СААК БАРИМТ

12 настай хүүгийн оношийг тогтоож чадахгүй байна

Энэтхэгт 12 настай нэгэн хүү амьдардаг бөгөөд тэрээр ховор өвчтэй юм байна. Хүүгийн нэрийг Махендра Ахирвар (Mahendra Ahirwar) гэдэг. Түүний хүзүүний булчин маш сул учир, толгойгоо тэгш барьж чаддаггүй байна. Түүний толгой байнга унжсан байдалтай байдаг ажээ.
12 настай хүүгийн оношийг тогтоож чадахгүй байна Хадгалах
2015-05-01, 06:50

Нас барагсадтай ярьдаг хүмүүс

1647 онд Венцон тосгоны оршуулгын газар цуглааны байр барих үед 42 ширхэг сайн хадгалагдсан "муми" олджээ. Италийн шүтлэгтэнгүүд эдгээр мумигийн сүнсийг эргэн ирдэг хэмээн үзэж байсан учир, жил бүр нас барагсад болон амьд хүмүүсийг нэгтгэн баяр зохион байгуулдаг бөгөөд мумитай ярьж, тэднийг гадуур салхилуулан явдаг байсан байна.
Нас барагсадтай ярьдаг хүмүүс Хадгалах
2015-05-01, 02:35

Аварга махчин загас тэжээдэг залуу

Энэ цагаан аварга загасыг тэжээвэр амьтан гэж нэрлэхэд хэцүү л юм. Нэгэн өдөр Арнольд Пойнтер хэмээх эр, аварга загасыг үхлээс аварч, торноос нь суллан явуулжээ. Загас маш сэтгэл сайтай, хүний тусыг мартдаггүй нэгэн байсан бололтой, аврагчийнхаа хажуунаас огтхон ч холдохоо байсан гэнэ. Түүнийг загасчлах гэхээр л түүний хажууд сэлж очин, загаснуудыг нь үргээж орхидог байна. Амьтан хүртэл хүний тусыг мартахгүй байж чадах юм даа.

Аварга махчин загас тэжээдэг залуу Хадгалах
2015-05-01, 02:30

Дэлхийн хамгийн сайхан төмөр замын өртөөнүүд

Германы гэрэл зурагчин болох Кристиан Хён (Christian Höhn) нь Германы төмөр замын компани болох "Deutsche Bahn"-ны захиалгаар дэлхийн өнцөг булан бүрээр аялаж хамгийн сайхан төмөр замын өртөөнүүдийн гэрэл зургуудыг авчээ. Түүний авсан зургуудын үзэсгэлэн ирэх 5 сарын 31-ийг хүртэл Нюрнбергийн төмөр замын музейд “Төмөр замын түүх” хэмээх нэртэйгээр тавигдахаар болсон байна. Ингээд дэлхийн хамгийн сайхан төмөр замын өртөөнүүд хаана ямар оронд байдаг болохыг харцгаая.
Дэлхийн хамгийн сайхан төмөр замын өртөөнүүд Хадгалах
2015-04-30, 20:00

20 жилийн турш мөрөөдлийн арлаа бүтээсэн хосууд

Канадын иргэн болох Уэйн Адамс болон Кэтрин Кинг нар 1992 оноос эхлэн хөвдөг арал барьж эхэлсэн байна. Үүнээс хойш загас агнаж, хүнсний ногоо тарих болжээ. Тэдний арал 12 хэсэгтэй бөгөөд үүнд бүжгийн талбай, галерей, зочны байр, урлангийн өрөө болон 5 хүлэмж байдаг байна.
20 жилийн турш мөрөөдлийн арлаа бүтээсэн хосууд Хадгалах
2015-04-30, 19:26

Мумбай дахь орон сууцны өртөг

Энэтхэгийн Мумбай нь дэлхийн хамгийн их хүн ам суурьшсан хотуудын нэг билээ. Олон олон байшингууд хоорондоо бараг л наалдах шахам байрлаж, иргэдэд алхах зам ч бараг үлддэггүй байна. Хотын амьдрал өдөр шөнөгүй үргэлжилдэг бөгөөд ойр ойрхон байрлах эдгээр олон байшингуудыг хараад л та мэдэх болно.
Мумбай дахь орон сууцны өртөг Хадгалах
2015-04-30, 02:05

Далай тэнгисийн тухай сонирхолтой 15 баримт

Сүүлийн үед хүн төрөлхтөн сансар, од, гариг эрхэс дээр маш их анхаарал хандуулах болсон. Гэтэл бид өөрсдийн амьдарч буй ертөнцийнхөө талаар ч төдийлөн сайн мэдэх билүү?

Далай тэнгисийн тухай сонирхолтой 15 баримт Хадгалах
2015-04-30, 00:15

Дэлхийн хамгийн хүчирхэг армитай улсууд

Хүчтэй армитай байна гэдэг нь тухайн орны хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хамгаалах гол үндэс болж өгдөг билээ. Маш олон цэрэгтэй орон гэж байхад огт цэрэггүй улс орон ч гэж байдаг байна. Ингээд цэрэг эрсийн тоогоороо дэлхийг тэргүүлэгч орнуудын жагсаалтыг хүлээн авцгаая.

Дэлхийн хамгийн хүчирхэг армитай улсууд Хадгалах
2015-04-29, 07:17

Аялалаар очих шаардлагагүй орнууд

Жуулчдын хувьд ер нь бүхий л орны үүд хаалга нээлттэй байдаг билээ. Гэхдээ та ямар нэгэн орон руу аялахынхаа өмнө заавал өөрийн аюулгүй байдал, тав тухтай байдлыг анхаарах нь зүйтэй болов уу. Ялангуяа Ойрхи Дорнодын орнууд руу аялахын өмнө та эргэн нэг бодож үзэх хэрэгтэй байх. Ингээд аялалаар очих шаардлагагүй зарим нэг орнуудыг танилцуулъя.
Аялалаар очих шаардлагагүй орнууд Хадгалах
2015-04-28, 23:38

Хөөрхий охины хачирхалтай хувь заяа

Америкийн "Tennessee"-д амьдардаг хувь заяаны эрхээр дөнгөж нэг ойтой байхдаа, хоёр хөлөө тайруулсан 3 настай Сафир Жонсон хэмээх бяцхан охинд түүнтэй ижилхэн хувь заяатай өхөөрдөм гөлөг өгчээ. Тэр гөлөг нь дөнгөж 9 долоо хоногтой бөгөөд түүний урд хөлний нэг сарвуу байхгүй ажээ.
Хөөрхий охины хачирхалтай хувь заяа Хадгалах
2015-04-28, 23:31

Лесби хосууд 2 хүүхэдтэй болжээ

Хойд Каролины Мелани болон Ванесиа Ирис Роё нар жирэмсэн гэдгийг баталгаажуулсны дараа, тэд өөрсөдтэйгөө ижил бэлгийн чиг хандлагатай хосуудад гэр бүл болох урам зориг өгөхийг хүсчээ. Тэд хоёулаа ээж болохыг хүссэн, тиймээс нэг жилийн зайтай хүүхэдтэй болох шийдвэр гаргасан бөгөөд үйл явцаа Инстаграм хуудаснаа баримтжуулж байжээ. Гэхдээ тэд эдгээр зургуудыг онлайн ертөнцөд ийм хурдацтай тархана гэж огтхон ч бодоогүй байна.
Лесби хосууд 2 хүүхэдтэй болжээ Хадгалах
2015-04-28, 22:55