СААК БАРИМТ

Усанд орж буй муурнууд

Хайртай муураа хичнээн удаа усанд оруулах гэж оролдож, юугаар дуусч байсныг та лав санаж байгаа байх. Тиймээ, багаар бодоход гараа маажуулна. Ингээд та бүхэнд муурнуудын сэлэх гойд дургүйг батлан харуулсан цуврал зурагнуудыг үзүүлж байна. Алаагүй байхад үнэг сайхан, Нороогүй байхад муур хөөрхөн юм даа.
Усанд орж буй муурнууд Хадгалах
2014-02-19, 20:43

Бидний шалтгаангүй хийдэг утгагүй зүйлс

Хүний хийж буй үйлдлийн учир шалтгааныг эрүүл ухаанаар тэр бүр тайлбарлаж боломгүй байдаг. Бид үе үе ямар нэгэн зүйлийг эдгээр үйлдэл шал дэмий гэдгийг мэдсээр байж автоматаар бодолгүй хийдэг.
Бидний шалтгаангүй хийдэг утгагүй зүйлс Хадгалах
2014-02-18, 01:38

Кубын хачирхалтай оршуулга

Энэ долоо хоногт Кубын иргэд жил бүр уламжлал болгон зохион байгуулладаг оршуулгын ёслолын өдөрлөг хийжээ. Өдөрлөгийн үеэр хуурамчаар оршуулгын ёслол зохиодог бөгөөд бүхий зүйл яг л бодит мэт явагддаг байна. Оршуулгын ёслолд хэрэглэгдэх авс, гашуудлын дуу, нас барсан хүндээ гашуудаж буй гэр бүлийнхэн гээд л бүх зүйл бодит юм шиг байдаг.
Кубын хачирхалтай оршуулга Хадгалах
2014-02-17, 19:08

Хүний дотны анд

Нохой бол өөрөөсөө илүү эзнээ хайрладаг цорын ганц амьтан юм. Гөлөг байхаасаа л эхлэн танд л итгэж, таныг л хайрладаг. Үнэхээр л өтөлсөн ч, өвдсөн ч ер нь ямар ч нөхцөлд таныг орхиж явахгүй шүү дээ. Хэрвээ та нохойгүй бол дараах зургуудыг хараад танд нохойтой болох хүсэл төрөх болов уу.
Хүний дотны анд Хадгалах
2014-02-17, 03:10

650 метр барилгын оройд нууцаар гарсан нь

Виталий Раскалов бол тэнгэр баганадсан барилгын "манаач" нарын толгойны өвчин болсон гэрэл зурагчин юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрийн тэнгэр баганадсан барилга дээр гарч, зураг дарах дуртай нэгэн билээ. Ингээд Шанхайд байрлах дэлхийн хамгийн өндөр барилга дээр хэрхэн хамтрагчийнхаа хамт гарсан тухай тэмдэглэлийг орчуулан хүргэе.
650 метр барилгын оройд нууцаар гарсан нь Хадгалах
2014-02-15, 20:00

Афганистанд болдог азарган тахианы тулаан

Афганаар «Мургх Жанги» гэж нэрлэдэг олны сайн мэдэх азарган тахианы тулаан нь талибуудын засаглалын үед хориотой байсан ба өвлийн улиралд болдог афганчуудын дунд алдартай зугаа наадмын нэг төрөл юм. Тусгайлан бэлтгэгдсэн тулаанч азарган тахианууд 4-6 үетэй тулаанд орж тэмцэлддэг байна. Үе бүр 5 минутын зайтай 10-20 минут үргэлжилдэг ажээ.
Афганистанд  болдог азарган тахианы тулаан Хадгалах
2014-02-15, 19:20

Хулсан саваагаар хийсэн шивээс

Тайландад “хулсан саваа”-ны шивээс нэлээд алдартай байдаг байна. Тайландын шивээсний мэргэжилтэнгүүд хулсан савааг ашиглан шивээсээ зурдаг аж. Гэхдээ үүнийг зөвхөн жуулчидад зориулан хийдэг байна. Тиймээс Тайландад шивээс хийлгэхээр шийдвэл хулсан савааг нь шалгаад үзэхэд илүүдэхгүй болов уу.
Хулсан саваагаар хийсэн шивээс Хадгалах
2014-02-15, 15:18

IKEA-ийн талаар сонирхолтой баримтууд

IKEA нь Шведийн компани бөгөөд 1943 онд Ингвар Кампрад (Ingvar Kamprad) анх үүсгэн байгуулжээ. Тэрээр 5 настайгаасаа эхлэн худалдаа хийж эхэлсэн бөгөөд Стокгольмоос чүдэнз бөөндөж аван зардаг байсан байна. Түүний хамгийн анхны худалдан авагч нь эмээ нь байсан бөгөөд ачаа үргэлж дэмждэг байжээ.
IKEA-ийн талаар сонирхолтой баримтууд Хадгалах
2014-02-14, 22:34

Нэг доллараар юу худалдаж авах вэ?

Нэг доллараар юу худалдаж авч болно гэж?... Монгол орны хувьд юу худалдаж авч болох бол? Харин дэлхийн өнцөг булан бүрт төрөл бүрийн зүйл худалдан авч болдог байна. Ингээд 1 долларын үнэ цэнийг дэлхийн орнуудтай харьцуулцгаая.
Нэг доллараар юу худалдаж авах вэ? Хадгалах
2014-02-14, 22:04

Амьтны хүрээлэнд нэгэн анаашийг албаар хороосон байна

Дани улсын Копенгагенд байдаг амьтны хүрээлэнгийн удирдлагууд тодорхой орон зайд удаан хугацааны турш суурьшсан амьтадтай үржилд оруулахгүйн тулд /цус ойртохоос сэргийлэх/ "Мариус" нэртэй анаашийг хороох шаардлагатай болсон байна. Анаашыг хадаасны хийн бууны тусламжтайгаар амьгүй болгожээ.
Амьтны хүрээлэнд нэгэн анаашийг албаар хороосон байна Хадгалах
2014-02-13, 21:29

Дэлхийн хамгийн том эвэртэй үхэр

"Ватусси" (Watusi) овгийн энэ үхэрийг хараад л юугаараа алдартай болохыг нь мэдэж болно. Энэ бух нь дэлхийн хамгийн урт эвэртэй бухны нэг бөгөөд эврийнхэн урт нь 2.4 метр ч хүрдэг байна. Энэ хачирхалтай нэрийг Африкийн омгиийнхон болох Tutsi (Тутси) (Руанда, Бурунди) нар өгсөн аж. Омог бүрт өөр өөрөөр нэрлэдэг бөгөөд Nkole (Нколе, Анколе) (Уганда) омгийнхон "Анколе" хэмээн дууддаг байна.

Дэлхийн хамгийн том эвэртэй үхэр Хадгалах
2014-02-12, 23:59

Тэр баатар болохыг хүссэн, гэвч...

Жесси Хайккилла (Jesse Heikkila) хэмээх энэ хүү амьдрахын тулд, тархины хорт хавдарын эсрэг бүтэн жил тэмцжээ. Богинохон амьдралынхаа турш түүнд олон шалгуурыг давахад хүрсэн ч, түүний мөрөөдлийг үгүй болгож чадаагүй байна. Жесси супер баатар эсвэл цагдаагийн офицер, эсвэл усанд сэлэгч болж Олимпад оролцохыг хүсдэг байжээ. Харамсалтай нь түүний энэ мөрөөдөл биелэх тавилангүй байжээ. Тэр 8 насандаа нас барсан байна.
Тэр баатар болохыг хүссэн, гэвч... Хадгалах
2014-02-12, 23:34