Эмнэлэг гэдэг бол ихэнх хүмүүсийн хувьд цэвэр ариун газар хэдий ч, тэнд олон хүмүүс үхдэг гэдэг утгаараа аймшигтай байж болох юм. Айдас төрөм орхигдсон эмнэлгийн хаалгаар орох талаар бодол тийм олон хүний толгойд орохгүй байх, гэхдээ айдас мэдэрч, адал явдалтай учрахын төлөө мөнгө хүртэл төлдөг хүмүүс байдаг байх нь. Яагаад гэвэл тэдгээр эмнэлгүүдийг гаднаас нь харахад л тэнд сүнс байдаг гэж хангалттай итгэж болохуйц жинхэнэ тамын газар мэт харагддаг ажээ.
Хадгалах
Зөвлөлт засаглалын үед нэлээд харгис, хэрцгий шийтгэлийг цэргүүдэд оноодог байсан байна. Зарим шийтгэлийг одоо ч хэрэгжүүлж байгаа боловч, ихэнхи нь түүх болж үлдсэн байна.
Хадгалах
Үргэлж шинийг эрэлхийлж байдаг хүмүүсийн хувьд "аэро" хоолойд нисэх нь ихээхэн сонирхолтой санагдах болов уу. Нисэж байх үед мэдрэх мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй байдаг бөгөөд өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлтэй харьцуулашгүй гэнэ. Өөрөөр хэлбэл та газраас үл ялиг дээр орших хоолойд байх бөгөөд чөлөөт нислэгийг мэдрэх болно. Ингээд энэ хоолойд нислэг хийж үзсэн хүний сэтгэгдлийг сонирхуулъя.
Хадгалах
Хятадад гэрийн тэжээмэл амьтдыг худалдах салбарт жинхэнэ хувьсгал гарсан бололтой. Орон нутгийн нэгэн бизнесмен пандатай маш адилхан хар цагаан өнгөтэй нохдыг “үржүүлж” эхэлсэн байна. Одоо бараг л бүх нохойны мэргэжилтнүүд ийм өхөөрдөм амьтдыг худалдаж авахын хүслэн болж байгаа ажээ.
Хадгалах
Бяцхан зааны тугалд анх удаа далай харуулсан байна. Ангасан бололтой тугал шууд л ус уух гэж далай руу хошуугаа дүрсэн бөгөөд далай түүний сэтгэлд ихээхэн нийцсэн байх нь. Ингээд Тайландын Пхукет арлыг анх удаа зорин очсон зааны тугалыг харцгаая.
Хадгалах
Энэ тэмцээн 2014 оны 5 сарын 20-ны өдөр Мадридын Лас-Вентаст болж өнгөрсөн байна. Тулалдааны үеэр бухнууд хэд хэдэн тэмцээний "тореадор" (бухтай тулалдагч)-уудыг гэмтээсэн учир, бухнуудтай тулалдуулах хүн олдсонгүй. Хамгийн их бэртэлийг Давид Мора авсан бөгөөд тэрээр хагас тонн жинтэй бухнаас зугатаж чадаагүй юм. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр хэд хэдэн хагалгаанд орсон ч биеийн байдал нь тааруу байгаа гэнэ.
Хадгалах
Дэлхийн хамгийн аюултай замуудын нэг Боливт байдаг бөгөөд үүгээр явахын өмнө хүмүүс залбирдаг байна. Энэ замыг “Үхлийн зам” гэж нэрлэдэгт гайхах зүйлгүй юм. Гэвч ямар ч аймшигтай түүх жинхэнэ адал явдал хайгчдыг зогсоож чаддаггүй. Тиймээс экстремд дуртай хүмүүс энэ замаар явахыг нэр төрийн хэрэг гэж үздэг байна.
Хадгалах
Тиймээ энэ бол мэдээж, Арабын Нэгдсэн Эмират Улсын гол хотуудын нэг Дубай билээ. Сүүлийн 20-оод жилийн дотор маш хурдацтай хөгжсөн бөгөөд элсэн цөл дээр гайхамшиг бий болгож болдогыг Дэлхий нийтэд нотлон харуулсан. Байгалийн баялагыг хамгийн зөв зохистой ашиглаж чадсан нь энэ улсын удирдагчдын түүхэн гавъяа билээ.
Хадгалах
30 настай Кристи Пизани (Christy Pisani) анхны буудалтаа 4 настай байхдаа хийсэн байна. 20 настай байхдаа тэрээр нум сумаар ан хийх нь илүү сонирхолтой болохыг ойлгосон аж. Тэрээр нэлээд их гавъяа шагналтай бөгөөд ийнхүү ан хийх хугацаандаа 40 гаруй амьтныг агнасан байна.
Хадгалах
Бүхэл өдрийн турш малын эмнэлэгт төрөл бүрийн амьтдыг авчирч үйлчлүүлдэг ч далавч нь хугарсан цагаан толгойт бүргэдийг анх удаа авчирсан байна. Гэмтсэн шувууг зам дээрээс олсон гэнэ. Магадгүй түүнийг машин мөргөчихсөн бололтой. Ингээд сайхан сэтгэлт эмч нар шувуунд туслаж, далавчийг нь эмчилж эхэлсэн байна.
Хадгалах
Бямба, Ням гариг бүрийн 12:00 цагаас 17:00 цагийн хооронд Шанхайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгэн зарлалын самбар ажилладаг бөгөөд энэ зарлалын самбарыг “Сүйт бүсгүйчүүд, залуучуудын зах” хэмээн нэрлэдэг байна. Хачирхалтай нь энэ зарлалыг харж буй хүмүүсийн ихэнхи нь настай хүмүүс байдаг аж. Эдгээр хүмүүс өөрсдийн хүү охиндоо ирээдүйнх нь ханийг сонгож өгөхийн тулд явдаг гэнэ.
Хадгалах