СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орчин үеийнх мэт санагддаг ч үнэндээ олон мянган жилийн өмнө бий болсон зүйлс

Бидэнд одоо үед өдөр тутамдаа хэрэглэж заншсан зүйлс олон байдаг бөгөөд тэдгээрийг техник технологийн хөгжил дэвшил болон соёл иргэншлийн үр дүн гэж бодоцгоодог. Гэвч тэдгээрийн ихэнх нь шинжлэх ухааны хөгжил бараг анх үүсэж байхад бүтээгдсэн зүйлс байдаг.

Орчин үеийнх мэт санагддаг ч үнэндээ олон мянган жилийн өмнө бий болсон зүйлс Хадгалах

Оршуулган дээрээ гэнэт амь орсон хүмүүсийн итгэмээргүй түүхүүд

Гайхамшиг тохиолдож үхлээс мултарч чадсан хүмүүсийн түүхийг та бүхэн олонтоо сонсож байсан байх. Харин үхлээс эргэж ирсэн хүмүүсийн тухай сонсож байсан уу? Итгэмээргүй байгаа биз. Ойр дотны хэн нэгэн чинь оршуулах ёслол дээрээ гэнэт сэрвэл танд ямар санагдах талаар бодож байв уу? Мэдээж нэг талаар баярлах ч бас айж балмагдах нь дамжиггүй. Ингээд та бүхэнд үхлээс буцаж ирсэн хүмүүсийн түүхийг хүргэж байна. 

Оршуулган дээрээ гэнэт амь орсон хүмүүсийн итгэмээргүй түүхүүд Хадгалах

Хэн ч дурсахыг хүсдэггүй хачирхалтай түүхэн баримтууд

Түүхийн хичээл дээр бид олон нэр, он сар өдөр цээжлэхээс өөр зүйл бараг сурдаггүй. Харин сурах бичгүүд дээр хамгийн сонирхолтой, итгэмээргүй түүхэн баримтуудыг дурддаггүй нь үнэхээр харамсалтай. Тиймээс та бүхэнд хэн ч дурсахыг хүсдэггүй итгэмээргүй түүхэн баримтуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Хэн ч дурсахыг хүсдэггүй хачирхалтай түүхэн баримтууд Хадгалах

Хятад дахь шумуулын үйлдвэр

Шумуул бол дэлхий даяар тархсан, хүн бүрийн дургүй шавжийн нэг. Хятадын газар нутгаар ч ялгаагүй олон тооны шумуул байдаг ч тэд шумуул үржүүлэх үйлдвэрийг албан ёсоор байгуулсан гэнэ. Тэгвэл тэд яагаад, ямар зорилготой шумуул үржүүлдэг юм бол?

Хятад дахь шумуулын үйлдвэр Хадгалах

Дэлхий даяар шуугиан тарьж байсан "Харь гараг"-тай холбоотой түүхүүд

Харь гарагийнхан бидний дунд амьдарч байгаа бөгөөд тэд пирамид босгож, бие засах өрөө, айфон, Дональд Трампын үсний засалтыг зохион бүтээсэн гэсэн яриаг бид хангалттай сонссон. Ингээд нэг хэсэгтээ дэлхий даяар шуугиан тарьж байсан харь гарагийнхантай холбоотой хачирхалтай 7 тохиолдлыг хүргэе. 

Дэлхий даяар шуугиан тарьж байсан "Харь гараг"-тай холбоотой түүхүүд Хадгалах

Алдартай зураачид захиалагчдаасаа хэрхэн өшөөгөө авдаг байсан бэ?

Үйлчлүүлэгч болон гүйцэтгэгчийн хувьд хамтран ажиллах гэдэг маш нарийн зүйл бөгөөд ялангуяа уран зураг тал дээр энэ нь илүү мэдэгдэхүйц байдаг. Зураачид маш мэдрэмтгий, эмзэг хүмүүс байдаг учир үл ялиг буруу ойлголцол, уран бүтээлийг нь шүүмжлэх зэрэг үйлдэл тэдний бухимдал, гомдлыг төрүүлдэг байна. Ингээд тэд өөрийн авьяас чадварыг ашиглаж захиалагчаас хариугаа хялбархан авдаг гэнэ.  

Алдартай зураачид захиалагчдаасаа хэрхэн өшөөгөө авдаг байсан бэ? Хадгалах

Сахлаараа түүхэнд бүртгэгдсэн алдартай 9 эмэгтэй

Гирсутизм — гэдэг нь ерөнхийдөө эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин бөгөөд энэ нь эрэгтэй хүн шиг биеийн хэсгүүдээр нь үс ургах явдал юм. Түүхэнд хэд хэдэн сахалтай бүсгүйчүүд байдаг бөгөөд тэдний зарим нь 19-20-р зууны үед “хамгийн аймшигтай хүмүүс” гэх циркийн үзүүлбэрт орж байсан гэнэ. Зарим хүмүүс хэт их үстэй байхыг “хараал туссан” гэж үзэж байсан бол зарим нь амжилт, эд хөрөнгийн эх үүсвэр болгон ашиглаж байжээ.  

Сахлаараа түүхэнд бүртгэгдсэн алдартай 9 эмэгтэй Хадгалах

Хар тугалганаас болж Ромын эзэнт гүрэн мөхсөн түүх

Ромын эзэнт гүрэн, түүний соёл мөхсөний нэг шалтгаан нь тугалганы хордлого гэсэн онол XIX зууны үед гарч иржээ. Энэ онолоор бол ромчууд тугалган савыг ихээр хэрэглэдэг байснаас болж хордож үхэж байсан гэнэ. Үнэхээр ч эртний Ромд тугалган сав хэрэглэж байсан нь үнэн боловч хэмжээ нь бага, хэрэглэх  тоо нь ч цөөхөн байсан юм. Ядуучууд модон аяга тавагнаас хоол идэх бол, баячууд алтадсан, мөнгөлсөн болон шилэн савнаас хоол иддэг байж. Тухайн үед ромчууд тунгалаг шилэн сав, бас хээ хуар тавьж гоёсон шилэн савыг маш олон янзын зориулалтаар өргөнөөр хэрэглэж байсан нь тогтоогдсон билээ.

Хар тугалганаас болж Ромын эзэнт гүрэн мөхсөн түүх Хадгалах

Саран дээр цөмийн бөмбөг хаях Америкчуудын төлөвлөгөө

Илон Маск Ангараг гараг дээр цөмийн туршилт явуулснаар мөсөн бүрхүүл нь хайлж, асар их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж, хүн төрөлхтөн амьдрах таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэдэг. Гэхдээ түүнийг энэхүү санааг гаргахаас өмнө хүн төрөлхтөн саран дээр цөмийн бөмбөг дэлбэлэх төлөвлөгөө гаргаж байжээ. 

Саран дээр цөмийн бөмбөг хаях Америкчуудын төлөвлөгөө Хадгалах

Охиноо гоц чадвартай болгохыг хүссэн эцгийн харгис хүмүүжлийн арга

Сүүлийн үед ихээр яригдах болсон гоц чадварыг хүмүүс эрт дээр үеэс сонирхож байжээ. Гэхдээ тэд хэрхэн гоц чадвартай хүн бий болдог талаар төдийлөн ойлголтгүй байсан юм. Тиймээс ч хүмүүжлийн арга барил нь аймшигтай, харгис хэрцгий байсан аж. 1960-аад оны үед Дидьегийн гэр бүл яг энэ асуудалтай тулгарсан бөгөөд тэд охиноо төрсөн цагаас нь эхэлж гоц чадвартай болгох өөрийн гэсэн арга барилаар хүмүүжүүлэх болжээ. Бяцхан охин Мод Жульен төрсөн эцгийнхээ “туршилтын туулай” болсон гэнэ.

Охиноо гоц чадвартай болгохыг хүссэн эцгийн харгис хүмүүжлийн арга Хадгалах

Нидерланд дахь бүх иргэд нь зөнөсөн тосгон

Амстердамаас 20 км-ийн зайд орших Хогьюи тосгоныг анх харахад Нидерландын бусад хотоос ялгагдах юмгүй харагдана. Хотын оршин суугчид дэлгүүр явж, кино үзэж, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлнэ. Гэвч энэ бүхэн бодит төрх биш гэнэ. Оршин суугчдыг 24 цагийн турш камер хянадаг бөгөөд дэлгүүр, цэцэрлэгч, шүдний эмч гээд бүхий л хүмүүс энэхүү худал хуурмагийн нэгээхэн хэсэг болдог юм.

Нидерланд дахь бүх иргэд нь зөнөсөн тосгон Хадгалах

Өөр хэлэнд шууд буудаггүй орон орны хараалын үгс

Хэл болгонд үгчлэн орчуулах боломжгүй үг хэллэг гэж байх нь мэдээж.  Ихэнхдээ энэ нь хараалын, бүдүүлэг утгатай байдаг. Эдгээр үг хэллэгийг гадаад оронд хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Өөр хэлэнд шууд буудаггүй орон орны хараалын үгс Хадгалах