлагдмал орны
талаар бага ч болов мэдэж авах нь ээ.
Хадгалах
Паркад очих дургүй хүн гэж үгүй болов уу. Хүүхдүүд болон томчуудын суух дуртай тоглоомын нэг төрөл нь “алсыг харагч” яах аргагүй мөн билээ. Энэхүү тоглоом бараг бүх орны паркт байдаг. Ялангуяа Орос улсад бүр долоон ширхэг байдаг гэнэ. Улаанбаатар хотод Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэн бүтээснээр “алсыг харагч” илүү боловсронгуй тухтай болсон бөгөөд олон шинэ тоглоом хийж, орчин тойрныг нь тохижуулснаар залуусын очих дуртай газрын нэг болсон. Тэгвэл анхны “алсыг харагч” ямар байсан, хэзээ, хаана үүссэн талаар сонирхоцгооё.
Хадгалах
Хоол хийх гэдэг нь нэгэн төрлийн ур чадвар магадгүй авъяас ч байж болох юм. Тиймээс бид өөрсдийн хийж буй хоолоо бусдаас илүү өвөрмөц, амттай болгохын тулд төрөл бүрийн хоол амтлагчуудыг ашигладаг. Тэгвэл манай Монгол оронд байдаггүй зарим нэг хоол амтлагчуудын талаар сонирхоцгооё. Эдгээр хоол амтлагчууд дэлхий дээр тийм ч тархмал бус юм байна.
Хадгалах
Зөвхөн байгаль хамгаалагчдын бус мөн далайн аварга амьтдын нүүдлийн үеийг сонирхох дуртай жуулчдын анхаарлыг татаад байгаа нэгэн төрлийн далайн амьтан бол Халим юм. Халимыг хаанаас ч ажиглаж болох бөгөөд хамгийн гол нь хэдий үед далайн эрэг рүү илүү ойртож ирдгийг мэдэх нь чухал. Хүн төрөлхтөн усан доорх амьдралын талаар үргэлж ихээхэн сонирхож байдаг. Үүнээс үүдээд эрдэмтэн мэргэд, судлаачид шинэ содон нээлт хийхийн тулд далайн усанд шумбаж шинэхэн ололт амжилтуудыг хийдэг. Тиймээс том жижгээсээ үл хамааран далайн амьтдыг судлаачид маш нарийн судалсан байдаг. Халим бол далайн томоохон амьтдын нэг. Тэгвэл бидний ихэнхи нь зөвхөн цэнхэр халимны талаар л мэддэг болов уу. Ингээд судлаачдын олж илрүүлсэн халимны төрлүүдээс сонирхоцгооё.
Хадгалах
Одоо та бүхэндээ танилцуулах гэж буй эдгээр фактууд нь тухайн үйл явдалыг нөгөө талаас нь таамгалсан баримтууд гэдгийг хэлэх ёстой байх. Доорх 10 таамаглал нь үнэн ч байж болно, эсвэл худал ч байж болох хоёр талтай. Жишээ нь: ДОХ –ыг хэргээр бий болгосон вирус гэж бичсэн байгаа. Яагаад түүнийг хүмүүст тараах болсон талаар ч бичсэн байгаа. Гэтэл тийм биш, энэ бол бурханы гэсгээл гэж үзэх хүмүүс байдаг. Энэ бол тухайн хүмүүсийн олж авсан мэдээлэл болон үзэл бодол, сүсэг бишрэлээс хамаарах биз ээ. Ямартай ч нийтлэлээ үзээд өөрсдийн үзэл бодлоо хуваалцаарай.
Хадгалах
Дэлхий дээр өдөр хоног ирэх тусам шинэ содон амьтдыг илрүүлсээр л байна. Яст мэлхий гэхээр бидний бодолд ногоон хуягтай, орчин тойрныхондоо ямар ч хор уршиггүй амьтан төсөөлөгддөг. Тэгвэл бүх яст мэлхийнүүд тийм биш юм байна. Эдгээрийн нэг болох энэхүү өвөрмөц мэлхийг Chelus fimbriatus буюу Мата-мата (Mata mata) гэдэг байна. Энэ мэлхий Өмнөд Америкийн Амазон болон Ориноко голд байдаг гэнэ. Эрдэмтэд үзэхдээ Мата-мата нь цацраг идэвхит бодис ашиглан хийж байсан туршилтуудын үр дүнд үүссэн гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж. Гэвч энэ бол зөвхөн таамаг бөгөөд үнэндээ бол дэлхийн бас л нэг өвөрмөц, нээж илрүүлж хараахан амжаагүй байсан амьтны нэг төрөл болов уу.
Хадгалах
Арабын Нэгдсэн Эмират улсын иргэд нефтийг олж илрүүлэхээс өмнө Перс болон Оманы далайн тохойгоос сувд олсон байна.Анхандаа Арабын арлын иргэд сувд гаргаж авахын тулд энэхүү далай руу шумбаж ордог байсан бол сүүлдээ Япончуудын туршлага арга барилаас суралцаж хиймэл аргаар сувдыг үржүүлдэг болсон байна. Тэд сувдны гадна хясаанд сувд шиг үрлэн жижигхэн бөмбөлөг хийдэг гэнэ. Энэхүү мэдээллээр та бүхэн сувд барих, түүнийг үржүүлэх арга зам болон Рас-эль-Хайм музейн сувдны цуглуулга, сувдны зөөлөн эдийг хэрхэн гаргаж авдаг талаар харах болно. Хамгийн гол нь жинхэнэ сувдыг, хуурамч сувдаас хэрхэн ялгахыг мэдэж авна.
Хадгалах
Дэлхий дээр сонирхолтой, өвөрмөц газрууд маш олон байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэнд Испанид байрлах Сетениль-де-лас-Бодегас (Setenil de las Bodegas) хотын талаар хүргэе. Энэхүү хотын хамгийн гол онцлог нь байшингуудын дээр, эргэн тойронд нь их хэмжээний хаднууд байдаг гэнэ. Эдгээр зургийг хараад “Хаднууд гэнэт нурчих вий дээ” л гэсэн сэтгэгдэл хамгийн анх төрч байна. Гэвч Сетениль-де-лас-Бодегасын түүхээс харахад эдгээр хаднууд хэдэн сая жилийн өмнөөс тогтож байгаа бөгөөд харин хот нь 8 зууны турш байгаа аж. Энэхүү хотод ойролцоогоор 2010 оны байдлаар 2967 иргэн амьдарч байсан байна. Одоо энэ тоо өссөн нь тодорхой.
Хадгалах
Дэлхийн хамгийн жаахан биетэй охин болох Шарлотта Гарсайд (Charlotte Garside) нь сурагчдын ширээнд анх удаа суужээ. Өдгөө 5 настай энэ охин 68 см өндөртэй бөгөөд, яг л саяхан төрсөн хүүхэд шиг жинтэй ажээ. Ингээд Шарлотта охины хичээлийн анхны өдөр болон яагаад ийм төрснийх нь талаар түүхийг дэлгэрэнгүйгээс хүлээн авна уу.
Хадгалах
Эрдэмтэн, байгаль, амьтан судлаачид шинэхэн нээлтүүд хийсээр байна. Өмнө нь тэд нэгэн өвөрмац аалзыг олж илрүүлсэн бол энэ удаад Конгогийн төв хэсэгт байрлах нэгэн газраас өвөрмөц, сонин сармагчингийн төрлийг нээж илрүүлжээ. Энэхүү сармагчинд Шинжлэх Ухааны талаас “Cercopithecus Iomamiensis” гэсэн нэр өгсөн байна. Нутгийн оршин суугчид энэхүү сармагчинг “лесула” хэмээн нэрлэдэг гэнэ. 2007 онд анх энэхүү сармагчинг эрдэмтэд Опала хотын оршин суугч болох сурагч охин тэжээж байхыг харсан байна.
Хадгалах