Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бүсгүйг цэнхэр нүдэт Венус бурхны бэлэг, дорнын сувд хэмээн нэрлэдэг байв. Фавзиа Фуад (Fawzia Fuad) нь өөрийн хүсэлтээр Хатан хааны титмээс татгалзсан, Египетийн хамгийн сүүлийн гүнж нэрээр түүхэнд мөнхрөн үлдсэн юм. Түүний судсаар францын язгууртан, эрхэмсэг черкес болон эрх чөлөөнд дурлагч Албаничуудын цус урсаж байлаа. Гүнж тансаг, хангалуун амьдрахаар заяагдсан өвөг дээдсийнхээ хамгийн шилдэг бүхнийг өвлөж авсан мэт санагдана. Гэхдээ тэр амьдралынхаа бүхий л хугацаанд аз жаргалтай амьдарч чадаагүй юм. Тэрээр эмэгтэй хүний аз жаргалыг олж авахын тулд амьдралынхаа туршид олон сонголт хийж, эр зориг, тэсвэр тэвчээр гаргаж байжээ.