Амьдралынхаа туршид нэг хосдоо үнэнч байдаг амьтад

Хүмүүст амьтдаас суралцах зүйл их байдаг гэвэл итгэх үү? Тэд үр төлөө хайрлан хамгаалахаас гадна нэг хосдоо үнэнч байх тохиолдол их байдаг ажээ. Хэдий хүмүүс бид оюун ухаантай гэгддэг ч зэрлэг амьтдаас суралцах зүйл их байдаг юм шүү. 

Амьдралынхаа туршид нэг хосдоо үнэнч байдаг амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Макарони оцон шувуу

Оцон шувуу амьдралынхаа туршид нэг хосдоо үнэнч байдаг уу? Тиймээ, гэхдээ бүгд биш.  Шувуудын 90 гаруй хувь нь нэг хосдоо үнэнч байдаг ч макарони оцон шувуутай зүйрлэхийн аргагүй. Эдгээр хайр татам хосууд нэг нэгнийгээ харахаараа сэтгэлээ илэрхийлэх бүжиг бүждэг. Цээжээ төвийлгөн, толгойгоо хоёр тийш хаялж, гуаглах шиг чимээ гаргадаг. Дэгдээхий нь төрсний дараа эр нь түүнийг харж, эм нь хоол тэжээл хайхаар явдаг байна.

Макарони оцон шувуу

2 Цэн тогоруу

Хүн төрөлхтөн хайрын дуу, шүлгээр харилцаагаа дэлхийд таниулдаг бол цэн тогоруунууд нэг нэгнээ дуудах маягаар бас "дуулдаг". Эмэгчин цэн тогоруу 2 удаа дуугарахад эрэгчин нь 1 удаа дуугарч хариулдаг. 

Цэн тогоруу

3 Далайн морь

Тэд тохирох хосоо олсны дараа сүүлээ холбож, нэг нэгнээ тойрон бүжиглэдэг. Эм далайн морьд эрийнхээ анхаарлыг татах гэж өрсөлдөх тохиолдол гардаг. Харин эр далайн морь түрсээ тээдэг байна. Далайн морины амьдрал харьцангуй богино байдаг. 

Далайн морь

4 Саарал чоно

Альфа эрэгчин чоно болон түүний хамтрагч хамгийн хүчирхэг хос байдаг. Бусад саарал чонын нийгмийн шатлан захирах ёс тэднээс хамаардаг байна. Хосууд жилд нэг удаа үр төлөө гаргадаг. 

Саарал чоно

5 Шар шувуу

Шар шувуунууд ч бас өөрсдийн гэсэн хайрын илэрхийлэмжтэй. Эр шар шувуу эмдээ оготно өгч сэтгэлээ илэрхийлдэг байна.

Шар шувуу

6 Богино сүүлт гүрвэл

Австралид байдаг богино сүүлт гүрвэлүүд үржлийнхээ үе бүрт хос дээрээ эргэн очдог байна. Эр нь эмийгээ энхрийлж, долоодог ба тэдний харилцаа 20 гаруй жил үргэлжилдэг. Эр нь эмийнхээ араас даган хосоороо ойр явдаг байна. 

Богино сүүлт гүрвэл

7 Халзан бүргэд

Чононуудын адилаар бүргэд ч бас үржлийн үедээ зөвхөн нэг хос дээрээ очдог. Эр бүргэд өндгөө дарж, дулаан байлгахад тусалдаг ба, өндөг хагарсны дараа зулзагаа хооллодог ажээ. 

Халзан бүргэд

8 Гиббон бич

Жижиг биетэй энэхүү бичнүүд нь хүмүүсийн харилцааны толь гэж нэрлэхэд хилсдэхгүй. Тэд нэгнээ хуурах, салах, дахин гэрлэх гээд хосуудын хийдэг бүхнийг хийдэг ажээ. Эдгээр нэг хосдоо үнэнч амьтдад хүртэл хосын харилцаа тийм ч амар байдаггүй аж. Гиббон хосууд хамтдаа байж, үр төлөө өсгөхөд ижил үүрэг хүлээдэг байна. 

Гиббон бич

9 Хар тас

Хар тас ширүүн догшин мэт харагддаг ч дурлалт хосдоо үнэнч байж чаддаг ажээ. Эрэгчин нь эмэгчнээ сонгох үедээ эмэгчнээ хүзүүгээрээ ороох ба, элдэн хөөж нисдэг байна. Бүтэн жил хамтдаа байсны дараа өндөг гарах үед тэд 24 цагаар ээлжлэн өндгөө дардаг ажээ. 

Хар тас

10 Минж

Минж хосоо хэрхэн сонгодог нь одоогоор тодорхойгүй байгаа ч тэд нэгэнт хосоо сонгосон бол насан туршдаа хамтдаа байдаг гэнэ. Прага дахь Чарльс Их Сургуулийн хийсэн генетикийн судалгаагаар Европ минжүүд бие биедээ хамгийн үнэнч байдаг ажээ. Харин Хойд Америк минж хүмүүсийн хэлдгээр өөр нэгнийг ч хардаг гэнэ шүү. 

Минж

11 Хун

Хун хайрын билэг тэмдэг болдог нь шалтгаантай ажээ. Тэд хосоо олсон үедээ хүзүүгээ нийлүүлэн зүрхэн хэлбэр үүсгэж, далавчаа дэвэн бөхөлздөг. Гэхдээ энэ үедээ тэдний гаргадаг дуу тийм ч романтик сонсогдохгүй. Гэсэн ч тэд амьдралынхаа туршид нэг нэгэндээ үнэнч үлддэг байна. 

Хун

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()