СААК БАРИМТ

Ганцаардлын тухай сэтгэл шимшрэм түүхүүд

Хэзээ нэгэн цагт өөрийгөө орь ганцаар мэт төсөөлж сэтгэл санаагаар унах юм бол дараах түүхүүдийг уншаарай. Өөрийг чинь хэн ч анзаарахгүй, хайрлахгүй байгаа юм шиг санагдах үедээ эдгээр түүхийн үг, өгүүлбэр бүрийг анхааралтай уншвал та өөрийгөө ганцаардмал, хаягдсан нэгэн гэж мэдрэхгүй л болов уу?

Ганцаардлын тухай сэтгэл шимшрэм түүхүүд Хадгалах

Дэлхийн улс орнуудад хүүхдэдээ ямар нэр өгөхийг хориглодог вэ?

Хүнийг насан туршид нь дагаж явдаг эрхэм зүйл бол бусдаар дуудуулах нэр нь байдаг билээ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ нэр өгөхдөө сэтгэлийн хөөрлөөр, хөнгөн хийсвэр хандаж, бусдыг даган дуурайж болохгүй юм. Мөн зарим хүмүүс хэт этгээд нэр сонгосноос болж хүүхдүүд нь элдвээр доромжлуулж, бусдад гадуурхагдах нь бий. Үүнээс болоод дэлхийн улс орнуудын засгийн газар нь хүүхдэд өгч болох нэрсийн жагсаалтыг хуулиар батлан гаргасан байдаг. Ингээд дэлхийн улс орнуудын эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар нэрсийг өгч болдоггүй талаарх мэдээллийг сонирхоцгооё.

Дэлхийн улс орнуудад хүүхдэдээ ямар нэр өгөхийг хориглодог вэ? Хадгалах
2019-03-18, 15:56

Бүсгүйчүүдийн хувцаслалтаараа эсэргүүцэл илэрхийлдэг хэв маягууд

Сарын өмнө АНУ-ын конгрессоос Трампын уулзалтанд ирсэн хүмүүс цагаан өнгийн хувцас өмссөн байжээ. Энэ нь ерөнхийлөгчийн улс төрийн бодлоготой санаа нэгдэхгүй байгаа гэдгээ харуулсан хэрэг нэгэн төрлийн эсэргүүцэл байсан билээ. Өмсөж буй хувцсаараа өөрийн үзэл бодлоо илэрхийлэх байдал өнгөрсөн зуунаас уламжлагдаж ирсэн гэдэг. Ингээд хар болон цагаан өнгө хэрхэн эв санааны нэгдэл болон эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон талаар сонирхоцгооё.

Бүсгүйчүүдийн хувцаслалтаараа эсэргүүцэл илэрхийлдэг хэв маягууд Хадгалах

Цагаан хоолтнуудын 84% нь эргээд маханд орж байна

Мах хэрэглэхгүй байна гэдэг нэг талаасаа дэглэм боловч нөгөө талаасаа амьдралын хэв маяг юм. Хүмүүс улс орны ёс жаяг, байгаль орчны нөлөө, шашин шүтлэг зэргээс хамаарч цагаан хоолтон болох эсэхээ шийддэг. Гэхдээ 18 жилийн турш махан хоол идэж байсан хүн гэнэт цагаан хоолтон болж чадах уу? Британийн судлаачдын хийсэн судалгаанаас харахад цагаан хоолтон болсон хүмүүсийн 84% нь эргэн махан хоолонд ордог гэнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Бид танд тэдгээр шалтгаануудыг танилцуулж байна. Та цагаан хоолтон болохоор шийдсэн бол өөрийн бие организмд хэр нийцэх талаар бодож үзэх хэрэгтэй шүү.

Цагаан хоолтнуудын 84% нь эргээд маханд орж байна Хадгалах

Анх удаа хилийн дээс алхаж байгаа хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой зүйлс

Гадаадын улс орон руу аяллаар явж байгаа хүн бүхэн маш их догдолж, баярладаг. Ялангуяа хамгийн анхны аялал адал явдал ихтэй, дурсамж дүүрэн байдаг шүү дээ. Та хаашаа аялах уу, хэрхэн буудалд захиалга өгөх үү гэх мэдээллүүдийг интернетээс авч болох хэдий ч нисэх онгоцны буудал дээр асуудалд орвол таны төлөвлөгөө бүгд нурах болно. Тийм учраас бид танд хил нэвтрэхдээ анхаарах зүйлсийг танилцуулж байна.

Анх удаа хилийн дээс алхаж байгаа хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой зүйлс Хадгалах

Бидний түгээмэл хэрэглэдэг дохио зангаанууд огт өөр утга илэрхийлдэг!

Хүн өөрийн биеийн үйл хөдлөл, дохио зангаагаараа юу илэрхийлж байгааг судлах нь маш сонирхолтой судлагдахууны нэг байдаг. Хүний нүүрний хувирал болон биеийн байрлал нь заримдаа тэр хүний амаараа хэлж буй үгстэй таарахгүй байх тохиолдол бий. Хүмүүсийн хэрэглэдэг зарим дохионууд анх үүсэхдээ сөрөг утгатай, бусдыг доромжилсон өнгө аястай байсан ч яваандаа өөрчлөгдөж эерэг утгатай болсон байдаг. Ингээд түгээмэл ашиглагддаг сонирхолтой 10 дохио зангааны талаарх мэдээллийг хүргэж байна.

Бидний түгээмэл хэрэглэдэг дохио зангаанууд огт өөр утга илэрхийлдэг! Хадгалах

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд

Шведийн академийн Нобелийн утга зохиолын шагналыг хэнд өгөхийг шийддэг хүн бусдад бэлгийн дарамт үзүүлдэг байсныг 2017 оны эцэст 18 эмэгтэй мэдэгдсэн билээ.Үүнээс болж өнгөрсөн жил Нобелийн утга зохиолын шагнал гардуулах ёслол болоогүй билээ. Харин энэ жил 2017, 2018 оны шагналыг хамтад нь олгохоо мэдэгдсэн бөгөөд одоогоор шагналд нэр дэвшсэн хүмүүсийг нууцалж байна. Гэхдээ утга зохиол шүүмжлэгчид дэлхийн хамгийн нэр хүндтэй уг шагналыг авч болох зохиолчдын нэрсийг ямагт гаргаж ирсэн ба тэдний олонх нь эмэгтэйчүүд байдгийг дурдах хэрэгтэй. Ингээд та бүхэнд энэ жил Нобелийн утга зохиолын шагнал хүртэж магадгүй номуудыг танилцуулж байна.

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд Хадгалах

Өндрийн зөрүү ихтэй хосууд илүү аз жаргалтай байдаг нь судалгаагаар тогтоогджээ

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нийт 7850 хoсыг судалж үзсэний эцэст хос хоёрын эрэгтэй нь өндөр байвал тэд илүү аз жаргалтай байдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл эрэгтэй нь эмэгтэйгээсээ өндөр байх нь хамгийн тохиромжтой байдаг гэнэ.

Өндрийн зөрүү ихтэй хосууд илүү аз жаргалтай байдаг нь судалгаагаар тогтоогджээ Хадгалах

Хүний бие организмын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Өдөр бүр бидний эргэн тойронд цэвэр цэмцгэр байдлыг устгах олон төрлийн зүйл байдаг билээ. Гэхдээ энэ нь бүгд бидний эрүүл мэндэд хортой гэсэн үг биш бөгөөд зарим талаараа эерэг үр дагавартай ч байдаг гэнэ. Ингээд хүний бие организмын талаарх сонирхолтой баримтуудыг танилцуулж байна

Хүний бие организмын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд Хадгалах

Улс орнуудад Мартын 8-наас гадна эмэгтэйчүүдэд зориулсан өөр ямар баяр тэмдэглэдэг вэ?

Бүр Клара Цеткин, Роза Люксембург нарыг 1910 онд олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал хийхээс өмнө, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэж өнөөгийн гуравдугаар сарын 8-ны эхлэлийг тавьж, эмэгтэйчүүдийн өдөр бий болгож байсан түүхтэй. Эрт үеэс өнөөг хүртэл улс орнууд эмэгтэйчүүдэд зориулсан ямар баяр наадамтай байсан талаар бид өгүүлье.

Улс орнуудад Мартын 8-наас гадна эмэгтэйчүүдэд зориулсан өөр ямар баяр тэмдэглэдэг вэ? Хадгалах

Жуулчдыг гайхшруулдаг Америкийн этгээд зүйлс

Дэлхий нийт аль хэдийнээ барууны, тэр дундаа Америк соёлд гүн ууссан гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Америкчуудын хийдэг зарим нэг үйлдлүүд биднийг одоо ч гэсэн гайхшруулсаар байна. Бид тэдгээр үйлдлүүдээс хамгийн этгээдийг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Жуулчдыг гайхшруулдаг Америкийн этгээд зүйлс Хадгалах

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг)

Цэнхэр гараг дээр маш олон төрлийн бодгаль аж төрдөг. Тэдгээрийн заримыг нь бид мэдэхгүй байх нь энүүхэнд. Тиймээс та бүхний мэдлэгийн санг тэлж, маш ховор амьтдын зургийг танилцуулж байна. Мэдэхгүй зүйлээсээ эмээдэг зангаа түр мартаад эх дэлхийгээ танин мэдэх сониуч сэтгэлээр энэхүү нийтлэлийг сонирхоорой.

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад (2-р хэсэг) Хадгалах