СААК БАРИМТ

Гоо сайхны мэс засалд хамгийн их мөнгө зарцуулсан одууд

Дэлхий дахинд гоо сайхны мэс засал маш түгээмэл зүйл болжээ. Тухайлбал Америкт жил бүр гоо сайхны хоёр сая гаруй мэс засал хийгддэг гэсэн судалгаа бий. Ихэнхдээ олны танил хүмүүс мянга мянга долларыг энэ төрлийн хагалгаа хийлгэхээр үрдэг нь тодорхой. Мэдээж хүн өөрийгөө хэрхэн өөрчлөх нь тэр хүний сонголт юм. Харин гоо сайхны хагалгаанд донтох нь яавч байж боломгүй үйлдэл. Бид танд хамгийн өндөр үнээр өөрийгөө өөрчилсөн одуудыг танилцуулж байна.

Гоо сайхны мэс засалд хамгийн их мөнгө зарцуулсан одууд Хадгалах
2018-08-21, 17:35

Та үүнийг мэдэх үү?

Эрт үед эмэгтэй хүн халзан байх нь үзэсгэлэнтэйд тооцогддог байсныг та мэдэх үү? Мөн хулсны баавгай баавгай биш, илбэнхийн төрөлд багтдаг байсан талаар дуулж байсан уу? Тэгвэл бид энэ удаа уншигч та бүхэндээ манай гариг дээрх сонирхол татам үйл явдал, гайхалтай баримтуудыг танилцуулахаар зорилоо.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах
2018-08-20, 17:19

Хоёр улсын хил хязгаарыг тусгаарласан аймшигт хана хэрмүүд

Хоёр орны хилийг заагласан хана хэрмийн талаар ярихаар хамгийн түрүүнд Берлиний хана, хоёр Солонгосын 38 дугаар өргөрөг санаанд тань буух болов уу. Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump) Америк, Мексикийн хил дээр өндөр хана барина гэж сүүлийн хоёр жилийн турш ярьж байгаа. Гэхдээ ийм хана дэлхийд өөр хаана байдгийг та мэдэх үү? Бид танд эдгээр хана хэрхэн, яагаад бий болсон талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хоёр улсын хил хязгаарыг тусгаарласан аймшигт хана хэрмүүд Хадгалах
2018-08-20, 16:33

Даничуудын харгис уламжлал

Атлантын далай дахь Данийн эзэмшилд байдаг Фарерийн арлуудын  оршин суугчид нэгэн харгис уламжлалтай. Тэд жил бүр хэдэн зуун халим далайгаас эрэг рүү элдэн хөөж, дараа нь нядалдаг юм байна. Фарерчуудын энэ уламжлал хэдэн зуун жилийн өмнөөс эхтэй бөгөөд жилд нэг удаа ийнхүү халим агнах ёслолоо үйлддэг. Гол зорилго нь нутгийн иргэд бүтэн жилийн хүнсний хэрэгцээнийхээ махыг эндээс бэлтгэдэг ажээ.

Даничуудын харгис уламжлал Хадгалах

Америкчууд шүдэндээ шивээс хийлгэдэг болжээ

Өнөө үед хүмүүс биеийн арьсан дээрээ төдийгүй чих, уруул, хэл гээд хүссэн газраа шивээс хийлгэдэг болсон. Тэгвэл саяхнаас Америкт шүдэн дээрээ шивээс хийлгэх моод дэлгэрчээ. Шүдний шивээс хийлгэхэд ойролцоогоор 75-200 ам.долларын үнэтэй бөгөөд шивүүлэх явцад юу ч мэдэгддэггүйн дээр шүдэнд ямар ч хор нөлөөгүй гэнэ. 

Америкчууд шүдэндээ шивээс хийлгэдэг болжээ Хадгалах

Америк орны сул талууд

Эрх чөлөөний орон Америкийг хүмүүс амьдрахад хамгийн сайхан орон мэтээр төсөөлж тус улсыг зорих хүсэлтэй байдаг. Тэгвэл хүн бүрийн очихыг тэмүүлдэг газарт хүртэл муу талууд байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд АНУ-ын сул тал, өөрийн орны давуу талын талаар Оросын иргэн Мария Подоляка сонирхолтой харьцуулалт хийжээ. Тэрбээр Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг юм байна.  

Америк орны сул талууд Хадгалах

22 настай бразил бүсгүй онгон биеэ дуудлага худалдаанд оруулжээ

Хүн бүр залуудаа хурдхан мөнгөтэй болохыг мөрөөддөг. Зарим нь их хөрөнгөтэй болоод насаараа тансаглахыг хүсдэг бол зарим нь ердөө машин авч, сургалтын төлбөрөө төлөхийг хүсдэг. Мэдээж хэрэг интернэтээр дамжуулж бүх зүйлээ наймаалцдаг болсон энэ үед хүмүүс илүү зүйл юу байна, түүнийгээ зарж мөнгө олохыг хичээх болсон. Гэвч "Будаач будаач гэхээр сахлаа будав" гэгчээр зарим хүн хэт туйлширч хэний ч санаанд оромгүй зүйлсийг зарж эхэлжээ. Энэ талаар танд сонирхуулъя.

22 настай бразил бүсгүй онгон биеэ дуудлага худалдаанд оруулжээ Хадгалах

Санаандгүй байдлаар мөнгө олж эхэлсэн америк гэр бүл

АНУ-ын Калифорни мужид амьдардаг Рувалькаба (Ravulcaba)-гийн гэр бүл долоо хоног бүр "Диснейленд"-ээр аялдаг ажээ. Учир нь тэдний гэрийн яг дэргэд  "Диснейленд" парк байрладаг бөгөөд хүүхдүүдээ дуртай тоглоом дээр нь тоглуулангаа аав ээж нь гэр бүлийн бизнес санаагаа хэрэгжүүлдэг юм байна. Өдгөө тэд тус паркаар 300 дахь удаагаа аялаад байгаа гэнэ. Ээж Женнифер (Jennifer) нь орон нутгийн дэлгүүрээс төрөл бүрийн бөс даавуу худалдан авч, нөхөр, хүүхдүүддээ дуртай хүүхэлдэйн баатрынх нь хувцсыг хийж өгч өмсгөдөг.    

Санаандгүй байдлаар мөнгө олж эхэлсэн америк гэр бүл Хадгалах

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө зольсон бүсгүй

АНУ-ын Калифорни мужид амьдардаг загвар өмсөгч Беки Хадсон (Becky Hudson) хүүхэд байхаасаа "Playboy" сэтгүүл дээр зургаа нийтлүүлэхийг мөрөөддөг байв. Тэрээр хүслээ биелүүлэхийн тулд өсвөр наснаасаа хоолны дэглэм барьж, өдөр бүр дасгал хийж эхэлжээ. Гэсэн ч энэ нь түүнд хангалттай санагдсангүй. 

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө зольсон бүсгүй Хадгалах

Байгалийн гамшгийн үед хийж болохгүй зүйлс

Аливаа гамшгийн үед хийж болохгүй гэдгийг нь баталсан ч зарим нэг аргуудыг хүмүүс  туршиж хэрэглэсээр байдаг. Жишээлбэл, хар салхины үед цонхоо нээх, газар хөдлөх үед хаалганы завсар зогсох гэх мэт. Хуурамч зөвлөгөөнүүд таны төдийгүй бусдын амь насанд аюул учруулж болох учраас та бүхэнд дараах баримтуудыг хүргэж байна.

Байгалийн гамшгийн үед хийж болохгүй зүйлс Хадгалах

Зар сурталчилгаа бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дэлхийн худалдааны эргэлтийн 20 хувь нь зөвхөн сурталчилгаанаас шалтгаалдаг гэдгийг та мэдэх үү? Энэ салбар бидний амьдралд хэр их нөлөөлдгийг та төсөөлөх ч үгүй. Ийнхүү бид уншигч та бүхэндээ зар сурталчилгааны талаар сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Зар сурталчилгаа бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах
2018-08-18, 13:48

ДНК-гийн тусламжтайгаар илрүүлсэн аймшигт хэргүүд

Генетикийн шинжлэх ухаан хөгжиж, эрчээ авч эхэлснээр хүн төрөлхтөнд ч харамгүй тусаа өгчээ. Генээр нь дамжуулж хүний өвөг дээдсийг тодорхойлохоос гадна үүх түүхийг ч судлах боломжтой юм. Өнгөрсөн жил л гэхэд Америкт олон сая хүн эртний өвөг дээдсээ ямар хүн байсныг нь тогтоолгох шинжилгээ өгсөн гэх судалгаа гарсан байна. Бид энэ удаа та бүхэнд ДНК-гийн тусламжтай илрүүлсэн итгэмээргүй хэргүүдийн талаар сонирхуулахаар бэлтгэлээ. 

ДНК-гийн тусламжтайгаар илрүүлсэн аймшигт хэргүүд Хадгалах
2018-08-17, 16:46