Хэрвээ оцон шувууд Антарктидын мөсөн голд далайн ирвэстэй таарах л юм бол түүний амьдралын сүүлчийн мөчүүдийг л харах үлддэг байна. Айсан бяцхан шувуу хамаг хурдаараа л түүнээс зугатахыг оролдож байсан ч гэрлийн хурдтай далайн ирвэсийн хувьд нэг довтлоход л хөөрхий шувууны хөл түүний аманд ордог байна. Цаашид бүх зүйл маш хурдан өрнөдөг бөгөөд энэ зүгээр л энгийн богинохон цаг хугацааны асуудал болж байгаа юм.
Хадгалах
Вернер Фройнд нь “Вольфспарк” хэмээх чоно өсгөн үржүүлдэг хүрээлэнтэй юм байна. Энэхүү хүрээлэн 40 жилийн настай бөгөөд энэхүү хугацаанд тэрээр дэлхийн өнцөг булангаас 70 гаруй бэлтрэгнүүдийг авч өсгөсөн байна. Түүний энэхүү хүрээлэн Германд байрладаг бөгөөд одоо энэ хүрээлэнд 29 төрлийн чоно амьдардаг аж. Энэхүү хүрээлэнгийн эзэн нь 79 настай Вернер юм. Чононуудын тэргүүн гэдэг нэрээ алдахгүйн тулд тэрээр түүхий мах иддэг байна. Вернер хэлэхдээ: “Зэрлэг амьтадтай ойрхон байх нь надад маш сайхан мэдрэмжийг төрүүлдэг” -гэжээ.
Хадгалах
Британийн засгийн газар Румын болон Болгар улсаас орж ирж буй цагаачдын тоог багасгах шинэхэн, сонирхолтой аргыг боловсруулаад байгаа аж. Энэхүү арга нь англичууд өөрсдөө зориудаар Британий эсрэг сурталчилгаа явуулах юм гэнэ. Ийнхүү эсрэг сурталчилгаа үзсэн Румын болон Болгарчуудын Англид ирэх хүсэл буурах ёстой ажээ.
Хадгалах
Хэрвээ та ямар нэгэн гадаад оронд очоод автомашин хөлслөн тухайн орны сонирхолтой газруудаар илүү их аялахаар хүссэн бол замын хөдөлгөөний дүрмийг нь судлаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Эдгээр орнуудын замын хөдөлгөөний дүрэм манайхтай ойролцоо байдаг ч зарим нэг нь бидний мэддэгээс тэс өөр байх тохиолдол ч бий. Монголд энгийн зүйл мэт тооцогдох боловч бусад оронд дүрэм зөрчсөн хэрэг болох магадлалтай. Ингээд зарим нэг хачирхалтай замын хөдөлгөөний дүрмээс танилцуулъя.
Хадгалах
Орчин үеийн Фрик үүсэхээс өмнө циркт фрикийг хамгийн азгүй хүний дүр хэмээн үздэг байжээ. Тэгвэл фрикийн өөрчлөлтийг Факир Мустафор хийсэн байна. Өөрийнхөө биеийг төгс болгох үйл ажиллагааг бүр дайны өмнөх үеэс эхэлсэн аж. Тэрээр хүүхэд байхаасаа эхлэн биен дээрээ янз бүрийн шивээс хийж, биеийнхээ зарим хэсгүүдийг нэхмэлийн зүүгээр цоолж пирсинг хийдэг байжээ. Тэгвэл 20 орчим насандаа тэрээр олны анхаарлыг татсан нэгэн өөрчлөлт хийсэн байна. Факир хавиргаа авахуулж, бэлхүүсээ хэт нарийн болгосон гэнэ. Гэвч энэ бол зөвхөн түүний эхлэл байсан юм.
Хадгалах
32 настай Жорж Эксантю (Georges Exantus) мэргэжлийн бүжигчин байжээ. Харамсалтай нь 3 жилийн өмнө Гайтид болсон газар хөдлөлтийн үеэр баруун хөлөө алдсан байна. Тэрээр гуниж гутралгүй амьдралынхаа төлөө тэмцэж протезийн тусламжтайгаар дахин бүжгээр хичээллэж эхэлсэн байна. Ингээд энэхүү зоригтой, тэвчээртэй, хүсэл тэмүүлэлтэй залуугийн талаар сонирхоцгооё.
Хадгалах
Та бүхэндээ барууны нэгэн аялагчын фото тэмдэглэлийг орчуулан хүргэж байна. Та урьд өмнө нь 20,000 амьд харх нэг дор хамтдаа байхыг харсан уу?... Зэрлэг хархыг өөрийн гараар хооллох, эсвэл өөрийнхөө биен дээгүүр явуулж байв уу? Хэрвээ үгүй бол.., Энэ бүгдийг хийх хүсэл байгаа бол 20,000 харх амьдардаг Карни Мата (Karni Mata) хэмээх дэлхийд алдартай сүм оршдог “Дешнок” хот орох зам таны өмнө нээлттэй байна. Ингээд хамтдаа аялацгаая.
Хадгалах
Дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдаж байгаа зүйлсийг хэрхэн, хэр их хөдөлмөррийн үр дүнд үүссэн бол хэмээн бид хааяахан л боддог. Тэгвэл гэрэл зурагчин Майкл Вулф (Michael Wolf) “Тоглоом үүсэж буй бодит түүх” -хэмээх ажиллагааныхаа хүрээнд тоглоом хэрхэн бий болдог талаар үйлдвэр дотроос нь харуулахаар шийджээ. Энэхүү төсөл нь тоглоомыг өөр нүдээр харахад туслах бөгөөд тоглоомуудыг ямар их хөдөлмөр, хичнээн их хүмүүс хамтран бүтээдэг болохыг ойлгох болно.
Хадгалах
Эрдэмтэд, зохион бүтээгчид янз бүрийн шинэлэг зүйлийг сэдэж, түүнийгээ урлаж патентжуулдаг билээ. Патент гэдэг нь Оюуны өмчийн газраас бүтээлийг нь хүлээн зөвшөөрч, гэрчилгээ олгохыг хэлж болно. Тэгвэл олон улсад болон зарим улс оронд ямар ч утгагүй гэмээр зүйлсийг баталгаажуулж өгдөг байна. Ингээд дэлхийн хамгийн утгагүй 5 патентыг хүлээн авч сонирхоцгооё.
Хадгалах
Reuters агентлагийн фото сурвалжлагч Десмонд Бойлан (Desmond Boylan) Кубын нэгэн зөнчийн нэг өдрийн амьдралын сурвалжилж, фото мэдээлэл бэлтгэсэн байна. Түүний амьдрал энгийн нэгэн бүсгүй хүнийх шиг л өнгөрдөг байна. Тэрээр эзэгтэй хүний бүхий л ажлыг хийдэг ч түүнээс гадна хүмүүст туслаж, зөн билгийн ажил хийдэг байна.
Хадгалах
Хятад улсад сонин содон хүмүүс нэлээд их байдаг бололтой. 42 настай салют үйлдвэрлэдэг Ван Сяньсян (Wang Xianxiang) хэмээх залуу хятад улсын Хунаньд амьдардаг гэнэ. Тэрээр зөвхөн зовхиныхоо тусламжтайгаар ямар нэг хүнд зүйлийг өргөж чаддаг гэнэ. Сэтгүүлчид хятадад болсон нэгэн шоуны үеэр түүнийг нийтдээ 4 кг жинтэй хоёр хувинг зовхиороо өргөж байхыг ийнхүү гэрэл зурагт буулгаж авсан байна.
Хадгалах
Нохойны мах идэхийг ихэнхи улс орнуудад хориглосон байдаг ч зарим нэг орон энэхүү хуулинд хамрагддаггүй байна. Вьетнамын Мелакт мах болгох зорилгоор гудамжны нохдыг барьж алдаг гэнэ. Нохойны мах идэх нь Вьетнамд энгийн зүйл боловч Малайзад энэ хориотой байдаг аж. Махны үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан улс орнуудад нохойны махны хэрэглээ улам ихсэж даамжирч байгаа бололтой. Зарим нэг орны ресторануудад хууль бусаар могой, яст мэлхий зэрэг амьтдын махаар хийсэн хоолыг өгдөг. Улсын амьтдын эрхийг хамгаалах байгууллагууд энэ тал дээр илүү их анхаарал хандуулж, хуулийг улам хатуу чанга болгох зорилго тавин ажиллаж байгаа гэнэ.
Хадгалах