Хүний амьдралд тохиолдож болох хамгийн гашуудалтай явдал бол үхэл хагацал, өвчин зовлон билээ. Оршуулгын ёслол буюу талийгаачтай салах ёс хийх үеэр хэн ч инээж, баярладаггүй. Гэтэл зарим улс үндэстнүүд инээх нь бүү хэл, бүжиглэх, тайчих, шоглох зэрэг үйлдэл хийдэг байна. Гэвч энэ нь доромжилсон явдал ердөө ч биш, харин уламжлалт ёс заншил гэнэ шүү.
Хадгалах
Зимбабве улс бол хамгийн царай муутай эр шалгаруулах тэмцээн анхлан зохион байгуулсан дэлхийн 4 дэх орон юм. Энэхүү тэмцээний ялагчаар 35 настай Мэсон Сере (Mason Sere) хэмээх эр түрүүлсэн байна. Тэрээр одоогоор эрхэлсэн ажилгүй нэгэн аж. Харин энэ тэмцээнд түрүүлснээр 500 долларын мөнгөн шагнал авсан бол, дэд байранд орсон хүн 100 доллар авсан байна.
Хадгалах
Америкийн алдарт зохиолч Марк Твэйн бол зохиолч, сэтгүүлч хүн байжээ. Тэрээр хошиг шогийн өндөр мэдрэмжтэй хүн байсан тул аливааг хурц бөгөөд хөгжилтэйгээр бичдэг байв. “Амьдралтай тэмцэх ганц л хурц зэвсэг бий. Тэр бол инээд” гэж хэлсэн түүний амьдралын тухай хичээлийг хүлээн авна уу.
Хадгалах
Гаж дон буюу фетишизм гэдэг нь ямар нэгэн эд зүйл, хачирхалтай үйлдлээс таашаал авахыг хэлдэг байна. Зарим хүмүүс маш хачирхалтай, бүр шижиг хүрмээр үйлдэл хийж түүнээсээ таашаал авдаг ажээ. Ном зохиол, кино цуврал дээр л гардаг эдгээр үйлдлүүд бодит байдал дээр цөөхөн ч гэсэн жинхнээсээ байдаг нь үнэхээр гайхмаар юм. Гэхдээ дэлхий ертөнц өөрөө сонин хачинаар дүүрэн шүү дээ...
Хадгалах
Хүн бүр л багадаа сансарт нисч, од руу аялахыг хүсдэг. Ихэнхи хүмүүсийн хувьд энэ нь мөрөөдөл хэвээр үлдсэн ч сансар огторгуйн талаарх сонирхол нь ор мөргүй алга болдоггүй билээ. Та бүхний сониуч занг бага болов ч дарах үүднээс сансрын хөлгийн бүхээг дэх амьдралын сонин хачин, нууцын талаарх сансрын нисэгчдийн яриаг орчуулан хүргэж байна. Канадын Крис Хэдфилд, Америкийн иргэн Жерри Линенжер, Боб Кербим, Скотт Паразински, Өмнөд Солонгосын анхны сансарын нисгэгч Ли Со Ён нар сансарт ниссэн туршлагаасаа хуваалцаж байна.
Хадгалах
Хооллох соёл гэж орчин үед маш том соёлд тооцогдох болсон. Энэ нь зөвхөн хооллох үеийг хэлэхгүй ресторанд орж ирэхээсээ авахуулаад тооцоо хийгээд гарах хүртлээ гаргаж байгаа соёлтой үйлдлийг тань хэлж байгаа юм. Харин эдгээрийн яг эсрэг үйлдэл хийж олны дургүйг хүргэдэг хүмүүстэй та таарч л байсан биз дээ? Арай та өөрөө тэдний нэг юм биш биз? Тэгвэл яг одооноос эхлээд үг үйлдлээ хянаж байгаарай.
Хадгалах
Япон орныг хачин сонин зүйлс үйлдвэрлэдэг, солиотой баяр наадам зохион байгуулдаг гэдгээр нь бид бүхэн сайн мэднэ. Тэндэхийн хүнсний болон барааны дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд нь өөр хаана ч зарагддаггүй этгээд зүйлс байдаг. Түүчнлэн өвөрмөц үйлчилгээ явуулдаг газар, хачин сонин мэргэжил гээд л үнэхээр л хүний сонирхлыг эрхгүй татахаар зүйлсийг танилцуулж байна.
Хадгалах
Байгалийн гайхалтай үзэсгэлэнт газрууд, эрт цагийн гайхамшигт иргэншил болон орчин үеийн хотын төрх зэргийн ер бусын зохицлын зөвхөн Европын бяцхан зүрх болсон Австри улсаас л харах боломжтой. Австри улс нь хойт талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Итали, Словен, баруун талаараа Швейцари, Лихтенштейн зэрэг нийт 8 улстай хиллэдэг ажээ. Ингээд та бүхэнд Австри улсын талаарх сонирхолтой баримт мэдээллүүдийг хүргэж байна.
Хадгалах
Арабын улс орнуудад нийтлэг байдаг нэгэн зүйл Төвдөд харин эсрэгээрээ оршдог ажээ. Өөрөөр хэлбэл, төвдүүд эрт дээр үеэс эхлэн полиандр буюу нэг эмэгтэй хэд хэдэн эртэй гэрлэх ёс уламжлалыг өнөөг хүртэл сахисаар ирсэн байна. Гэхдээ тэр олон эр ганц эмэгтэйд хайртайдаа биш, хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, эмэгтэй хүмүүс ховордсоноос биш, харин эдийн засгийн шалтгаанаар ийм сонголт хийдэг ажээ.
Хадгалах
Өнөө цагт сэтгэцийн өвчтэй хүнийг галзуугийн эмнэлэгт хэвтүүлж, тайвшруулах тариа, эм өгч эмчилдэг бол өнгөрөгч зуунуудад үнэхээр аймшигтай, харгис бусармаг аргуудаар эмчилдэг байжээ. Үнэн хэрэгтээ эмчлэх нэртэй ч тамлан зовоодог байсан байна. Дараах зүйлс хэдий аймшигтай санагдах боловч үнэхээр сонирхолтой санагдах нь гарцаагүй.
Хадгалах
Эрдэмтэд саяхан Сибирь нутгаас хөлдсөн арслангийн гүег (зулзага) олсон байна. Судалж үзэхэд 12,000 жилийн тэртээ амьдарч байсан гэдэг нь тогтоогджээ.
Хадгалах
Өнөөдөр инээгээд бидний дунд явж байсан хүн маргааш үгүй болох нь хорвоогийн хатуу жам. Үхэл гэж хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Гэхдээ заримдаа хэлж ирснийг нь анхаарал болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болоод “хүлээгээд авчих” тохиолдол ч бий байх. Хамгийн утгагүй, тэнэг байдлаар хорвоог орхисон ч гэсэн хүн үхэхэд инээдтэй зүйл огт үгүй. Хүмүүс амиа алдсан дараах тохиолдлууд итгэмээргүй ч “Юу бодож байсан бол эдгээр хүмүүс?” гэхээс өөр бодол толгойд буухгүй байна.
Хадгалах