2012 оны шилдэг амжилтууд

2012-12-09, 21:08
19,686
2012 онд олон янзын сонирхолтой, өвөрмөц тэмцээнүүд зохиогдсон бөгөөд үүний хамтаар маш олон тооны амжилтууд гарсан байна. Тэмцээнд оролцогчид дээд амжилтыг эвдэхийн тулд хичнээн, чармайсны эцэст энэхүү амжилтуудыг эвдэж чаджээ. Харин одоо та бүхэнд энэ онд гарсан шинэ, өвөрмөц амжилтуудыг хүргэхээр яарч байна. Урд урдын жилүүдтэй адил энэ 2012 онд ярьж, дурсах зүйл олон байх нь бололтой. Ингээд шилдэг 15 амжилтыг та бүхэндээ хүргэе.
2012 оны шилдэг амжилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. 2012 сарын 3-р сарын 8-нд Мичиган мужийн Гранд Рапидс хотын 607 орчим иргэд хотын гудамжинд шувууны хошуун баг зүүж 11 минут 39 секунд алхсан байна. Харин өмнө шувууны хошуу зүүсэн хүмүүс 10 минутын турш гудамжаар явснаар Гиннесийн амжилтанд бичигдээд байжээ. Хүч, хөдөлмөр их зарцуулахгүйгээр Гиннесийн амжилт хийх нэгэн хялбар жишээ энэ юм.



2. Лаша Патарая 8.28 тонн жинтэй ачааны машиныг зүүн чихээрээ татаж байна. Түүний гол зорилго нь Гиннесийн номд багтах юм. 2012 оны 11 сарын 29. Грузин улс



3. Японы Кацухиро Ватанабе нь хамгийн өндөр босгосон үстэй хүн болсон байна. Түүний үсний өндөр нь 113,284 сантиметр юм байна.



4. Канадын тамирчин Жолин Ван Вугт моторт суултуураар хамгийн хурдтай явсан хүн болох алхмыг хийжээ. Энэхүү алхам 2012 оны 5 сарын 9-нд болсон бөгөөд тэрээр 75 км\цаг хурдалсан байна.



5. Манилын шүдний эмнэлэгт нэгэн хүүгийн шүдийг авч байна. Энэхүү эмнэлэг нь 24 цагийн дотор хамгийн их хүнд үйлчилсэн эмнэлэг болсон ажээ.



6. Лакшана Тиринара энергийн ундаа ууж хүчээ авч байна. Тэрээр Зүүн өмнөд Тайландад болсон хамгийн удаан үнсэлтийн тэмцээнд оролцож байгаа аж. 2012 оны 2 сарын 14.



7. Энэ удаад Мехикогийн оршин суугчид жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг зомбигийн цугларалтын парадыг хамтран нэг газар хийсэн байна. Хамгийн их нэг дор цугласан хэмээх төрлөөр Гиннесийн номд багтах зорилготой байжээ.



8. Хятадын тоглоомын үйлдвэр болох “Mattel “ 2,888 километр урт тоглоомон төмөр замыг барьсан байна. Энэхүү зам нь дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдох Хятадын зурагтын цамхгаас ч өндөр байсан аж.



9. Зураач Фин Янг савангийн хөөсөөр янз бүрийн туршилт хийжээ. Харин тэрээр Ванкуверт 9-р сарын 19-нд нэг том савангийн бөмбөлөг дотор 181 хүн багтааж чадсанаараа Гиннесийн номд багтсан байжээ.



10. Непалын иргэн Танишман Гурагаи сагсны бөмбөгийг хамгийн урт хугацаанд буюу 22,41 секундын турш шүдний сойзон дээр тогтоосон байна. Ингээд тэрээр Гиннесийн амжилтын номд нэрээ мөнхөлжээ.



11. Бангкокт хамгийн олон хүнтэй “Тай” массажыг хийжээ. Энэхүү массажинд 641 массажист, 641 үйлчлүүлэгчид оролцсон байна.



12. Кеничи Ито, нь 4 хөллөөд хамгийн хурдан гүйдэг гэдгээрээ алдартай. Тэгвэл энэ удаад тэрээр 100 метрийн зайд 17.47 секунд гүйснээрээ дэлхийн амжилтыг эвдэж Гиннесийн номонд орсон байна.



13. 11-р сарын 8-нд Лондон хотод бага оврын машинд нийт 28 эмэгтэй багтаж орсон байна. Энэ төрөлдөө бол үнэхээр дэлхийн амжилт бололтой.



14. Габриель Гуало өөрийн биен дээр 250 орчим шавжийг байрлуулсан байна. Эдгээр шавжнууд түүний бие дээр 60 секундын турш байжээ.



15. Харин Египетийн бодибилдинг залуу болох Мустафа Исмаил хамгийн том хоёр толгойт болон гурван толгойт булчинтай гэдгээрээ Гиннесийн номд багтсаныг та бүхэн санаж байгаа биз.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()