СААК БАРИМТ

Цэвэрлэгээ хийдэг Хятадын саятан

Хятадын саятан Ю Юженд үүрээр 3 цагт босож гудамж цэвэрлэх шаардлага байдаггүй гэнэ. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийснээр саятан болжээ. Гэсэн хэдий ч мөнгө бүсгүйг эвдээгүй бөгөөд тэрээр өглөө бүр 3 цагт босож гудамж цэвэрлэдэг байна. Южен гудамжны цэвэрлэгээ хийснээр сард 220 долларын цалин авдаг аж. Түүний энэхүү ажлыг хийж байгаа гол шалтгаан нь хүүхдүүддээ хэрхэн ажиллах талаар зааж, зүгээр суух хэрэггүй гэсэн санааг илэрхийлэхийн тулд юм байна. Эхийгээ харсан хүүхдүүд хүртэл хөдөлмөрлөх дуртай гэнэ. Сүүлийн 14 жилийн турш Южен ганц ч удаа ажилдаа хожигдоогүй байна.
Цэвэрлэгээ хийдэг Хятадын саятан Хадгалах
2013-01-25, 00:33

Эртний түүхтэй секс тоглоомууд

Хэрвээ сүүлийн үеийн түүхээс судалвал секс 1960-аад оны үеэс нэлээд алдартай болсон хэмээн үзэж болох аж. Бидний өвөг дээдэс үүний талаар нэлээд сэтгэн бодох чадвартай, ухаалаг хүмүүс байсан бололтой. Тэгвэл секс саяхнаас л сонирхолтой тоглоом болж эхэлсэн бил үү? Эртний хүмүүс эдгээр секс тоглоомуудын тусламжтайгаар бэлгийн харилцааны талаар илүү нарийн ойлголттой байжээ.

Эртний түүхтэй секс тоглоомууд Хадгалах
2013-01-24, 01:07

Хамгийн том таазтай эмэгтэй

Энэхүү хамгийн том таазтай эмэгтэйн тойргийн хэмжээ хэд гэж та бодож байна? Түүний таазны тойрог 244 см гэнэ. Тиймээс тэрээр дэлхийн хамгийн том таазтай эмэгтэй болжээ. Лос-Анжелост амьдардаг энэхүү бүсгүйг Микель Руффинелли гэдэг бөгөөд ийнхүү өөрийн дутагдлаа давуу тал болгож чадсан байна. Тэрээр: “Би өөрийнхөө галбирт сэтгэл хангалуун байдаг. Тиймээс надад хоолны дэглэм барих ямар ч шаардлага байдаггүй бөгөөд эрүүл мэндийн хувьд ч ямар ч асуудалгүй” -хэмээн хэлжээ. Тэрээр тарган эмэгтэйчүүдийн сэтгүүлийн зураг авалтанд оролцдог бөгөөд нэг зураг даруулсныхаа төлөө 1000 долларын цалин авдаг байна.
Хамгийн том таазтай эмэгтэй Хадгалах
2013-01-22, 21:42

Хятадын сайн дурын ажилчид муурнуудыг аврав

Доорх зургуудад та 1000 гаруй аврагдсан мууруудыг олж харах болно. Яагаад энэ их муурыг ийнхүү хайрцганд хийж авч явж байгаа юм бол хэмээн та гайхаж байна уу? Тэгвэл эдгээр муурнуудыг Гуандун хотын нэгэн ресторанд хоол болгох зорилгоор авч явж байсан байна. Энэхүү асуудал сүүлийн үед Хятадад нэлээд даамжирч, газар аваад байгаа билээ. Хятадууд зориулалтын аргаар өсгөсөн муурнуудыг иргэдээс худалдаж авдаг бөгөөд жилд 4 сая орчим муур иддэг байна. Харин зарим нэг нь очих газартаа хүрэлгүй замдаа үхдэг бөгөөд үлдсэнийг нь орой болгон нэг нэгээр нь гаргаж хоолондоо хэрэглэдэг аж. Хятадуудын хувьд нэг нас хүрээгүй муур идэх нь нүгэл хэмээн үздэг учраас нэг нас хүрэхийг нь хүлээдэг аж.
Хятадын сайн дурын ажилчид муурнуудыг аврав Хадгалах
2013-01-22, 03:30

Өнгөний тухай баримтууд

Биднийг хүрээлэн байгаа бүх зүйл тэр ч бүү хэл орчлон ертөнц ч тодорхой өнгөтэй харагддаг. Хүмүүс бидний хамгийн дуртай өнгө юу болох, эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар өнгийг өөр өөрөөр хардаг тухай, ягаан өнгө бидний мэдрэлд хэрхэн нөлөөлдөг зэрэг олон сонирхолтой баримтуудыг та бүхэн энэ нийтлэлээс олж мэдэх болно.
Өнгөний тухай баримтууд Хадгалах
2013-01-21, 00:30

Орчин үеийн Маугли

Энэхүү маугли охин нэгэн Африкийн зурагчин гэр бүлд төржээ. Түүнийг Типпи Дегре (Tippi Degre) гэдэг бөгөөд бага нас нь ихэд хачирхалтай өнгөрсөн гэнэ. Охин Африкийн цөлд зэрлэг амьтадтай хамт өсөж байсан учир амьтад болон охины хооронд дотно, дулаан уур амьсгал үүссэн байна. Үүнээс болоод Типпи “орчин үеийн маугли” хэмээх нэрийг авчээ. Бага байхдаа Типпи: “Надад хүн найз байхгүй. Би хэзээ ч хүүхдүүдийг харж байгаагүй. Тиймээс амьтад миний найз юм” -хэмээн хэлж байсан байна.
Орчин үеийн Маугли Хадгалах
2013-01-20, 04:10

Дэлхийн хамгийн өндөр гэр бүл

Хэрвээ эцэг, эх хоёр нь хоёулаа өндөр бол хүүхдүүд нь ч гэсэн өндөр болж бусдаас ялгарах нь мэдээж юм. Тэгвэл Британийн хамгийн өндөр эцэг, эх болох Кейши болон Вилко Ван Клифов-Болтонов нар үүний баталгаа болох биз. Тэдний гэр бүлд саяхан бяцхан охин мэндэлсэн бөгөөд 4,2кг жинтэй түүний өндөр 56 см байсан гэнэ. Тэд хамгийн өндөр хосууд хэмээн Гиннесийн номд багтсан байна.
Дэлхийн хамгийн өндөр гэр бүл Хадгалах
2013-01-20, 04:06

Аймшигт өвчин

Лас-Вегасын иргэн Таня Ангус нь акромегали хэмээх аюулт өвчин туссан аж. Түүний биен дэхь өсөлтийн гормон ихэдсэн бөгөөд сүүлийн 12 жилийн туршид тэрээр өсөлт зогсоох эм хайж байгаад нас баржээ. Ингээд энэхүү эмгэнэлт өвчнийг туссан бүсгүй хэрхэн өөрчлөгдсөн болохыг сонирхоцгооё.
Аймшигт өвчин Хадгалах
2013-01-20, 03:38

Орчин үеийн Вуду

Могойн сүмийн мөргөлчдийг хоол хүнс олж ир хэмээн явуулахад тэд замын эсрэг талд байрлах Бенедикт XVI-д зориулсан католикийн сүмд очдог байна. Нутгийн лам нар үргэлж могойнуудыг эсвэл хамгаалагч нарыг дуудаж мөлхөж буй могойг сүм рүүгээ дуудан оруулдаг аж. Уидед одоог хүртэл бурхныг тахин, шүтэн биширдэг меккочууд амьдардаг байна. Францын колони байсан энэхүү оронд буй Вуду хэмээх шашин нь хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд өөрийн гэсэн үндэслэгчтэй байдаг аж. Өнгөрсөн Пүрэв гаригт тосгоны банк болон шуудан хаагдсан юм. Учир нь энэ өдөр “вуду Фестиваль” болсон байна. Энэ хотод Вуду нь соёлын харилцаа хамаарал болон тэдний уламжлалыг хэрхэн орчин үед хэрэгжүүлэх талаар харуулдаг аж.
Орчин үеийн Вуду Хадгалах
2013-01-20, 03:33

Сүүлгүй хилэнц аалз

“Amblypygi” хэмээх энэхүү амьтан нь сээр нуруугүй, аалзны төрөлд багтдаг бөгөөд Chelicerata төрлийн салаалсан хөлт амьтан аж. Энэхүү аалз нь Шинэ Зеланд болон Австралиас гаралтай юм байна. Мөн тэрээр хөвөгч аалз, эсвэл сүүлгүй хилэнц гэдгээрээ алдартай гэнэ. Amblypygi гэдэг нь Грек хэлнээс “тэнэг өгзөг” гэсэн утгатай гэнэ. Хэдийгээр гадаад байдал нь төдийлөн таатай биш хэдий ч хүнд ямар ч хоргүй амьтан аж.
Сүүлгүй хилэнц аалз Хадгалах
2013-01-20, 02:40

Ямар эрчүүдтэй гэрлэх хэрэггүй вэ?

Эрт ч, орой ч хэзээ нэгэн цагт эмэгтэй хүн бүр бүх насныхаа туршид амьдрах хань ижлээ сонгох хүндхэн даалгавартай тулгарна. Энэ үед л хэнтэй гэрлэх вэ? ямар хүнтэй гэрлэх вэ? гэсэн асуултууд эргэлдэх болно. Тэгвэл бараг л ихэнхи бүсгүйчүүдэд тохирохгүй хэд хэдэн эрчүүдийн төрлийг танилцуулъя. Магадгүй ирээдүйн ханиа сонгоход тань тус болох болов уу.
Ямар эрчүүдтэй гэрлэх хэрэггүй вэ? Хадгалах
2013-01-19, 04:09

Герман үндэстэн бий болгох төсөл

Гуравдугаар Рейх буюу Нацист германы үед сувилагч нар ч гэсэн бусад хамтрагчидтайгаа адилхан зүйлийг хийж өвчтөнгүүдэд туслаж байжээ. Гэсэн хэдий ч өвчтөнд туслахаас гадна мөн хар бараан зүйлүүдийг ч хийдэг байсан гэнэ. Жишээлбэл: Герман үндэстэн бий болгох төсөлд идэвхитэй ажилладаг байсан баримт илэрчээ. Энэ ямар төсөл болох талаар дэлгэрэнгүй танилцацгаая.
Герман үндэстэн бий болгох төсөл Хадгалах
2013-01-18, 01:50